| Шүүх | Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бат-Эрдэнийн Батчимэг |
| Хэргийн индекс | 158/2026/0029/З |
| Дугаар | 158/ШШ2026/0028 |
| Огноо | 2026-06-19 |
| Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 158/ШШ2026/0028
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 111 дүгээр зүйлийн 111.1-т заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4-т заасныг баримтлан “******* гео” ХХК-ийн нэхэмжлэлтэй Булган аймгийн ******* сумын Засаг дарга /Б.*******/-д холбогдох “Булган аймгийн ******* сумын Засаг даргын 2026 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 01/84 тоот албан бичгээр илэрхийлсэн "******* *******" ХХК-ийн ** дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн 2026 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахаас татгалзсан эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, тус менежментийн төлөвлөгөөг баталж, олгохыг хариуцагчид даалгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийн “нэхэмжлэгч “******* гео” ХХК нь Булган аймгийн ******* сумын Засаг даргатай нийгмийн хариуцлагын хүрээнд хамтран ажиллах гэрээ байгуулах, хариуцагч ******* сумын Засаг дарга Б.******* нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөг баталж өгөх” нөхцөлтэйгөөр тус тус харилцан тохиролцож ”Эвлэрлийн гэрээ” байгуулсан нь хуульд харшлаагүй, бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрлийг баталж, Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 158/2026/0029/З дугаарын индекстэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн сангийн 100041400941 дугаарын дансанд хэвээр үлдээсүгэй.
3.Захирамжийг хэргийн оролцогчдод хүргүүлж, холбогдох баримтыг үйлдэн хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах /М.Баасандорж/-д даалгасугай.
4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогчид нь дээрх асуудлаар дахин гомдол гаргах болон энэхүү захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх үүрэгтэй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.БАТЧИМЭГ