| Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Эрдэнэхишиг |
| Хэргийн индекс | 2432001300110 |
| Дугаар | 2024/ДШМ/94 |
| Огноо | 2024-11-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Тунгалаг |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 11 сарын 12 өдөр
Дугаар 2024/ДШМ/94
Б.*******, С.******* нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Г.Давааренчин даргалж, шүүгч Б.Манлайбаатар, шүүгч Б.Эрдэнэхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.Учрал хөтөлж,
Прокурор Г.Тунгалаг /цахим/
Шүүгдэгч С.*******ын өмгөөлөгч Ц.Ганболд нарыг оролцуулан,
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Эрдэнэмөнх даргалж, шийдвэрлэн 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2024/ШЦТ/119 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгч С.*******ын давж заалдах гомдлоор Б.*******, С.******* нарт холбогдох эрүүгийн 2432001300110 дугаартай, ******* индекстэй, 1 хавтас хэргийг 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.
******* овогт ийн *******, Монгол Улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Баянгол суманд **** оны **** дугаар сарын ***-ны төрсөн, *** настай, ****эгтэй, *** боловсролтой, ***** мэргэжилтэй, Өмнөговь аймаг Гурван тэс сум “******” ХХК-д ******** ажилтай, ам бүл ****, ******* хамт Сэлэнгэ аймгийн Баянгол сум ******* баг, ******* тоотод оршин суух, урьд өмнө эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, бие эрүүл, (РД:******)
Шүүгдэгч Б.******* нь 2024 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 21 цаг 50 минутын орчимд Сэлэнгэ аймгийн Баянгол сум, Гонир 3 дугаар баг “Мичид” амралтын газарт өөрийн төрсөн эгч болох “, Б.******* нарыг цохиж зодлоо” гэх шалтгаанаар С.*******тай маргалдаж, цохисны улмаас түүний биед уруулын дотор талд шарх, баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт, цээж, нуруу, баруун гарын бугалга, шуу, хүзүүний ар хэсэгт зулгаралт, толгойн хуйх, баруун нүдний дээд доод зовхинд зөөлөн эдийн гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч С.******* нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 21 цаг 50 минутын орчимд Сэлэнгэ аймгийн Баянгол сум, Гонир 3 дугаар баг “Мичид” амралтын газарт тай тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж цохиж түүний биед хүзүүний зүүн тал, зүүн гарын тохойн үений доод хэсэгт зулгаралт, баруун гарын бугалганы урд дунд хэсэг, гадна доод хэсэг, бугуйн үений урд хэсэг, зүүн гарын бугалганы урд дээд хэсэг, урд дунд хэсэг, ар доод хэсэг, дотор доод хэсэг, шууны гадна дээд хэсэг, дотор хэсэг, гадна дунд хэсэг, баруун хөлийн шилбэний урд дээд хэсэг, урд доод хэсэг, зүүн хөлийн шилбэний урд дээд хэсэг, баруун гуяны гадна дээд хэсэгт цус хуралт, дагзанд зөөлөн эдийн гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газраас: Б.*******, С.******* нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхээс:
Шүүгдэгч ******* овогт *******ын *******, шүүгдэгч ******* овогт ийн ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ийг 450/дөрвөн зуун тавь/нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000/дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******ыг 450/дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******т оногдуулсан 450000 төгрөгөөр торгох ялыг, шүүгдэгч С.*******ад оногдуулсан 450000 төгрөгийн торгох ялыг 03/гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгаж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******, шүүгдэгч С.******* нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулан,
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Б.*******, шүүгдэгч С.******* нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
Шүүгдэгч Б.*******, шүүгдэгч С.******* нар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нар гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдан, ...шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш, эсвэл ... хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарлаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч С.******* давж заалдах гомдолдоо:
Сэлэнгэ аймгийн Баянгол сум, Хараа 1 дүгээр баг, 10-403 тоотод оршин суух ийн ******* миний бие нь өөрийн эхнэрийн дүү \манай эхнэр С.*******той ихэр\ болох ыг 2024 оны 6 дугаар сарын 09-ний өдөр зодож биөд нь хөнгөн гэмтэл учруулсан гэх гэмт хэрэгт буруутгагдан Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхээс 450.000 төгрөгөөр торгуулах ялаар шийтгэгдсэн болно.
Миний бие нь шүүхийн энэ шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1-д заасны дагуу давж заалдах шатны шүүхэд дараахь үндэслэлээр гомдол гаргаж байна. Үүнд:
1.Гэмт хэрэг үйлдэгдсэн гэх цаг үед би тай муудалцах, түүнийг зодож эрх чөлөөнд нь халдах ямар ч санаа зорилго агуулаагүй харин ч миний эрх чөлөөнд халдаж өмссөн цамцыг урж, нүүр, цээжийг самардсан үйлдлийг таслан зогсоох гэж л түүнийг түлхсэн.
2.Надад зодуулсан гэх т шинжээчийн дүгнэлтээр түүний биед олон тооны буюу 23 хэсэгт хөхрөлт, зулгаралт гэх мэт зөөлөн эдийн гэмтэл учирсан гэж дурьдагдсан байдаг.
Гэтэл бидний хооронд болсон маргааны улмаас түүний биед тийм олон тооны хөхрөлт, зулгаралт үүсэх боломжгүй, би түүнийг тийм болтол нь зодоогүй бөгөөд цаг хугацааны хувьд ч тийм байх боломжгүй юм.Өөрөөр хэлбэл хүний биед тийм олон тооны гэмтэл үүсэх хэмжээний зодоон цохион, цаг хугацааны үргэлжлэл болоогүй.
3.Нөгөө талаар уг асуудал болохын өмнөх өдөр сандал дээрээс унаад биедээ ямар нэг гэмтэл авсан, би түүнд өвчин намдаах эм, тариа авч өгч байсан юм. Энэ талаар цагдаагийн мөрдөгчид хэлсэн боловч шалгалт хийгээгүй.
Би эхнэр Б.*******той маргалдсан нь үнэн гэхдээ учраа олоод эхнэрээсээ уучлал гуйгаад байх үед нь учрыг сайн ойлгоогүй байж согтуурхаж, шууд л над руу дайраад хэрүүл маргаан үүсгэсэн, би түүнийг биеэсээ түлхэж холдуулсан, тэр үеийн болсон үйл явдалыг хараад байж байсан 10 орчим хүнээс нэгээс нь ч мэдүүлэг аваагүй, мөрдөгчид хэлсэн боловч огт тоож үзээгүй. Зөвхөн ын хэлснээр гэрчийн мэдүүлэг авсан гэтэл тэр нь гэрт байгаагүй асуудлыг мэдэж, хараагүй хүмүүс байдаг.
4.Мөрдөгч, прокурор, шүүхийн байгууллага зөвхөн нэг талын ашиг сонирхлыг хангаж зөвхөн нэг талд үйлчилсэн гэж үздэг.
5.Шүүх гэрч, хохирогч мэдүүлгийн эх сурвалжаа заасан, шинжээчийн дүгнэлтээр хүний биед гэмтэл учруулсан нь нотлогдсон гэж буруу дүгнэлт хийгээд тэр нь шүүхийн шийдвэр гаргах үндэслэл болсонд гомдолтой байна.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6; 39.6.1-4 дэх хэсгүүдэд заасан үндэслэлээр иргэн С.******* миний биед холбогдох хүний биед санаатай хөнгөн гэмтэл учруулсан гэх анхан шатны шүүхийн шийдвэрийгхүчингүй болгож, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн үед өмгөөлөгчөөр оролцож эхэлсэн. Шүүгдэгчийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж байгаа шалтгаан нь миний зүгээс хохирогчид олон тооны шарх, сорви үүсгэх боломж байгаагүй. Хэрэлдэж муудалцсан нь үнэн. Гэхдээ ийм хэмжээний гэмтэл үүсгэх зодоон болоогүй. Үүнийг нотлох олон гэрч байсан. Гэрч нараас бүгдэнгээс нь мэдүүлэг аваагүй. Энэ талаар прокурор, мөрдөгчид хэлсэн боловч уг ажиллагааг хийж өгөөгүй. Албан ёсоор хүсэлт гаргасан боловч хүсэлтийг яаж шийдсэн, яаж хангасан талаар байхгүй байгаа. Гаргаж өгсөн материал хавтаст хэрэгт байдаггүй. Миний урагдсан цамцыг цагдаагийн мөрдөгч авсан боловч хэрэгт мөн байдаггүй. Зөвхөн нэг талыг барьж шалгасан. Үүнд гомдолтой байдаг. Зөвхөн нэг талыг барьж шалгасан нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн. Шүүхийн шийдвэр гаргаж байгаа үндэслэл нь буруу гэх байдлаар шүүгдэгч С.******* гомдол гаргасан.
Хууль зүйн үндэслэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 буюу шүүхийн тогтоолд заасан дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх гомдлыг гаргаж байна. Өөрөөр хэлбэл хуульд тусгайлан нэрлэж заасан үндэслэл бий болсон байна гэв.
Прокурор шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:
Мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гэм буруугийн талаар шүүгдэгч С.******* нь маргадаг. ...хохирогч*******ын бие, эрх чөлөөнд нь халдсан болох нь хавтаст хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, өөр баримтуудаар тогтоогддог. Хохирогч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 11-д зааснаар эх сурвалжаа зааж мэдүүлдэг. Уг мэдүүлгүүдийг хохирогч******* болон гэрч *******, ******* нарын мэдүүлэг зэргээр тогтоогддог. Мөн 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр буюу эрх бүхий албан тушаалтан согтуурсан, мансуурсан этгээдийг саатуулсан тогтоолд шүүгдэгч С.*******ын согтолтын зэргийг шалгахад 2.31% согтолттой байсан. Эдгээр нөхцөл байдлуудыг харахад тухайн гэмт хэрэг маань 2024 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 21 цаг 50 минутын орчимд болсон үйл баримт юм. ... Шүүгдэгч С.******* маань тухайн болсон үйл баримтыг тод санаж байна гэдэгт эргэлзээтэй нөхцөл байдал үүсэж байна.
...Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний шинжээчийн 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 155 дугаартай дүгнэлтэнд*******ын биед учирсан дээрх гэмтлийг мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үйлдсэн байх боломжтой гэдэг байдлаар дүгнэлт гарсан. Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Ганболд мөрдөн байцаалт болон прокурорын шатанд хүсэлт гомдол гаргаж байсан гэж хэлж байна. Тухайн шүүгдэгч нь прокурорын болон мөрдөн байцаалтын шатанд ямар нэгэн байдлаар хүсэлт огт өгч байгаагүй. Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд дурдагддаг. Хүсэлтийг гаргаж өгөөгүй гэж мэдүүлдэг. Тийм учраас анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******ын гаргасан давж заалдах гомдолд дурьдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр С.*******, Б.******* нарт холбогдох эрүүгийн 2432001300110 дугаартай хэргийг бүхэлд нь хянав.
Шүүгдэгч С.*******ын зүгээс гаргасан “...Шүүх илт буруу дүгнэлт хийж шийтгүүлсэн тул хянан үзэж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
2.Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч С.*******, Б.******* нарын гэм бурууг хэлэлцэж, түүнийг 2024 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 21 цаг 50 минутын орчимд Сэлэнгэ аймгийн Баянгол сум, Гонир 3 дугаар баг “Мичид” амралтын газарт өөрийн эхнэр Б.*******той хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдах үед түүний ихэр эгч дүүгээ өмөөрч С.******* руу “боль” гэсэн шаардлага тавихад С.******* уурлаж улмаар Б.*******ыг түлхэж унагаад улмаар ыг боомилон, цохиж зодсон болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон талаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна. Үүнд:
-Хохирогч ын зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны шатанд өгсөн “...2024 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Баянгол сумын Гонир багт байрлах Мичид амралтын газарт миний ихэр дүү Б.*******ын одонгийн найрны угаалга найр болж байхад дүү Б.*******, нөхөр С.******* нар нь гэр ресторан дотор маргалдаж байхад нь би очиж боль гэж хэлэхэд намайг болон миний дүү Б.*******ыг цуг түлхэж унагаад Б.*******ын дээгүүр харайж гарч ирээд намайг боож үсдэж унагаад багалзуурдаад зүүн талын хоолой хэсэгт маажсан. Тэгэхэд миний нөхөр Б.******* С.*******ыг гэрээс авч гараад уулзаж байхад Б.******* очиж байсан. ...” гэх /хх-ийн 20-21 тал/,
-Хохирогч Б.*******ын зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны шатанд өгсөн “...тэгээд би нөхөр С.*******тай маргалдаад байж байхад гаднаас миний ихэр эгч орж ирээд та хоёр битгий маргалдаад бай гэж хэлэхэд нөхөр С.******* намайг эхэлж цохиод намайг унагаачаад шууд хэл амаар доромжилж дайраад багалзуурдаад цохиж унагаад байж байхад хүргэн Т.******* миний нөхөр С.*******ыг салгаж аваад гарсан...” гэх /хх-ийн 22-23 тал/,
-Гэрч Т.*******ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Мичид амралтын газарт баз хүргэн С.******* миний эхнэр ыг хоолойг нь боочихсон толгой руу нь гараараа цохиж байсан. Би гэрийн гаднаас гүйж орж ирээд С.*******ыг тэвэрч аваад гэрийн гадна гаргасан...” гэх /хх-ийн 27-28 тал/,
-Гэрч Э.*******ын “....Тэд нар дотроо тэр хар пудволктой залуу /*******,******* нарын дүү/ С.*******ын нүүр хэсэгт 2 удаа гараараа цохисон...” гэх /хх-ийн 33 тал/ мэдүүлгүүд,
-Хохирогч ын биед үзлэг хийж гаргасан шинжээчийн 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 155 тоот дүгнэлт /хх-ийн 39-40 тал/
-Хохирогч С.*******ын биед үзлэг хийж гаргасан шинжээчийн 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 159 тоот дүгнэлт /хх-ийн 48-49 тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн чанартай нотлох баримтууд зэрэг болно.
3.Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх үндэслэлгүй.
Шүүгдэгч Б.*******, С.******* нарыг тогтоогдсон үйл баримтад тулгуурлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж дүгнэж, тэднийг дээрх гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, шүүгдэгч тус бүрийг 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй, хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
4.Шүүгдэгч С.******* нь өөрийн эхнэр Б.*******той хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаад зогсохгүй түүнийг таслан зогсоохоор шаардлага тавьсан түүний эхнэрийн ихэр эгч ын эрх чөлөөнд халдаж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон, түүнийг идэвхтэй үйлдэл үзүүлж хохирогч ыг боомилсон үйлдэл хийж байхад түүнийг таслан зогсоосон гэрч Т.*******ын гарыг хазаж түүний биед хохирол учруулахгүйгээр халдсан үйлдэлдээ Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1-д зааснаар 100 нэгж буюу 100.000 төгрөгөөр торгох шийтгэл хүлээж, торгуулийн шийтгэлийг биелүүлсэн байна.
5.Шүүгдэгч С.*******ын давж заалдсан гомдлын агуулгын хүрээнд хэргийг хянан үзээд түүнийг гэмт хэрэг үйлдээгүй гэж үзэн хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй, шүүгдэгч С.*******, Б.******* нар нь харилцан эсрэг сонирхолтой байж болох боловч Б.******* нь гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн байх ба харин шүүгдэгч С.******* гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй анхан шатны шүүх хуралд оролцсон байхад анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хамгийн хөнгөн төрлийн ялын доод хэмжээг шүүгдэгч тус бүрд оногдуулсан нь зохимжгүй, Эрүүгийн хуулийн зорилго зорилтод нийцээгүй байгааг цаашид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаандаа анхаарч гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй шүүгдэгчид ял оногдуулахдаа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн шүүгдэгчид оногдуулсан ялын хэмжээнээс ялгамжтай байдлаар оногдуулах нь шударга ёсны зарчимд нийцнэ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1.5-д “...хэргийн талаар харилцан эсрэг сонирхолтой шүүгдэгч нарын нэг нь өмгөөлөгчтэй байгаа бол бусад шүүгдэгчийг өмгөөлөгчгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж болохгүй” талаар заасан байдаг.
Шүүгдэгч Б.*******ийн хувьд хохирогч С.*******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан талаар маргаангүй, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн байдал тогтоогдсон, өөрөө өмгөөлөгчгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохыг зөвшөөрсөн, шүүгдэгч С.******* хохирогч ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болохоо хүлээн зөвшөөрөөгүйн дээр, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч авч оролцсон байх тул дээрх хуулийн зүйл заалт зөрчигдөөгүй, шүүгдэгч Б.*******, С.******* нар нь бие биедээ гэмтэл учруулаагүй, өөр тус тусдаа бие даасан үйлдэлтэй, харилцан эсрэг сонирхолгүй гэж үзсэн.
6.Иймд анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, оролцогчийн эрхийг хязгаарласан байдал тогтоогдоогүй, шийтгэх тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.9-д заасан шаардлагыг хангасан байна гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэж, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 2024/ШЦТ/119 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 2024/ШЦТ/119 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.
2.Шүүгдэгч С.*******ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
3.Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААРЕНЧИН
ШҮҮГЧИД Б.МАНЛАЙБААТАР
Б.ЭРДЭНЭХИШИГ