| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрийн Балжинням |
| Хэргийн индекс | 311/2025/00445/И |
| Дугаар | 311/ШШ2025/00484 |
| Огноо | 2025-10-20 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 10 сарын 20 өдөр
Дугаар 311/ШШ2025/00484
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Т.Балжинням би,
Нэхэмжлэгч: .... ХК /...../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ......... ХХК-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 49,011,046.74 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүлээн иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч ...... ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ....... ХХК болон хамтран үүрэг гүйцэтгэгч С.С......, Б.Н...... нар нь ......тай 2023 оны 11-р сарын 13-ны өдөр .... дугаартай зээлийн гэрээ байгуулан 95.000.000 төгрөгийг жилийн 21.6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авсан.Зээлдэгч нь Банктай байгуулсан ....... дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг 2025 оны 02 дүгээр сарын 11-ны өдрөөс эхлэн сар бүрийн төлөлтөө хугацаандаа төлөхгүй, бизнесийн үйл ажиллагаагаа зогсоосон байна. ..... Банк нь удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг Зээлдэгчээс шаардаж, мэдэгдэж байсан бөгөөд зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Зээлдэгч .... зээлийн гэрээ, 1150087336-01 дугаартай Ипотекийн гэрээ, .......-02 дугаартай Ипотекийн гэрээ .......-3 дугаартай барьцааны гэрээгээр дараах хөрөнгүүдийг барьцаалсан.
1/ Б.Н....... /..../ Завхан аймаг Улиастай сум 1-р баг ...... ЭЗСС-ийн доод хэсэг ...... тоотод байрлах ...... дугаартай 56 м.кв бүхий хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө
2/ Б.Н...... /....../ Завхан аймаг Улиастай сум 1-р баг ....... ЭЗСС-ийн дээд хэсэг ...... тоотод байрлах ....... дугаартай 587 м.кв бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөх эрхтэй газар
3/ С.С....../......../ Завхан аймаг Улиастай сум 4-р баг Богдын гол ......аваргын ....гудамж ...... тоотод байрлах ...... дугаартай 790 м.кв бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөх эрхтэй газар
Нэхэмжлэлийн шаардлага: 1/ Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалт болон 1150087336 дугаартай зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй нийт үндсэн зээлийн 47,500,000.16 төгрөг, 2025 оны 07-р сарын 01-ны өдрийн байдлаарх хүү 1,492,931.51 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 18,115.07 нийт төгрөгийг 49,011,046.74 //Дөчин есөн сая арван нэгэн мянга дөчин зургаан төгрөг арван зургаан мөнгө/гаргуулах,
2/ Зээлдэгч нар нь сайн дураар төлбөрөө төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцааны дээр дурдсан бүх хөрөнгүүдээс болон хуулиар төлбөр гаргуулж болохгүй гэж зааснаас бусад хөрөнгө, орлогоос шийдвэр гүйцэтгэх бүхий л ажиллагааг явуулж Шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлэх талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасны дагуу шүүхийн шийдвэрт тухайлан зааж, зөвшөөрөл олгож өгнө үү гэжээ.
Хариуцагч ...... ХХК-ийн захирал С.С....... шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: .........банкны нэхэмжилж байгаа 49,011,046.74 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч .......Банк ХК нь хариуцагч ....... ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 49,011,046.74 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн талаар тайлбараа шүүхэд ирүүлжээ.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 400.163 төгрөгийн тал хувийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгох нь зүйтэй гэж үзээд
ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 123 ДУГААР ЗҮЙЛИЙН 123.1, 74, 75-Р ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Нэхэмжлэгч ......Банк ХК-ийн 49,011,046.74 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ......ХХК бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 400.163 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 200.081 төгрөгийг, улсын төсвийн орлогын ...... тоот данснаас 200.081 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ......Банк ХК-д олгосугай.
3. Захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.
4. Зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ