| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрийн Балжинням |
| Хэргийн индекс | 311/2025/00515/И |
| Дугаар | 311/ШШ2025/00486 |
| Огноо | 2025-10-21 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 10 сарын 21 өдөр
Дугаар 311/ШШ2025/00486
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Т.Балжинням би
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, ...... хороо, ........ ........ ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Завхан Алдархаан сум ......-р баг ......БЗД .......-р хороо . тоотод оршин суух Д.........г, А.Б...... нарт холбогдох зээл, зээлийн хүүгийн төлбөр 18.094.75005 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч: ....... ХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: А.Б......, Д.А....... нар нь ... банкнаас 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр MN900034108101850636 тоот зээлийн гэрээ байгуулан 20,000,000 /Хорин сая/ төгрөгийн Малчны зээлийг жилийн 21,6%-ийн хүүтэй, 24 сарын хугацаатай авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээ байгуулснаас хойш нийт зээлд үндсэн зээлээс 5,000,000 төгрөг, зээлийн хүүгээс 2,800,985 төгрөг, ЗГ-106-р тогтоолын дагуу 2024.01-04-р сарын хүүгийн дэмжлэг 775,726.03 төгрөг нэмэгдүүлсэн хүүгээс 82,730.94 төгрөг, нийт 7,883,715.94 төгрөг төлсөн байна. Зээлдэгч А.Б......, Д.А......нар нь 2025.03.01-ны өдрөөс эхлэн зээлийн гэрээний хавсралт төлбөрийн хуваарийн дагуу зээл, зээлийн хүүг төлөх үүргээ тогтмол зөрчиж ирсэн бөгөөд зээлдэгчид банкнаас удаа дараа төлбөрийн зөрчлийг арилгахыг утсаар мэдэгдэж байсан. Зээлдэгч зээл, зээлийн хүүг төлүүлэх шаардлагыг үл биелүүлээгүйн улмаар зээлдэгчтэй удаа дараа зээлийн төлбөрийг барагдуулах тухай сануулж, шүүхэд шилжүүлэх тухай анхааруулж байсан боловч зээлээ төлөх сонирхолгүй байгаа. Зээлдэгч нь 2025.08.01-ны байдлаар зээлдэгчийн үндсэн зээлийн нийт үлдэгдэл 15,000,000 /Арван таван сая/ төгрөг, зээлийн хүү 3,007,837.45 /гурван сая долоон мянга найман зуун гучин долоо дөчин таван мөнгө/ төгрөг, нэмэгдүүлсэн хүү 39,412.60 /гучин есөн мянга дөрвөн зуун арван хоёр жаран мөнгө /төгрөг нийт 18,047,250.05 /арван найман сая дөчин долоон мянга хоёр зуун тавь таван мөнгө /төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дүгээр зүйлийн 453.1, 453.2, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 30 дугаар зүйлийн 30.1, 30.2, 24 дүгээр зүйлийн 24.3, мөн зээлийн MN900034108101850636 дугаартай гэрээний 6 дугаар зүйлийн 6,2, 6.2.1, 6.2.5, 8 дугаар зүйлийн 8.2, 8.6 дугаар заалтуудыг зөрчсөн нь зээлдэгч А.Б......, Д.А......нартай байгуулсан зээлийн гэрээг цуулах үндэслэл болж байна.
Хариуцагч нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд MN900034108101850636 тоот зээлийн барьцаат зээлийн гэрээний Хавсралт 2 Барьцааны зүйлийн жагсаалтын дагуу Мал тооллогын А дансанд тоологдсон Үхэр-63, Адуу-92 нийт 155 ш тоо бүхий мал, гэж тусгагдсан тул үүргийн гүйцэтгэлийг хангуулан зээл, зээлийн хүүг төлүүлэх талаар шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү.
Жич: 15,000,000 /Арван таван сая/ төгрөг, зээлийн хүү 3,007,837.45 /гурван сая долоон мянга найман зуун гучин долоо дөчин таван мөнгө / төгрөг, нэмэгдүүлсэн хүү 39,412.60 /гучин есөн мянга дөрвөн зуун арван хоёр жаран мөнгө / төгрөг нийт 18,047,250.05 /арван найман сая дөчин долоон мянга хоёр зуун тавь таван мөнгө /төгрөг нотариатын зардал 47,500 нийт 18,094,750.05 /Арван найман сая ерэн дөрвөн мянга долоон зуун тавь таван мөнгө / төгрөг. Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 248,824 төгрөгийг хамт гаргуулж ...... банк ХК-д олгуулахаар нэхэмжилж байна гэжээ.
хариуцагч Д.А........, А.Б......... нар нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч ...... банк ХК нь хариуцагч Д.А.........., А.Б....... нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 18.094.75005 төгрөгийг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн талаар тайлбараа шүүхэд ирүүлжээ.
Ийнхүү хариуцагчийн зөвшөөрөл нь иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 248.424 төгрөгийн тал хувийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгох нь зүйтэй гэж үзээд
ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 123 ДУГААР ЗҮЙЛИЙН 123.1, 74, 75-Р ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Нэхэмжлэгч ....... банк ХК-ийн 18.094.75005 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.А......, А.Б....... нар бүхэлд нь төлөхийг зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллагын тэмдэгтийн хураамжид төлсөн 248.424 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 124.212 төгрөгийг, улсын орлогын ...... данснаас 124.212 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ........ банк ХК-д олгосугай.
3. Захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.
4. Зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ