| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Ариунаа |
| Хэргийн индекс | 183/2024/06684/И |
| Дугаар | 197/ШШ2025/13262 |
| Огноо | 2025-10-14 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 14 өдөр
Дугаар 197/ШШ2025/13262
2025 10 14 197/ШШ2025/13262
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Ариунаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч Багахангай дүүрэг, 0 дүгээр хороо, 0 дугаар байрны 00 тоотод оршин суух Р овогтой Бын нэхэмжлэлтэй
Хариуцагч Хан-Уул дүүрэг, 0 дүгээр хороо 000 дүгээр байрны 00 тоотод оршин суух Б овогтой Бд холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: 5.215.358 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянаад
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Маргад-Эрдэнэ
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тэнгис
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдснийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч Р.Б, хариуцагч Б.Бд холбогдуулан 5.215.358 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ.
3.Нэхэмжлэгч Р.Б нэхэмжлэлийн шаардах эрхийн үндэслэлээ дараахь байдлаар тодорхойлж байна. 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 11 цаг 40 минутанд Баянзүрх дүүрэг, 00 дугаар хороо, Да хүрээ захын зүүн замд явж байхад хариуцагч Б.Б мопед жолоодон явах үедээ эсрэг урсгалаас сөрж зүүн чиглэлд явахдаа хурд хэтрүүлж миний автомашиныг мөргөснөөс автомашинд хохирол учирсан нь Замын цагдаагийн газрын хэргийн газарт үзлэг хийсэн акт, зөрчилд оногдуулсан шийтгэвэрийн баримтаар тогтоогдож байгаа тул Кости-Эстимэйт ХХК-ийн үнэлгээгээр тогтоосон хохирол 3.300.000 төгрөг, даатгалын үнэлгээний төлбөр 203.000 төгрөг, цалингүй чөлөө авсан 18 хоногийн мөнгө 1.623.000 төгрөг нийт 5.215.368 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан гэжээ.
4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тэнгис нэхэмжлэлийн шаардлагын татгалзлаа Да хүрээ-ний зам дээр болсон зам тээврийн ослын хувьд хариуцагчийн гэм буруутай үйлдэл байхгүй. Бодит байдал дээр машины жолооч чигээрээ явж байгаа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөхгүйгээр үргэлжилсэн цагаан зураасыг давж эргэсэн. Гэтэл чигээрээ явж байсан машинд зам тавьж өгөөд үргэлжлүүлэн явах ёстой бөгөөд үргэлжилсэн цагаан зураасыг давах ёсгүй байтал түүнийг давж зам тээврийн осол гаргасан гэж хариуцагч үзэж байна. Нэхэмжлэгчийн цалин гаргуулах шаардлагад хариуцагчийн гэм буруутай үйлдэл байхгүй учраас хууль зүйн үндэслэлгүй. Цаг хугацааны явцад тухайн газарт очиж үзэхэд хоёр цагаан зураасыг тодруулсан цагаан зураасыг давж эргэх боломжгүй гэж маргаж мөн нэхэмжлэгчийг дүрэм зөрчсөн гэж үзээд зам тээврийн осолд шууд шалтгаант холбоо байхгүй тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж хэргийг хэрэгсэхгүй болгуулах хүсэлтэй байна гэж илэрхийлэв.
5.Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар дараахь үйл баримт тогтоогдож байна.
6.Баянзүрх дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Да хүрээ захын зүүн замд нэхэмжлэгч Р.Бын жолоодож явсан Lexus hs-250 маркийн, улсын 00-00-УАО дугаартай автомашиныг мопед жолоодож явсан хариуцагч Б.Б мөргөсний улмаас зам тээврийн осол гарч, суудлын автомашинд эвдрэл гэмтэл үүссэн болох нь хохирлын үнэлгээ, шийтгэлийн хуудсаар тогтоогдож байна.
7.Тэрээр хариуцагч зам тээврийн осол гарахад миний гэм буруутай үйлдэл байхгүй гэж маргасан бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлага үндэслэлийн татгалзалтай холбоотой нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ хэрэгжүүлээгүй, нотлох баримтаар няцааж чадаагүй байна.
8.Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн буруутай үйлдэл зам тээврийн осол гаргахад байсан, цагдаагийн байгууллага хэргийн осолын талаарх мэдээллийг үнэн зөв өгөөгүй гэж хариуцагч мэтгэлцсэн боловч тухайн асуудлаараа хариуцагч эрх бүхий байгууллагад хандаагүй, хэрэгт цугларсан нотлох баримтаар нэхэмжлэгч зам тээврийн осол гаргасан нь нотлогдоогүй тул талуудын тайлбар, шийтгэлийн хуудас, хохирлын үнэлгээний тайлангаар хариуцагч замын хөдөлгөөний дүрэм зөрчиж зам тээврийн осол гаргасан нь тогтоогдож байх тул цалинд 1.623.000 төгрөгийг гаргуулах шаардлагыг нэхэмжлэгч хуульд заасан эрх, үүргээ биелүүлсэн гэж үзээд хэрэгсэхгүй болгож, Кости-Эстимейт ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон суудлын автомашины хохирол 3.300.000 төгрөг, үнэлгээний төлбөр 203.000 төгрөг нийт 3.503.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
9.Мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө гэж зааснаар хавтас хэргийн 13-16 дугаар хуудсанд авагдсан баримтууд нотлох баримтын шаардлага хангаагүй тул нотлох баримтаар үнэлээгүйг дурдах нь зүйтэй.
10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 91.158 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70.998 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн
115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Б-аас гэм хорын хохиролд 3.503.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Р.Б-д олгож, үлдсэн 1.620.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 91.158 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70.998 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийН 751.1 дэх хэсэгт зааснаар тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл энэ хуулийн 759.3 дахь хэсэгт заасны дагуу гардуулснаас хойш 7 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Г.АРИУНАА