Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 197/ШШ2025/13653

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Ариунаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч ******* дүүрэг, ******* хороо, ******* хотхоны ******* байрны *******од оршин суух РД:*******, ******* овогт ******* нэхэмжлэлтэй

Хариуцагч ******* дүүрэг, хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, хотхоны 24/*******од байрлах РД:, ХХК-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: 713.400 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Лхамсүрэн

Гэрч

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Номин

ҮНДЭСЛЭХ нь: 

1.Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2.Нэхэмжлэгч , хариуцагч ХХК-д холбогдуулан 713.400 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

3.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардах эрхийн үндэслэлээ дараахь байдлаар тодорхойлов.Манайх ******* дүүрэг, хороо, хотхоны **/* дугаар тоотод байрладаг бөгөөд түрээслэгч болон түрээсийн үйл ажиллагаагаа дэмжих, сайжруулах зорилгоор байрны орц, гарцны хэсэгт самбар босгосон. Гэтэл өмнө жилийн сарын 10-ны өдөр бид нарыг гэртээ байхгүй үед самбарыг буулгасан байсан. Ингээд ХХК-ийн ажиллуулж байгаа эмийн сантай очиж уулзахад манайх байшин барилгаа засварлах гээд самбарыг буулгасан гэж ярьсан. Самбарыг буулгаад буцаагаад бид нарт өгч болох боловч өгөөгүй алга болгосон тул үнэлгээгээр тогтоосон 713.400 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна гэж тайлбарлаж байна.

4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Лхамсүрэн нэхэмжлэлийн шаардлагын татгалзлаа Компани эмнэлгийн тоног төхөөрөмж, эм ханган нийлүүлэх үйл ажиллагаа явуулдаг. Урдаа залгаа эмийн сантай. Эмийн сангийн залгаа урд хэсэгт самбар босгосон байсан.Тус эмийн санг манайх ажиллуулдаггүй түрээслэдэг. Өмнө жил гүйцэтгэх захирал, д манай газар дээр байршуулсан самбараа аваарай гэдэг шаардлагыг тавиад салсан гэдэг. Түүнээс самбарыг байгууллага буулгаагүй, мэдэхгүй учраас нэхэмжлэлийг зөвшөөөрөхгүй гэж илэрхийлэв.

5.Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар дараахь үйл баримт тогтоогдож байна.

6. ******* дүүрэг, хороо, хотхоны 24/*******од байрлах нэртэй, 5 давхар офиссын барилгын урд талын орц, гарцны хэсэгт нэхэмжлэгч зар сурталчилгааны самбар байршуулсан нь талуудын тайлбар, гэрэл зургаар тогтоогдож байна.

7.Зохигчдын маргааны гол зүйл нь дээрх зар сурталчилгааны самбарыг хариуцагч ХХК буулгасан, буулгаагүй гэж маргаж байна.

8.Иргэний хуулийн 49 зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах мөн гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх, адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгийг өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах боломжгүй буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэйг заажээ.

9.Хариуцагч байгууллага зар сурталчилгааны зориулалтаар нэхэмжлэгч эмийн сангийн урд талд байршуулсан талаар маргаагүй харин хэн, хэзээ буулгаж тээвэрлэсэн эсэхийг мэдээгүй гэж мэтгэлцэж байна.

10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар гэрч гийн самбар буулгах зөвшөөрлийг эзнээс нь авсан юмуу гэхэд мэдэж байгаа гэсэн учраас зөрөөд явсан. захирал самбарыг буулгахад байгаагүй. Самбар буулгасан хүмүүс ХХК гэсэн логотой хувцас өмсөөгүй байсан гэх мэдүүлэг болон хэрэгт цугларсан нотлох баримтаар зар сурталчилгааны самбарыг хариуцагч байгууллага буулгасан гэх нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ нэхэмжлэгч нотлож чадахгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

11.Тэрээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч манай байгууллага эмийн сангийн байрыг түрээслэж мөн компанийн эзэмшил газарт зар сурталчилгааны самбар байршуулсан гэх тайлбар нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

12.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21.672 төгрөгийг улсын орлогод үлдээхээр шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн

115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1Иргэний хуулийн 497 зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч гийн нэхэмжлэлтэй, хариуцагч ХХК-д холбогдох 713.400 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21.672 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 751.1 дэх хэсэгт зааснаар тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл энэ хуулийн 759.3 дахь хэсэгт заасны дагуу гардуулснаас хойш 7 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Г.АРИУНАА