Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 197/ШШ2025/05352

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч П.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Г.Б-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Г.Э-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 6,600,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Б , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Тунгалаг нар оролцов.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Г.Б нь хариуцагч Г.Э-д холбогдуулан 6,600,000 гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

3. Нэхэмжлэгч Г.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Г.Э-тай Г.Б би 2025 оны 01-р сарын 31-ний өдөр Хан-Уул дүүргийн 21-р хорооны Бум төвийн 1 дүгээр давхарт 55 м.кв талбайг түрээслэхээр гэрээ хийж Г.Э-ын хаан банкны 0000 дансанд 6,600,000 төгрөгийг талбайн түрээсэнд шилжүүлсэн. Тэр өдрөөс хойш утсаа ерөөсөө авахгүй хаяа авахаараа болоогүй маргааш нөгөөдөр оруулна гэсэн хариу өгч байгаад сүүлдээ утсаа авахаа больсон. 2025 оны 02-р сарын 23-ны өдөр хүнээр худлаа яриулж гуйж байж уулзаад гэрээгээ цуцалъя мөнгөө авъя гэсэн боловч мөнгө байхгүй талбайгаа зарж байж мөнгө өгнө. Би гадагшаа явна чаддаг юм бол шүүхээрээ заргалдаад аваарай гэсэн. Түрээсийн гэрээний төлбөрт 6,600,000 төгрөг шилжүүлсэн үүнээс шүүхэд хандсанаас хойш 2,500,000 төгрөгийг буцаан өгсөн байгаа. Нэхэмжлэгчийн зүгээс 2,500,000 төгрөгөөс татгалзаж үлдэх 4,100,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч хариу тайлбар ирүүлээгүй, маргаагүй байна.

4. Хэрэгт авагдсан бичмэл баримт болон зохигчийн тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ гэж зааснаар хариуцагч Г.Э-д шүүх хуралдааны товыг 2025 оны 04-р сарын 25-ны өдөр мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул нэхэмжлэгчийн хариуцагчийн эзгүйд шүүх хуралдааныг үргэлжлүүлэх хүсэлтийг хүлээн авч, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Нэхэмжлэгч Г.Б нь хариуцагч Г.Э-тай 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Худалдаа үйлчилгээний талбай түрээслэх, түрээслүүлэх гэрээ байгуулж, гэрээний дагуу хариуцагч Г.Э-ын хаан банкны 5021239731 тоот дансанд 2025 оны 02-р сарын 01-ний өдөр 4,000,000 төгрөг, 02-р сарын 02-ны өдөр 2,600,000 төгрөг нийт 6,600,000 төгрөг шилжүүлсэн болох нь Худалдаа үйлчилгээний талбай түрээслэх, түрээслүүлэх гэрээ /хх-6-8/, Г.Б ийн худалдаа хөгжлийн банкны 00 дугаар дансны хуулга /хх-10/ зэргээр тус тус тогтоогдож байна.

Нэхэмжлэгч нь Г.Б ийн шүүх хуралдаанд шүүхэд хандсанаас хойш хариуцагч 2,500,000 төгрөгийг төлсөн, одоо үлдэх 4,100,000 төгрөгийг гаргуулах, мөн түрээсийн талбайг огт ашиглаагүй гэх тайлбарыг шүүх хүлээн авав.

5. Талуудын хооронд Худалдаа үйлчилгээний талбай түрээслэх, түрээслүүлэх гэрээ байгуулсан боловч Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасны дагуу түрээслэгч түрээсийн төлбөрийг шилжүүлсэн боловч түрээслүүлэгч түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад худалдаа үйлчилгээний талбайг шилжүүлэх үүргээ биелүүлээгүй байна.

Иймд Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж зааснаар хариуцагч Г.Э-аас түрээсийн төлбөрт шилжүүлэн авсан 6,600,000 төгрөгөөс нэхэмжлэгчид буцаан өгсөн 2,500,000 төгрөгийг хасаж үлдэх 4,100,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Б т олгохоор шийдвэрлэв.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 120,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 120,550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2, 115 дугаар зүйлийн 115.2.1 заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар хариуцагч Г.Э-аас 4,100,000 /дөрвөн сая нэг зуун мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Б т олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 120,550 /нэг зуун хорин мянга таван зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 120,550 /нэг зуун хорин мянга таван зуун тавь/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          П.БАЯСГАЛАН