| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намжилцэрэнгийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 170/2018/0035/Э |
| Дугаар | 38 |
| Огноо | 2018-05-18 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Төрболд |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 18 өдөр
Дугаар 38
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дэлгэрмаа даргалж, Нарийн бичгийн дарга Ш.Дорж-Очир Улсын яллагч Б.******* Шүүгдэгч Ё.Б- Хохирогч Ж.С- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ё.Б-д холбогдох эрүүгийн 1823000000040 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв. Монгол Улсын иргэн, 1994 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Завхан аймгийн ******* суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, ******* боловсролтой, ******* мэргэжилтэй, Завхан аймгийн ******* суманд ******* ажилтай, *******, эцэг, эх, ах, дүү нарын хамт Завхан аймгийн ******* сум ******* багт оршин суудаг, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт *******гийн Б-, Регистрийн дугаар: /ИМ********/ *******гийн Б- нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Ё.Б- нь 2018 оны 04 дүгээр сарын 30-наас 05 дугаар сарын 01-нд шилжих шөнө 00 цагийн орчим Завхан аймгийн Улиастай сум багт байрлах “” зочид буудлын 211 тоот өрөөнд иргэн Ж.С-н нүүр рүү нь шилэн хундага шидсэн хэргийн үйл баримт нь хохирогч Ж.С-н “...бид нар буудалд буусан. Тэнд бид нар 2.5 литрийн 4 ширхэг “Сэнгүр” пиво уусан. Тэгээд нилээн орой болчихсон Б- би гадуур гарч хононо гээд байхаар нь нэг дороос ирчихээд хамт хоно, гараад хэрэггүй гээд хойноос нь хүзүүдээд татаад орон дээр суулгасан. За нэг уучих гээд с Ё.Б- Ж.С- нарыг маргалдсан талаар мэдүүлсэн гэрч С.А-ын “...2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр зочид буудалд байрлаад хоол унд идчихээд... 5 уулаа 4 шил пиво ууцгаасан... Б- нь цэрэгт би явахгүй гээд уйлаад байсан, тэгтэл С- яв, эр хүн байж гэсэн. Гэтэл тэр үгнээсээ маргаад байсан. Тэр хоёр зэрэгцээд нэг орон дээр сууж байгаад С- Б-д нэг стакан пиво хийгээд өгснийг Б- нүүр өөд нь шидчихсэн, нэг үгээр хэлбэл нүүр өөд нь стакантай пивоороо цохисон...” гэсэн мэдүүлэг, Гэрч М.Ба-ийн “...Тэр хоёр цэрэгт явна, явахгүй гэснээс болж маргасан. Зузаан суурьтай жижиг стакан байсныг Б- шидсэн тэр нь С-гийн зүүн талын шанаан тус газарт онож тухайн стакан унаж хагарсан...” гэсэн мэдүүлэг болон шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүдээр тогтоогдож байна. Шүүгдэгч Ё.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг нь хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлгээр давхар нотлогдож байх тул түүний мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар үнэллээ. Түүнчлэн хохирогч, гэрчүүдээс хуульд заасан журмаар мэдүүлэг авсан, тэд мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой заасан, мэдүүлгүүд өөр хоорондоо зөрүүгүй, харилцан бие биенийхээ мэдүүлгийг нотолсон, хэрэг гарах үеийн үйл баримтанд шууд хамааралтай байх тул шүүх дээрх мэдүүлгүүдийг үнэн зөв гэж үнэлсэн болно. Дээрхи үйлдлийн улмаас хохирогч Ж.С-н биед хөнгөн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 201820110 дугаартай “Иргэн Ж.С-н биед зүүн хацрын төвгөрт босоо, зүүн хацрын төвгөрт хөндлөн, зүүн хацрын төвгөрийн гадна, дунд хэсэгт шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу иртэй зүйлийн 4-5 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэж болно. Дээрх гэмтлүүд нь 2018.04.30-ны өдөр үүссэн байх боломжтой. Цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлтээр тогтоогдож байна. Ё.Б- нь хохирогч Ж.С-гийн Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэгт заасан “хохирогчийн халдашгүй, чөлөөтэй байх эрх”-ийг зөрчиж зодсон үйлдлийн улмаас түүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна. Иймд шүүгдэгчийн хохирогч Ж.С-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй. Шүүх хуралдаанд шүүгдэгч Ё.Б- нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд хохирогч Ж.С-д 500000 төгрөг төлсөн ба харилцан тохиролцож цаашид эмчилгээ сувилгаатай холбогдон гарах 1500000 төгрөг төлөхөө илэрхийлснийг дурдах нь зүйтэй. Шүүх шүүгдэгч *******гийн Б-ыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. Шүүгдэгч Ё.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул улсын яллагчийн саналыг харгалзан торгох ял оногдуулах боломжтой гэж үзээд
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4, 1.5, 1.6, 1.7, 1.8, 4,5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. ******* овогт Ё-ийн Б-ыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ё.Б-ыг 460 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 460000/дөрвөн зуун жаран мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ё.Б-д оногдуулсан 460 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 460000 /дөрвөн зуун жаран мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүгдэгчийн торгох ялыг хорих ялаар солих журамтай болохыг дурдсугай.
5. Шүүгдэгч Ё.Б- нь хохирогч Ж.С-д цаашид эмчилгээ сувилгаатай холбогдон гарах 1500000 төгрөг төлөхөө илэрхийлснийг дурдсугай.
6. Шүүгдэгч Ё.Б-д 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шүүгдэгч Ё.Б-ын хувьд ногдох эд хөрөнгөнөөс 110.000 /Нэг зуун арван мянга/ төгрөгийн үнэ бүхий “Самсунг Гранд” маркийн гар утас битүүмжилсэн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
8. Шүүгдэгч Ё.Б- нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болно.
10. Шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Н.ДЭЛГЭРМАА