Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 2024/ДШМ/95

 

                                         *******ид холбогдох

                                         эрүүгийн хэргийн тухай      

 

*

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж, шүүгч Б.Манлайбаатар, ерөнхий шүүгч Г.Давааренчин нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.Учрал хөтөлж,

Прокурор Д.Шинэбал /цахим/

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.******* /цахим/

Хохирогчийн өмгөөлөгч Ж.Баяржавхлан /цахим/

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Батжаргал нарыг оролцуулан,

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж, шийдвэрлэн 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2024/ШЦТ/111 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор *******ид холбогдох эрүүгийн дугаартай, ******** индекстэй, 2 хавтас хэргийг 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдөр өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Г.Давааренчин илтгэснээр хянан хэлэлцэв.

овогт гийн , Монгол Улсын иргэн, ***** оны **** дугаар сарын *****-ний өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 56 настай, ****эгтэй, ***, **** боловсролтой, ***** мэргэжилтэй, “******” ХХК-д манаач ажилтай, ам бүл ****, ***** хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын ***** дугаар баг, ****** тоотод оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай, бие эрүүл, ухаан бүрэн /РД: / урьд

Сум дундын 7 дугаар шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 95А дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2, 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт тус тус зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хасаж, 01 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 01 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан.

Шүүгдэгч ******* нь Сэлэнгэ аймгийн Баянгол сум, Гонир 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Нарийн хөндий” гэх газарт, төв засмал зам дээр 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 09 цагийн орчимд “ ” улсын дугаартай, “Тоёота приус-20” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ б/ “хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх”, 12.1. “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна”, 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга авна” гэсэн заалтуудыг зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас тухайн тээврийн хэрэгсэл дотор зорчиж явсан зорчигч , нарын амь нас хохирсон гэмт хэрэгт холбогджээ.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас: *******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхээс:

Шүүгдэгч овогт гийн ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-д заасан “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг үйлдсний улмаас хоёр хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дахь хэсгийн 4.2-т зааснаар *******ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 08 /найм/ жилийн хугацаагаар хасаж, 02 /хоёр/ жил, 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар *******ид оногдуулсан 02 жил 01 сарын хугацаагаар хорих ялыг эрэгтэйчүүдийн нээлттэй хорих ангид эдлүүлэн,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, мөн хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ээс оршуулгын зардлын үлдэгдэл төлбөрт 6,520,084 /зургаан сая таван зуун хорин мянга наян дөрөв/ төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Дархан-Уул аймгийн Дархан сумын **** баг **** байрны **** тоотод оршин суух хаягтай, ******* овогт *******гийн ******* /рд:*******/, Улаанбаатар хотын Сонгино хайрхан дүүрэг ***** хороо ****** тоотод оршин суух хаягтай, ******* овогт *******ийн ******* /рд:*******/ нарт олгож, мөн гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрт 82,500,000 /наян хоёр сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Дархан-Уул аймгийн Дархан сумын **** баг *** байрны **** тоотод оршин суух хаягтай, ******* овогт *******гийн ******* /рд:*******/-д, 82 500,000 /наян хоёр сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Улаанбаатар хотын Сонгино хайрхан дүүрэг **** хороо ***** тоотод оршин суух хаягтай, ******* овогт *******ийн ******* /рд:*******/ нарт тус тус олгож, нэхэмжлэлээс үлдэх 11 047 761 төгрөгт холбогдох хэсэг, мөн хүүхдүүдийг 18 нас хүртэл өсгөхөд гарах зардал, өмгөөлөгчийн хөлс нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.*******, Э.******* нар нь нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдан,

Энэ хэрэгт ******* нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурьдан,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц *******ийн №262916 дугаартай жолоочийн “В” ангиллын үнэмлэхийг эрх хасах тухай шийтгэх тогтоолын хамт тухайн шийдвэрийг гүйцэтгэвэл зохих Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Г.Ганцэцэгт даалгаж,

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******ид авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, *******ийн эдлэх ялыг 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн тоолж, ...шийтгэх тогтоолыг  гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурьдаж  шийдвэрлэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүхийн зарим хэсгийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

1.Анхан шатны шүүхээс шүүгдэгч *******ийг ЭХТА-ийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон шийдвэрлэж 2 жил, 06 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг Эруугийн хариуцлага нь тухайн хун, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна", мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг Эруугийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг уйлдсэн нөхиөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг уйлдсэн хуний хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасанд нийцээгүй гэж үзэж байна. Учир нь шүүхээс *******д ийнхүү ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэжээ. Шүүгдэгч ******* нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарт оршуулгын зардлаас 6,520,084 төгрөгийг төлж барагдуулаагүй, өөрийн үйлдсэн гэм бурууг ухамсарлан ойлгоогүй буюу шүүгдэгч нь өмнө нь энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж ял шийтгэгдэж байсан хувийн байдал, тус гэмт хэргийн улмаас хоёр хүний амь нас хохирсны улмаас хор уршиг нь арилаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж ял оногдуулах ёстой байсан. Түүнчлэн улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд гаргасан саналын хүрээнд шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Гэтэл дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэлгүйгээр тухайн зүйл заалтанд заасан хамгийн бага ялыг оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

2.Мөн анхан шатны шүүхээс тус хэргийг шийдвэрлэхдээ оршуулгын болон бусад зардалд нэхэмжилсэн 11,047,761 төгрөг, өмгөөлөгчид төлсөн хөлс зэргийг гаргуулахаар нэхэмжилсэн боловч хэрэгт нотлох баримт хангалттай авагдаагүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй, тоо тооцоолол хийх боломжгүй гэж үзэж шийдвэрлээгүй нь үндэслэлгүй байна гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Хавтаст хэргийн материалд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.*******гийн эзэмшдэг банкны хуулгыг хавсаргасан бөгөөд тухайн дансны хуулгаас гарсан мөнгөний гүйлгээний утгаас харахад оршуулгын ажилд зарлагдан гарсан мөнгөн дүн тодорхой харагдаж байгаа бөгөөд түүнээс тооцоолол хийж шийдвэрлэх бүрэн боломжтой байтал ийнхүү шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Энэ бүхнээс харахад анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байх тул *******д холбогдох эрүүгийн тоот хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү гэв. 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

Энэ шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас ээж, ах нараа алдсан. Манай гэр бүлийн хувьд асар хүнд  байдалд орсон, бэр эгч маань насанд хүрээгүй хоёр хүүхэдтэйгээ үлдсэн. Энэ хэргийн улмаас учирсан хор уршгийг арилгах ямар ч боломжгүй гэдгийг ойлгоосой гэж хүсэж байна. Шүүхээс ял шийтгэл оногдуулахдаа хэтэрхий бага ял өгсөн гэж бодож байна.  Бид оршуулгын зардал түүнтэй холбоотой гарсан зардлаа шүүгдэгчээс гаргуулахаар нэхэмжилсэн. Тэр бүр е-баримт авад байх боломж байгаагүй, тийм учраас өөрийн банкны дансны хуулгыг шүүхэд гаргаж өгсөн гэтэл энэ баримтыг шүүх үнэлээгүйд асар их гомдолтой байна гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Батжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

Сэтгэл санааны хохирол, 82,500,000 төгрөг гаргасан. Хөнгөдсөн гэх асуудлыг түлхүү тавьж байна. Хохирол төлбөр гүйцэт төлөөгүй, хохирол төлбөрийг төлсөн гэдэг нь Эрүүгийн хуулийн тухайн зүйлд ангид  2-8 жилийн дотор ял шийтгэлийг оногдуулахаар хуульчилсан. Шүүхээс шүүгдэгчид  2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан ялыг хөнгөрүүлсэн асуудал байхгүй.   ******* нь манаач хийдэг хүн. Шүүх хурал болтол хохиролд 12,930,000 төгрөгийг өөрийнхөө боломжоор төлсөн. Цаашид энэ хүн байгаа боломжоороо төлөөд явна гэдгээ хэлсэн.  Хохирол төлбөр төлсөн байдал, хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн, гэм буруугаа хүлээж байгаа байдлыг  шүүх харгалзан үзэж шийтгэл оногдуулсан гэж үзэж байна. Хохирогч нарын оршуулгын бусад зардал нэхэмжилсэн нь нотлох баримтгүй тул шүүхээс дүгнэлт хийгээгүй талаараа шийтгэх тогтоолд заагаад өгчихсөн байгаа. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна гэв.

 Прокурор шүүхэд гаргасан тайлбар дүгнэлтдээ:  

 Хохирогчийн зүгээс мөнгө гаргаагүй, өмгөөлөгчийн төлбөрийг төлөөгүй, 2 жилийн хугацаагаар хорих ял  хөнгөдсөн гэсэн гомдол гаргажээ. Улсын яллагчийн зүгээс шүүгдэгчид  ял оногдуулах  талаар дараах саналыг гаргасан.  Шүүгдэгчийн  насны байдал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарт мөрдөн байцаалтын шатанд шүүхийн шатанд хохирлыг төлөөд яваад байсан байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн зэргийг харгалзан саналаа гаргасан. Шүүгдэгчийг шууд санаатай гэж буруутгаж байна. Шүүхээс 82,500,000 төгрөг гаргуулахаар шийдсэн. Шүүхээс  хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгчид хуулийн хүрээнд ялыг оногдуулсан. Гэтэл прокурорын саналаар шийдсэн гэх талаар үндэслэлгүй зүйлийг өмгөөлөгч хэлж байгааг хүлээн авах боломжгүй байна.  Хохирогчийн нэхэмжлээд байгаа зүйл юунд зарцуулаад байгаа нь тодорхойгүй байсан. Өмгөөлөгчийн зардал  гэдэг нь шууд хохирол мөн үү. Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт оногдуулсан ял тохирсон гэж үзэж байна. Хохирлын хувьд нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэл гаргах эрхийг нь нээлттэй үлдээсэн тул хохирогчийн эрх зөрчигдөөгүй гэж үзэж байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

1.Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурьдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр *******ид холбогдох эрүүгийн дугаартай хэргийг бүхэлд нь хянав.

2.Прокуророос шүүгдэгч *******ийг тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас тухайн тээврийн хэрэгсэл дотор зорчиж явсан зорчигч хоёр хүний  амь нас хохирсон гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дахь хэсгийн 4.2-т  заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

3.Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон  шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдаж хэргийг хянан шийдвэрлэсэн нь  хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

4.Шүүгдэгч ******* нь Сэлэнгэ аймгийн Баянгол сум, Гонир 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Нарийн хөндий” гэх газарт, төв засмал зам дээр 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 09 цагийн орчимд “ ” улсын дугаартай, “Тоёота приус-20” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ б/ “хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх”, 12.1. “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна”, 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга авна” гэсэн заалтуудыг зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас тухайн тээврийн хэрэгсэл дотор зорчиж явсан зорчигч , нарын амь нас хохироосон, авто тээврийн  хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын  журам зөрчих  гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******ийн өгсөн: “...Тэр Улаанбаатар хотоос явах гээд зар тавьсан байхад  талийгаач над руу  залгаад ... удалгүй ирж суугаад замаасаа ээжийгээ  аваад явж байх зам дээр гэнэт цагаан юм харагдсан тэгээд л сандраад дарчихсан... маш их гэмшиж байна буруугаа хүлээж байна. хохирлоо төлж барагдуулна...” гэх,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч ийн өгсөн: “...Би өөрийн нөхрийн хамт Улаанбаатар хотоос  Дархан-Уул аймгийн чиглэлд гарсан. ... би жолоочийн харалдаа урд суудалд суугаад 2 зорчигч суулгаад хөдөлсөн. Би хотооос гараад унтчихсан. ...Би унтаж байхдаа  машиныг цасан хунгар мөргөх гэж байна гэж зүүдлээд цочиж сэрэхдээ “хунгар”  гээд орилоод сэрсэн юм. Гэтэл  жолоо барьж байсан манай нөхөр цочоод жолооны хүрдээ хажуу тал руугаа дараад замын хажуу руу орчих шиг болсон. Тэгээд юу болсон талаар сайн мэдэхгүй байна. ... манай нөхөр машинд суусан хоёр хүн  байхгүй байна гэж  ярьж байсан.. машинаас буугаад харахад машины хажууд ард сууж байсан хоёр хүний  нэг нь хэвтчихсэн, нөгөө нь машинаас 8-9 метр орчим зайд замын хажууд  хэвтчихсэн байсан...тэгээд би эмнэлэг цагдаа дуудсан... гэх мэдүүлэг,

 Сэлэнгэ аймгийн Мандал сумын “АСБЦД” ХХК-ний  жолооны сургалтын  төвийн эрх бүхий  албан тушаалтны  2024 оны 28-ны өдрийн 01/16 дугаартай  шинжээчийн “... жолооч ******* нь Монгол улсын Замын хөдөлгөөний  дүрмийн 3.46,12.1, 12.3  дахь заалтуудыг тус тус зөрчсөн,  нь осол гарах  шалтгаан нөхцөл болсон байна...” гэсэн дүгнэлт,

 Сэлэнгэ аймгийн  Шүүх шинжилгээний  хэлтсийн  шинжээчийн 2023 оны 12 сарын 25-ны өдрийн 02 дугаартай  дүгнэлтэд “ талийгаачид учирсан гэмтэл нь зам  тээврийн ослын үед үүсгэгдсэн байх боломжтой. Талийгаач ийн биед үхэлд  хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй ...талийгаач нь  цээж хэвлийн хөндийн эрхтний  хавсарсан гэмтлийн улмаас нас баржээ...” гэсэн дүгнэлт,

Сэлэнгэ аймгийн  Шүүх шинжилгээний  хэлтсийн  шинжээчийн 2023 оны 12 сарын 25-ны өдрийн 01 дугаартай  дүгнэлтэд “талийгаачид учирсан гэмтэл нь зам  тээврийн ослын үед үүсгэгдсэн байх боломжтой. Талийгаач гийн биед үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй ...талийгаач нь  цээж хэвлийн хөндийн эрхтний  хавсарсан гэмтлийн улмаас нас баржээ...” гэсэн дүгнэлт,

Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, болон шүүх хуралдааны шатанд шинжлэн судлагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан бөгөөд гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх шалгуур нь хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар тохирсон байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцнэ.

6. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нараас  анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчид оногдуулсан ял хэргийн байдалтай тохироогүй буюу хөнгөн ял шийтгэл оногдуулсан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын гаргасан иргэний нэхэмжлэлээс хуульд заасан талийгаач нарыг оршуулахад гаргасан бусад зардлыг нотлох баримтгүй гэж шийдвэрлээгүй орхигдуулж хохирогчийн эрх ашгийг хохироосон гэсэн үндэслэлээр  давж заалдах гомдол гаргажээ.

Анхан шатны шүүхээс хэргийг хүлээн аваад гэмт хэргийн нотлогдсон байдал, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлөхөө хүлээн зөвшөөрсөн эсэх зэрэг нөхцөл байдлуудыг хянан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дахь хэсгийн 4.2-т   “энэ гэмт хэргийн улмаас хоёр түүнээс олон хүний амь хохирсон бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан  бөгөөд шүүхээс шүүгдэгч *******ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 08 /найман/ жилийн хугацаагаар хасаж, 02 жил 01 сарын /хоёр жил нэг сарын/ хугацаагаар хорих ял оногдуулсан нь түүний гэм бурууд тохирсон шүүх хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Харин  шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас нэг гэр бүлийн хоёр гишүүн нас барсан бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нараас шүүгдэгчээс амь хохирогч нарыг оршуулахтай холбоотой гарсан нийт 30,500,845 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байх ба анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын заримыг нь хангаж үлдэх 11,047,761 төгрөгийг нь нотлох баримтгүй гэсэн үндэслэлээр хэлэлцэхгүй үлдээж шийдвэрлэжээ.

Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1-т хохирогч нас барсан болон оршуулахтай холбоотой зайлшгүй зардал болон гэм хорын  төлбөрийг  түүний өв залгамжлагч шаардах эрхтэй гэж заасан бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын шаардлага үндэслэлтэй байх ба хэрэгт авагдсан баримтууд болох  хохирогч Б.*******гийн  Хаан банк дахь  дансны хуулгаар оршуулга түүнтэй холбоотой зардлууд гарсан  болох нь тогтоогдож байна.

Тухайлбал  хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс  гарсан  зарлагын утгыг тус бүр /хэргийн 1-р хавтас 151-158 талд/  хөрөг зураг,  3эд, зулын тос, цөгц,  морогийн үйлчилгээ төлбөр, ламд ном уншуулсан, 49 хоногийн буяны үйл, шашны эд зүйл худалдан авсан гэж тэмдэглэсэн байх ба тухайн баримтуудыг нотлох баримтаар  үнэлэх боломжтой гэж давж заалдах шатны шүүх дүгнэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын иргэний нэхэмжлэлийг хангаж, анхан шатны шүүхээс нотлох баримтгүй гэж хэлэлцэхгүй үлдээсэн 11,047,761 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарт олгохоор  шийтгэх тогтоолын 4 дэх заалтад  өөрчлөлт оруулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын  гаргасан давж заалдах гомдлын заримыг хангаж  шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4,  2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 2024/ШЦТ/111 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн

4 дэх заалтыг:

“4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1,  511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ээс оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал 30,500,845 төгрөгөөс шүүгдэгчээс төлөгдсөн 12,930,000 төгрөгийг хасаж  үлдэгдэл төлбөр 17,570,845 төгрөг, мөн гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрт 82,500,000 /наян хоёр сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* овогт *******гийн ******* /РД:*******/-д, 82,500,000 /наян хоёр сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* овогт *******ийн ******* /РД:*******/ нарт тус тус олгож, Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.2-т заасан хохирогч нас барснаас учирсан хохирол буюу хохирогчийн хүүхдүүдийн тэтгэлгийн зөрүү  гаргуулах тухайн нэхэмжлэлийг жич гаргуулахаар иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарласугай.” гэж өөрчилсүгэй.

2.Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, хохирогчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

3.Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг  гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

         ГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.ЭРДЭНЭХИШИГ

                                ШҮҮГЧИД                                   Б.МАНЛАЙБААТАР

                                                                                   Г.ДАВААРЕНЧИН