Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 109/ШШ2026/0008

 

 

 

 

 

 

 

 

                                                                            

                                                                             109/ШШ2026/0008

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч А.Түвшинтулга даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Т.У

Хариуцагч: Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Засаг дарга

Нэхэмжлэлийн шаардлага: “Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Засаг даргын Т.Ууганбаатарыг Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Баянгол багийн засаг даргаар 2025 оны 3 дугаар сарын 19-ний өдрөөс 2025 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүртэлх хугацаанд ажиллуулахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, 2025 оны 3 дугаар сарын 19-ний өдрөөс 2025 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүртэлх хугацаанд авах ёстой байсан цалин, олговрыг, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгаж, Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Засаг даргын 2026 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн “Т.Э-г албан тушаалаас чөлөөлөх тухай” Б/06 дугаар захирамж илт хууль бус болохыг тогтоолгох”

Шүүх хуралдаанд:

Хариуцагч Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Засаг дарга Д.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Гүн-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Т.Ууганбаатар нь Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Засаг даргад холбогдуулан шүүхэд “Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Засаг даргын Т.У намайг Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Баянгол багийн засаг даргаар үргэлжлүүлэн ажиллуулахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, 2025 оны 3 дугаар сарын 19-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлөхийг даалгаж, мөн Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Засаг даргын 2026 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн “Т.Э-г албан тушаалаас чөлөөлөх” тухай Б/06 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

1.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөөгүй бөгөөд ихэсгэж, багасгасан зүйлгүй. Харин нэхэмжлэлийн шаардлагаа 2026 оны 6 дугаар сарын 22-ны өдөр дараах байдлаар тодруулжээ. Үүнд:

1.3. Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Засаг даргын Т.У-г Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Баянгол багийн засаг даргаар 2025 оны 3 дугаар сарын 19-ний өдрөөс 2025 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүртэлх хугацаанд ажиллуулахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож,

1.4. 2025 оны 3 дугаар сарын 19-ний өдрөөс 2025 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүртэлх хугацаанд авах ёстой байсан цалин, олговрыг, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгах,

1.5. Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Засаг даргын 2026 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн “Т.Э-г албан тушаалаас чөлөөлөх” тухай Б/06 дугаар захирамж илт хууль бус болохыг тогтоолгох.

 

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн тухайд:

2.1. Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Б/26 дугаар захирамжаар “Т.У-г 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн Баянгол багийн Засаг даргын ажилд жинхлэн томилсон байна” (Хавтаст хэргийн 21 дэх тал)

2.2. Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Засаг даргын 2025 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн Б/15 дугаар захирамжаар “Т.У-н бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон тул Баянгол багийн Засаг даргын албан тушаалаас 2025 оны 3 дугаар сарын 19-ний өдрөөр тасалбар болгон чөлөөлжээ.” (Хавтаст хэргийн 23 дахь тал)

2.3. Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 109/ШШ2025/0033 дугаар шийдвэрээр “нэхэмжлэгч Т.У-с Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Баянгол багийн Иргэдийн нийтийн хурал, Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Засаг дарга нарт холбогдуулан гаргасан “Архангай аймгийн Өндөр-Улаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2025 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 07 дугаар захирамж, Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Баянгол багийн иргэдийн нийтийн 2025 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн хурал, Баянгол багийн иргэдийн нийтийн хурлын 2025 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн “Санал уламжлах тухай” 06 дугаар тогтоол, Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Засаг даргын 2025 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн "Т.У-г албан тушаалаас чөлөөлөх тухай” Б/15 дугаар захирамж, мөн өдрийн “Т.Э-г албан тушаалд томилох” тухай Б/16 дугаар захирамжийг тус тус илт хууль бус болохыг тогтоох, Баянгол багийн Засаг даргыг сонгох санал хураалтыг дахин явуулахыг Баянгол багийн иргэдийн Нийтийн Хуралд даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.” (Хавтаст хэргийн 81-96 дахь тал)

2.4. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 221/МА2025/0765 дугаар магадлалаар “Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 109/ШШ2025/0033 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2 дахь хэсгийн 4.2.1, 4.2.5 дахь заалт, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийн 47.1.3, 47.1.6, 47.1.7 дахь заалт, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.6, 32 дугаар зүйлийн 32.3, 32.4, 32.8.4, 35 дугаар зүйлийн 35.3, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, 56 дугаар зүйлийн 56.4, 56.6 дахь хэсэг, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт тус тус заасныг үндэслэн нэхэмжлэгч Т.Ууганбаатараас Архангай аймгийн Өндөр-Улаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Баянгол багийн иргэдийн Нийтийн Хурал, Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Засаг дарга нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Баянгол багийн иргэдийн нийтийн 2025 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн хурал, Баянгол багийн иргэдийн нийтийн хурлын 2025 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн Санал уламжлах тухай 06 дугаар тогтоолыг болон Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Засаг даргын 2025 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн "Т.У-г албан тушаалаас чөлөөлөх тухай” Б/15 дугаар захирамж, мөн өдрийн “Т.Э-г албан тушаалд томилох тухай” Б/16 дугаар захирамжийг тус тус илт хууль бус болохыг тогтоож, Баянгол багийн Засаг даргыг сонгох санал хураалтыг дахин явуулахыг Баянгол багийн иргэдийн Нийтийн Хуралд даалгаж, үлдэх “Архангай аймгийн Өндөр-Улаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2025 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 07 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоох” нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэсэн өөрчлөлт оруулж” шийдвэрлэжээ. (Хавтаст хэргийн 7-17 дахь тал)

2.5. Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Засаг даргын 2026 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн Б/06 дугаар захирамжаар “Т.Э-г 2026 оны 3 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн Баянгол багийн Засаг даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн” (Хавтаст хэргийн 42 дахь тал)

2.6. Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Баянгол багийн Иргэдийн нийтийн хурлын 2026 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор “Баянгол багийн Засаг даргыг сонгох дахин санал хураалтыг 2026 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 11-18 цагийн хооронд явуулахаар тогтоожээ.” (Хавтаст хэргийн 104 дэх тал)

2.7. Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Баянгол багийн Иргэдийн нийтийн хурлын 2026 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 01 дүгээр тогтоолоор “Дахин санал хураалтад оролцсон иргэдийн олонхын санал авсан нэр дэвшигч Т.Э-г Баянгол багийн Засаг даргаар томилуулахаар сумын Засаг даргад уламжилсан байна.” (Хавтаст хэргийн 57 дахь тал)

2.8. Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Засаг даргын 2026 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн Б/09 дүгээр захирамжаар “Т.Э-г2026 оны 4 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн Баянгол багийн Засаг даргын албан тушаалд түр томилсон байна” (Хавтаст хэргийн 43 дахь тал)

2.9. Т.У-с Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Засаг даргад холбогдуулан 2026 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

2.10. Т.У-н гаргасан нэхэмжлэл нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан, мөн хуулийн 13, 15, 16 дугаар зүйлийн 16.1. дэх хэсэгт зааснаар тус шүүхийн харьяалан шийдвэрлэвэл зохих маргаан мөн байх тул шүүх захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэлтэй байна.

 

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1. Нэхэмжлэгч Т.У шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: Т.У миний бие Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн “Т.У-г ажилд жинхлэн томилох тухай” 6/26 дугаар захирамжаар тус өдрөөс эхлэн Баянгол багийн засаг даргаар томилогдон албан үүргээ гүйцэтгэж байгаад сумын Засаг даргын 2025 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 6/15 дугаар захирамжаар албан тушаалаас чөлөөлөгдөж, мөн өдрийн 6/16 дугаар захирамжаар Т.Э-г Баянгол багийн Засаг даргаар томилсон. Үүнийг миний бие эс зөвшөөрч захиргааны хэргийн шүүхэд Баянгол багийн ИНХ-г товлон зарласан Архангай аймгийн Өндөр-Улаан сумын ИТХ-ын даргын 2025 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 07 дугаар захирамж, Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Баянгол багийн иргэдийн нийтийн 2025 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн хурал, Баянгол багийн ИНХ-ын 2025 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 06 дугаар “Санал уламлах тухай” тогтоол, Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Засаг даргын 2025 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн “Т.У-г албан тушаалаас чөлөөлөх” тухай Б/15 дугаар захирамж, мөн өдрийн “Т.Э-г албан тушаалд томилох” тухай Б/16 дугаар захирамжийг тус тус илт хууль бус болохыг тогтоож, Баянгол багийн Засаг даргын сонгох санал хураалтыг дахин явуулахыг Баянгол багийн ИНХ-д даалгах шаардлага бүхий маргаан үүсгэхэд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 221/МА2025/0765 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн 33 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, Баянгол багийн иргэдийн нийтийн хурлын 2025 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 06 дугаар тогтоол, засаг даргын 6/15, 6/16 дугаар захирамжийг тус тус илт хууль бус болохыг тогтоож, Баянгол багийн Засаг даргыг сонгох санал хураалтыг дахин явуулахыг Баянгол багийн ИНХ-д даалгаж, үлдэх хэсэг болох сумын ИТХ-н 7 дугаар захирамж, Баянгол багийн ИНХ-н 2025 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн хурлыг илт хууль бус болохыг тогтоох” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон. Улмаар хариуцагч талаас УДШ-н Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргасныг МУДШ-н Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчдийн 2026.02.05-ны өдрийн 58 дугаар тогтоолоор хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзсаныг миний бие 2026 оны 3 дугаар сарын 23-ны өдөр мэдсэн. Дээрх 765 дугаар магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон. Түүний дараа миний бие 2026 оны 3 сарын 4-ний өдөр сумын Засаг даргад Баянгол багийн засаг даргаар үргэлжлүүлэн ажиллах нөхцөл боломжоор хангаж өгөхийг хүссэн өргөдлийг бичгээр өгөхөд 2026 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн 01/129 дугаар албан бичгээр бүрэн эрхийн хугацаа дууссан үндэслэлээр томилох боломжгүй талаар дурдаж, Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Засаг даргын 2026 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн “Т.Э-г албан тушаалаас чөлөөлөх” тухай Б/06 дугаар захирамж гарсан талаар надад мэдэгдсэн.  Т.У миний бие дээр дурдсанчлан Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Баянгол багийн засаг даргаар 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 2025 оны 3 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл нийт 3 жил, 4 сарын хугацаанд албан үүргээ гүйцэтгэсэн бөгөөд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.-д заасан хугацаа дуусаагүй. Хэдийгээр засаг даргын бүрэн эрхийн хугацааг 4 жил гэж хуульчилсан ч бүрэн эрхийн хугацаа дууслаа гээд багийн даргыг шууд чөлөөлдөггүй, багийн хувьд багийн засаг даргыг сонгох санал хураалт товлогдон, дараагийн Засаг даргыг томилоход бэлэн болгож байгаад чөлөөлдөг. Өөрөөр хэлбэл Багийн ИН Хуралдаан товлогдон багийн засаг даргад нэр дэвшүүлэх санал хураалт явуулж, олонхын санал авсан нэр дэвшигчийг засаг даргаар томилуулахаар сумын засаг даргад уламжилсны дараа сумын засаг дарга хуульд заасан эрхээ хэрэгжүүлж томилох, чөлөөлөх, татгалзах эсэхээ шийдвэрлэнэ. Гэтэл Т.Э-г Баянгол багийн засаг даргаар томилуулахаар уламжилсан Баянгол багийн ИНХ-ийн 6 дугаар тогтоол нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “Захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэж заасан илт хууль бус захиргааны актын шинжид хамаарч мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т “илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна”, 47.3-д “Захиргааны актын аль нэг хэсэг илт хууль бус бөгөөд тэр нь тухайн захиргааны актыг гаргах гол үндэслэл болж байгаа бол захиргааны акт бүхэлдээ илт хууль бус байна” гэж зааснаар Баянгол багийн ИНХ-н 06 дугаар тогтоолыг үндэслэж гарсан Архангай аймгийн Өндөр-Улаан сумын засаг даргын 2025 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 6/15, 6/16 дугаар захирамжууд мөн илт хууль бус болох нь нэгэнт тогтоогдсоор атал нэхэмжлэгч намайг Баянгол багийн Засаг даргаар ажиллуулахаас татгалзаж байгаа эс үйлдэхгүй нь хууль бус бөгөөд нэхэмжлэгч миний Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчигдөж байна гэж үзэж байна.  Нэхэмжлэгч миний бие дээр дурдсанчлан Архангай аймгийн Өндөр-Улаан сумын засаг даргын 2025 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн “Т.Э-г албан тушаалд томилох” тухай Б/16 дугаар захирамжийг илт хууль болохыг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоосоор атал захиргааны байгууллагаас түүнийг 2025 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн өдрөөс 2026 оны 03 сарын 19-ний өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байсан мэтээр дүгнэж, Т.Э-г албан тушаалаас чөлөөлөх тухай 6/6 дугаар захирамж гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан хуульд үндэслэх, 4.2.4 үр нөлөөтэй байх, 4.2.5 ... бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх, 4.2.8 хууль ёсны итгэлийг хамгаалах зэрэг захиргааны үйл ажиллагааны зарчмыг ноцтой зөрчсөн шийдвэр болсон. Үүнийг нэхэмжлэгчийн зүгээс Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “Захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэж заасан илт хууль бус захиргааны актын шинжид хамаарч байна гэж үзэж байна. Уг маргаан бүхий захиргааны актыг гаргаснаар нэхэмжлэгч миний бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, цалин хөлс авах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал төлүүлэх зэрэг эрхийг зөрчсөн үйлдэл. Учир нь нэхэмжлэгч миний 2025 оны 3 дугаар сарын 19-ний өдрөөс хойш авах ёстой байсан цалин, олговор, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг Т.Энхбаярт олгосон үндэслэлээр нөхөн төлөхөөс зайлсхийж буйн илрэл гэж үзэж байна. Иймд “Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Засаг даргын Т.У-г Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Баянгол багийн засаг даргаар 2025 оны 3 дугаар сарын 19-ний өдрөөс 2025 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүртэлх хугацаанд ажиллуулахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, 2025 оны 3 дугаар сарын 19-ний өдрөөс 2025 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүртэлх хугацаанд авах ёстой байсан цалин, олговрыг, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгаж, Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Засаг даргын 2026 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн “Т.Э-г албан тушаалаас чөлөөлөх” тухай Б/06 дугаар захирамж илт хууль бус болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

3.2. Хариуцагч Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Засаг дарга шүүхэд гаргасан тайлбартаа: Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Баянгол багийн дахин сонгууль хууль тогтоомжийн хүрээнд 2026 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр болж тус сонгуулийн дүнгээр Т.Э нхэмжлэлд дурдаад байгаа хугацаандаа багийн Засаг даргын ажил албан үүргийг гүйцэтгээгүй болно. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

3.3. Гуравдагч этгээд Т.Э шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Баянгол багийн Засаг даргын сонгуульд өрсөлдөж 2026 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр сонгууль болж, миний бие 430 хүний саналаас 265 санал авч олонхын санал авч сонгогдсон. Иймд миний бие сумын Засаг даргын 2026 оны 4 дүгээр сарын 13-ны Б/09 дугаар захирамжаар Баянгол багийн Засаг даргын албан тушаалд түр томилогдон ажиллаж байна гэжээ.

 

3.4. Хариуцагч Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Засаг дарга Д.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Багийн Иргэдийн нийтийн хурлын тогтоолыг үндэслээд Т.У-г ажлаас чөлөөлсөн. Т.Э сонгуулийн үр дүнгээр олонхын санал авсан учраас багийн Иргэдийн нийтийн хурлын тогтоол гарсан. Түүнийг үндэслээд Засга даргын захирамж гарсан учраас цалин хөлс бодох боломжгүй. Монгол улсын хэмжээнд сонгуулийн үр дүнгээр 21 аймаг, 330 суманд энэ сонгуулийн үйл ажиллагаа явагдсан. Тэгэхээр цалин хөлс нэхэмжилсэн асуудал дээр миний хувьд боломжгүй гэж бодож байна. Т.Э-г чөлөөлсөн захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагын тухайд гэвэл томилсон захирамж гаргасан байсан учраас чөлөөлсөн захирамжийг гаргах ёстой юм болов уу гэсэн үндэслэлээр чөлөөлсөн захирамж гаргасан. 2025 оны 3 дугаар сарын 19-ний өдрөөс хойш Т.Э Өндөр-Улаан сумын Баянгол багийн Засаг даргаар ажиллаж байсан. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримт, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нарын гаргасан тайлбар зэргийг тал бүрээс харьцуулан үнэлж дүгнэж үзсэний үндсэн дээр дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгч Т.Ууганбаатарын нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв. Учир нь,

 

Нэг. Нэхэмжлэгч Т.У болон гуравдагч этгээд Т.Э нарын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн тухайд

 

1.1. Гуравдагч этгээд Т.Э өөрийн эзгүйд хэргийг шүүх хуралдаанаар шийдвэрлүүлэх талаар утсаар мэдэгдсэн байна. (Хавтаст хэргийн 107 дахь тал)

 

1.2. Нэхэмжлэгч Т.У өөрийн эзгүйд хэргийг шүүх хуралдаанаар шийдвэрлүүлэх хүсэлтээ шүүхэд 2026 оны 6 дугаар сарын 22-ны өдөр ирүүлжээ. (Хавтаст хэргийн 106 дахь тал)

 

1.3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.-д “Нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно.” гэж заажээ.

 

1.4. Нэхэмжлэгч Т.У, гуравдагч этгээд Т.Э нарын хүсэлтийг үндэслэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1. дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн эзгүйд хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсэн болно.

 

Хоёр. Хэрэг маргааны үйл баримтын тухайд

 

2.1. Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Б/26 дугаар захирамжаар “Т.У-г 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн Баянгол багийн Засаг даргын ажилд жинхлэн томилсон байна” (Хавтаст хэргийн 21 дэх тал)

2.2. Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Засаг даргын 2025 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн Б/15 дугаар захирамжаар “Т.У-н бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон тул Баянгол багийн Засаг даргын албан тушаалаас 2025 оны 3 дугаар сарын 19-ний өдрөөр тасалбар болгон чөлөөлжээ.” (Хавтаст хэргийн 23 дахь тал)

2.3. Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 109/ШШ2025/0033 дугаар шийдвэрээр “нэхэмжлэгч Т.У-с Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Баянгол багийн Иргэдийн нийтийн хурал, Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Засаг дарга нарт холбогдуулан гаргасан “Архангай аймгийн Өндөр-Улаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2025 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 07 дугаар захирамж, Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Баянгол багийн иргэдийн нийтийн 2025 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн хурал, Баянгол багийн иргэдийн нийтийн хурлын 2025 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн “Санал уламжлах тухай” 06 дугаар тогтоол, Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Засаг даргын 2025 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн "Т.У-г албан тушаалаас чөлөөлөх тухай” Б/15 дугаар захирамж, мөн өдрийн “Т.Э-г албан тушаалд томилох” тухай Б/16 дугаар захирамжийг тус тус илт хууль бус болохыг тогтоох, Баянгол багийн Засаг даргыг сонгох санал хураалтыг дахин явуулахыг Баянгол багийн иргэдийн Нийтийн Хуралд даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.” (Хавтаст хэргийн 81-96 дахь тал)

2.4. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 221/МА2025/0765 дугаар магадлалаар “Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 109/ШШ2025/0033 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2 дахь хэсгийн 4.2.1, 4.2.5 дахь заалт, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийн 47.1.3, 47.1.6, 47.1.7 дахь заалт, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.6, 32 дугаар зүйлийн 32.3, 32.4, 32.8.4, 35 дугаар зүйлийн 35.3, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, 56 дугаар зүйлийн 56.4, 56.6 дахь хэсэг, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт тус тус заасныг үндэслэн нэхэмжлэгч Т.Ууганбаатараас Архангай аймгийн Өндөр-Улаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Баянгол багийн иргэдийн Нийтийн Хурал, Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Засаг дарга нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Баянгол багийн иргэдийн нийтийн 2025 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн хурал, Баянгол багийн иргэдийн нийтийн хурлын 2025 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн Санал уламжлах тухай 06 дугаар тогтоолыг болон Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Засаг даргын 2025 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн "Т.У-г албан тушаалаас чөлөөлөх тухай” Б/15 дугаар захирамж, мөн өдрийн “Т.Э-г албан тушаалд томилох тухай” Б/16 дугаар захирамжийг тус тус илт хууль бус болохыг тогтоож, Баянгол багийн Засаг даргыг сонгох санал хураалтыг дахин явуулахыг Баянгол багийн иргэдийн Нийтийн Хуралд даалгаж, үлдэх “Архангай аймгийн Өндөр-Улаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2025 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 07 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоох” нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэсэн өөрчлөлт оруулж” шийдвэрлэжээ. (Хавтаст хэргийн 7-17 дахь тал)

2.5. Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Засаг даргын 2026 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн Б/06 дугаар захирамжаар “Т.Эн-г 2026 оны 3 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн Баянгол багийн Засаг даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн” (Хавтаст хэргийн 42 дахь тал)

2.6. Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Баянгол багийн Иргэдийн нийтийн хурлын 2026 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор “Баянгол багийн Засаг даргыг сонгох дахин санал хураалтыг 2026 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 11-18 цагийн хооронд явуулахаар тогтоожээ.” (Хавтаст хэргийн 104 дэх тал)

2.7. Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Баянгол багийн Иргэдийн нийтийн хурлын 2026 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 01 дүгээр тогтоолоор “Дахин санал хураалтад оролцсон иргэдийн олонхын санал авсан нэр дэвшигч Т.Э-г Баянгол багийн Засаг даргаар томилуулахаар сумын Засаг даргад уламжилсан байна.” (Хавтаст хэргийн 57 дахь тал)

2.8. Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Засаг даргын 2026 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн Б/09 дүгээр захирамжаар “Т.Э-г 2026 оны 4 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн Баянгол багийн Засаг даргын албан тушаалд түр томилсон байна” (Хавтаст хэргийн 43 дахь тал)

 

 Гурав. Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Засаг даргын Т.У-г Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Баянгол багийн засаг даргаар 2025 оны 3 дугаар сарын 19-ний өдрөөс 2025 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүртэлх хугацаанд ажиллуулахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох шаардлагын тухайд

 

3.1. Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Б/26 дугаар захирамжаар “Т.У-г 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн Баянгол багийн Засаг даргын ажилд жинхлэн томилсон байна” (Хавтаст хэргийн 21 дэх тал)

3.2. Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Засаг даргын 2025 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн Б/15 дугаар захирамжаар “Т.У-н бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон тул Баянгол багийн Засаг даргын албан тушаалаас 2025 оны 3 дугаар сарын 19-ний өдрөөр тасалбар болгон чөлөөлжээ.” (Хавтаст хэргийн 23 дахь тал)

3.3. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 221/МА2025/0765 дугаар магадлалаар “... Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Баянгол багийн иргэдийн нийтийн 2025 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн хурал, Баянгол багийн иргэдийн нийтийн хурлын 2025 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн Санал уламжлах тухай 06 дугаар тогтоолыг болон Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Засаг даргын 2025 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн "Т.У-г албан тушаалаас чөлөөлөх тухай” Б/15 дугаар захирамж, мөн өдрийн “Т.Э-г албан тушаалд томилох тухай” Б/16 дугаар захирамжийг тус тус илт хууль бус болохыг тогтоож” шийдвэрлэсэн. (Хавтаст хэргийн 16-17 дахь тал)

3.4. Монгол Улсын Дээд Шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2026 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн 001/ШХТ2026/0058 дугаар тогтоолоор хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзсанаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 221/МА2025/0765 дугаар магадлал 2026 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн хуулийн хүчин төгөлдөр болжээ.

3.5. Монгол Улсын Үндсэн хуулийн Жардугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Засаг даргыг тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Хурлаас нэр дэвшүүлж, аймаг, нийслэлийн Засаг даргыг Ерөнхий сайд; сум, дүүргийн Засаг даргыг харьяалах аймаг, нийслэлийн Засаг дарга; баг, хорооны Засаг даргыг харьяалах сум, дүүргийн Засаг дарга тус тус дөрвөн жилийн хугацаагаар томилно.” гэж, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.-т “Илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна.” гэж, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.-д “Засаг даргын бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байна.” гэж тус тус заажээ.

3.6. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 221/МА2025/0765 дугаар магадлалаар Т.У-г Баянгол багийн Засаг даргын албан тушаалаас чөлөөлсөн Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Засаг даргын 2025 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн Б/15 дугаар захирамж илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэсэн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон.

3.7. Энэ тохиолдолд багийн Засаг даргаар ажиллаж байсан нэхэмжлэгч Т.У нь Засаг даргын бүрэн эрхийн 4 жилийн хугацаа дуусгавар болох хүртэл хугацаагаар ажиллах эрх зүйн үр дагавар үүснэ.

3.8. Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Б/26 дугаар захирамжаар “Т.У-г 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн Баянгол багийн Засаг даргын ажилд жинхлэн томилсон” байгаагаас үзвэл тэрээр 2025 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл буюу бүрэн эрхийн 4 жилийн хугацаа дуусгавар болох хүртэлх хугацаанд Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Баянгол багийн Засаг даргаар ажиллах эрхтэй гэж үзэхээр байна.

3.9. Тодруулбал, Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.3.-т “Хугацааг тоолохдоо тогтоосон он, сар, өдрөөс, эсхүл уул хугацаа улиран өнгөрсөн буюу үйл явдал болж өнгөрсний дараах өдөр, цагаас эхлэн тоолно.” гэж, 33.11.-т “Долоо хоног, хоногоор тогтоосон хугацаа уг хугацаа дуусах өдрийн мөн цагт дуусна” гэж тус тус зааснаас үзвэл нэхэмжлэгч Т.Уу-н тухайд Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Баянгол багийн Засаг даргын албан тушаалд томилогдсон 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс хуульд заасан бүрэн эрхийн 4 жилийн хугацааг тоолоход 2025 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр дуусгавар болно.

3.9. Нэхэмжлэгч Т.Уу-н хувьд багийн Засаг даргаар ажиллах Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.-д заасан бүрэн эрхийн хугацаа нь 2025 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөр дуусгавар болохоор байх тул энэ хугацаанд хамаарах ажилгүй байсан хугацааны цалин олговрыг шаардах эрхтэй гэж үзнэ.

 

Дөрөв. 2025 оны 3 дугаар сарын 19-ний өдрөөс 2025 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүртэлх хугацаанд авах ёстой байсан цалин, олговор нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлөхийг даалгах шаардлагын тухайд

4.1. Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1.-д “Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй.” гэж, 101 дүгээр зүйлийн 101.1.-д “Иргэний хуулийн 498.2-т заасны дагуу захиргааны байгууллагын гаргасан алдааны улмаас учруулсан хохирлыг төр хариуцна.” гэж, 101.2.-т “Иргэн, хуулийн этгээд өөрт учирсан хохирлыг хохирол учруулсан захиргааны байгууллагаас нэхэмжилж, тухайн захиргааны байгууллагаас гаргуулна.” гэж, 102 дугаар зүйлийн 102.1.-д “Захиргааны актад гаргасан гомдолд захиргааны актын улмаас учирсан хохирлыг нэхэмжилж болно.” гэж, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.-д “Улс төрийн албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг хуулиар тогтоох бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн холбогдох заалтыг дагаж мөрдөнө.” гэж, 4.4.-т “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай болон бусад хуулиар зохицуулна.” гэж, 41 дүгээр зүйлийн 41.4.-т “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар нарийвчлан зохицуулна.” гэж, 61 дүгээр зүйлийн 61.1.-д “Төрийн албан хаагч дараахь нийтлэг баталгаагаар хангагдана:” гээд, 61.1.1.-т “албан тушаалын цалин хөлс, нөхөх төлбөр, тусламж, шагнал, урамшуулал, тэтгэвэр, тэтгэмж авах;” гэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.4.-т “Төрийн албаны тухай хууль болон холбогдох бусад хуулиар тусгайлан зохицуулаагүй төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцааг энэ хуулиар зохицуулна.” гэж, 101 дүгээр зүйлийн 101.1.-д “Цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, шагнал урамшууллаас бүрдэнэ.” гэж, 127 дугаар зүйлийн 127.1.-д “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно.” гэж, 128 дугаар зүйлийн 128.1.-д “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсон нь ажил олгогчоос ажилтанд ажилласан хугацаанд нь олгох цалин хөлс, алданги, олговор, нөхөн төлбөрөөс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй.” гэж тус тус заажээ.

         4.2. Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Б/26 дугаар захирамжаар “Т.У-г 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн Баянгол багийн Засаг даргын ажилд жинхлэн томилсон байна” (Хавтаст хэргийн 21 дэх тал)

        4.3. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 221/МА2025/0765 дугаар магадлалаар “... Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Баянгол багийн иргэдийн нийтийн 2025 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн хурал, Баянгол багийн иргэдийн нийтийн хурлын 2025 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн Санал уламжлах тухай 06 дугаар тогтоолыг болон Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Засаг даргын 2025 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн "Т.У-г албан тушаалаас чөлөөлөх тухай” Б/15 дугаар захирамж, мөн өдрийн “Т.Э-г албан тушаалд томилох тухай” Б/16 дугаар захирамжийг тус тус илт хууль бус болохыг тогтоож” шийдвэрлэсэн. (Хавтаст хэргийн 16-17 дахь тал)

            4.4. Дээрхээс үзвэл Т.У Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Баянгол багийн Засаг даргаар 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр томилогдсон байх бөгөөд хуульд заасан бүрэн эрхийн 4 жилийн хугацаа 2025 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр дуусгавар болохоор байна.

            4.5. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 221/МА2025/0765 дугаар магадлалаар иргэн Т.У-н ажлаас чөлөөлсөн Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Засаг даргын 2025 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн "Т.У-ыг албан тушаалаас чөлөөлөх тухай” Б/15 дугаар захирамж илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэсэн бөгөөд уг магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон.

            4.6. Иргэн Т.У-н тухайд Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Баянгол багийн Засаг даргын албан тушаалаас чөлөөлөгдсөн 2025 оны 3 дугаар сарын 19-ний өдрөөс 2025 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүртэлх хугацааны буюу 8 сарын цалин хөлсийг авах эрхтэй бөгөөд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1., 128 дугаар зүйлийн 128.1.-д зааснаар ажил олгогч буюу Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Засаг дарга нөхөн олгоно.

4.7. Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1., 101 дүгээр зүйлийн 101.2., Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1., 128 дугаар зүйлийн 128.1.-д заасныг тус тус үндэслэн Т.Ууганбаатарын Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Баянгол багийн Засаг даргын албан тушаалаас чөлөөлөгдсөн 2025 оны 3 дугаар сарын 19-ний өдрөөс 2025 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг олгох, тус дүнгээс эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж бичилт хийхдээ Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсгийн үзэл баримтлалд нийцүүлэн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаартай тушаалын хавсралтаар баталсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 1.4, 1.4.1-1.4.5.-д заасныг баримтлан цалин хөлсний тооцоог бүрэн хийж, нэхэмжлэгчид олгохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэлээ.

 

Тав. Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Засаг даргын 2026 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн “Т.Э-г албан тушаалаас чөлөөлөх” тухай Б/06 дугаар захирамж илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагын тухайд

 

5.1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.-т “Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа холбогдох захиргааны байгууллага, хуулийн этгээд, албан тушаалтан, хүн заавал биелүүлэх үүрэгтэй...” гэж, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.-д “Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно:” гээд, 47.1.6.-д “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй;” гэж тус тус заажээ.

5.2. Захиргааны акт илт хууль бус байх үндэслэл нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1 дэх заалтад бэхэжсэн хуульд үндэслэх зарчимын шууд хэрэгжилт бөгөөд маргаж буй захиргааны актад хууль зүйн үндэслэл огт бичээгүй, эсхүл хууль зүйн үндэслэл бичсэн хэдий боловч тухайн үндэслэл нь захиргааны актаар шийдвэрлэсэн асуудалтай огт холбоогүй буюу захиргааны байгууллагаас шийдвэр гаргах нарийвчилсан эрх зүйн үндэслэлээ заагаагүй тохиолдолд тухайн захиргааны актыг гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэж үзэж, илт хууль бус болохыг тогтооно.

5.3. Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Засаг дарга нь 2026 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн “Т.Э-г албан тушаалаас чөлөөлөх” тухай Б/06 дугаар захирамж гаргахдаа Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 221/МА2025/0765 дугаар магадлалыг үндэслэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.-т нийцсэн байх бөгөөд илт хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Зургаа. Иймд Т.У-н Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Баянгол багийн Засаг даргын албан тушаалаас чөлөөлөгдсөн 2025 оны 3 дугаар сарын 19-ний өдрөөс 2025 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүртэлх хугацааны цалин, олговрыг олгож, уг олговроос эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэн гаргуулж, бичилт хийхийг хариуцагчид даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас “Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Засаг даргын Т.У-г Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Баянгол багийн засаг даргаар 2025 оны 3 дугаар сарын 19-ний өдрөөс 2025 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүртэлх хугацаанд ажиллуулахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох”, “Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Засаг даргын 2026 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн “Т.Э-г албан тушаалаас чөлөөлөх” тухай Б/06 дугаар захирамж илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Долоо. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь энэхүү шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болмогц нэхэмжлэгч Т.У-н Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Баянгол багийн Засаг даргын албан тушаалаас чөлөөлөгдсөн 2025 оны 3 дугаар сарын 19-ний өдрөөс 2025 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг олгох, тус дүнгээс эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж бичилт хийх байдлаар энэхүү шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг тэмдэглэх нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.13., 106.5. дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6., 100 дугаар зүйлийн 100.1., Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1.-д заасныг тус тус үндэслэн Т.У-н Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Баянгол багийн Засаг даргын албан тушаалаас чөлөөлөгдсөн 2025 оны 3 дугаар сарын 19-ний өдрөөс 2025 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүртэлх хугацааны цалин хөлсийг олгож, уг олговроос холбогдох эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэн гаргуулж, бичилт хийхийг хариуцагчид даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас “Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Засаг даргын Т.У-г Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Баянгол багийн Засаг даргаар 2025 оны 3 дугаар сарын 19-ний өдрөөс 2025 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүртэлх хугацаанд ажиллуулахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох”, “Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Засаг даргын 2026 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн “Т.Э-г албан тушаалаас чөлөөлөх” тухай Б/06 дугаар захирамж илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

           2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь энэхүү шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болмогц нэхэмжлэгч Т.У-н Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Баянгол багийн Засаг даргын албан тушаалаас чөлөөлөгдсөн 2025 оны 3 дугаар сарын 19-ний өдрөөс 2025 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг олгох, тус дүнгээс эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж бичилт хийх байдлаар энэхүү шүүхийн шийдвэрийг биелүүлсүгэй.

          3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1., 48 дугаар зүйлийн 48.1.-д заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.Ууганбаатарт олгосугай.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       А.ТҮВШИНТУЛГА