Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 197/ШШ2025/05766

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч П.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: СЛБЗГ-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Э.М-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 6,974,504.87 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Тунгалаг нар оролцов.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч СЛБЗГ ХХК нь хариуцагч Э.М т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 6,965,204.87 төгрөг, нотариатын зардал 9,300 төгрөг нийт 6,974,504.87 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэлийн шаардлагаа 35,686 төгрөгөөр багасгаж 6,938,818.87 төгрөгийн шаардлага гаргасан.

3. Нэхэмжлэгч СЛБЗГ ХХК Э.М нь 2021 оны 12 сарын 01- өдөр БЗГ21-0567 дугаартай "Барьцаат зээлийн гэрээ"-г бичгэн хэлбэрээр байгуулсан. Тус гэрээгээр 3,509,910 төгрөгийн зээлийг сарын 3.3%-ийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар олгосон. Зээлийн эргэн төлөгдөх хуваарийг тогтмол бу сар бүр төлөх нөхцөлтэйгөөр харилцан тохиролцон хийсэн. Зээлийн барьцаа Айфон 13 загварын гар утас, Latenzo загварын зурагт зэргийг барьцаалсан. 2021 оны 12 сарын 20-ны өдөр төлөлт хийгээгүйгээс зээлийн гэрээний үүрэг зөрчигд эхэлсэн юм. Үндсэн зээл 3,509,910 төгрөг, график хуваарьт зааснаар гэрээн дагуу төлөх ёстой төлбөрийг төлөөгүйгээс талуудын хооронд байгуулсан Барьцаат зээлийн гэрээний 2.7 дахь заалтад зааснаар "... хавсралт 1-д заасан төлбөрт хуваарийг зөрчсөн тохиолдолд дараагийн өдрөөс эхлэн зээлийн гэрээний хугацаа хэтрүүлсэнд тооцож, зээлийн төлөгдөөгүй үндсэн төлбөрөөс энэ гэрээний 2.2 заасан хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү тооцно..." гэж нэмэгдүүлсэн хүү тооцож, нэхэмжлэл гаргах өдрөөр буюу 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар үндсэн өр 3,045,509.32 төгрөг, хүү 3,427,240.71 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 456,769.84 төгрөг, нотариатын зардал 9,300 төгрөг нийт 6,938,819.87 төгрөгийг Э.М аас гаргуулж өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.

4. Энэ бол гар утасны лизинг бөгөөд сүүлийн үед гарч ирж байгаа мөнгө угаалт юм. 2023 оны 1 сараас хойш энэ компанитай холбогдоод хүү алданги бууруулж өгөөч, өөрийн компанийн ажилтан буюу хүргэн ах /хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ах/-д авч өгсөн гар утас бөгөөд тэр хүн нас барсан тул зээл, зээлийн хүүг багасгаж өгөхийг хүссэн хүсэлтийг удаа дараа тавьсан. Эвлэрүүлэн зуучлалаар орох, шүүхэд хандах боломжтой байсан боловч нэхэмжлэгч талаас дээрх арга хэмжээнүүдийг аваагүй. Ер нь энэ банк санхүүгийн байгууллагууд иргэдийн хууль мэдэхгүй байдал, шүүхээс айх байдлыг ашиглаж өндөр хүү нэхэмжилдэг. Гэхдээ хүү алданги үндсэн зээлийн тавин хувиас хэтэрч болохгүй гэж заалт байдаг. Цар тахлын үед банк, банк бусууд зээлийн төлбөрөө төлж чадахгүй хүмүүсийн зээлийн гэрээнд өөрчлөлт оруулж, уян хатан байх боломж байсан. Мөн гэрээний хугацаа 2023 онд дууссан байхад тэр үедээ шүүхэд хандахгүй бүхэл бүтэн 2 жилийн дараа шүүхэд хандаж өнгөрсөн хугацааны хүү алданги нэхэмжилж байгаа нь ёс зүйгүй байна. Мэдээж зээл авсан юм чинь төлнө, гэхдээ зээлийн үндсэн төлбөр, хүүг тавин хувиас хэтрэхгүй дүнгээр төлмөөр байна. Ингэхдээ 6 хувааж төлөх саналтай байна гэж татгалзал, үндэслэлээ тодорхойлсон.

 

5. Хэрэгт авагдсан бичмэл баримт болон зохигчийн тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч С.Л ХХК нь хариуцагч зээлдэгч Э.М тай 2021 оны 12 сарын 01-ний өдөр БЗГ21-0567 дугаартай Барьцаат зээлийн гэрээ-г бичгээр байгуулан 3,509,910 төгрөгийн зээлийг нэг сарын 3.3 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай, хариуцагч төлбөрийн хуваарийг зөрчсөн тохиолдолд дараагийн өдрөөс эхлэн зээлийн гэрээний хугацааг хэтрүүлсэнд тооцож, зээлийн төлөгдөөгүй үндсэн төлбөрөөс гэрээгээр заасан хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү тооцож, барьцаанд гар утас болон хөргөгч барьцаалан зээл авсан байна. Зээлдэгч зээлийн үнийн дүнд 3,509,910 үнэ бүхий гар утсыг бараа нийлүүлэгч Сайн электроникс ХХК-иас бодитоор авчээ. Зээлдэгч 2022 оны 03 сарын 28-ний өдрийг хүртэл зээлийн гэрээний дагуу 865,470 төгрөгийг төлсөн, 2025 оны 01 сарын 20-ны өдрийг хүртэл зээл 3,045,509.32 төгрөг, хүү 3,427,240.71 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 456,769.84 төгрөг нийт 6,929,519,87 төгрөгийг төлөх, нотариатын зардал 9,300 төгрөг нийт 6,938,819.87 болох нь Барьцаат зээлийн гэрээ, зээл төлөлтийн дансны хуулга, нотариатын зардал төлсөн баримт зэргээр тогтоогдож байна. /хх-9-13/

6. С.Л г ХХК нь 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ, үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авч, 2024 оны 05 сарын 30-ны өдөр СЛБЗГ ХХК болж оноосон нэрээ сольсон байна. /хх-7/

7. Хариуцагч нь 2023 оны 01 дүгээр сараас эхлэн зээлийн хүүг багасгах хүсэлтийг нэхэмжлэгчид гаргаж байсан, одоо дахин зээл, зээлийн хүүг багасгаж өгнө үү гэж тайлбарласан боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэгчийн хүсэлтийг хүлээн зөвшөөрөөгүй.

8. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2-д Хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болно. гэж хуульчилсан боловч сарын хүү 3,3 хувь, хариуцагч төлбөрийн хуваарийг зөрчсөн тохиолдолд зээлийн төлөгдөөгүй үндсэн төлбөрөөс гэрээгээр заасан хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү тооцсон нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон гэж үзэх үндэслэлгүй, үндсэн зээлийг багасгах боломжгүй юм.

9. Хариуцагч 2011 оноос 2023 оныг хүртэлх бага насны 4 хүүхэдтэй, нэхэмжлэгчийн зээл, зээлийн хүүг цар тахлын үед мөрдөгдөж байсан журмаар багасгах боломж байсныг нэхэмжлэгч ашиглаагүй, зээлийн гэрээ дууссанаас хойш 2 жил гаруйн дараа шүүхэд хандсан нь ёс зүйгүй байна гэж тайлбарласан ба нэхэмжлэгчийн шүүхэд хандах эрх мөн өөрийн боломжийг ашиглах эрхийг шүүх үүрэг болгох боломжгүй юм.

Мөн хариуцагчийг зээл авснаас хойш цар тахлын нөхцөл байдал үүсээгүй, цар тахлын нөхцөл байдал бий болсон байхад хариуцагч зээл авсан байна.

10. Дээрх үйл баримтуудыг дүгнэн үзэхэд нэхэмжлэгч СЛБЗГ ХХК, Э.М нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна. 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заажээ.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэлтэй.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 126,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 125,971 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2, 115 дугаар зүйлийн 115.2.1 заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасныг баримтлан хариуцагч Э.М аас 6,938,819.87 /зургаан сая есөн зуун гучин найман мянга найман зуун арван есөн төгрөг наян долоо мөнгө/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч СЛБЗГ ХХК-ий нэхэмжлэлийг бүхэлд нь хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 126,600 /нэг зуун хорин зургаан мянга зургаан зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 125,971 /нэг зуун хорин таван мянга есөн зуун далан нэг/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          П.БАЯСГАЛАН