Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 97/ШШ2025/06196

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч П.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Э.И ХХК-ийн гаргасан,

Хариуцагч:НШШГГ-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Дахин үнэлгээ тогтоолгохыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгахыг хүссэн

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Хулан шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Тунгалаг нар оролцов.

ҮНДЭСЛЭХ нь:

1.   Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

 

2.   Нэхэмжлэгч нь иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөрт хураагдсан эд хөрөнгийн үнэлгээг үнэ ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан тогтоосон хөрөнгийн үнэлгээнд анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон бол дахин үнэлгээ хийхээр хуульд заасан тул үнэлгээг хүчингүй болгож, 

дахин үнэлгээ хийлгүүлэхийг даалгаж өгнө үү гэж шаардлага, үндэслэлээ тодорхойлсон.

 

3.   Хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5-д заасны дагуу үнэ, ханшийн өөрчлөлт орсон үндэслэлтэй тохиолдолд талууд буюу төлбөр авагч, төлбөр төлөгч нар харилцан тохиролцож шийдвэр гүйцэтгэгчид талууд тохиролцсон тухай хүсэлт гаргасан тохиолдолд анхны үнэлгээг тогтоосноос хойш 6 сараас багагүй хугацааны дараа дахин үнэлгээг тогтоолгож болно гэж заалт нь заавал дахин үнэлгээг тогтооно гэсэн ойлголт биш байна. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Иргэний хуулийн болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулсан тул Э.И ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж татгалзал, үндэслэлээ тодорхойлсон.

 

 

4.   Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 сарын 08-ны өдрийн 102/2021/000 дугаар шийдвэрээр Э.И ХХК-иас 31,972,680,401.15 төгрөгийг гаргуулж Монгол Улсын хөгжлийн банк ХХК-д олгох, шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн шийдвэрт Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 04 сарын 14-ний өдрийн 102/ГХ2022/00601 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, төлбөр төлөгч төлбөрөө төлөөгүй байна.

 

5.      Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 10/333, 10/334 дугаар "Шинжээч томилох тухай" тогтоолоор Ашид Билгүүн" ХХК, "Хөрөнгийн үнэлгээний төв" ХХК-иудыг тус тус шинжээчээр томилж "Ашид Билгүүн" ХХК нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөрт хураагдсан "Э.И " ХХК-ийн эзэмшилд бүртгэлтэй 000  байрлах үр тарианы усалгаагүй тариалангийн зориулалттай нийт 25 эзэмших эрхтэй газрыг нийт 4 598 290.320 төгрөгөөр, "Хөрөнгийн үнэлгээний төв ХХК нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөрт хураагдсан "Э.И " ХХК-ийн өмчлөлийн Агуулахын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Үйлдвэрийн зориулалттай барилга байгууламжийн цогцолбор, 8.092 м.кв талбайтай Аж ахуйн зориулалттай эзэмших эрхтэй газар, Барьцааны гэрээний хавсралтад заасан үйлдвэрийн тоног төхөөрөмжүүдийг 36.042.305.000 төгрөгөөр үнэлсэн байна.

 

6.      Нэхэмжлэгч "Ашид Билгүүн" ХХК, "Хөрөнгийн үнэлгээний төв" ХХК-иудын үнэлгээний тайланг хүлээн зөвшөөрөхгүй, мөн анхны албадан дуудлага худалдааг хууль зөрчин явагдсан болохыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гарган Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 001/XT2024/00276 дугаар тогтоолоор нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож эцэслэн шийдвэрлэжээ.

 

7.   Талууд иргэний шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж, эд хөрөнгийг битүүмжлэн хураан авсан талаар маргаагүй, төлбөрт хураагдсан эд хөрөнгийн үнэлгээг үнийн ханшны өөрчлөлтийн улмаас дахин үнэлгээ тогтоолгоно гэж маргаж байна.

 

8.   Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн  55.5-д үнэ ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан тогтоосон хөрөнгийн үнэлгээнд анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон гэх үндэслэлтэй тохиолдолд талуудын хүсэлтээр шийдвэр гүйцэтгэгч анхны үнэлгээг тогтоосноос 6 сараас багагүй хугацааны дараа дахин үнэлгээ тогтоолгож болно гэж заасан бөгөөд нэхэмжлэгч Э.И ХХК нь үл хөдлөх эд хөрөнгөд анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон гэх байдлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар нотлоогүй.

 

9.      Иймд хураан авсан хөрөнгө нь үнэлгээнд анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон гэх үндэслэл тогтоогдоогүй тул дахин үнэлгээ тогтоолгохыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгахыг хүссэн төлбөр төлөгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

10.   Нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн  115.2.3, 759.2 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.   Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсгийг баримтлан Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох, дахин үнэлгээ тогтоолгохыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгахыг хүссэн нэхэмжлэгч Э.И ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.   Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.БАЯСГАЛАН