Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 487

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Солонго,  улсын яллагч С.Энхтуул, шүүгдэгч Ц.С, түүний өмгөөлөгч Ш.Отгонбаяр, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Нарантуяа, түүний өмгөөлөгч С.Дондов нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн Ц.С холбогдох эрүүгийн “1711014260516” дугаартай, 186/2018/0467/э индекстэй хэргийг 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1995 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ШУТИС-ийн 6 дугаар курсын оюутан, эрхэлсэн тодорхой ажилгүй, Хан-Уул дүүрэг Саруул өргөө хотхоны 43А байрны 503 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, Олхонууд овогт Цэцэгмаагийн Сонинхангай /РД:УШ95022216/,

 

Холбогдсон хэргийн талаар;

Ц.Сонинхангай нь 2017 оны 11 дүгээр сарын 27-ний өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 28-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Холидэй Инн” зочид буудлын 706 тоотод Амеркийн нэгдсэн улсын иргэн Тибер Аудрей Райнерыг / Tiberio Audrey Rainear/-ийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ унтаж байх үеийг нь далимдуулан түүний хүсэл зоригийн эсрэг хүчээр бэлгийн харьцаанд орохыг завдсан гэмт хэрэгт холбогджээ.

         ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нараас мэдүүлсэн мэдүүлэг:

  1. Шүүгдэгч Ц.С нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:..Мөрдөн шалгах ажиллгааны явцад мэдүүлгэ өгсөн, мэдүүлэг өгөхгүй гэв.

.

           Хоёр: Шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарыг мэдүүлэг өгсний дараа талууд шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

 2.1. Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч А.Тиберои /А.  TIBERIO/-н:...Бэлгийн харьцаа гэхээр яг яаж тодорхойлж байгааг би сайн мэдэхгүй байна. Тухайн хүний бэлэг эрхтэн миний бэлэг эрхтэн дотор гүйцэт орсныг бэлгийн харьцаанд орсон гэж хэлээд байгаа юм уу, эсхүл миний бэлэг эрхтэн рүү өөрийн бэлэг эрхтэнээ хүчээр оруулахыг завдаад амсарт нь хүрч байгааг бэлгийн харьцаанд орсон гэж хэлээд байгаа юм уу гэдгийг нь мэдэхгүй байна. Яг тэр асуудал бол Сонинхангайн бэлэг эрхтэн миний бэлэг эрхтэний амсарт хүрч гаргахад өвдөлт өгсөн ба үүний улмаас би сэрсэн. Түүний бэлэг эрхтэн миний бэлэг эрхтэнрүү ороогүй амсрат нь хүрсэн гэх мэдүүлэг. /хх 40-41/, 

2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч AUDREY TIBERIO-н:..”Нoliday inn” зочид буудлын 706 дугаартай өрөөнд 7 хоног болж байгаа. Alice найз залуутайгаа уулзах гэж эртнээс төлөвлөсөн байсан. Alice-ийн найз залуу нь  нэг залуу дагуулж ирсэн. 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 22 цаг 30 минутын орчим 608 тоот өрөөнд надтай цуг байгаа АНУ-ын иргэн Аlice, хоёр найз залуугийн хамт пиво уусан. Бид нар ууж дуусаад ядраад 706 дугаартай өрөөнд Аlсе, хоёр найз залуугийн хамт дөрөвүүлээ бид нар пиво уусан боловч, ухаанаа алдсан асуудал байхгүй. Бид нар өрөөнд орж пиво уугаагүй. Би нэг залууд нь дэр, орны бүтээлгээ өгч, нөгөө залуу шалан дээр унтахаар болсон.  Нэг залуу нь Аlсе-ийн орны цаад талд унтахаар болсон. Шөнийн 03 орчим зурагтын урд талд хөндлөнгөөр унтаж байсан залуу миний дээр гараад надтай бэлгийн харьцаанд орж, миний бэлэг эрхтэн их өвдөж байсан. Тэгээд би сэрсэн. Намайг хашгирах хүртэл Аlсе мэдээгүй унтаж байсан. Би чанга дуугаар бахирсан чинь Аlсе сэрсэн. Залуу миний дээр байсан, би хөлөө татаад нөгөө залууг хүчтэй түлхэж дээрээсээ холдуулсан. Би Алсе-д энэ залуу намайг хүчиндсэн гэж хэлсэн. Би босоод ариун цэврийн өрөө орсон, нөгөө залуу унтаж байсан газартаа эргээд хэвтэх шиг болсон. Би цочролд нэг хэсэг байж байгаад ариун цэврийн өрөөнөөс гарч ирээд Алсе-тай ярилцаж байхад залуу гараад явсан. Өрөөнөөсөө Алсе-ийн хамт гарч зочид буудлын 1 давхарт буусан. Нөгөө залуу надтай ямар нэг хамгаалалтгүй бэлгийн харьцаанд орсон болохоор өөрийгөө хамгаалах эм олж уухын тулд өөрийн эмчрүү залгаж ярьсан. Дотоод журмын дагуу эмч цаашаа аюулгүй байдлын ажилтанруу ярьж мэдэгдсэн байсан. Тэгээд цагдаад мэдэгдэж  цагдаа нар ирсэн. Тэр залуу надтай ямар нэг хамгаалалтгүй бэлгийн харьцаанд орсон, тэр намайг зодож цохьсон асуудал байхгүй. Манай өрөөнд унтсан хоёр залууг би танихгүй, залуу нь Аlсе-ийн найз залуу байсан. Одоо цагдаа дээр ирээд байгаа монгол залуу бол Alce-ийн найз залуу, энэ залуу бид нарт ямар нэг муу зүйл хийгээгүй болно. Эмэгтэй хүн элэгсэн эрэгтэй хүн сул явж болохгүй, би гомдолтой байна, энэ хүн дээр хэрэг үүсгэх ёстой. Би  унтаж байсан болохоор нөгөө хүнийг хэрхэн яах гэж байгааг мэдээгүй, харин миний  биед өвдөлт мэдрэгдэх үед сэрсэн. Би эмчрүү 04 цаг 11 минутад утсаар залгасан болохоор хэрэг 03 цаг 50 минутын орчим болсон байх гэх мэдүүлэг. /хх 42-43/,

2.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Х.Мөнх-Эрдэнийн:....би Орхон аймгийн Баян-Өндөр сумаас 2017 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод ганцаараа ирсэн ба Эрдэнэт хотын Технологийн сургууулийн 5-р курсэд Үйлдвэрийн механикжуулалтын инженер мэргэжлээр суралцдаг. 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 13 цагийн үед би Сонинхангай гэх эрэгтэй найзтайгаа 9534-1295 гэсэн утсаар холбогдож Чингэлтэй дүүрэг, Соёл урлагийн Их сургуулийн өмнө байрлах "Эр Ди Аар Ээп" сайн дурын байгууллага дээрээ хоёулаа очиж хичээл хийж байгаад оройн 20 цаг 30  минутын орчимд Сүхбаатарын хөшөөний дэргэд Эрдэнэт хотод "Англи хэлний ярианы клубт" гурван сарын өмнө танилцсан Америк улсын иргэншилтэй гэх Алис Чэнг гэдэг эмэгтэй найзтайгаа гурвуулаа уулзаад тэндээсээ Сүхбаатар дүүрэг, Хүүхдийн зуугийн дэргэдэх " бийр хаус" нэртэй пабд орж 3 литрийн пиво ууцгаасан. Дараа нь тэндээсээ Чингэлтэй дүүргийн 5-р хороо, "Холэди Инн" нэртэй зочид буудалд шөнийн 00:20 цагийн үед гурвуулаа очиж, хамт явсан Алис Чэнг-ийн найз Одри гэх эмэгтэйтэй долоон давхрын 706 тоот өрөөнд нь орж танилцаад, зургаан давхрын өрөөнд Одри, Алис хоёрын нэг байгууллагын ажилчид гэх хоёр эмэгтэй, хоёр эрэгтэй гадаад бололтой хүмүүстэй 2-3 литр пиво ууцгааж байгаад найз Сонинхангай , Алис, Одри бид дөрөв шөнийн 02 цагийн үед буудлын 706 тоот өрөөнд буцаж орцгоосон. Би Алисын орны хажууд газраар унтсан. Манай найз Сонинхангай тусдаа газраар, Одри, Алиса хоёр тус тусдаа өөрсдийн орон дээр унтацгаасан. Ингээд хэсэг хугацааны дараа эмэгтэй найз Алис танихгүй Монгол эмэгтэйн хамт өрөөнд орж, ирээд намайг сэрээж танай найз Сонинхангай асуудал гаргачихаад яваад өглөө гэж хэлсэн. Яг энэ үед 04 цаг өнгөрч байсан байх гэх мэдүүлэг. /хх 45-46/,

2.4.  Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Alice Ying Ying-н:....Би Мөнх-эрдэнэ гэх залуутай 20 цаг 30 минутад цаг тохирч Сүхбаатарын талбайд уулзсан. Мөнх-Эрдэнэтэй уулзахад нэг залуу хамт ирсэн байсан. Би Мөнх-Эрдэнэ, түүний найзтай хамт бааранд орж пиво ууж байгаад “Holidayinn” зочид буудалруу явсан. Буудалруу явсан цагаа сайн мэдэхгүй байна. Бид нар зочид буудалд ирээд өрөөндөө сууж пиво ууж байгаад 706 дугаарын өрөөндөө очихоор явсан. Бид нар өрөөндөө ирсэн хойноо пиво уугаагүй. Мөнх-Эрдэнэ орой болсон байна, унтаад явж болох уу гэж надаас асуусан, мөн AUDREY TIERUO-гоос асуухад зөвшөөрсөн. Тэгээд Мөнх-Эрдэнэ найзын хамт шалан дээр унтахаар болж бүтээлэг, дэр өгсөн. Тэгээд бид нар бүгдээрээ  унтсан. AUDREY TIERUO өглөөний 04 цагийн орчим орилж намайг сэрээсэн. AUDREY TIERUO энэ залуу намайг хүчиндсэн гэж хэлээд уйлсан. AUDREY TIERUO намайг дуудаж сэрээх хүртэл унтаж байсан болохоор юу болсон талаар мэдээгүй, хараагүй. Намайг сэрээд харахад AUDREY TIERUO-той бэлгийн харьцаанд орсон гэх залуу шалан дээр хэвтэж байсан. Тэгээд би AUDREY TIERUO-той хамт зочид буудлын нэг давхарт ирж зочид буудлын ажилтнуудаас манай өрөөнд хүн байна, бид нарт тусламж хэрэгтэй байна гэж  хэлсэн. AUDREY TIERUO буудлын нэг давхарт үлдсэн, би дээшээ түрүүлээд гарсан, араас буудлын нэг ажилтан ирж нөгөө залууг өрөөнөөс гаргасан. Манай өрөөнөөс гарсан залууг зочид буудлын ажилчид энэ залуу чинь согтуу байна гэж хэлж байсан. Тэгээд энх тайваны корпусын ажилтнуудтай холбогдож цагдаа дуудсан. Миний мэдэж байгаа зүйл гэвэл энэ байна гэх мэдүүлэг. /хх 47-48/,

2.5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 11153 тоот актын:

1. Шинжилгээнд ирүүлсэн AUDREY TIERUO-гийн үтрээний гэх арчдас, наалдац дээр эр бэлгийн эс үрийн шингэн илрээгүй. Биологийн шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч Ц.Бямбадорж гэсэн  дүгнэлт. /хх-64/,

2.6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 11152 тоот актын:

1. Шинжилгээнд ирүүлсэн “Andrey” гэж хаягласан цусанд 1.4 промилли спиртийн агууламж илэрч байна. Химийн лабораторийн эрхлэгч, цагдаагийн дэд хурандаа Б.Ламчин гэсэн дүгнэлт. /хх-65/,

2.7. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 11154 тоот актын:

1. AUDREY овогтой TIERUO-ийн гэнх цус нь АВО системээр В /III/ бүлгийн харъяалалтай байна.

2. AUDREY овогтой TIERUO нь бэлгийн замын халдварт өвчингүй байна. Бактериологийн шинжээч, АУ-ны магстер Г.Татиана гэсэн дүгнэлт. /хх-66/,

2.8. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 06/679 тоот актын:

1. Шинжилгээнд ирүүлсэн 1,2,5,8 гэж дугаарласан 4 ширхэг гарын мөр нь адилтгалын шинжилгээнд тэнцэнэ. Харин 3, 4, 6, 7 гэж дугаарласан 4 ширхэг гарын мөр нь шинжилгээнд тэнцэхгүй.

2. Адилтгалын шинжилгээнд тэнцэх 1, 2, 5, 8 гэж дугаарласан 4 ширхэг гарын мөр нь папилон санд бүртгэлтэй гарын мөр дардастай тохирохгүй байна. Криминалстикийн шинжээч, цагдаагийн дэслэгч Д.Нямдагва гэсэн  дүгнэлт. /хх-70/,

2.9. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 11159 тоот актын:

1. АНУ-ын иргэн AUDREY TIERUO –гоос хураан авсан гэх ягаан өнгийн дотоож дээр үрийн шингэн, эр бэлгийн эс илрээгүй. Биологийн шинжээч, цагдаагийн ахмад М.Өнөржаргал гэсэн дүгнэлт. /хх-78/,

2.10. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 11160 тоот актын:

1. Шинжилгээнд ирүүлсэн зүйлс нь хүний үс байна. Эдгээр нь ДНХ-ийн шинжилгээнд тэнцэхгүй. Үс нь ямар хүйсийн хүнийх болохыг тогтоох боломжгүй. Ахлах шинжээч, цагдаагийн дэслэгч Ш.Пүрэвдулам гэсэн дүгнэлт. /хх-81/,

2.11. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 4981 тоот актын:

1. Ц.С бэлэг эрхтэнд ямар нэг эмгэг өөрчлөлт, гэмтэл үгүй байна.

2. Ц.С хурцал үйлдэх чадвартай байна.

3. Ц.С бэлгийн замын халдварт өвчингүй байна. Шинжээч эмч М.Энхбаяр гэсэн дүгнэлт. /хх-92/,

 

Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:

 

3.1. Хавтас хэргээс хэргийн газарт  үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургууд    /хх 15-21/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 14781, 11153, 11152, 11154, шинжээч  эмч Б.Ариунзулын мэдүүлэг /хх-89/, иргэний  үнэмлэхний лавлагаа /хх-99/, оршин суугаа хорооны засаг даргын тодорхойлолт /хх-100/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-105/ зэрэг нотлох баримтууыг шинжлэн судлуулав.

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг  үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараахи үйл баримтыг тогтоов.

 

Шүүгдэгч Ц.С нь 2017 оны 11 дүгээр сарын 27-ний өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 28-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Холидэй Инн” зочид буудлын 706 тоот өрөөнд Амеркийн нэгдсэн улсын иргэн Тибер Аудрей Райнерыг / Tiberio Audrey Rainear/-ийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ унтаж байх үеийг нь далимдуулан түүний хүсэл зоригийн эсрэг хүчээр бэлгийн харьцаанд орохыг завдсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Тибер Аудрей Райнер / Tiberio Audrey Rainear/, гэрч Alice Ying Ying, Х.Мөнх-Эрдэнэ, шүүгдэгч Ц.С гэрчээр мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бичгийн  бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Ц.С Амеркийн нэгдсэн улсын иргэн Тибер Аудрей Райнер / Tiberio Audrey Rainear/-ийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ унтаж байх үеийг нь далимдуулан түүний хүсэл зоригийн эсрэг хүчээр бэлгийн харьцаанд орохыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн  хуулийн хууль ёсны, шударга  ёсны, гэм буруугийн зарчмуудыг  баримтлан эрүүгийн  хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг  үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт  хорих ялаар шийтгэж, түүний хувийн байдал, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн мэдүүлэг зэргийг харгалзан хорих ялыг заавал биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэн хянан харгалзаж шийдвэрлэх  нь зүйтэй  гэж шүүх үзлээ.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч  Амеркийн нэгдсэн улсын иргэн Тибер Аудрей Райнер / Tiberio Audrey Rainear/ нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирол нэхэмжлээгүй болохыг тус  тус дурдаж  шийдвэрлэв.

 

Монгол Улсын  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

       

                                                                                                                     ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ц.С Амеркийн нэгдсэн улсын иргэн Тибер Аудрей Райнер / Tiberio Audrey Rainear/-ийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үед нь далимдуулан түүний хүсэл зоригийн эсрэг хүчээр бэлгийн харьцаанд орохыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ц.Сонинхангайг 1 /нэг/ жилийн хорих   ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Ц.С оногдуулсан 1 /нэг / жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.           

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д зааснаар шүүгдэгч Ц.С оногдуулсан 1  /нэг/  жилийн  хугацаагаар хорих ялыг 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж түүнд хяналт тавихыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

5. Шүүгдэгч Ц.С нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тус   дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-д  зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг ягаан өнгийн дотоожийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай. 

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.С урьд авсан хувийн баталгаа авах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.

 

8. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         С.БАТЖАРГАЛ