Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 197/ШШ2025/08656

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч П.Баясгалан даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Д.Ж /РД:/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Ж /РД:/-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: 6,670,000 төгрөг гаргуулах тухай нэхмжлэлийг 2025 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, 2025 оны 5 дугаар сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэн тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Ж, хариуцагч Б.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Тунгалаг нар оролцов.

ҮНДЭСЛЭХ нь:

  Нэхэмжлэгч Д.Ж нь хариуцагч Б.Жд холбогдуулан 6,670,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

  Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд шинэ хагас сийлбэртэй, таван ханатай иж бүрэн гэр зарсан тухайн үед 3,800,000 төгрөгөөр хариуцагчид өгсөн боловч гэрийн мөнгийг өгөхгүй байсаар цааш нь зарсан байсан тул 5 ханатай гэрийг 6,000,000 төгрөгөөр үнэлж, өмнө нь 4,000,000 төгрөг зээлж аваад 670,000 төгрөгийг дутуу төлсөн тул нийт 6,670,000 төгрөг гаргуулна гэж нэхэмжлэлийн шаардлагаа дэмжсэн.

Хариуцагч гэрийг анх 3,500,000 төгрөгөөр ярилцаж тохирсон байсан тиймээс гэрийн төлбөрт 3,500,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна, өмнө зээлсэн мөнгийг төлсөн дуусгасан учир хүлээн зөвшөөрөхгүй гэж маргана.

Зохигчид зээлийн гэрээ болон худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн үйл баримтад маргаагүй.

Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д заасан худалдах, худалдан авах гэрээ, 281 дүгээр зүйлийн 281 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан байна.

Хэргийн оролцогч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх, энэ хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.-д зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж тус тус заасан.

Нэхэмжлэгч нь ...хариуцагчид таван ханатай гэрийг зарахдаа 3,800,000 төгрөгөөр зарсан, харин Б.Ж нь өөрөө амьдарна гэж надаас авчихаад цаашаа ашиг олохоор зорилгоор зарсан тул тус гэрийг өөрийн үнэлгээгээр 6,000,000 төгрөгөөр үнэлсэн... гэх тайлбарыг гаргаж 6,000,000 төгрөг, мөн зээлийн гэрээний төлбөрт дутуу төлөгдсөн гэх 670,000 төгрөг нийт 6,670,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан ч нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж ямар нэг баримт ирүүлээгүй. Энэ нь нэхэмжлэлийн шаардлагын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй буруутай гэж үзэхээр байна.

Харин хариуцагч тус гэрийг анх 3,500,000 төгрөгөөр авахаар тохиролцсон байсан гэж 3,500,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байх тул нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагчийн зөвшөөрсөн хэмжээгээр хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 121,670 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан хангагдсан шаардлагад хариуцагдах улсын тэмдэгтийн хураамж 70,950 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1., 759.2., 115 дугаар зүйлийн 115.2.1., 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

         1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Б.Ж-аас 3,500,000 /гурван сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Ж-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3,170,000 /гурван сая нэг зуун далан мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2., 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 121,670 /нэг зуун хорин нэг мянга зургаан зуун дал/ төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,950 /далан мянга есөн зуун тавь/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

                       

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             П.БАЯСГАЛАН