Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 197/ШШ2025/09044

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч П.Баясгалан даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Д.Х /рд:/-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: М ХХК /РД:/-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 13,294,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 5 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2025 оны 5 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Тунгалаг нар оролцов.

ҮНДЭСЛЭХ нь:

  Нэхэмжлэгч Д.Х нь хариуцагч М ХХК-д холбогдуулан 13,294,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэгчийн хэлээд байгаа байрнаас гадна өөр бусад байр, зогсоолын асуудлууд байгаа бөгөөд асуудал бүрэн дуусаагүй байгаа. Өөрөөр хэлбэл барьцааны асуудал бүрэн гүйцэт дуусаагүй учраас ганцхан нэхэмжлэгчийн мөнгийг шууд буцаан төлөх боломжгүй, 1 жилийн хугацаанд хуваан төлөх боломжтой гэх тайлбарыг гаргасан.

Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч шаардлагаа дэмжиж 2024 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн МБЧ-114 дугаар төлбөр барагдуулах, хөрөнгө барьцаанаас хэсэгчлэн чөлөөлөх гэрээ, 2012 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 1А/71 дугаар орон сууцны захиалгын гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, гэрээ бүртгэлийн тайлбар, 13,294,400 төгрөгийн цахим гүйлгээний баримт, МХХК-д хүргүүлсэн Мэдэгдэл зэрэг ирүүлсэн баримтууд нь хуулийн шаардлага хангасан тул үнэлэв.

Хариуцагчаас нэхэмжлэгчийн байрнаас гадна өөр бусад байр, зогсоолын асуудлууд байгаа, барьцааны асуудал бүрэн гүйцэт дуусаагүй учраас ганцхан нэхэмжлэгчийн мөнгийг шууд буцаан төлөх боломжгүй, хэсэгчлэн төлөх хүсэлтэй тухай хариу тайлбар гаргасан ч энэ тайлбартай холбогдуулан ямар нэг баримт ирүүлээгүй.

Нэхэмжлэгч Д.Х М ХХК нар 2012 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 1А/71 тоот орон сууцны захиалгын гэрээгээр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн ам хаягт орших 315 айлын орон сууцны хотхоны 1А байрны 808 тоотод байрлах 83,09мкв 3 өрөө орон сууцыг автомашины зогсоолын хамт худалдах, худалдан авах зорилгоор захиалгын гэрээ байгуулжээ.

Талуудын хооронд нэг талаас Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн ам хаягт орших 315 айлын орон сууцны хотхоны 1А байрны 808 тоотод байрлах 83,09 мкв 3 өрөө орон сууцыг автомашины зогсоолын хамт 2012 оны 10 дугаар сарын 30-ны өдөр ашиглалтанд оруулж хүлээлгэн өгөх, нөгөө талаас Д.Х нь гэрээний дагуу 196,989,000 төгрөгийг тус тус хариу төлөхөөр тохиролцсон харилцаа үүссэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д заасан худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээсэн худалдах-худалдан авах гэрээний харилцаанд хамаарч байна.

Дээрх гэрээний үүргийн талаар талууд маргаагүй.

Хариуцагч М ХХК нь 2011 онд Худалдаа хөгжлийн банкнаас авсан зээлийн барьцаанд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Ар зайсангийн гудамжинд байрлах Могул таун хотхоны /1А/ 98 дугаартай 30 хувийн гүйцэтгэлтэй, улсын бүртгэлийн Ү-2206019248 дугаарт бүртгэлтэй 89 айлын орон сууцны барилгыг барьцаалуулсан байна.

Энэхүү барьцаатай холбоотойгоор орон сууц захиалагч болон барьцаалуулагчийн хооронд байгуулсан гэрээний дагуу орон сууц захиалагчийн өмчлөлд шилжвэл зохих орон сууцыг банк өөрийн барьцаанаас чөлөөлөх, ийнхүү чөлөөлөхтэй холбоотой барьцаалуулагчийн банкны өмнө хүлээсэн төлбөрийн үүргийн зарим хэсгийг орон сууц захиалагч сайн дураараа банкинд төлөх, барьцаалуулагч нь түүний өмнөөс орон сууц захиалагчийн банкинд төлсөн төлбөрийг буцаан төлөх зорилгоор 2024 оны 8 дугаар сарын 06-ны өдөр МБЧ-114 дугаар Төлбөр барагдуулах, хөрөнгө барьцаанаас хэсэгчлэн чөлөөлөх тухай 3 талт гэрээг байгуулжээ.

Энэ гэрээний дагуу нэхэмжлэгч Д.Х 2024 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 13,294,400 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкны 400011526 тоот дансанд шилжүүлсэн байх ба нэхэмжлэгч 13,294,400 төгрөгийн төлбөрийг төлснөөр 315 айлын орон сууцны хотхоны 1А байрны 808 тоотод байрлах орон сууц, авто зогсоолын хамт барьцаанаас чөлөөлөгдсөн болох нь шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан цахим гүйлгээний баримтаар нотлогдож байна.

Үүнээс үзэхэд талуудын хооронд Төлбөр барагдуулах, хөрөнгө барьцаанаас хэсэгчлэн чөлөөлөх гэх нэртэй 3 талт гэрээ байгуулагдсан хэдий ч, энэ гэрээний дагуу нэхэмжлэгчийн Худалдаа хөгжлийн банкинд төлсөн төлбөр нь хариуцагчийн зээлийн төлбөрөөс хасагдаж, хариуцагч нэхэмжлэгчид буцаан төлөх үүргийг хүлээсэн байх тул нэхэмжлэгч Д.Х хариуцагч МХХК нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д заасан зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй.

Энэхүү гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээхээр заасан.

Нэхэмжлэгч нь хариуцагч М ХХК-иас уг төлбөрийг гаргуулахаар шаардах эрхтэй.

Гэрээний 2 дугаар зүйлийн 2.3-т орон сууц захиалагчийн банкинд төлсөн төлбөрийг барьцаалуулагч нь орон сууц захиалагчид буцаан төлөх үүрэгтэй... ...мөн уг үүрэг үүссэн үндэслэлтэй маргахгүй... байхыг гэрээгээр хариуцагчид үүрэг болгосон байх тул МХХК нь гэрээнд зааснаар төлөх үүрэгтэй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагчаас 13,294,400 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Хд олгох нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 224,422 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 224,422 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Хд олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1., 759.2., 115 дугаар зүйлийн 115.2.1., 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

         1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д заасныг баримтлан хариуцагч М ХХК-иас 13,294,400 /арван гурван сая хоёр зуун ерэн дөрвөн мянга дөрвөн зуу/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Х-д олгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангасугай.

  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 224,422 /хоёр зуун хорин дөрвөн мянга дөрвөн зуун хорин хоёр/ төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 224,422 /хоёр зуун хорин дөрвөн мянга дөрвөн зуун хорин хоёр/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

                       

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              П.БАЯСГАЛАН