| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвдоржийн Баясгалан |
| Хэргийн индекс | 197/2025/03849/И |
| Дугаар | 197/ШШ2025/12012 |
| Огноо | 2025-09-25 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 09 сарын 25 өдөр
Дугаар 197/ШШ2025/12012
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч П.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: К ХХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: М.М /РД:/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 530,495 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Шаарийбадам, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Н нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч К ХХК нь хариуцагч М.М холбогдуулан гэрээний үүрэгт 530,495 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
2. Шүүх 2025 оны 9 сарын 25-ны өдрийн 15:00 цагт товлогдсон шүүх хуралдааны товыг 2025 оны 9 сарын 22-ны өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М гийн 80222116 дугаарт шүүгчийн туслах ярьж мэдэгдсэн. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг үндэслэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3.-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагын талаар мэтгэлцээний эсрэг байр, суурь гаргаагүйд тооцож, түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
3. Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
3.1. Нэхэмжлэгчийн итгэмлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа хэрэглэгч М.М-тай 2023 оны 02-р сарын 27-ны өдөр байгуулсан TENTECH-2 үйлчилгээний ТТ06193 тоот хэрэглэгчийн үйлчилгээ үзүүлэх гэрээний дагуу 2024 оны 09,10-р сарын төлбөр 63,995 төгрөг, төхөөрөмжийн төлбөр 464,000 төгрөr, шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбоотой гарсан зардал. 2,500 төгрөг, нийт 530,495 төгрөгийг гаргуулах гэж тодорхойлсон.
Хариуцагч хариу тайлбар ирүүлээгүй болно.
3.2. Хариуцагч М.М- нь нэхэмжлэгч К ХХК-тай 2023 оны 02 сарын 27-ны өдөр ТТ06193 дугаар үйлчилгээний хэрэглэгчийн гэрээг байгуулж, сарын 29,500+2,500 төгрөгийн суурь хураамжтай Tentech-2 үйлчилгээний хэрэглэгч болжээ.
Зохигчийн хооронд нэг талаас Tentech-2 буюу интернэт, телевиз, камер харах багцалсан үйлчилгээг хүргэх болон уг үйлчилгээний төхөөрөмжийг нийлүүлэх, нөгөө талаас тус үйлчилгээ болон төхөөрөмжийн үнийг төлөхөөр тохиролцсон харилцаа нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсгийн худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээх худалдах, худалдан авах гэрээний харилцаанд хамаарч байна.
Хариуцагч нь гэрээнд заасны дагуу үйлчилгээний төлбөрийг хугацаанд нь төлж барагдуулаагүйгээс 2024 оны 09, 10 дугаар саруудын төлбөр 63.995 төгрөг, төхөөрөмжийн төлбөр 464,000 төгрөг, шүүхийн зардал болох наториатын төлбөрт 2,500 төгрөг нийт 530,495 төгрөгийн өр төлбөр үүссэн болох нь ТТ06193 дугаар гэрээ, КХХК-ийн 2023 оны 03 сарын 03-ны өдрийн зарлагын баримт, КХХК-ийн нэхэмжлэх, наториатын төлбөрийн баримт зэргээр нотлогдож байна.
Мөн нэхэмжлэгчийн бусад зардалд шаардсан нотариатын хураамж 2,500 төгрөг нь хариуцагчийн хариуцах зардалд хамаарна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
3.3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 16,565 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 16,565төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч КХХК-д олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1., 759.2., 100 дугаар зүйлийн 100.3., 115 дугаар зүйлийн 115.2.1., 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д заасныг баримтлан хариуцагч М.М-гаас 530,495 /таван зуун гучин мянга дөрвөн зуун ерин тав/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч К ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 16,565 /арван зургаан мянга таван зуун жаран тав/ төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 16,565 /арван зургаан мянга таван зуун жаран тав/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.БАЯСГАЛАН 1