Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 197/шш2025/12459

 

 

 

 

 

2025 10 01

197/ШШ2025/12459

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Долгорсүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: С****** аймаг, М***** сум, **** баг, Замчид, **** тоотод оршин суух, Б****** овогт До****** Б****** /рд:*********/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Б******* дүүрэг, **** дүгээр хороо, ********* тоотод оршин суух, Х****** овогт У******* А********* /рд:Н******/-д холбогдох,

11,400,000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Б*********, хариуцагч У.А*********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Жавзмаа нар оролцов.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.   Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй.

2.   Нэхэмжлэгч Д.Б******** нь хариуцагч У.А****** зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 11,400,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Зохигчид дараах үндэслэлээр, нэхэмжлэлийн үндэслэл, татгалзлаа тодорхойлсон. Үүнд:

2.1   Нэхэмжлэгч нь шаардах эрхийн үндэслэлээ ...Хариуцагчид 2024 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр зээлүүлсэн 12,000,000 төгрөгийн үндсэн зээлийн үлдэгдэл болох 11,400,000 төгрөгийг гаргуулна... гэж тодорхойлсон.

2.2   Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, ...Нэхэмжлэгчээс эхнэрээр нь дамжуулан 12,000,000 төгрөг зээлсэн. 900,000 төгрөгийг нь төлсөн. Гэхдээ нэхэмжлэгч болон түүний эхнэр нь хэл амаар доромжилсон учир өмнө нь тэднээс өндөр хүүтэй мөнгө зээлээд хүүнд нь төлж байсан мөнгөө энэ зээлээс хасуулна... гэж маргасан.

2.3   Зохигчид зээлийн гэрээ байгуулагдсан эсэх, зээлийн мөнгөн хөрөнгийг шилжүүлэн өгсөн, авсан эсэх, зээлүүлсэн мөнгөний дүн зэрэгт маргаагүй. Харин хариуцагч нь зээлийн үлдэгдлийг төлөхгүй гэж маргаж байна.

3. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, шүүх хуралдаанд гаргасан талуудын тайлбараар дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:

3.1   Хариуцагч нь нэхэмжлэгчийн эхнэрээр дамжуулан 2024 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хариуцагчаас 12,000,000 төгрөгийг сарын 1 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатайгаар зээлж, зээлийн мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгч нь хариуцагчийн харилцах данс руу шилжүүлсэн ба зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй болох нь хэрэгт авагдсан дансны хуулга, талуудын тайлбараар тогтоогдож байна.

Мөн хариуцагч нь өмнө нэхэмжлэгчээс байнга хүүтэй мөнгө зээлдэг байсан ба өмнөх зээлүүдийн төлбөр тооцоо дууссан гэж зохигчид харилцан маргахгүй тайлбарласан.

3.2 Нэхэмжлэгч нь хариуцагчид мөнгө зээлүүлж, хариуцагч нь зээлийн мөнгөн хөрөнгийг зээлдүүлэгчийн өмчлөлд тогтоосон хугацаанд, тохирсон хүүгийн хамт буцаан төлөх үүргийг хүлээхээр тохиролцож, нэхэмжлэгч хариуцагчийн данс руу мөнгийг шилжүүлсэн нь Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт нийцсэн байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан гэж дүгнэв.

Талууд гэрээний гол нөхцлийн талаар харилцан тохиролцож, хүсэл зоригоо илэрхийлэн амаар тохиролцсон байх ба зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус байх хуулийн үндэслэл тогтоогдсонгүй.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан тул нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн мөнгөн хөрөнгөө буцаан шаардах эрхтэй.

3.3 Харин нэхэмжлэгч нь зээлийн төлбөрөөс 600,000 төгрөгийг хариуцагч буцаан төлсөн гэж, хариуцагч нь 900,000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан төлсөн гэж тус тус маргасан ч хэрэгт авагдсан дансны хуулгаас үзэхэд хариуцагч У.А****** ********** тоот данснаас нэхэмжлэгчийн ******* тоот дансруу 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр 720,000 төгрөгийг шилжүүлсэн байх ба энэхүү гүйлгээг зохигчид нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой гүйлгээ мөн гэдэгт маргахгүй байна.

3.4 Мөн хариуцагч нь нэхэмжлэгчээс өмнө нь удаа дараа мөнгө зээлж аваад өндөр хүү төлдөг байсан тул өмнөх зээлүүдийн хүүнд төлсөн мөнгөө энэхүү 12,000,000 төгрөгийн зээлийн үлдэгдэлд тооцуулна гэж тайлбарласан. Гэвч талууд өмнө нь байгуулсан гэрээний үүргийг хүлээн зөвшөөрч, тооцож дуусгавар болгосон болох нь талуудын тайлбараар тогтоогдож байх тул өөр гэрээний үүргийн гүйцэтгэлийг энэхүү гэрээний үүрэгт тооцуулна гэх хариуцагчийн татгалзал нь хуульд нийцэхгүй.

3.5 Иймд нэхэмжлэлийн шаардлага 11,400,000 төгрөгөөс зээлийн төлбөрт төлсөн 720,000 төгрөгийг хасч тооцон, үлдэгдэл 10,680,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 206,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 185,830 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2, 115 дугаар зүйлийн 115.2.2 дах хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.   Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч У.А*** 10,680,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Б***** олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 720,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 206,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 185,830 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар хэргийг тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл энэ хуулийн 759 дүгээр зүйлийн 759.3 дах хэсэгт заасны дагуу гардуулснаас хойш 7 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ДОЛГОРСҮРЭН