Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 495

 

 

           

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхбаяр даргалж, шүүгч С.Батжаргал, Ё.Цогтзандан нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оч, улсын яллагч Д.Нямсүрэн, шүүгдэгч Э.Баттулга, Н.Гантогос, тэдгээрийн өмгөөлөгч Д.Пүрэвдорж, шүүгдэгч Л.Доржжав, түүний өмгөөлөгч Ц.Тунгалаг, иргэдийн төлөөлөгч Ц.Маньбадар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А“ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бат овогт Энэбишийн Баттулга, Чонос овогт Нэргүйн Гантогос,  мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1- дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3.2-д зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хөх тэнгэр овогт Лхагва-Очирын Доржжав нарт холбогдох эрүүгийн “1811010260282” дугаартай, 186/2018/0440/э индекстэй хэргийг 2018 оны 06 дугаар сарын 12-ны  өдөр хүлээн авч шүүн  хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын  биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 1993 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Дархан-Уул аймаг, Хонгор суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, ахын хамт Дархан-Уул аймаг, Мангиртийн 9 дүгээр хэсэг 15 дугаар баг 3-147-Б тоотод оршин суух бүртгэлтэй, 2010 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Дархан-Уул аймгийн сум дундын шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай  147 дугаар зүйлийн 147.2 дахь хэссэгт зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, хэрэг хариуцах чадвартай, Бат овогт Энэбишийн Баттулга /РД:ТК93011617/,

2. Монгол Улсын иргэн,1999 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Хөвсгөл аймгийн цэцэрлэг суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, токарь призирийн мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, ах дүү нарын хамт Дархан-Уул аймаг, 15 дугаар баг, Мангиртийн 4-7 тоотод оршин  суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Хөх тэнгэр овогт Лхагва-Очирын Доржжав /РД:РС99090115/,

3. Монгол Улсын иргэн, 1996 оны  04 дүгээр сарын 26-ны өдөр Төв аймгийн Жаргалант суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эх, эгч, дүү нарын хамт Дархан-Уул аймаг, мангирт 9 дүгээр хэсэг, 15 дугаар баг, 4-177 тоотод оршин суух бүртгэлтэй, хэрэг хариуцах чадвартай, Чонос овогт Нэргүйн Гантогос /РД:МЮ96042614/,

            Холбогдсон хэргийн талаар:

Э.Баттулга, Л.Доржжав, Н.Гантогос нар нь бүлэглэн 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 05-нд шилжих шөнийн 01 цагийн орчим Чингэлтэй дүүрэг 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт 10-59 УНЕ улсын дугаартай “Тоёото Приус” маркийн автомашинаар такси үйлчилгээнд явж байсан иргэн     С.Бат-Эрдэнийг  Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг  224 дүгээр цэцэрлэгийн зүүн талын жалганд оруулж хүч хэрэглэн, уяаг зэвсгийн чанартай хэрэглэж хоолойг нь боож, хутга тулган зодож бэлэн 100.000 төгрөгийг дээрэмдсэн,

Л.Доржжав нь 2017 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүрэг 19 дүгээр хороо, Цайз захын орчим явж байсан иргэн Г.Цэдэн-Ишийн 192.000 төгрөгний үнэ бүхий “Самсунг Эс-6” загварын гар утсыг илээр хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.                                                                                           

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг: Шүүхийн  хэлэлцүүлэгт шүүгдэгч нараас  мэдүүлсэн мэдүүлэг :

1.1.  Шүүгдэгч Э.Баттулга шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ….....................

1.2.  Шүүгдэгч Л.Доржжав шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:…....................

1.3.  Шүүгдэгч Н.Гантогос шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:…....................

 

Хоёр: Шүүгдэгч нар мэдүүлэг өгсний дараа талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

2.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч С.Бат-Эрдэнийн:...Би 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 05-нд шилжих шөнө 01 цаг өнгөрч байхад 10-59 УНЕ улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн авто машинтай төв гандангаас Баянбүрд чиглэлтэй явдаг  автобусны буудлын орчим явж байхад үл таних 3 залуу замын хажууд гар өргөөд зогсож байсан. Би таксинд явахаар уг танихгүй 3 залууг зогсож суулгасан. Тэр 3 залуугийн нэг нь урд талд миний хажууд нөгөө хоёр нь ард суусан би хаашаа явахыг асуугаад машинтайгаа хөдлөөд явсан. Тэр 3 залуу надад Баян хошууны хөтөл орно гэж хэлсэн. Тэгээд тэндээс хойшоо зурагт руу эргээд чигээрээ хойшоо оршуулгатай газарлуу шороон замруу орсон. Тэгээд дээшээ өгсөөд оршуулгын газрын хашааны хажуугаар явж байгаад оршуулгын хашаа дуусаад нэг эзгүй зэлүүд газар явж байтал нөгөө 3 залуу ингээд зогсчих гэж хэлсэн. Би эргээд зогссон чинь нөгөө 3 залуу та гэрээс өнгөрчихлөө жаахан яваад зогсчих гэж хэлсэн. Би хөдлөөд жаахан явж байтал миний яг ард сууж байсан нэг залуу /Доржжав/ нэг нарийн уяа гаргаж ирээд боосон. Би тэр уяаг нэг гараараа бариад авсан гэтэл урд миний хажууд сууж явсан арай өндөр нуруутай залуу миний нүүр, уруул, хамар хэсэгрүү 2-3 удаа цохьсон. Гэтэл хойно сууж явсан нэг залуу машинаас буугаад тойрч ирээд миний талын жолоочийн хаалгыг онгойлгосон. Тэр залуу чи хутга үзэх юмуу гэж хэлээд намайг сүрдүүлсэн. Би гарт нь юм байгааг харсан гэтэл улаан өнгөтэй зүйл байсан. Хутга гэж бол хараагүй сайн ч анзаарч хараагүй. Гэтэл миний хажууд урд сууж явсан өндөр нуруутай залуу миний кармаг ухаад карманд байсан  80,000 төгрөгийг авсан, мөн голын хайрцаганд 20,000 төгрөг байсан бас авсан. Түүний дараа машины урд хайрцаг болон дотор зүйлийг үзээд авчихаар зүйл хайсан боловч өөр хүн авчихаар зүйл байгаагүй учир тэр залуучууд машинаас буугаад машины чинь улсын дугаарыг тогтоогоод авсан. Цагдаад мэдэгдэх юм бол дараа нь сонин юм болно шүү гэж хэлээд намайг сүрдүүлж байсан. Би тэр үед ямар нэг юм дуугараагүй. Тэр залуучууд цаашаагаа замаараа өгсөөд уулын эхрүү гараад явсан. Буцаад Ганданд дүү Батбаярын гэрт ирээд болсон зүйлийг хэлсэн. Тэгээд 102-т дуудлага өгсөн, удалгүй цагдаа нар ирээд надтай уулзаад хэрэг болсон газарт очиж үзлэг хийгээд миний машинд бас үзлэг хийсэн. Тэгээд үзлэг хийгээд цагдаа нар надаас бас өргөдөл авч юу болсон талаар байцаасан. Би гомдолтой байгаа тул шүүх эмнэлэгт үзүүлнэ гэж хэлсэн. цагдаа нар шүүх эмнэлэгт үзүүлэх тогтоол өгсөн боловч би үзүүлээгүй. Удалгүй цагдаагийн байгууллагаас сайн ажиллаж намайг дээрэмдсэн 3 залууг олж тогтоосон байсан. би удалгүй газар тариалангийн ажлаар Дорнод аймагт Баян Түмэн сумын нутагт болох сумын төвөөсөө 200 км зайд байрлах Хоёр Мэлхийт гэх газарт улаан буудай тариалж байгаа. уг газар утасны сүлжээ байхгүй байсан учир цагдаагийн байгуулгаас холбогдох гээд холбогдож чадаагүй байсан байна лээ. Намайг дүү Батбаяраар дамжуулж дуудуулсан боловч холбоо байхгүй удсан байсан. Намайг дуудаж байна гэснээр өнөө өглөө Дорнод аймгаас Улаанбаатар хотод ирлээ. Миний бие маш их гомдолтой байгаа. Дорнод аймгаас ирж очих зардал 62,000 төгрөг болж байгаа би хохирлын 100,000 төгрөг нь дээрээ тэр залуучуудаас 2,000,000 төгрөгийг нэхэмжилж байна. Миний хохирлыг барагдуулчих юм бол надад гомдол санал байхгүй гэх мэдүүлэг .|хх 12-13|,

 2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Г.Цэдэн-Ишийн:...өнөөдөр 14 цагийн үед ганцаараа 16-гийн  хойд талын автобусны буудлаас зүүн тийш урьхан цайны газрын зүг гар утсаа гартаа ил барьсан явж байтал хойноос гүйж ирээд миний гар утсыг булаагаад зугтаасан. Хажуугаар өнгөрөх үед нь царайгийн харахад манай нутгийн Лхагва-Очирийн Доржжав гэх хүүхэд мөн байсан. Уг хүүхэдтэй нэг сургуульд 4 анги хүртлээ хамт сурж байсан бөгөөд надруу 2 хоногийн өмнө 89770772 гэх дугаарын утсаар залган би хотод ирсэн байна хаана уулзах уу гэж ярьж байсан.тухайн үед би завгүй байна гэж хэлээд утсаа тасалсан. Гэтэл өнөөдөр 13 цаг 45 минутын орчим залгаад хаана байна гээд асуухаар нь 16-д явж байна гэж хэлтэл за за гээд утсаа тасалчихсан. Ойролцоогоор 10-15 минутын дараа би гар утсаа булаалгасан гэх мэдүүлэг. /хх156-157/,

2.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад  хохирогч С.Бат-Эрдэнэ гэрчээр мэдүүлэхдээ:...Би 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс 05-ныг шилжих шөнө 01 цагийн орчимд 10-59 УНЕ улсын дугаартай Тоёото Приус 20 маркын автомашинтай төв зогсоход Баянхошууны хөтөл хүрнэ гэхээр нь суулгатал нэг залуу нь урд талын суудал дээр 2 эрэгтэй нь ар талын суудалд суусан. Тэндээс хөдлөөд зурагтын замаар чигээрээ хойш өгсөөд 70 давхарын шарилын замаар өгсөж байгаад оршуулгатай хашаа дуусах үед баруун тийш дэнжийн мянга талруугаа уулруу өгссөн. Тэгсэн нэг нь энд зогс гэхээр нь зогстол ард сууж байсан нэг залуу миний араас нарийн уяагаар хоолой боосон. Тэр үед жолоочийн хажуу талд урд сууж байсан залуу миний уруул хамар хэсэгт гараараа 2-3 удаа цохьсон. Тэр үед нь арын суудалд сууж байсан 2 дахь залуу машинаас бууж жолооч талаар ирээд хутга гаргаж ирж харуулан цагдаад хэлвэл ална шүү, байгаа зүйлээ гаргаад ир гэхэд урд сууж байсан залуу машины урд талын хайрцагийг нэгжээд карманд байсан 80,000 төгрөгийг аваад гурвуулаа буугаад зугтаасан. Ийм учраас цагдаагийн байгууллагад хандаж байна гэжээ..../хх 15-16/, 

2.4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Л.Доржжав гэрчээр мэдүүлэхдээ:...би Дархан-Уул аймгаас Улаанбаатар хотод 10-аад хоногийн өмнө ирээд Баянхошуунд Жүгдэрнамжил ахындаа 9 хоносон. Би Улаанбаатар хотыг сайн мэдэхгүй. 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Баттулга, Гантогос бид гурав өдөр 13 цаг өнгөрөөд Баянхошуунд манай ахын гэрт очиж хоол идчихээд 15 цагийн үед гэрээс гарсан.Тэгээд автобусанд суугаад Хар-хорин зах ороод 18 цаг хүртэл захаар юм үзэж явсан. Гантогосын ангийн залуу гэх нэг хүнтэй таараад 10,000 төгрөг аваад хоолонд орсон.Тэгээд 20 цагийн үед Хар хорин захын эсрэг талын хаан банкны АТМ-ын байрлуу орж юм ярьж нилээд удаан зогссон. Жаахан дулаацах гэж орсон. Тэгээд хэдүүлээ юу хийх талаараа ярилцсан ба урд өдөр нь Баттулга хэдүүлээ болохгүй бол дээрэм ч гэсэн хийгээд мөнгө олоод Дархан руугаа буцая гэж тохиролцсон. Тэгээд АТМ-с гараад ТҮЦ рүү ороод тамхи авч татаад 32-ийн автобусны буудал хүртэл алхсан. Тэгээд 32-ийн замын урд талаас таксинд суугаад 2 км яваад таксинаас буусан. 2-3 такси дамжсан. Ингэхдээ бид 3 таксины жолоочийн гар утсыг ээлжлээд хүнтэй ярих гэсэн юм гээд гуйсан боловч жолооч нар утсаа өгөхгүй байсан. Тэгээд 4 дэх таксиндаа суугаад Гандангийн буудлын ойролцоо баруун талд нь буугаад тэндээсээ саарал өнгийн приус 20 маркийн автомашинд гараа өргөөд гурвуулаа суусан. Жолоочийн хажуугийн суудал дээр Баттулга суусан. Арын суудал дээр Гантогос бид хоёр суусан. Бид  гурав жолоочид зурагт орно гэж хэлээд суусан. Тэгээд зурагтаас хойш өгсөөд нэг гудамж руу ороод мухар хүртэл нь явуулаад Гантогос буцаад эргээд зогсчих гэж хэлсэн. Тэгээд таксины жолооч машинаа зогсоохоор нь би өмднийхөө уяаг аваад жолоочийн ард талаас хүзүүг  нь боосон. Боолтонд орохгүй байсан ба Баттулга хажуу талаас нь нүүрлүү нь цохьсон. Тэр үед нь би машинаас буугаад машины хажууд зогсож байсан. Тэгтэл Гантогос машинаас буугаад жолоочийн талын хаалгыг нээсэн, гартаа нэг зүйл барьчихсан байсан ба тухайн үед юу байсныг хараагүй биенийхээ хажууд барьж байгаад жолоочийг зүгээр лай болохгүй биедээ байгаа эд зүйлээ гаргаад өгчих гэж хэлсэн. Баттулга хажуу талаас нь халаасыг нь ухаад мөнгөнүүдийг нь авсан. Тэгээд Гантогос жолооч талын хаалгыг хаагаад бид гурвуулаа даваад зугтсаар байгаад төв зам дагуу гараад нэг таксинд суусан. Таксины хөлс 4000 төгрөг өгөхөөр таксины жолоочтой Гантогос тохирсон. Би Баттулгаас хэдэн төгрөг авсан талаар асуухад хэдэн ширхэг 100-тын дэвсгэрт, 1 ширхэг 5000-тын дэвсгэрт гаргаж ирээд надад өгсөн.Тэгээд хөдөө аж ахуйн урд талын автобусны буудал дээр бууцгаасан. Тэгээд одоо яах уу гэж хоорондоо ярилцахад Баттулга надад 20,000 төгрөг байна хэдүүлээ хоолонд оръё гээд шөлөндөө гэдэг хоолны газар ороод хоолоо захиалчихаад сууж байтал Баттулга дахиад 30,000 төгрөг гаргаад ирсэн. Тэгээд бид нар хоолоо идчихээд гараад шөлөндөөгийн замын эсрэг талын будалд 25,000 төгрөгийн өрөө авч орсон. Тэр үед Баттулга дахиад 10,000 төгрөг гаргаад ирсэн. Тэгээд 10,000 төгрөгөөр өрөөндөө орохдоо 2 литрийн нийслэл нэртэй пиво аваад өрөөндөө гурвуулаа уусан. Тэгээд өнөөдөр буюу 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 12 цаг өнгөрч байхад босоод сансарлуу явж нэг газар хоолонд орсон. Тэгээд интернэтийн газар орж интернэтэд 2 цаг сууцгаасан. Тэгээд дараа нь бөхийн өргөө ороод нийтийн караокед ороод 2 жижиг пиво авч уусан. Тэгээд караокенаас гараад хоолонд ороод Жуковын автобусны хойд талд дахин 1 цаг интернэтэд суугаад Жуковийн музейн урд талд цагдаа нарт баригдсан....гэжээ. /хх 17-19/,

2.5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад  Н.Гантогос гэрчээр мэдүүлэхдээ:...миний бие Дархан-Уул аймагт оршин суудаг бөгөөд 2018 оны 01 дүгээр сарын сүүлээр Улаанбаатар хотод ажил хийхээр орж ирсэн юм.Ингээд авто угаалгуудаар явж ажил хийж байгаад цалин мөнгөө ч бүрэн бүтэн өгөхгүй болохоор ажлаасаа гарчихдаг байсан. Өчигдөр буюу 2018 оны 04 дүгээр сарын 04-ны өдөр Доржоо Тулгаа гэх найзуудынхаа хамт мөнгөгүй болчихоод 17, 18 цагийн орчим Хархорин зах дээр очоод цагийн ажил хайж үзсэн. Тухайн үед цагийн ажил олдохгүй болохоор нь 2 найзтайгаа ингэж өлсөж мөнгөгүй явж байхаар таксины жолоочийн гар утсыг дээрэмдье гэж тохироод Хар хорин захын орчмоос такси барьсан.Тухайн үед бид нар эхлээд жолоочийн гар утсыг нь гуйж яръя тэгээд гар утас нь гайгүй андройд үйлдлийн системтэй гар утас байвал дээрэмдье гэж тохирсон байсан юм. Тэгээд эхний таксиндаа хорооллын өргөө орно гэж хэлж суугаад гар утас байна уу ахаа нэг яриулаач гэж таксины жолоочоос асуухад нэгж байхгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь бид нар энд за за тэгвэл энд ингээд буучихья уг нь хүнтэй эхлээд ярьж байж тосуулах байсан юм гэж хэлээд уг таксинаас Цамбагарав орчимд буусан. Дараагийн таксинд яг дээрхээс суугаад нийт 4 таксинд суусан ба сүүлийн таксины жолоочоос дээрх байдлаар гар утсыг нь асуутал утас байхгүй гэж хэлэхээр нь өө тиймүү бид нарт мөнгө байхгүй уг нь утсаар ярьж байж тосуулах байсан юм гэж хэлэхэд уг таксины жолооч за тэгвэл Өргөө дээр хүргээд өгье гэж хэлсэн. Ингээд бид нар өргөө дээр буугаад алхсан ба алхаж байхдаа бид нарт утас олдохгүй юм байна ингэж байхаар шууд дээрэмдье гэж тохиролцоод Тулгаа таксины урд нь суугаад жолоочийг нь цохино харин Доржоо ард талд нь суугаад өмднийхөө уяагаар жолоочийг бооно гэж ярилцсан байсан. Уг такси нь саарал өнгөтэй Приус-20 маркийн автомашин байсан. Уг таксины урд талд нь ярилцсан ёсоороо Тулгаа сууж жолоочийн ард талд Доржоо сууж би уг автомашины арын хэсгийн голд нь суусан.Би жолоочид хандан Зурагт орно гэж хэлээд Тасганы овоогоор ертөнцийн зүгээр хойшоо эргээд явж байгаад зурагт руу өгссөн.Тэгээд нэг гудамжруу эргээд явж байхад оршуулга тааралдсан ба хажууд нь жалга байсан. Тэгээд ингээд зогсчих гэж таксины жолоочид хандан би хэлсэн. /Очих юм бол газраа зааж өгч чадна гэх/ Тэр үед Доржоо таксины жолоочийн ард талаас нь бэлдсэн байсан өмднийхөө уяагаар хоолойг нь боосон. Энэ үед Тулгаа хажуу талаас нь жолоочийг миний мэдэж байгаагаар нүүрэн тус газар нь 2-3 удаа цохьсон. Тухайн үед уг автомашин урагшаа хөдөлсөн ба би буугаад автомашины ард талаар тойрч жолоочийн талын хаалгыг нь онгойлгоод P дээр дарж автомашиныг нь зогсоосон. Тэгээд халаасандаа байсан түлхүүрээр хутга мэтээр гаргаж жолоочийг байгаа юмаа гаргаж өг гэж айлгасан.Тэгэхэд жолооч голын хайрцаганд мөнгө байгаа наадхаа ав гэж хэлсэн. Тухайн үед Доржоо автомашинаас буучихсан миний хажууд зогсож байсан. Тэгээд голын хайрцагнаас Тулгаа заасан мөнгийг аваад бид нар уулруу өгсөж зугтаасан. Тэгээд төв замруу гарахад Баянхошууны зам дээрээс такси барьж Бөхийн өргөө орно гэж хэлээд Тулгаагаас хэдэн төгрөг байгаа талаар асуухад энэ мөнгө л байна гээд 7000 төгрөг гаргаж ирсэн. Тэгэхээр би таксины жолоочоос Бөхийн өргөө ороход 4000 төгрөгөөр тохирч болох уу гэж асуухад за гээд бид нар Бөхийн өргөө орсон. Тэгээд Бөхийн өргөөний автобусны буудал дээр буусан. Ингээд байж байхад Тулгаа халааснаасаа 20,000 төгрөг гаргаж ирээд юу ч гэсэн хоол идье гэж хэлээд бид нар бөхийн өргөөний замын хойд талын Шөлөндөө нэртэй хоолны газар орж хоол захиалсан. Хоолоо захиалчихаад сууж байхад Тулгаа халааснаасаа дахин 30,000 төгрөг гаргаж ирээд хэдүүлээ хоол идчихээд буудалд орж унтая гэж хэлсэн. Тэгээд бид нар хоолоо идэж дуусчихаад Бөхийн өргөөний хойд талын Космос нэртэй буудалд 25,000 төгрөгний өрөөнд 2 литрийн Нийслэл пиво авч ороод пивоо уучихаад унтацгаасан. Ингээд маргааш өдөр нь 12 цагийн орчимд буудлаас гараад Тулгаа 10,000 төгрөг гаргаж бид нар хоол идсэн. Тэгээд тэндээсээ гараад Хот буузны замын урд талд нь интернэт байхаар тийшээ орж 2 цаг сууцгаасан. Интернэтрүү 15, 16 цагийн орчим гарч ирээд шөнө хоносон буудлынхаа доод давхарт нь байх нийтийн караокед орж 2 ширхэг сэнгүр нэртэй пиво аваад 2 цаг орчим дуулсан. Тэгээд тэндээсээ 18 цаг өнгөрч байхад гарч уг караокетой залгаа байсан хоолны газар орж хоол идсэн. Тухайн үед Тулгаа 20,000 төгрөг гаргасан. Тэгээд хоолоо идчихээд гарч ирээд Жуковруу интернэт хайж алхсан. Тэгээд Жуковын музейн баруун талд нь үйл ажиллагаа явуулах интернэтрүү орж 1 цаг суусан. Тэгээд гарах болоход Доржоо энд Фэйсбүүкээр танилцсан 2 эмэгтэй хүүхэд хорооллоос такси бариад ирж байна гэнээ хэдүүлээ уулзая гэж хэлээд Жуковын музейн тэнд очсон. Тэгээд Жуковын музейн орчимд ирэхэд цагдаа нар барьж авсан гэжээ... /хх 20-21/

            2.6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад  Э.Баттулга гэрчээр мэдүүлэхдээ:..Миний бие Дархан-Уул аймагт оршин суудаг бөгөөд Гантогостой утсаар холбогдож 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод ажил хийхээр орж ирсэн юм. Ирээд ажилд орж чадаагүй байсан. Улаанбаатарт таньдаг хүн байхгүй учраас Гантогос, Доржоо нарын хамт энд тэндэхийн орцоор хоноглодог байсан. Ингээд уржигдар буюу 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Доржоо Гантогос гэх найзуудынхаа хамтаар мөнгөгүй болчихоод 17, 18 цагийн орчим Хархорин зах дээр очоод цагийн ажил хайж үзсэн. Тухайн үед цагийн ажил олдохгүй байсан болохоор нь 2 найзтайгаа ингэж өлсөж мөнгөгүй явж байхаар таксины жолоочийн гар утсыг дээрэмдье гэж тохироод Хархорин захын орчимоос такси барьсан. Тухайн үед бид нар эхлээд жолоочийн гар утсыг нь гуйж яръя тэгээд гар утас нь гайгүй андройд үйлдлийн системтэй гар утас байвал дээрэмдье гэж тохирсон байсан юм. Тэгээд таксиндаа хорооллын Өргөө кино театр орно гэж суугаад гар утас байна уу ахаа нэг яриулаач гэж таксины жолоочоос асуухад нэгж байхгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь бид нар за за тэгвэл энд буучихъя уг нь хүнтэй эхлээд ярьж байж тосуулах байсан юм гэж хэлээд уг таксинаас Цамбагарав орчимд буусан. Дараагийн таксинд явж дээрх байдлаар суугаад нийт 4 таксинд суусан ба сүүлийн таксины жолоочоос дээрх байдлаар гар утсыг нь асуухад утас байхгүй гэж хэлэхээр нь өө тийм үү бид нарт мөнгө байхгүй уг нь утсаар ярьж байж тосуулах байсан юм гэж хэлэхэд уг таксины жолооч за тэгвэл Өргөө дээр хүргээд өгий гэж хэлсэн. Ингээд бид нар Өргөө дээр буугаад алхсан ба алхаж байхдаа бид нарт утас олдохгүй юм байна ингэж байхаар шууд дээрэмдье гэж тохиролцоод би таксины урд нь суугаад жолоочийг цохино Доржоо ард талд нь суугаад өмднийхөө уяагаар жолоочийг бооно гэж ярилцсан байсан. Ингээд гандан орчимд ирээд төв замын Баянбүрд явдаг талаас нь такси барьсан. Уг такси саарал өнгөтэй Приус-20 маркийн автомашин байсан.Уг таксины урд талд ярилцсан ёсоороо би сууж жолоочийн ард талд нь Доржоо суусан Гантогос уг машины арын хэсгийн голд нь суусан. Гантогос жолоочид хандан Зурагт орно гэж хэлээд Тасганы овоогоор ертөнцийн зүгээр хойшоо эргээд явж байгаад Зурагтруу өгссөн. Тэгээд нэг гудамж руу эргээд явж байхад оршуулга тааралдсан ба хажууд нь жалга байсан. Тэгээд ингээд зогсчих гэж таксины жолоочид Гантогос хэлсэн./Очих юм бол газраа зааж өгч чадна гэх/ Тэр үед Доржоо таксины жолоочийн ард талаас нь бэлдсэн байсан өмднийхөө уяагаар хоолойг нь боосон. Энэ үед би хажуу талаас нь жолоочийн нүүр нь тус газар нь 2 удаа цохьсон. Тухайн үед автомашин урагшаа хөдөлсөн ба Гантогос буугаад автомашиныг ард талаар нь тойроод жолоочийн талын хаалгыг онгойлгоод P дээр нь дарж автомашиныг нь зогсоосон. Тэгээд Гантогос гартаа нэг зүйл барьчихсан байдалтай жолоочийг байгаа юмаа өг гэж айлгасан. Яг юу барьсан байсныг нь би хараагүй. Тэгэхэд жолооч голын хайрцаганд мөнгө байгаа наадхаа ав гэж хэлсэн. Тухайн үед Доржоо автомашинаас буучихсан Гантогосын хажууд зогсож байсан. Тэгээд голын  хайрцагнаас би заасан мөнгийг аваад бид нар уулруу өгсөж зугтаасан. Тэгээд төв замруу гарахад Баянхошууны зам дээр гарч ирэх шиг болсон. /газраа сайн хэлж мэдэхгүй байна гэх/ Ингээд бид нар төв зам дээрээс такси барьж Бөхийн өргөө орно гэж хэлээд надаас Гантогос Доржоо хэдэн төгрөг байгаа талаар асуухад энэ мөнгө л байна гээд халааснаасаа 7000 мянган төгрөг гаргаж ирсэн. Тухайн үед Гантогос таксины жолоочоос Бөхийн өргөө ороход 4000 төгрөгөөр тохирч болох уу гэж асуухад за гээд бид нар Бөхийн өргөө орсон. Тэгсэн Бөхийн өргөөний автобусны буудал дээр буусан. Ингээд би халаасандаа байсан мөнгөө гараараа тэмтэрч үзээд ямар ч байсан 100,000 орчим төгрөг байна гэж бодсон. Тэгээд би нөгөө 2-т хандан халааснаасаа 20,000 төгрөг гаргаж ирээд юу ч гэсэн хоол идье гэж хэлээд бид нар Бөхийн өргөөний замын хойд талын Шөлөндөө нэртэй хоолны газар орж хоол захиалсан. Хоолоо захиалчихаад сууж байхдаа би халааснаасаа дахин 30,000 төгрөг гаргаж ирээд хэдүүлээ хоол идчихээд буудалд орж унтъя гэж хэлсэн. Тэгээд бид нар хоолоо идэж дуусчихаад Бөхийн өргөөний хойд талын Космос нэртэй буудалд 25,000 төгрөгний өрөөнд 2 литрийн Нийслэл пиво авч ороод пивоо уучихаад унтацгаасан. Ингээд маргааш өдөр 12 цагийн орчимд буудлаас гараад би нөгөө 2-т хандан хоолонд оръё гэж хэлээд Сансарын тэнд байдаг Хот бууз нэртэй газар орж 10,000 төрөг гаргаж ирсэн. Тэгээд интернэтрүү ороход би мөн халааснаасаа 10,000 төгрөг гаргаж ирсэн. Тэгээд интернэтээс 15, 16 цагийн орчим гарч ирээд шөнө хоносон буудынхаа доод давхарт нь байх нийтийн караокед орж 2 ширхэг Сэнгүр нэртэй пиво аваад 2 цаг орчим дуулсан.  Тэгээд тэндээсээ 18 цаг өнгөрч байхад гарч уг караокеттой залгаа байсан хоолны газар орж хоол идсэн. Тухайн үед би мөн 20,000 төгрөг гаргасан. Тэгээд хоолоо идчихээд гарч ирээд Жуковруу интернэт хайж алхсан. Тэгээд Жуковын музейн баруун талд нь үйл ажиллагаа явуулах интернэтрүү орж 1 цаг суусан. Тэгээд гарах болоход Доржоо энд Фэйсбүүкээр танилцсан 2 эмэгтэй хүүхэд хорооллоос такси бариад ирж байна гэнэ хэдүүлээ уулзъя гэж хэлээд Жуковын музейн тэнд очсон. Тэгээд Жуковын музейн орчимд ирэхэд цагдаа нар барьж авсан гэх мэдүүлэг. /хх 22-23/,

2.7. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Э.Бат-Амгалангийн:...Би 2018 оны 04 дүгээр сары 04-ны өдөр Баттулга, Гантогос, Доржжав нартай уулзаагүй. 2018 оны 04 дүгээр сарын 03-ний өдөр бид нар уулзаад салсан. Түүнээс хойш уулзаагүй  байж байгаад өнөөдөр уулзаж байна 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Баттулга, Гантогос, Доржжав нар дээрмийн гэмт хэрэг үйлдэхэд би хамт байгаагүй. Сүүлд уулзаад мэдсэн. Өнөөдөр би Баттулга Доржжав Гантогос нартай хамт явж байхад цагдаа нар бид 4-ийг барьж авсан. Миний хувьд гэмт хэрэгт ямар ч холбогдол байхгүй гэх мэдүүлэг. /хх 24-25/,

2.8. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч А.Алтанхундагын:...миний хадам дүү болох Гантогос нь 1996 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Төв аймаг Жаргалант суманд төрсөн. 6 хүүхэдтэй айлын хамгийн бага хүү байгаа юмаа. Дээрээ 4  эгч, нэг ахтай. Том ах нь Баянхонгор аймагт байдаг. Том эгч Уранчимэг нь Сэлэнгэ аймагт байдаг. 3 эгч нь Дархан Уул аймагт байгаа. Гантогос нь бага байхдаа Дархан Уул аймаг руу шилжин суурьшиж бага байхдаа эцэг эхийн асрамжинд байж байгаад Дархан Уул аймгийн Мангиртын Од цогцолбор сургуульд 9 дүгээр анги төгсөөд. Дархан өргөө Мэргэжил сургалтын үйлдвэрийн төвд суралцаж 2014 онд гагнуурчин мэргэжлээр төгсөж байсан. Гантогосын бол зан байдлын хувьд төлөв томоотой урд өмнө гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй. Барилга дээр ажиллаж байсан. Гантогос нь сүүлийн 4-өөс 5 жил Дархан Уул аймагт авто угаалгад надтай хамт ажилладаг байсан. Миний үгнээс гардаггүй хүнд тусархуу ар гэрийнхэндээ тус дэмтэй ажилд сайн, ажилсаг хүүхэд байгаа юмаа. Гантогосыг надтай хамт угаалгад ажиллаж байхад 2018 оны 03 сарын сүүлээр Гантогосын найз гэх Доржав ажил ирж уулзаад Улаанбаатар хотод өдрийн 50,000 төгрөгийн цалинтай барилгын ажил байна гэж хэлээд Гантогосыг дагуулаад явсан. Түүнээс хойш Гантогос 2018 оны 04 сарын 02-ны өдөр утсаар ярьсан би Гантогосыг чи ажил хийж байгаа юм уу гэж асуухад ажил хайж байгаа ороогүй байна гэж байсан түүнээс хойш холбоогүй байж байтал Гантогос Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэс дээр гэмт хэрэг үйлдсэн гээд шалгагдаж байгаа гэж дуулсан. Уг нь Гантогос айлын бага хүүхэд их зөөлөн сэтгэлтэй ээж эгч нартаа маш их тус дэмтэй хүүхэд байдаг. Манай хадам аав Нэргүй өвчний улмаас 2015 онд нас барсан тэр цагаас хойш Гантогосын ээждээ тусалдаг. Ээж хоёр эгч болон түүний хүүхдүүдийн хамт нэг гэрт амьдардаг, гэр бүлдээ тус дэмтэй цалин мөнгөө авчихаад ээждээ өгдөг тийм хүүхэд байгаа юмаа. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй гэх мэдүүлэг. /хх-26/,

2.9. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Н.Батчимэгийн:..Би хуулинд заасан эрх үүргийг уншиж танилцсан. Миний төрсөн дүү Н.Гантогос нь 1996 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Төв аймаг Жаргалант суманд төрсөн айлын бага хүү байгаа юмаа. Дээрээ 4 эгч нэг ахтай, миний том ах Баянхонгор аймагт байдаг, эхнэр хүүхдийн хамт амьдардаг. Том эгч Уранчимэг нь Сэлэнгэ аймагт байдаг. Миний дээд талын эгч бол Н.Эрдэнэчимэг гэж байгаа Дархан Уул аймаг нөхөр хүүхдийн хамт амьдардаг. Бага байхдаа Дархан Уул аймаг руу шилжин суурьшиж эцэг эхийн асрамжинд өсөж торнисон. Дархан Уул аймаг руу Мангиртын Од цогцолбор сургуульд 2001 онд элсэн суралцаж 2010 онд 9 дүгээр анги төгсөөд тухайн жилдээ "Дархан өргөө" Политехникийн коллежид элсэн суралцаж 2013 оны 12 сарын 23-ны өдөр Цахилгаан ба хийн гагнуурийн  мэргэжлээр суралцаж төгссөн. Миний дүү Гантогос зан байдлын хувьд даруу төлөв, аймхай, хүний үгэнд сайн ордог ар гэр ах дүү аав ээждээ тус дэмтэй гэр амьтай хүүхэд байсан. Гантогос нь урьд өмнө гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй. Гантогос нь сургуулиа төгсөөд Улаанбаатар хотод барилга дээр барилгын туслах хийж байгаад сүүлд хүргэн ах Алтанхундагтай хамт авто угаалгад ажилдаг байсан. 2018 оны 03 дугаар сарын сүүлээр Гантогос Дархан уул аймагт авто угаалгад ажиллаж байхад найз Доржжав уулзаад Улаанбаатар хот явъя өдрийн 50,000 төгрөгийн цалинтай барилгын ажил байна гэнээ гэж хэлээд Гантогосыг дагуулаад явсан. Түүнээс хойш Гантогос 2018 оны 04 сарын 01-ний өдөр эгч Эрдэнэчимэг рүү утсаар яриад гэртээ харих гэсэн юмаа зардал явуулаач гэж хэлсэн байсан тэгээд эгч 10,000 төгрөг шилжүүлсэн. Түүнээс хойш холбоогүй байж байгаад цагдаагийн газраас хэрэгт холбогдсон талаар хэлсэн. Миний дүү Гантогос нь айлын бага хүү их зөөлөн сэтгэлтэй ээж эгч нартай маш их тус дэмтэй. Манай гэрийг ганц тэжээж байгаа хүн юмаа. Ээж Ч.Мандах гэрт бие тааруу, би гэртээ хоёр хүүхдээ хараад ээжийгээ хараад байж байдаг, аав Нэргүй өвчний улмаас 2015 онд нас барсан тэр цагаас хойш Гантогосын ээж болон эгч дүү нараа тэжээж байгаа. Бид хамт нэг гэрт амьдардаг, гэр бүлдээ дэмтэй цалин мөнгөө авчраад ээждээ өгдөг. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй гэх мэдүүлэг. /хх-27/,

2.10. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Л.Жүгдэрнамжилын:...би хуулинд заасан эрх үүргийг уншиж танилцсан. Би мэдүүлэг өгнө надад татгалзах зүйл байхгүй. Миний төрсөн дүү Л.Доржжав 1999 оны 09 дүгээр сарын 01-ны өдөр Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, 18 настай бүрэн бус дунд боловсролтой, ажилгүй, Дархан Уул аймаг Мангиртын 4-р хэсэгт аав Лхагва-Очир ээж Дулмаа, дүү Дэлгэрцэцэг, Дэлгэрмаа нарын хамт амьдардаг. Миний дүү Доржжав нь 4 хүүхэдтэй айлын хоёр дахь хүүхэд байгаа, дээрээ нэг ахтай доороо 2 дүүтэй. Төрөөд хөвсгөл аймагт байж байгаад 2001 онд Дархан Уул аймагт шилжиж ирсэн. Тэр цагаас хойш Дархан Уул аймагт амьдрах болсон. Бага байхдаа эцэг эхийн асрамжинд өсөж торнисон. 2005 онд Дархан Уул аймагт Мангиртын Од цогцолбор сургуульд элсэн суралцаж 2014 оны 06 дугаар сард 9 дүгээр ангийг төгссөн. Түүний дараа ШУТИС-ийн харъяа Политехникийн коллежийн токарын ангид элсэн суралцаж байгаад төгсөх курсээсээ сургуулиа хаясан. Түүнээс хойш Доржжав урьд өмнө гэмт хэрэг, Захирааны зөрчилд холбогдож байгаагүй, хүний үгнээс гардаггүй, хүнд тусархуу ажилд төрөлд сайн хар бор ажил гэж голохгүй өөрийн чадлаараа сайн хийдэг ажилсаг хүн байгаа. Ар гэр аав ээж ах дүү хамаатан садан найз нөхдийн дунд нэр хүнд сайтай хүн байгаа. Өнгөрсөн өвөл надтай хамт барилга дээр ажиллаж байсан. 2017 оны 11 сард Дархан Уул аймаг руу гэртээ харьсан. Түүнээс хойш 2018 оны 03 сарын сүүлээр манайд ирсэн. Тухайн үед Дархан уул аймгаас хамт манай ангийн найз Гантогосын хамт ирсэн тэгээд манай гэрт хоол идээд явсан. Доржжав манай гэрт хамт байсан. Тэгээд 2018 оны 03 сарын 31-ны өдөр Доржжав ахаа би хүнтэй уулзаад иръё гэж хэлээд явсан түүнээс хойш манай гэрт ирээгүй байж байгаад 2018 оны 04 сарын 04-ны өдөр Доржжав найз Гантогос Баттулга нартай манай гэрт ирээд өөрсдөө хоол хийж идээд гарцгаасан. Тэгээд маргааш өдөр нь би гэртэй байж байтал цагдаагаас намайг дуудсан би яваад очтол Доржжав, Гантогос, Баттулга нар хаана байгаа талаар асуугаад хамт явж хайсан тэгээд олсон би гэртэй харьсан. Маргааш нь буюу 2018 оны 04 сарын 06-ны өдөр би эхнэр Оюунчимэгийг эмнэлэгт үзүүлчихээд явж байхад намайг цагдаагийн байгууллагаас дуудсан би очих боломжгүй байна гэж хэлсэн. Тэгээд өнөөдөр ирж мэдүүлэг өгч байна. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй гэх мэдүүлэг  /хх-28/

2.11. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ж.Уранчимэгийн:..Миний төрсөн хүү Энэбишийн Баттулга нь 1993 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Дархан Уул аймагт төрсөн 26 настай. Баттулга нь 8 хүүхэдтэй айлын хамгийн бага хүү байгаа юмаа. Дээрээ гурван ахтай, дөрвөн эгчтэй. Баттулгын ах эгч нар нь бүгд тусдаа гарсан өөр өөрсдийн амьдарлаа авч яваа. Харин Баттулга надтай хамт гэрт тусалж дэмжээд миний хажууд байдаг миний бага хүү байгаа юмаа. Бага байхдаа эцэг эхийн асрамжинд өсөж.торнисон. Баттулгын эцэг нь 2005 онд өвчнөөр нас барсан цагаас хойш надтай байгаа. 2000 онд Дархан Уул аймгийн Хонгор сумын дунд сургуульд сурч бүрэн бус дунд боловсрол эзэмшсэн. Түүнээс хойш сургууль соёлд суугаагүй надтай хамт байдаг байсан. Бага байхдаа нэг удаа хэрэгт холбогдож байсан.Түүнээс хойш гэмт хэрэг зөрчилд огт холбогдоогүй. Миний хүү Баттулга өөрийн гэсэн тухалсан ажилгүй, энд тэнд олдсон ажил хийгээд надтай хамт байдаг. Ах дүү хамаатан садан найз нөхдийн дунд нэр хүндтэй түрэмгий зан чанар байхгүй, ажил хийхгүй гэртээ унтаж  байдаг хүн байгаа. Ер бол тайван талдаа хүн байгаа юмаа. Энэ жил Баттулга 2017 оны 03 сарын сүүлээр шиг санаж байна ажил төрөл олж хийнэ гээд Улаанбаатар хотруу явсан. Түүнээс хойш удалгүй 10-аад хоногийн дараа гэмт хэрэгт холбогдсон гэж дуулсан. Надад өөрийн нэмж ярих зүйл байхгүй гэх мэдүүлэг. /хх-29/,

 

Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд

               3.1. Хэргийн  газарт  үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургууд /хх 5-9/, эд мөрийн  баримтаар тооцох тогтоол /хх 9-10/, шүүхийн  шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2563 дугаартай дүгнэлт /хх-34/, шүүгдэгч нарын иргэний үнэмлэхний лавлагаа /хх 80, 82, 85,/ урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 91-93/, 145 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-96/, оршин суугаа хорооны засаг даргын тодорхойлолт /хх-99/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-121/, хохирогч С.Бат-Эрдэнэ мөрдөн шалгах ажиллагааны явцад Чингэлтэй дүүргийн  цагдаагийн  хэлтэст гомдол саналгүй талаар бичиж  өгсөн хүсэлт /хх-126/, хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 164-166/  зэрэг  бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Дээрхи  хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.

 

Э.Баттулга, Л.Доржжав, Н.Гантогос нар нь бүлэглэн 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 05-нд шилжих шөнийн 01 цагийн орчим Чингэлтэй дүүрэг 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт 10-59 УНЕ улсын дугаартай “Тоёото Приус” маркийн автомашинаар такси үйлчилгээнд явж байсан иргэн     С.Бат-Эрдэнийг  Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг  224 дүгээр цэцэрлэгийн зүүн талын жалганд оруулж хүч хэрэглэн, уяаг зэвсгийн чанартай хэрэглэж хоолойг нь боож, хутга тулган зодож бэлэн 100.000 төгрөгийг дээрэмдсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

- хохирогч С.Бат-Эрдэнийн...Би 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 05-нд шилжих шөнө 01 цаг өнгөрч байхад 10-59 УНЕ улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн авто машинтай төв гандангаас Баянбүрд чиглэлтэй явдаг  автобусны буудлын орчим явж байхад үл таних 3 залуу замын хажууд гар өргөөд зогсож байсан. Би таксинд явахаар уг танихгүй 3 залууг зогсож суулгасан. Тэр 3 залуугийн нэг нь урд талд миний хажууд нөгөө хоёр нь ард суусан би хаашаа явахыг асуугаад машинтайгаа хөдлөөд явсан. Тэр 3 залуу надад Баян хошууны хөтөл орно гэж хэлсэн. Тэгээд тэндээс хойшоо зурагт руу эргээд чигээрээ хойшоо оршуулгатай газарлуу шороон замруу орсон. Тэгээд дээшээ өгсөөд оршуулгын газрын хашааны хажуугаар явж байгаад оршуулгын хашаа дуусаад нэг эзгүй зэлүүд газар явж байтал нөгөө 3 залуу ингээд зогсчих гэж хэлсэн. Би эргээд зогссон чинь нөгөө 3 залуу та гэрээс өнгөрчихлөө жаахан яваад зогсчих гэж хэлсэн. Би хөдлөөд жаахан явж байтал миний яг ард сууж байсан нэг залуу /Доржжав/ нэг нарийн уяа гаргаж ирээд боосон. Би тэр уяаг нэг гараараа бариад авсан гэтэл урд миний хажууд сууж явсан арай өндөр нуруутай залуу миний нүүр, уруул, хамар хэсэгрүү 2-3 удаа цохьсон. Гэтэл хойно сууж явсан нэг залуу машинаас буугаад тойрч ирээд миний талын жолоочийн хаалгыг онгойлгосон. Тэр залуу чи хутга үзэх юмуу гэж хэлээд намайг сүрдүүлсэн. Би гарт нь юм байгааг харсан гэтэл улаан өнгөтэй зүйл байсан. Хутга гэж бол хараагүй сайн ч анзаарч хараагүй. Гэтэл миний хажууд урд сууж явсан өндөр нуруутай залуу миний кармаг ухаад карманд байсан  80,000 төгрөгийг авсан, мөн голын хайрцаганд 20,000 төгрөг байсан бас авсан….гэх мэдүүлэг /хх 12-13/,

- мөрдөн шалгах ажиллагааны явцад Л.Доржжавын гэрчээр мэдүүлсэн:... тэгээд 4 дэх таксиндаа суугаад Гандангийн буудлын ойролцоо баруун талд нь буугаад тэндээсээ саарал өнгийн приус 20 маркийн автомашинд гараа өргөөд гурвуулаа суусан. Жолоочийн хажуугийн суудал дээр Баттулга суусан. Арын суудал дээр Гантогос бид хоёр суусан. Бид  гурав жолоочид зурагт орно гэж хэлээд суусан. Тэгээд зурагтаас хойш өгсөөд нэг гудамж руу ороод мухар хүртэл нь явуулаад Гантогос буцаад эргээд зогсчих гэж хэлсэн. Тэгээд таксины жолооч машинаа зогсоохоор нь би өмднийхөө уяаг аваад жолоочийн ард талаас хүзүүг  нь боосон. Боолтонд орохгүй байсан ба Баттулга хажуу талаас нь нүүрлүү нь цохьсон. Тэр үед нь би машинаас буугаад машины хажууд зогсож байсан. Тэгтэл Гантогос машинаас буугаад жолоочийн талын хаалгыг нээсэн, гартаа нэг зүйл барьчихсан байсан ба тухайн үед юу байсныг хараагүй биенийхээ хажууд барьж байгаад жолоочийг зүгээр лай болохгүй биедээ байгаа эд зүйлээ гаргаад өгчих гэж хэлсэн. Баттулга хажуу талаас нь халаасыг нь ухаад мөнгөнүүдийг нь авсан. Тэгээд Гантогос жолооч талын хаалгыг хаагаад бид гурвуулаа даваад зугтсаар байгаад төв зам дагуу гараад нэг таксинд суусан....гэх мэдүүлэг. /хх 17-19/,

- мөрдөн шалгах ажиллагааны явцад  Н.Гантогосын  гэрчээр мэдүүлсэн:... өргөө дээр буугаад алхсан ба алхаж байхдаа бид нарт утас олдохгүй юм байна ингэж байхаар шууд дээрэмдье гэж тохиролцоод Тулгаа таксины урд нь суугаад жолоочийг нь цохино харин Доржоо ард талд нь суугаад өмднийхөө уяагаар жолоочийг бооно гэж ярилцсан байсан. Уг такси нь саарал өнгөтэй Приус-20 маркийн автомашин байсан. Уг таксины урд талд нь ярилцсан ёсоороо Тулгаа сууж жолоочийн ард талд Доржоо сууж би уг автомашины арын хэсгийн голд нь суусан.Би жолоочид хандан Зурагт орно гэж хэлээд Тасганы овоогоор ертөнцийн зүгээр хойшоо эргээд явж байгаад зурагт руу өгссөн.Тэгээд нэг гудамжруу эргээд явж байхад оршуулга тааралдсан ба хажууд нь жалга байсан. Тэгээд ингээд зогсчих гэж таксины жолоочид хандан би хэлсэн. /Очих юм бол газраа зааж өгч чадна гэх/ Тэр үед Доржоо таксины жолоочийн ард талаас нь бэлдсэн байсан өмднийхөө уяагаар хоолойг нь боосон. Энэ үед Тулгаа хажуу талаас нь жолоочийг миний мэдэж байгаагаар нүүрэн тус газар нь 2-3 удаа цохьсон. Тухайн үед уг автомашин урагшаа хөдөлсөн ба би буугаад автомашины ард талаар тойрч жолоочийн талын хаалгыг нь онгойлгоод P дээр дарж автомашиныг нь зогсоосон. Тэгээд халаасандаа байсан түлхүүрээр хутга мэтээр гаргаж жолоочийг байгаа юмаа гаргаж өг гэж айлгасан.Тэгэхэд жолооч голын хайрцаганд мөнгө байгаа наадхаа ав гэж хэлсэн. Тухайн үед Доржоо автомашинаас буучихсан миний хажууд зогсож байсан. Тэгээд голын хайрцагнаас Тулгаа заасан мөнгийг аваад бид нар уулруу өгсөж зугтаасан...гэх мэдүүлэг  /хх 20-21/

            - мөрдөн шалгах ажиллагааны явцад  Э.Баттулгын гэрчээр мэдүүлсэн:... ингээд бид нар Өргөө дээр буугаад алхсан ба алхаж байхдаа бид нарт утас олдохгүй юм байна ингэж байхаар шууд дээрэмдье гэж тохиролцоод би таксины урд нь суугаад жолоочийг цохино Доржоо ард талд нь суугаад өмднийхөө уяагаар жолоочийг бооно гэж ярилцсан байсан. Ингээд гандан орчимд ирээд төв замын Баянбүрд явдаг талаас нь такси барьсан. Уг такси саарал өнгөтэй Приус-20 маркийн автомашин байсан.Уг таксины урд талд ярилцсан ёсоороо би сууж жолоочийн ард талд нь Доржоо суусан Гантогос уг машины арын хэсгийн голд нь суусан. Гантогос жолоочид хандан Зурагт орно гэж хэлээд Тасганы овоогоор ертөнцийн зүгээр хойшоо эргээд явж байгаад Зурагтруу өгссөн. Тэгээд нэг гудамж руу эргээд явж байхад оршуулга тааралдсан ба хажууд нь жалга байсан. Тэгээд ингээд зогсчих гэж таксины жолоочид Гантогос хэлсэн./Очих юм бол газраа зааж өгч чадна гэх/ Тэр үед Доржоо таксины жолоочийн ард талаас нь бэлдсэн байсан өмднийхөө уяагаар хоолойг нь боосон. Энэ үед би хажуу талаас нь жолоочийн нүүр нь тус газар нь 2 удаа цохьсон. Тухайн үед автомашин урагшаа хөдөлсөн ба Гантогос буугаад автомашиныг ард талаар нь тойроод жолоочийн талын хаалгыг онгойлгоод P дээр нь дарж автомашиныг нь зогсоосон. Тэгээд Гантогос гартаа нэг зүйл барьчихсан байдалтай жолоочийг байгаа юмаа өг гэж айлгасан. Яг юу барьсан байсныг нь би хараагүй. Тэгэхэд жолооч голын хайрцаганд мөнгө байгаа наадхаа ав гэж хэлсэн. Тухайн үед Доржоо автомашинаас буучихсан Гантогосын хажууд зогсож байсан. Тэгээд голын  хайрцагнаас би заасан мөнгийг аваад бид нар уулруу өгсөж зугтаасан…гэх мэдүүлэг. /хх 22-23/,

-  хэргийн  газарт үзлэг хийсэн тэмдэглэл,  фото зургууд /хх 5-8/

- хэрэгт эд мөрийн  баримтаар 127 см урттай 1ширхэг нарийн уяаг тооцож  хураан авсан тэмдэглэл, фото зураг  /хх 9-10/ зэрэг баримтуудаар,

 

Л.Доржжав нь 2017 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүрэг 19 дүгээр хороо, Цайз захын орчим явж байсан иргэн Г.Цэдэн-Ишийн 192.000 төгрөгний үнэ бүхий “Самсунг Эс-6” загварын гар утсыг илээр хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь :

- хохирогч Г.Цэдэн-Ишийн:...өнөөдөр 14 цагийн үед ганцаараа 16-гийн  хойд талын автобусны буудлаас зүүн тийш урьхан цайны газрын зүг гар утсаа гартаа ил барьсан явж байтал хойноос гүйж ирээд миний гар утсыг булаагаад зугтаасан. Хажуугаар өнгөрөх үед нь царайгийн харахад манай нутгийн Лхагва-Очирийн Доржжав гэх хүүхэд мөн байсан. Уг хүүхэдтэй нэг сургуульд 4 анги хүртлээ хамт сурж байсан бөгөөд надруу 2 хоногийн өмнө 89770772 гэх дугаарын утсаар залган би хотод ирсэн байна хаана уулзах уу гэж ярьж байсан.тухайн үед би завгүй байна гэж хэлээд утсаа тасалсан. Гэтэл өнөөдөр 13 цаг 45 минутын орчим залгаад хаана байна гээд асуухаар нь 16-д явж байна гэж хэлтэл за за гээд утсаа тасалчихсан. Ойролцоогоор 10-15 минутын дараа би гар утсаа булаалгасан гэх мэдүүлэг.     /хх156-157/,

- мөрдөн шалгах ажиллагааны явцад Л.Доржжавын гэрчээр мэдүүлсэн....энэ өдөр би өөрийн танил болох 2-3 хоног хамт амьдарсан хятад иргэнийд байж байгаад Цэдэн-Иштэй  уулзахаар ярьж бид  хоёр  шар хадны ойролцоо зам дээр уулзаад хамтдаа алхаж байгаад би Цэдэн-Ишийн гар утсаар нь дуу  сонсож явж байгаад бид миний  танил хятад хүний гэрийнх нь гадаа ирэхэд би Цэдэн-Ишийг гэрт нь хүн байна уу үзээдэх гэхэд Цэдэн-Иш гэрлүү орохоор явах үед би гар утсыг  нь аваад зугтаачихсан юм....гэх мэдүүлэг /хх-161/,

- Хөрөнгийн  үнэлгээний тайлан /хх-164/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бичгийн  бусад нотлох баримтуудаар тус тус  нотлогдон тогтоогдож байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, Чингэлтэй дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Бат овогт Энэбишийн Баттулга, Чонос овогт Нэргүйн Гантогос нарын үйлдэлд  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3.2-д зааснаар, Хөх тэнгэр овогт Лхагва-Очирын Доржжавын үйлдэлд Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан  мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3.2, 17.2 дугаар зүйлийн 1-д зааснаар тус тус  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Э.Баттулга, Н.Гантогос нарыг бүлэглэж бусдын эд хөрөнгийг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн довтолж хууль бусаар хүч хэрэглэн дээрэмдсэн гэмт хэргийг үйлдсэн, шүүгдэгч Л.Доржжавыг бусдын эд хөрөнгийг хүч  хэрэглэхгүйгээр хууль бусаар авсан,  бүлэглэж бусдын эд хөрөнгийг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн довтолж хууль бусаар хүч хэрэглэн дээрэмдсэн гэмт хэргийг  тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн  хуулийн хууль ёсны, шударга  ёсны, гэм буруугийн зарчмуудыг  баримтлан эрүүгийн  хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Хохирогч С.Бат-Эрдэнэ нь гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн хүсэлтийг мөрдөн шалгах ажиллагааны явцад бичгээр гаргасан  байх тул шүүгдэгч Э.Баттулга, Н.Гантогос нарыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэм хорыг  арилгасан байна гэж шүүх үзлээ.

 Харин  шүүгдэгч Л.Доржжавын гэм буруутай үйлдээс хохирогч Г.Цэдэн-Ишэд 192000 төгрөгний хохирол учирсныг  шүүгдэгч Л.Доржжав төлж барагдуулаагүй байх тул  шүүгдэгч  Л.Доржжаваас  192000 /нэг зуун ерэн хоёр мянган/ төгрөгийг гаргуулж хохирогч Г.Цэдэн-Ишэд олгох нь зүйтэй  гэж  шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Шүүх шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын  шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг  үйлдсэн нөхцөл  байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгч нарын  хувийн  байдал  зэргийг  тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, дэх хэсэгт зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцлоо.

Шүүгдэгч Э.Баттулга, Н.Гантогос нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 127 см урттай хар өнгийн 1 ширхэг нарийн уяаг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нарын цагдан хоригдсон 83 /наян гурав/ хоногийг тэдгээрийн ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож  шийдвэрлэв.

 

Монгол УлсынЭрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                     ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Бат овгийн Энэбишийн Баттулга, Чонос овгийн Нэргүйн Гантогос нарыг бүлэглэж бусдын эд хөрөнгийг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн довтолж хууль бусаар хүч хэрэглэн дээрэмдсэн гэмт хэргийг үйлдсэн, шүүгдэгч Хөх тэнгэр овгийн Лхагва-Очирын Доржжавыг бусдын эд хөрөнгийг хүч  хэрэглэхгүйгээр хууль бусаар авсан,  бүлэглэж бусдын эд хөрөнгийг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн довтолж хууль бусаар хүч хэрэглэн дээрэмдсэн гэмт хэргийг  үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1.4-д заасныг тус тус журамлан мөн хуулийн  тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн     3.2-д зааснаар шүүгдэгч Э.Б, Н.Г, Л.Днарыг 3 /гурав/ жил  6/ зургаан/ сарын хугацаагаар хорих, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Л.Доржжавыг  6 /зургаан/ сарын хугацаагаар  хорих ялаар тус тус хорих ялаар шийтгэсүгэй.

                                                                                                                                                                                                                                                                                                    

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Л.Доржжавт  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт заасан 3 /гурав/ жил  6/ зургаан/ сарын хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-д заасан 6 /зургаан/ сарын хорих ялыг нэмж нийт биечлэн эдлэх  ялыг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Л.Доржжав, Э.Баттулга, Н.Гантогос нарын  тус бүр цагдан хоригдсон 83 /наян гурав/ хоногийг тэдгээрийн  ял эдэлсэн хугацаанд  оруулан  тооцсугай.

 

5. Шүүгдэгч Э.Баттулга, Н.Гантогос нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус  дурьдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн        1.4-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн  127 см урттай хар өнгийн 1 ширхэг уяаг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

           7. Шүүгдэгч Л.Доржжав нь хохиролд 192.000 /нэг зуун ерэн хоёр мянган/ төгрөгийг тус шүүхийн 100900005406 тоот дансанд байршуулсныг  шүүхийн 100900005406 тоот данснаас гаргуулж хохирогч Г.Цэдэн-Ишид олгосугай.

 

            8. Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Э.Б, Н.Г, Л.Днарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлж, шүүгдэгч нарын эдлэх ялыг 2018 оны 06 дугаар сарын    27-ны өдрөөс эхлэн тоолсугай.

           

          9. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.           

 

 

 

           

            ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Б.МӨНХБАЯР

 

                                                ШҮҮГЧИД                        С.БАТЖАРГАЛ

 

                                                                                               Ё.ЦОГТЗАНДАН

 

 

 

 

2018-07-03  14 цаг 30 минут

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2018-06-19    10 цаг 20 минут

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2018-05-27   18 цаг  20 минут

                                   

                       

 

 

 

           

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхбаяр даргалж, шүүгч С.Батжаргал, Ё.Цогтзандан нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оч, улсын яллагч Д.Нямсүрэн, шүүгдэгч Э.Баттулга, Н.Гантогос, тэдгээрийн өмгөөлөгч Д.Пүрэвдорж, шүүгдэгч Л.Доржжав, түүний өмгөөлөгч Ц.Тунгалаг, иргэдийн төлөөлөгч Ц.Маньбадар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А“ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бат овогт Энэбишийн Баттулга, Чонос овогт Нэргүйн Гантогос мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хөх тэнгэр овогт Лхагва-Очирын Доржжав, Бат овогт Энэбишийн Баттулга, Чонос овогт Нэргүйн Гантогос нарт холбогдох эрүүгийн “1811010260282” дугаартай, 186/2018/0440/э индекстэй хэргийг 2018 оны 06 дугаар сарын 12-ны  өдөр хүлээн авч шүүн  хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1993 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Дархан-Уул аймаг, Хонгор суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, ахын хамт Дархан-Уул аймаг, Мангиртийн 9 дүгээр хэсэг 15 дугаар баг 3-147-Б тоотод оршин суух бүртгэлтэй, 2010 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Дархан-Уул аймгийн сум дундын шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай   147 дугаар зүйлийн 147.2 дахь хэссэгт зааснаар 5 жил 6 сарын хорих ялыг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан. Хэрэг хариуцах чадвартай, Бат овогт Энэбишийн Баттулга /РД:ТК93011617/,

Монгол Улсын иргэн,1999 оны 09 дүгээр сарын 01 ны өдөр Хөвсгөл аймгийн цэцэрлэг суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, токарь призирийн мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг эх ах дүү нарын хамт Дархан уул аймаг, 15 дугаар баг, Мангиртийн 4-7 тоотод оршин  суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Хөх тэнгэр овогт Лхагва-Очирын Доржжав /РД:РС99090115/,

Монгол Улсын иргэн, 1996 оны  04 дүгээр сарын 26-ны өдөр Төв аймгийн Жаргалант суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эх, эгч, дүү нарын хамт Дархан-Уул аймаг, мангирт 9 дүгээр хэсэг, 15 дугаар баг, 4-177 тоотод оршин суух бүртгэлтэй, хэрэг хариуцах чадвартай, Чонос овогт Нэргүйн Гантогос /РД:МЮ96042614/,

            Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.Баттулга, Л.Доржжав, Н.Гантогос нар нь бүлэглэн 2018 оны 04 дүгээр сарын 04-нөөс 2018 оны 04 дүгээр сарын 05-нд шилжих шөнийн 01:00 цагийн орчим Чингэлтэй дүүрэг 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт 10-59 УНЕ дугаартай Тоёото Приус маркийн автомашинаар такси үйлчилгээнд явж байсан иргэн С.Бат-Эрдэнэд хүч хэрэглэн, уяаг зэвсгийн чанартай хэрэглэн хоолойг нь боож, хутга тулган зодож бэлэн 100.000 төгрөгийг дээрэмдсэн,

Шүүгдэгч Л.Доржжав нь 2017 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүрэг 19 дүгээр хороо Цайз захын орчим явж байсан иргэн Г.Цэдэн-Ишийн 192.000 төгрөгний үнэ бүхий Самсунг Эс-6 загварын гар утсыг илээр хүч хэрэглэхгйүгээр хууль бусаар авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.                                                                                           

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүхийн  хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг :

1.1.  Шүүгдэгч Э.Баттулга шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ????

1.2. Шүүгдэгч Л.Доржжав шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...????

 1.3.Шүүгдэгч Н.Гантогос шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:..???

Хоёр: Шүүгдэгч нар мэдүүлэг өгсний дараа талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

2.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч С.Бат-Эрдэнийн:..Би 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 05-нд шилжих шөнө 01:00 цаг өнгөрч байхад 10-59 УНЕ улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн авто машинтай төв гандангаас Баян бүрд рүү явдаг   автобусны буудлын орчим явж байхад үл таних 3 залуу замын хажууд гар өргөөд зогсож байсан. Би таксинд явахаар уг танихгүй 3 залуу зогсож суулгасан. Тэр 3 залуугийн нэг нь урд миний хажууд нөгөө хоёр нь ард суусан би хаашаа явахыг асуугаад машинтайгаа хөтлөөд явсан. Тэр 3 залуу надад Баян хошууны хөтөл орно гэж хэлсэн. Тэгээд тэндээс хойшоо зурагт руу эргээд чигээрээ хойшоо оршуулгатай газар луу шороон зам руу орсон.Тэгээд дээшээ өгсөөд оршуулгын газрын хашааны хажуугаар явж байгаад оршуулгын хашаа дуусаад нэг эзгүй зэлүүд газар явж байтал нөгөө 3 залуу ингээд зогсчих гэж хэлсэн. Би эргээд зоггсон чинь нөгөө 3 залуу та гэрээс өнгөрчихлөө жаахан яваад зогсчих гэж хэлсэн. Би хөдлөөд жаахан явж байтал миний яг ард сууж байсан нэг залуу /Доржжав/ нэг нарийн уяа гаргаж ирээд боосон. Би тэр уяаг нэг гараараа бариад авсан гэтэл урд миний хажууд сууж явсан арай өндөр нуруутай залуу миний нүүр, уруул, хамар хэсэг рүү 2-оос 3 удаа цохьсон. Гэтэл хойно сууж явсан нэг залуу машинаас буугаад тойрч ирээд миний талын жолоочийн хаалгыг онгойлгосон. Тэр залуу чи хутга үзүэх юмуу гэж хэлээд намайг сүрдүүлсэн. Би гар юм байгааг харсан гэтэл улаан өнгөтэй зүйл байсан. Хутга гэж бол хараагүй сайн ч анзаарч хараагүй. Гэтэл миний хажууд урд сууж явсан өндөр нуруутай залуу миний кармаг ухаад карманд байсан  80,000 төгрөгийг авсан, мөн голын хайрцаганд 20,000 төгрөг байсан бас авсан. Түүний дараа машины урд хайрцаг болон дотор зүйлийн үзээд авчихаар зүйл хайсан боловч өөр хүн авчихаар зүйл байгаагүй учир тэр залуучууд машинаас буугаад машины чинь улсын дугаарыг тогтоогоод авсан. Цагдаад мэдэгдэх юм бол дараа нь сонин юм болно шүү гэж хэлээд намайг сүрдүүлж байсан. Би тэр үед ямар нэг юм дуугараагүй. Тэр залуу цаашаагаа замаараа өгсөөд улын эх рүү гараад явсан. Буцаад Ганданд дүү Батбаярын гэрт ирээд болсон зүйлийг хэлсэн. Тэгээд 102-т дуудлага өгсөн: удалгүй цагдаа нар ирээд надтай уулзаад хэрэг болсон газарт очиж үзлэг хийгээд миний машинд бас үзлэг хийсэн. Тэгээд үзлэг хийгээд цагдаа нар надаас бас өргөдөл авч юу болсон талаар байцаасан. Би гомдолтой байгаа тул шүүх эмнэлэгт үзүүлнэ гэж хэлсэн. цагдаа нар шүүх эмнэлэгт үзүүлэх тогтоол өгсөн боловч би үзүүлээгүй. Удалгүй цагдаагийн байгуулгаас сайн ажиллаж намайг дээрэмдсэн 3 залууг олж тогтоосон байсан. би удалгүй газар тариалангийн ажлаар Дорнод аймагт Баян Түмэн сумын нутагт болох сумын төвөөсөө 200 км зайд байрлах Хоёр Мэлхийт гэх газарт улаан буудай тариалж байгаа. уг газар утасны сүлжээ байхгүй байсан учил цагдаагийн байгуулгаас холбогдох гээд холбогдож чалахгүй байсан байна лээ. Намайн дүү Батбаяраар дамжуулж дуудуулсан боловч холбоо байхгүй удсан байсан. Намайг дуудаж байна гэснээр өнөө өглөө Дорнод аймгаас Улаанбаатархотод ирлээ. Миний бие маш их гомдолтой байгаа. Дорнод аймгаас ирж очих зардал 62,000 төгрөг болж байгаа би хохирлын 100,000 төргөг нь дээрээ тэр залуучуудаас 2,000,000 төгрөгийг нэхэмжилж байна. Миний хохирлыг барагдуулчах юм бол надад гомдол санал байхгүй гэх мэдүүлэг .|хх-12-13|,

 2.2.Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Г.Цэдэн-Ишийн:..Өнөөдөр 14 цагийн үед ганцаараа 16  хойд талын автобусны буудлаас зүүн тийш урьхан цайны газрын зүг гар утсаа гартаа ил барьсан явж байтал хойноос гүйж ирээд миний гар утсыг булаагаад зугтаасан. Хажуугаар өнгөрөх үед нь царайгийн харахад манай нутгийн Лхагва- Очирийн Доржжав гэх хүүхэд мөн байсан. Уг хүүхэдтэй нэг сургуульд 4 анги хүртлээ хамт сурж байсан бөгөөд надруу 2 хоногийн өмнө 89770772 гэх дугаарын утсаар залган би хотод ирсэн байна хаана уулзий гэж ярьж байсан.тухайн үед би завгүй байна гэж хэлээд утса тасалсан. Гэтэл өнөөдөр 13 цаг 45 минутын орчим залгаад хаана байна гээд асуухаар нь 16-д явж байна гэж хэлтэл заза гээд утсаа тасалчихсан. Ойролцоогоор 10-15 минутын дараа би гар утса булаалгасан гэх мэдүүлэг. /хх-156-157/,

2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч С.Бат-Эрдэнийн:..Би 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс 05-ныг шилжих шөнө 01:00-цагийн орчимд 10-59 УНЕ улсын дугаартай Тоёото Приус 20 маркын автомашинтай төв зогсоход Баянхошууны хөтөл хүрнэ гэхээр нь суулгатал нэг залуу нь урд талын суудал дээр 2 эрэтэй нь ар талын суудалд суусан. Тэндээс хөдлөөд зурагтын замаар чигээрээ хойш өгсөөд 70 давхарын шарилын замаар өгсөж байгаад оршуулагтай хашаа дуусах үед баруун тийш дэнжийн мянга талруугаа уулруу өгссөн. Тэгсэн нэг нь энд зогс гэхээр нь зогсотол ард сууж байсан нэг залуу миний араас нарийн уяагаар хоолой боосон. Тэр үед жолоочийн хажуу талд урд сууж байсан залуу миний уруул хамар хэсэгт гараараа 2-3 удаа цохьсон. Тэр үед нь арын суудалд сууж байсан 2 дах залуу машинаас бууж жолооч талаар ирээд хутга гаргаж ирж харуулан цагдаад хэлвэл ална шүү, байаа зүйлээ гаргаад ир гэхэд урд сууж басйан залуу машины урд талын хайрцагийг нэгжээд кирманд байсан 80,000 төгрөгийг аваад 3-лаа буугаад зугтаасан. Ийм учраас цагдаагийн багуулгад хандаж байна гэх  мэдүүлэг /хх-15-16/, 

2.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Л.Доржжавын:..Би дархан уул аймгаас Улаанбаатар хотод 10-аад хоногийн өмнө ирээд Баянхошуунд Жүгдэрнамжил ахындаа 9 хоносон.Би Улаанбаатар хотыг сайн мэдэхгүй. 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Баттулга, Гантогос бид гурав өдөр 13 цаг өнгөрөөд Баянхошуунд манай ахын гэрт очиж хоол идчихээд 15 цагийн үед гэрээс гарсан.Тэгээд автобусанд суугаад хархохин зах ороод 18 цаг хүртэл захаар юм үзэж хэссэн.Гантогосийн ангийн залуу гэх нэг хүнтэй таарад 10,000 төгрөг аваад хоолонд орсон.Тэгээд 20 цагийн Хархорин захын эсрэг талын хаан банкны АТМ-ын байр руу орж юм ярьж нилээд удаан зогссон. Жоохон дулаацах гэж орсон. Тэгээд хэдүүлээ юу хийх  талаараа ярилцсан ба урд өдөр нь Баттулга хэдүүлээ болохгүй бол дээрэм ч гэсэн хийгээд мөнгө олоод Дархан руугаа буцая гэж тохиролцсон. Тэгээд АТМ-с гараад ТҮЦ рүү ороод тамхи авч татаад 32 -ийн автобусны буудал хүртэл алхсан.Тэгээд 32-ийн замын урд талаас таксинд суугаад 2 км яваад таксинаас буусан.2-3 такси дамжисан.Ингэхдээ бид 3 таксины жолоочийн гар утсыг ээлжлээд хүнтэй ярих гэсэн юм гээд гуйсан бловч жолооч нар утсаа өгөхгүй байсан. Тэгээд 4 дэх таксиндаа суугаад Гандангийн буудлын ойролцоо баруун талд нь буугаад тэндээсээ саарал өнгийн приус 20 маркийн автомашинд гараа өргөөд 3-лаа суусан. Жолоочийн хажуугийн суудал дээр Баттулга суусан. Арын суудал дээр Гантогос бид хоёр суусан. бид 3 жолоочид зурагт орно гэж хэлээд суусан. Тэгээд зурагтаас хойш өгсөөд нэг гудам руу ороод мухар хүртэл нь явуулаад Гантогос буцаад эргээд зогсчих гэж хэлсэн. Тэгээд таксины жолооч машинаараа зогсохоор нь би өмднийхөө уяаг аваад жолоочийн ард талаас хүзүүг  нь боосон. Боолтонд орохгүй байсан ба Баттулга хажуу талаас нь нүүр нь цохисон Тэр үед нь би машинаас буугаад машины хажууд зоүсож байсан.Тэгтэл Гантогос машинаас буугаад жолоочийн талын хаалгыг нээсэн. Гартаа нэг зүйл барьчихсан байсан ба тухайн үед юу байсныг хараагүй биенийхээ хажууд барьж байгаад жолоочийг зүгээр лай болохгүйбиедээ байгаа эд зүйлээ гаргаад өгчих гэж хэлсэн. Баттулга хажуу талаас нь халаасыг нь ухаад мөнгөнүүдийг нь авсан. Тэгээд Гантогос жолооч талын хаалгыг хаагаад бид 3 уул даваад зугтсаар байгаад төв зам дагуу гараад нэг таксинд суусан. Таксины хөлс 4000 төгрөг өгөхөөр таксины жолоочтой Гантогос тохирсон. Би Баттулгаас хэдэн төгрөг авсан талаар асуухад хэдэн ширхэг 100-тын дэвсгэрт, 1 ширхэг 5000-тын дэвсгэрт гаргаж ирээд надад өгсөн.Тэгээд хөдөө аж ахуйн урд талын автобусны буудал дээр бууцгаасан. Тэгээд одоо яах уу? гэж хоорондоо ярилцахад Баттулга надад 20,000 төгрөг байна хэдүүлээ хоолонд оръё гээд шөлөндөө гэдэг хоолны газар ороод хоолоо захиалчхаад сууж байтал Баттулга дахиад 30,000 төгрөг гаргаад ирсэн. Тэгээд бид нар хоолоо идчихээд гараад шөлөндөөгийн замын эсрэг талын будалд 25,000 төгрөгийн өрөө авч орсон. Тэр үед шөлөндөөгийн замын эсрэг талынд 25,000 төгрөгийн өрөө авч орсон. Тэр үед Баттулга дахиад 10,000 төгрөг гаргаад ирсэн. Тэгээд 10,000 төгрөгөөр өрөөндөө орохдоо 2 литрийн нийслэл нэртэй пиво аваад өрөөндөө 3-лаа уусан. Тэгээд өнөөдөр буюу 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 12 цаг өнгөрч байхад босоод сансар руу явж нэг газар хоолонд орсон. Тэгээд интернэтийн газар орж интернэтэд  2 цаг сууцгаасан. Тэгээд дараа нь бөхийн өргөө ороод нийтийн караокед ороод 2 жижиг пиво авч уусан. Тэгээд караокенаас гараад хоолонд ороод Жуковын автобусны хойд талд дахин 1 цаг интернэтэд суугаад Жуковийн музейн урд талд цагдаа нарт баригдсан гэх мэдүүлэг. /хх 17-19/,

2.4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Н.Гантогосийн:...Миний бие Дархан уул аймагт оршин суудаг бөгөөд 2018 рны 01 дүгээр сарын сүүлээр Улаанбаатар хотод ажил хийхээр орж ирсэн юм.Ингээд авто угаалгуудаар явж ажил хийж байгаад цалин мөнгөө ч бүрэн бүтэн өгөхгүй болохоор ажлаасаа гарчихдаг байсан.Өчигдөр буюу 2018 оны 04 дүгээр сарын 04-ны өдөр Доржоо Тулгаа гэх найзуудынхаа хамт мөнгөгүй болчихоод 17,18 цагийн орчим Хархорин зах дээр очоод цагийн ажил хайж үзсэн. Тухайн үед цагийн ажил олдохгүй болохоор нь 2 найзтайгаа ингэж өлсөж мөнгөгүй явж байхаар таксины жолоочийн гар утсыг дээрэмдье гэж тохироод хархорин захын орчмоос такси барьсан.Тухайн үед бид нар эхлээд жолоочийн гар утсыг нь гуйж яръя тэгээд гар утас нь гайгүй андройдүйлдлийн системтэй гар утас байвал дээрэмдье гэж тохирсн байсан юм. Тэгээд эхний таксиндаа хорооллын өргөө орно гэж хэлж суугаад гар утас байна уу ахаа нэг яриулаач гэж таксины жолоочоос асуухад нэгж байхгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь бид нар энд за за тэгвэл энд ингээд буучихъя уг нь хүнтэй эхлээд ярьж байж тосуулах байсан юм гэж хэлээд уг таксинаас Цамбагарав орчимд буусан. Дараагийн таксинд яг дээрх суугад нийт 4 таксинд суусан ба сүүлийн таксины жолоочоос дээрх байдлаар гар утсын нь асуухал утас бахгүй гэж элэхээр нь өө тиймүү бид нарт мөнгө байхгүй уг нь утсаар ярьж байж тосуулах байсан юм гэж хэлэхэд уг таксины жолооч за тэгвэл Өргөө дээр хүргээд өгье гэж хэлсэн. Ингээд бид нар өргөө дээр буугаад алхсан ба алхаж байхдаа бид нарт утас олдохгүй юм байна ингэж байхаар шууд дээрэмдье гэж тохиролцоод Тулгаа таксины урд нь суугаад жолоочийг нь цохин харин Доржоо ард талд нь суугаад өмднийхөө уяагаар жолоочийг бооно гэж ярилцсан байсан. Уг такси нь саарал өнгөтэй Приус-20 маркийн автомашин байсан. Уг таксины урд талд нь ярилцсан ёсоороо Тулгаа сууж жолоочийн ард талд Доржоо сууж би уг автомашины арын хэсгийн голд нь суусан.Би жолоочид хандан Зурагт орно гэж хэлээд Тасганы овоогоор ертөнцийн зүгээр хойшоо эргээд байгаад зурагт руу өгссөн.Тэгээд нэг гудамж руу эргээд явж байхад оршуулга тааралдсан ба хажууд нь жалга байсан. Тэгээд ингээд зогсчих гэж таксины жолоочид хандан би хэлсэн./Очих юм бол газраа зааж өгч чадна гэх/ Тэр үед Доржоо таксины жолоочийн ард талаас нь бэлдсэн байсан өмднийхөө уяагаар хоолойг нь боосон.Энэ үед Тулгаа хажуу талаас нь жолоочийг миний мэдэж байгааггаар нүүрэн тус газар нь 2-3 удаа цохьсон. Тухайн үед уг автомашин урагшаа хөдөлсөн ба би буугаад автомашины ард талаар тойрч жолоочийн талын хаалгыг нь онгойлгоод P дээр дарж автомашиныг нь зогсоосон. Тэгээд халаасандаа байсан түлхүүрээр хутга мэтээр гаргаж жолоочийг байгаа юмаа өг гэж айлгасан.Тэгэхэд жолооч голын хайрцаганд мөнгө байгаа наадхаа ав гэж хэлсэн. Тухайн үед доржоо автомашинаас буучихсан миний хажууд зогсож байсан. Тэгээд голын хайрцагнаас тулгаа заасан мөнгийг аваад бид нар уулруу өгсөж зугтаасан. Тэгээд төв замруу гарахад Баянхошууны зам дээрээс такси барьж Бөхийн өргөө орно гэж хэлээд Тулгаагаас хэдэн төгрөг байгаа талаар асуухад энэ мөнгө л байна гээд 7000 төгрөг гаргаж ирсэн. Тэгэхээр би таксины жолоочоос Бөхийн өргөө ороход 4000 төгрөгөөр тохирч болох уу гэж асуухад за ээд бид нар Бөхийн өргөө орсон. Тэгээд Бөхийн өргөөний автобусны буудал дээр буусан. Ингээд байж байхад Тулгаа халааснаасаа 20,000 төгрөг гаргаж ирээд юу ч гэсэн хоол идье гэж хэлээд бид нар бөхийн өргөөний замын хойд талын Шөлөндөө нэртэй хоолны газар орж хоол захиалсан. Хоолоо захиалчихаад сууж байхад Тулгаа халааснаасаа дахин 30,000 төгрөг гаргаж ихээд хэдүүлээ хоол идчихээд буудалд орж унтая гэж хэлсэн. Тэгээд бид нар хоолоо идэж дуусчихаад Бөхийн өргөний хойд талын Космос нэртэй буудалд 25,000 төгрөгний өрөөнд 2 литрийн Нийслэл пиво авч ороод пивоо уучихаад унтацгаасан. Ингээд маргааш өдөр нь 12 цагийн орчимд буудлаас гараад Тулгаа 10,000 төгрөг гаргаж бид нар хоол идсэн. Тэгээд тэндээсээ гараад Хот буузны замын урд талд нь интернэт байхаар тийшээ орж 2 цаг сууцгаасан. Интернэтрүү 15, 16 цагийн орчим гарч ирээд шөнө хоносон буудлынхаа доод давхарт нь байх нийтийн караокед орж 2 ширхэг сэнгүр нэртэй пиво аваад 2 цаг орчим дуулсан. Тэгээд тэндээсээ 18 цаг өнгөрч байхад гарч уг караокетой залгаа байсан хоолны газар орж хоол идсэн. Тухайн үед Тулгаа 20,000 төгрөг гаргасан. Тэгээд хоолоо идчихээд гарч ирээд Жуковруу интернэт хайж алхсан. Тэгээд Жуковын музейн баруун талд нь үйл ажиллагаа явуулах интернэтрүү орж 1 цаг суусан. Тэгээд гарах болоход Доржоо энд Фэйсбүүкээр танилцсан 2 эмэгтэй хүүхэд хорооллоос такси бариад ирж байна гэнэ хэдүүлээ уулзая гэж хэлээд Жуковын музейн тэнд очсон. Тэгээд Жуковын музейн орчимд ирэхэд цагдаа нар барьж авсан гэх мэдүүлэг. /хх-20-21/

            2.5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Э.Баттулгын:..Минйи бие Дархан-УУул аймагт оршин суудаг бөгөөд Гантогостой утсаар холбогдож 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод ажил хийхээр орж ирсэн юм. Ирээд ажилд орж чадаагүй байсан. Улаанбаатарт таньдаг хүн байхгүй учраас Гантогос,Доржоо нарын хамт энд тэндэхийн орцоор хоноглодог байсан. Ингээд уржигдар буюу 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Доржоо Гантогос гэх найзуудынхаа хамтаар мөнгөгүй болчихоод 17, 18 цагийн орчим Хархорин зах дээр очоод цагийн ажил хайж үзсэн. Тухайн үед цагийн ажил олдохгүй болохоор нь 2 найзтайгаа ингэж өлсөж мөнгөгүй явж байхаар таксины жолоочийн гар утсыг дээрэмдье гэж тохироод Хархорин захын орчимоос такси барьсан. Тухайн үед бид нар эхлээд жолоочийн гар утсыг нь гуйж яръя тэгээд гар утас нь гайгүй андройд үйлдлийн системтэй гар утас байвал дээрэмдье гэж тохирсон байсан юм. Тэгээд таксиндаа хорооллын өргөө кино театр орно гэж суугаад гар утас бйанауу ахаа нэг яриулаач гэж таксины жолоочоосасуухад нэгж байхгү гэж хэлсэн. Тэгэхээр нь бид нар за за тэгвэл энд буучихъя уг нь хүнтэй эхлээд ярьж байж тосуулах байсан юм гэж хэлээд уг таксинаас Цамбагарав орчимд буусан. Дараагийн таксинд яаг дээрх байдлаар суугаад нийт 4 таксинд суусан ба сүүлйин таксины жолоочоос дээрх байдлаар гар утсыг нь асуухад утас байхгүй гэж хэлэхээр нь өө тиймүү бид нарт мөнгө байхгүй уг нь утсаар ярьж байж тосуулах байсан юм гэж хэлэхэд уг таксины жолооч за тэгвэл өргөө дээр хүргээд өгий гэж хэлсэн. Ингээд бид нар Өргөө дээр буугаад алхсан ба алхаж байхдаа бид нарт утас олдохгүй юм байна ингэж байхаар шууд дээрэмдье гэж тохиролцоод би таксины урд нь суугаад жолоочийг цохино Доржоо ард талд нь суугаад өмднийхөө уяагаар жолоочийг бооно гэж ярилцсанбайсан. Ингээд гандан орчимд ирээд төв замын Баянбүрд явдаг талаас нь такси барьсан. Уг такси саарал өнгөтэй Приус-20 маркийн автомашин байсан.Уг таксины урд талд ярилцсан ёсоороо би сууж жолоочийн ард талд нь Доржоо суусан Гантогос уг машины арын хэсгийн голд нь суусан. Гантогос жолоочид хандан Зурагт орно гэж хэлээд Тасганы овоогоор ертөнцийн зүгээр хойшоо эргээд явж байгаад Зурагтруу өгссөн. Тэгээд нэг гудамжруу эргэд явж байхад оршуулга тааралдсан ба хажууд нь жалга байсан. Тэгээд ингээд зогсчих гэж таксины жолоочид Гантогос хэлсэн./Очих юм бол газраа зааж өгч чадна гэх/ Тэр үед Доржоо таксины жолоочийн ард талаас нь бэлдсэн байсанөмднийхөө уяагаар хоолойг нь боосон. Энэ үед би хажуу талаас нь жолоочийн нүүр нь тус газар нь 2 удаа цохьсон. Тухайн үед автомашин урагшаа хөдөлсөн ба Гантогос буугаад автомашиныг ард талаар нь тойроод жолоочийн талын хаалгыг онгойлгоод P дээр нь дарж автомашиныг нь зогсоосон. Тэгээд Гантогос гартаа нэг зүйл барьчихсан байдалтай жолоочийг байгаа юмаа өг гэж айлгасан. Яг юу барьсан байсныг нь би хараагүй. Тэгэхэд жолооч голын хайрцаганд мөнгө байгаа наадхаа ав гээж хэлсэн. Тухайн үед Доржоо автомашинаас буучхсан Гантогосын хажууд зогсож байсан. Тэгээд голын  хайрцагнаас би заасан мөнгийг аваад бид нар уулруу өгсөж зугтаасан. Тэгээд төв замруу гарахад Баянхошууны зам дээр  гарч ирэх шиг болсон. /газраа сайн хэлж мэдэхгүй байна гэх/ Ингээд бид нар төв зам дээрээс такси барьж Бөхийн өргөө орно гэж хэлээд надаас Гантогос Доржоо хэдэн төгрөг байгаа талаар асуухад энэ мөнгө л байна гээд халааснаасаа7000 мянган төгрөг гаргаж ирсэн. Тухайн үед Гантогос таксины жолоочоос Бөхийн өргөө ороход 4000 төгрөгөөр тохирч болох уу гэж асуухад за гээд бид нар Бөхийн өргөө орсон. Тэгсэн Бөхийн өргөөний автобусны буудал дээр буусан. Ингээд би халаасандаа байсан мөнгөө гараараа тэмтэрч үзээд ямар ч байсан 100,000 орчим төгрөг байна гэж бодсон. Тэгээд би нөгөө 2-т хандан халааснаасаа 20,000 төгрөг гаргаж ирээд юу ч гэсэн хоол идье гэж хэлээд бид нар Бөхийн өргөөний замын хойд талын Шөлөндөө нэртэй хоолны газар орж хоол захиалсан. Хоолоо захиалчихаад сууж байхдаа би халааснаасаа дахин 30,000 төгрөг гаргаж ирээд хэдүүлээ хоол идчихээд буудалд орж унтъя гэж хэлсэн. Тэгээд бид нар хоолоо идэж дуусчихаад Бөхийн өргөөний хойд талын Космос нэртэй буудалд 25,000 төгрөгний өрөөнд 2 литртийн Нийслэл пиво авч ороод пивоо уучихаад унтацгаасан. Ингээд маргааш өдөр 12 цагийн орчимд буудлаас гараад би нөгөө 2-т хандан хоолонд оръё гэж хэлээд Сансарын тэнд байдаг Хот бууз нэртэй газар орж 10,000 төрөг гаргаж ирсэн. Тэгээд интернэтрүү ороход би мөн халааснаасаа 10,000 төгрөг гаргаж ирсэн. Тэгээд интернэтээс 15, 16 цагийн орчим гарч ирээд шөнө хоносон буудынхаа доод давхарт нь байх нийтийн караокед орж 2 ширхэг Сэнгүр нэртэй пиво аваад 2 цаг орчим дуулсан.  Тэгээд тэндээсээ 18 цаг өнгөрч байхад гарч уг араокеттой залгаа байсан хоолны газар орж хоол идсэн. Тухайн үед би мөн 20,000 төгрөг гаргасан. Тэгээд хоолоо идчихээд гарч ирээд Жуковруу интернэт хайж алхсан. Тэгээд Жуковын музейн баруун талд нь үйл ажиллагаа явуулах интернэтрүү орж 1 цаг суусан. Тэгээд гарах болоход Доржоо энд Фэйсбүүкээр танилцсан 2 эмэгтэй хүүхэд хорооллоос такси бариад ирж байна гэнэ хэдүүлээ уулзъя гэж хэлээд Жуковын музейн тэнд очсон. Тэгээд Жуковын музейн орчимд ирэхэд цагдаа нар барьж авсан гэх мэдүүлэг. /хх-22-23/,

2.6. Мөрдөн шалгах а жиллагааны явцад гэрч Э.Бат-Амгалангийн:..Би 2018 оны 04 дүгээр сары 04-ны өдөр Баттулга, Гантогос, Доржжав нартай уулзаагүй. 2018 оны 04 дүгээр сарын 03-ний өдөр бид нар уулзаад салсан. Түүнээс хойш уулзаагүй  байж байгаад өнөөдөр уулзаж байна 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Баттулга, Гантогос, Доржжав нар дээрмийн гэмт хэрэг үйлдэхэд би хамт байгаагүй. Сүүлд уулзаад мэдсэн. Өнөөдөр би Баттулга Доржжав Гантогос нартай хамт явж байхад цагдаа нар бид 4-ийг барьж авсан. Миний хувьд гэмт хэрэгт ямар ч холбогдол байхгүй  гэх мэдүүлэг. /хх-24-25/,

2.7.Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч А.Алтанхундагын:..Миний хадам дүү болох Гантогос нь 1996 оны 04 үгээр сарын 26-ны өдөр Төв аймаг Жаргалант суманд төрсөн. 6 хүүхэдтэй айлын хамгийн бага хүү байгаа юмаа. Дээрээ 4  эгч нэг ахтай. Том ах нь Баянхонгор аймагт байдаг. Том эгч Уранчимэг нь Сэлэнгэ аймагт байдаг. 3 эгч нь Дархан Уул аймагт байгаа. Гантогос нь бага байхдаа Дархан Уул амаг руу шилжин суурьшиж бага байхдаа эцэ эхийн асрамжинд байж байгаад Дархан Уул аймгийн Мангиртын Од цогцолбор сургуульд 9 дүгээр анги төгсөөд. Дархан өргөө Мэргэжил сургалтын үйлдвэрийн төвд суралцаж 2014 онд гагнуурчин мэргэжлээр төгсөж байсан. Гантогосын бол зан байдлын хувьд төлөв томоотой урд өмнө нэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй. Барилга дээр ажиллаж байсан. Гантогос нь сүүлийн 4-өөс 5 жил Дархан Уул аймагт авто угаалгад надтай хамт ажилладаг байсан. Миний үгнээс гардаггүй хүнд тусархуу ар гэрийнхэндээ тус дэмтэй ажилд сайн, ажилсаг хүүхэд байгаа юмаа. Гантогосыгн надтай хам угаалгад ажиллаж байхад 2018 оны 03 сарын сүүлээр Гантогосын найз гэх Доржав ажил ирж уулзаадУлаанбаатар хотод өдрийн 50,000 төгрөгийн цалинтай барилгын ажил байна гэж хэлээд Гантогосыг дагуулаад явсан. Түүнээс хойш Гантогос 2018 оны 04 сарын 02-ны өдөр утсаар ярьсан би Гантогосыг чи ажил хийж байгаа юм уу гэж асуухадажил хайж байгаа ороогүй байна гэж байсан түүнээс хойш холбоогүй байж байтал Гантогос Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэс гэмт хэрэг үйлдсэн гээд шалгагдаж байгаа гэж дуулсан. Уг нь Гантогос айлын бага хүүхэд их зөөлөн сэтгэлтэй ээж эгч нартаа маш их тус дэмтэй хүүхэд байдаг. манай хадам аав Нэргүй өвчний улмаас 2015 онд нас барсан тэр цагаас хойш Гантогосын ээждээ тусалдаг. Ээж хоёр эгч болон үүний хүүхдүүдийн хамт нэг гэрт амьдардаг, гэр бүлдээ тус дэмтэй цалин мөнгөө авчихаад ээждээ өгдөг тийм хүүхэд байгаа юмаа. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй  гэх мэдүүлэг. /хх-26/,

2.8.Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Н.Батчимэгийн:..Би хуулинд заасан эрх үүргийг уншиж танилцсан. Миний төрсөн дүү Н.Гантогос нь 1996 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Төв аймаг Жаргалант суманд төрсөн айлын бага хүү байгаа юмаа. Дээрээ 4 эгч нэг ахтай, миний том ах Баянхонгор аймагт байдаг, эхнэр хүүхдийн хамт амьдардаг. Том эгч Уранчимэг нь Сэлэнгэ аймагт байдаг. Миний дээд талын эгч бол Н.Эрдэнэчимэг гэж байгаа Дархан Уул аймаг нөхөр хүүхдийн хамт амьдардаг. Бага байхдаа Дархан Уул аймаг руу шилжин суурьшиж эцэг эхийн асрамжинд өсөж торнисон. Дархан Уул аймаг руу Мангиртын Од цогцолбор сухгуульд 2001 онд элсэн суралцаж 2010 онд 9 дүгээр анги төгсөөд тухайн жилдээ "Дархан өргөө" Политехникийн коллежидл элсэн суралцаж 2013 оны 12 сарын 23-ны өдөр Цахилгаан ба хийн гагнуурийн  мэргэжилээр суралцаж төгссөн. Миний дүү Гантогосын зан байдлийн даруу төлөв, Аймай, хүний үгэнд сайн ордог ар гэр ах дүү аав ээждээ тус дэмтэй гэр амьтай хүүхэд байсан. Гантогос нь урьд өмнө гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй. Гантогос нь сургуулиа төгсөөд Улаанбаатар хотод барилга дээр баригын туслах хийж байгаад сүүлд хүргэн ах Алтанхундагтай хамт авто угаалгад ажилдаг байсан. 2018 оны 03 дугаар сарын сүүлээр Гантогос Дархан уул аймагт авто угаалгат ажиллаж байхад найз Доржжав уулзаад Улаанбаатар хот явъя өдрийн 50,000 төгрөгийн цалинтай барилгын ажил байна гэнээ гэж хэлээд Гантогосыг дагуулаад явсан. Түүнээс хойш Гантогос 2018 оны 04 сарын 01-ний өдөр эгч Эрдэнэчимэг рүү утсаар яриад гэртээ харих гэсэн юмаа зардал явуулаач гэж хэлсэн байсан тэгээд эгч 10,000 төгрөг шилжүүлсэн. Түүнээс хойш холбоогүй байж байгаад цагдаагийн газраас хэрэгт холбогдсон талаар хэлсэн. Миний дүү Гантогос нь айлын бага хүү их зөөлөн сэтгэлтэй ээж эгч нартай маш их тус дэмтэй. Манай гэрийг ганц тэжээж байгаа хүн юмаа. Ээж Ч.Мандах гэрт бие тааруу, Би гэртээ хоёр хүүхдээ хараад ээжийгээ хараад байж байдаг. Аав Нэргүй өвчний улмаас 2015 онд нас барсан тэр тэр цагаас хойш Гантогосын ээж болон эгч дүү нараа тэжээж байгаа. Бид хамт нэг гэрт амьдардаг, гэр бүлдээ дэмтэй цалин мөнгөө авчираад ээждээ өгдөг. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй гэх мэдүүлэг. /хх-27/,

2.9.Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Л.Жүгдэрнамжилын:..Би хуулинд заасан эрх үүргийг уншиж танилцсан. Би мэдүүлэг өгнө надад татгалзах зүйл байхгүй. Миний төрсөн дүү Л.Доржжав 1999 оны 09 дүгээр сарын 01-ны өдөр Хөвсгөл аймгийн цэцэрлэг суманд төрсөн, 18 наста бүрэн бус дунд боловсролтой, ажилгүй, Дархан Уул аймаг Мангиртын 4-р хэсэгт аав Лхагва-очир ээж дулмаа, дүү Дэлгэрцэцэг, Дэлгэрмаа нарын хамт амьдардаг. Миний дүү Доржжав нв 4 хүүхэдтэй айлын хоёр дахь хүүхэд байгаа, дээрээ нэг ахтай доороо 2 дүүтэй. Төрөөд хөвсгөл аймагт байж байгаад 2001 онд Дархан Уул аймагт шилжиж ирсэн. Тэр цагаас хойш Дархан Уул аймагт амьдрах болсон. Бага байхдаа энцэг эхийн асрамжинд өсөж торнисон. 2005 онд Дархан Уул аймагт Мангиртын Од цогцолбор сургуульд элсэн суралцаж 2014 оны 06 дугаар сард 9 дүгээр ангийг төгссөн. Түүний дараа ШУТИС-ийн харъяа Политехникийн коллежийн токарын ангид элсэн суралцаж байгаад төгсөх курсээсээ сургуулиа хаясан. Түүнээс хойш Доржжав урьд өмнө гэмт хэрэг, Захирааны зөрчилд холбогдож байгаагүй. Хүний үгнээс гардаггүй, хүнд тусархуу ажилд төрөлд сайн хар бор ажил гэж голохгүй өөрийн чадлаараа сайн хийдэг ажилсаг хүн байгаа. Ар гэр аав ээж ах дүү хамаатан садан найз нөхөдийн дунд нэр хүнд сайтай хүн байгаа. Өнгөр өвөл надтай хамт барилга дээр ажиллаж байсан. 2017 оны 11 сард Дархан Уул аймаг руу гэртээ харьсан. Түүнээс хойш 2018 сарын 03 сарын сүүлээр манайд ирсэн. Тухайн үед Дархан уул аймгаас хамт манай ангийн найз Гантогосын хамт ирсэн тэгээд манай гэрт хоол идээд явсан. Доржжав манай гэрт хамт баймса. Тэгээд 2018 оны 03 сарын 31-ны өдөр Доржжав ахаа би хүнтэй уулзаад иръё гэж хэлээд явсантүүнээс хойш манай гэрт ирээгүй байж байгаад 2018 оны 04 сарын 04-ны өдөр Доржжав найз Гантогос Баттулга нартай манйа гэрт ирээд өөрсдөө хоол хийж идээд гарцагаасан. Тэгээд маргааш өдөр нь би гэртэ байж байтал цагдаагаас намйаг дуудсанби яваад очтол Доржжав, Гантогос, Баттулга нар хаана байгаа талаар асуугаад хамт явж хайсан тэгээд олсон би гэртэй харьсан. Маргааш нь буюу 2018 оны 04 сарын 06-ны өдөр би эхнэр Оюунчимэгийг эмнэоэгт үзүүлчээд явж байхад намйаг цагдаагийн байгуулгаас дуудсан би очих боломжгүй байна гэж хэлсэн. Тэгээд өнөөдөр ирж мэдүүлэг өгч байна. Надад өөрийн нэмж ярих зүйл байхгүй гэх мэдүүлэг/. хх-28/

3.Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ж.Уранчимэгийн:..Миний төрсөн хүү Энэбишийн Баттулга нь 1993 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Дархан Уул аймагт төрсөн 26 настай. Баттулга нь 8 хүүхэдтэй айлын хамгийн баша хүү байгаа юмаа. Дээрээ гурван ахтай, дөрвөн эгчтэй. Доржжавын ах эгч нар нь бүгд тусдаа гарсан өөр өөрсдийн амьдарлаа авч яваа. Харин Доржжав надтай хамт гэрт тусалж дэмжээд миний хажууд байдаг миний бага хүү байгаа юмаа.Бага байхдаа эцэг эхийн асрамжинд өсөж.торнисон. Доржжавын эцэг нь 2005 онд өвчнөөр нас барсан цагаас хойш надтай байгаа. 2000 онд Дархан Уул аймгийн Хонгор сумын дунд сургуульд сурч бүрэн бус дунд боловсрол эзэмшсэн. Түүнээс хойш сургууль соёлд суугаагүй надтай хамт байдаг байсан. Бага байхдаа наг удаа хэрэгт холбогдож байсан.Түүнээс хойш гэмт хэрэг зөрчилд огт холбогдоогүй. Миний хүү Доржжав өөрийн гэсэн тухалсан ажилгүй, энд тэнд олдсон ажил хийгээд надтай хамт байдаг. Ах дүү хамаатан садан найз нөхөдийн дунд нэр хүндтэй түрэмгий зан чанар байхгүй, ажил хийхгүй гэртээ унтаж о байдаг хүн байгаа. Ер бол тайван талдаа хүн байгаа юмаа. Энэ жил Доржжав 2017 оны 03сарын сүүлээр шиг санаж байна ажил төрөл олж хийнэ гээд Улаанбаатар хот руу явсан. Түүнээс хойш удалгүй 10-аад хоногийн дараа гэмт хэрэгт холбогдоно гэж дуулсан. Надад өөрийн нэмж ярих зүйл байхгүй гэх мэдүүлэг. /хх-29/,

Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд

               3.1. ???????, зэрэг  бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Дээрхи  хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.

 

Шүүгдэгч Шүүгдэгч Э.Баттулга, Л.Доржжав, Н.Гантогос нар нь бүлэглэн 2018 оны 04 дүгээр сарын 04-нөөс 2018 оны 04 дүгээр сарын 05-нд шилжих шөнийн 01:00 цагийн орчим Чингэлтэй дүүрэг 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт 10-59 УНЕ дугаартай Тоёото Приус маркийн автомашинаар такси үйлчилгээнд явж байсан иргэн С.Бат-Эрдэнэд хүч хэрэглэн, уяаг зэвсгийн чанартай хэрэглэн хоолойг нь боож, хутга тулган зодож бэлэн 100.000 төгрөгийг дээрэмдсэн,

Шүүгдэгч Л.Доржжав нь 2017 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүрэг 19 дүгээр хороо Цайз захын орчим явж байсан иргэн Г.Цэдэн-Ишийн 192.000 төгрөгний үнэ бүхий Самсунг Эс-6 загварын гар утсыг илээр хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

?????????????????????????????????????????????????????????????????????????????

 хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,  эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан  эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж  шүүх дүгнэв.  

Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийнм 1 ширхэг уяаг шийтгэх тогтоолт хүчин төгөлдөр болмогц утгах, шүүгдэгч нарын цагдан хоригдсон 83 /наян гурав/ хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол УлсынЭрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                     ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Хөх тэнгэр овогт Лхагва-Очирын Доржжав, Бат овогт Энэбишийн Баттулга, Чонос овогт Нэргүйн Гантогос нарыг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт зааснаар зэвсэг хэрэглэж, хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийж, бусдын эд хөрөнгийг авсан, шүүгдэгч Хөх тэнгэр овогт Лхагва-Очирын Доржжавыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2.1-д зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3, 1.4-д заасныг журамлан мөн хуулийн  тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3.2-д зааснаар шүүгдэгч Э.Б, Н.Г, Л.Днарыг 3 /гурав/ жил  6/ зургаан/ сарын хугацаагаар хорих, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2.1-д зааснаар шүүгдэгч Л.Доржжавд 6 /зургаан/ сарын хугацаагаар  хорих ялаар тус тус хорих ялаар шийтгэсүгэй.

                                                                                                                                                                                                                                                                                                    

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Л.Доржжавт  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт заасан 3 /гурав/ жил  6/ зургаан/ сарын хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-д заасан 6 /зургаан/ сарын хорих ялыг нэмж биеэр эдлэх ялыг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

4. Шүүгдэгч Э.Б, Н.Г, Л.Д нар нь бусдад төлөх төлбөргүй,  эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн 1 ширхэг уяаг шийтгэл тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, шүүгдэгч нарын цагдан хоригдсон 83 /наян гурав/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцохыг тус тус   дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн        1.4-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн  улаан өнгийн 1 ширхэг уяаг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай. 

          6. Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Э.Б, Н.Г, Л.Днарын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг үргэжлүүлж, шүүгдэгч нарын эдлэх ялыг 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн тоолсугай.

            7.Шүүгдэгч Л.Доржжавын 192.000 /нэг зуун ерэн хоёр мянган/ төгрөгний хохиролыг тус шүүхийн 100900005406 тоот данснаас гаргуулж хохирогч Г.Цэдэн-Ишид олгосугай.

 

            8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.           

 

 

 

           

                   ДАРГАЛАГЧ, ЕРӨНИЙ ШҮҮГЧ                          Б.МӨНХБАЯР

 

 

                                                ШҮҮГЧИД                        С.БАТЖАРГАЛ

 

                                                                                               Ё.ЦОГТЗАНДАН

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2018-06-19    10 цаг 20 минут

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2018-05-27   18 цаг  20 минут