| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Уртнасангийн Бадамсүрэн |
| Хэргийн индекс | 128/2025/0458/З |
| Дугаар | 128/ШШ2026/0420 |
| Огноо | 2026-04-29 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 04 сарын 29 өдөр
Дугаар 128/ШШ2026/0420
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч У.Бадамсүрэн би даргалж, шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй 4хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: овогт /РД:ТД590*******813/, овогт ын /РД:/,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: овогт ийн /РД:/,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны хуулийн мэргэжилтэн Ц.,
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: овогт ын /РД:/.
Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Засаг даргын 2024оны 08 дугаар сарын 08-ны өдрийн А/ дугаар захирамж /Ж.т холбогдох хэсэг/-ийг хүчингүй болгуулах, мөн нэхэмжлэгч О., Ц.од нарт Нийслэлийн Засаг дарга газрын эрхийн захирамж гаргахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц., нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц., гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж. шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Эрдэнэсайхан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
1.1.Нэхэмжлэгч Ц., О. нар нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандан “Нийслэлийн Засаг даргын 2003 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн дугаар захирамжийн Ж., Г. нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэл гаргаснаар, тус шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн дугаар шийдвэрээр Нийслэлийн Засаг даргын 2003 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн дугаар захирамжийн Ж.т холбогдох хэсгийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 3 /гурав/ сарын хугацаанд түдгэлзүүлж, холбогдох нотлох баримтууд болон бодит нөхцөл байдлыг сайтар харьцуулан судалж, дахин шинэ акт гаргах замаар шүүхийн шийдвэрийг биелүүлж, Нийслэлийн Засаг даргаас дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд Нийслэлийн Засаг даргын 2003 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн дугаар захирамжийн Ж.т холбогдох хэсгийн нэхэмжлэгч нарын газартай давхцаж буй хэсгийг хүчингүй болсонд тооцохоор шийдвэрлэсэн бол,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн дугаар магадлалаар Ц., О. нарын “Нийслэлийн Засаг даргын 2003 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн дугаар захирамжийн Ж., Г. нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн.
Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 480 тогтоолоор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн дугаар магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн дугаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
1.2. Нэхэмжлэгч нараас дээрх шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолыг албадан гүйцэтгүүлэх тухай хүсэлт гаргаснаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн “Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай” дугаар шүүгчийн захирамжаар шийдвэрлэж, 0141 дугаартай шүүхийн гүйцэтгэх хуудас, 35 дугаартай шүүхийн мэдэгдлийн хамт Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд хүргүүлжээ.
1.3. Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа эхлүүлж 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн дугаартай “Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай” албан бичгээр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.д “Нийслэлийн Засаг даргын 2003 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн дугаар захирамжийн Ж.т холбогдох хэсгийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж, холбогдох нотлох баримтууд болон бодит байдлыг сайтар харьцуулан судалж, дахин шинэ акт гаргаж, улсын тэмдэгтийн хураамжийн 35,100 төгрөгийг Төрийн банк дахь тоот дансанд шилжүүлж 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн дотор Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ирүүлэх”-ийг мэдэгджээ.
1.4. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн дугаартай албан бичгээр Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас “Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай” дугаар албан бичгийг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд Шүүхийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасны дагуу биелэлтийг хангаж, хариу мэдэгдэхээр шилжүүлсэн байна.
1.5. Үүний дагуу Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн дугаар албан бичгээр Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн дугаартай шийдвэрээр иргэн О., Ц. нарын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргын 2003 оны дугаар захирамжийн Ж.т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлагыг хангаж шийдвэрлэснийг биелүүлж Нийслэлийн Засаг даргын 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн “Шүүхийн шийдвэр биелүүлэх, иргэний өмчилсөн газарт өөрчлөлт оруулах тухай” А/ дугаар захирамжаар иргэн Ж.т өмчлүүлсэн талбайн хэмжээг 619 м.кв болгон өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн дугаар шийдвэрийг биелсэн гэж үзэж Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч Д.ы 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн “Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай” дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгож шийдвэрлэжээ.
1.6. Ингэснээр нэхэмжлэгч Ц., О. нарын зүгээс Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба зэрэг холбогдох байгууллагад удаа дараа хандсаны эцэст Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлд 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдөр, 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдөр тус тус гомдол гаргахад Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 01-08/4754 дугаартай “Хариу хүргүүлэх тухай” албан бичгээр Ц.од “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШШ2018/ дугаар шийдвэр, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 480 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 37 дугаар гудамжны а тоотод өмчлөх эрх олгосон Нийслэлийн Засаг даргын 2003 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн дугаар захирамжийн иргэн овогтой ()-т холбогдох хэсгийн нэхэмжлэгч нарын газартай давхцаж буй хэсэгт өөрчлөлт оруулахаар Газар өмчлөлийн шийдвэрийн төсөл бэлтгэх ажлын хэсгийн хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлэж, шүүхийн шийдвэрийг биелүүлсэн болно” гэж, 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дугаартай “Хариу хүргүүлэх тухай” албан бичгээр “Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 37 дугаар гудамж, а тоотод байрлах нэгж талбарын дугаартай 0 м.кв газрыг нийслэлийн Засаг даргын 2003 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн дугаар захирамжаар иргэн овогтой (РД:)-т гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар анх өмчлүүлсэн байна. Тус газрыг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШШ2018/ дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 221/МА2018/ дугаар магадлал, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 480 дугаар тогтоолын дагуу шүүхийн шийдвэрийг биелүүлж, нийслэлийн Засаг даргын 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн А/ дугаар тоот захирамжаар овогтой т өмчлүүлсэн газрын талбайн хэмжээнд өөрчлөлт оруулсан байна.
Таны Маргаан таслах зөвлөлд ирүүлсэн хүсэлтийг “Маргаан таслах зөвлөлийн ажиллуулах журам”-ын 4.6 дугаар зүйлийн 4.6.2 дахь хэсэгт (гомдлыг хэрэгсэхгүй болгосон хүчин төгөлдөр шүүхийн захирамж, шүүхийн тогтоол гарсан тохиолдолд гомдлыг хүлээн авахаас татгалзана) заасны дагуу хүлээн авах боломжгүй байна” гэж тус тус хариуг хүргүүлжээ.
1.7. Үүний дараа нэхэмжлэгч О., Ц. нар нь 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Нийслэлийн Засаг даргад Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч Д.ы 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн “Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай” дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгож шийдвэрлэсэн хэдий ч өнөөдрийг хүртэлх хугацаанд Ж. нь маргаан бүхий газрын хууль ёсны эзэмшигч шиг дураараа авирлаж бидний эрх ашигт халдаж байгааг зогсоож Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн дугаар шийдвэрийг биелүүлж газрын эрхийн шинэ акт гаргуулах талаар хандаж, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн ******* дугаар албан бичгээр “Гомдолд дурдсан асуудалтай холбогдуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 128/ШШ2018/ дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 221/МА2018/ дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2018 оны 480 дугаар тогтоол гарсан. Дээрх тогтоолыг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2024 оны А/ дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 37 дугаар гудамжны а тоотод Нийслэлийн Засаг даргын 2003 оны дугаар захирамжаар иргэн Ж.т өмчлүүлсэн газрын хэмжээг багасган 619 м.кв болгон өөрчлөлт оруулсан байна. Иймд Нийслэлийн Засаг даргын 2024 оны А/ дугаар захирамжийг хууль тогтоомж зөрчсөн гэж үзвэл шүүхэд хандан шийдвэрлүүлнэ үү” гэж хариуг хүргүүлжээ.
1.8. Дээрх хариуг хүлээн авснаар нэхэмжлэгч Ц., О. нараас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн А/ дугаар захирамжийн Ж.т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, мөн нэхэмжлэгч О., Ц. нарт Нийслэлийн Засаг дарга газрын эрхийн захирамж гаргахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдөр гаргасан ба тус шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 3632 дугаар шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэн, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж эхэлжээ.
Хоёр. Нэхэмжлэлийн үндэслэл:
2.1. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ: “...Нэхэмжлэгч Ц.ын аав Б. нь Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны Бэлхийн 37 дугаар гудамжны А тоот газрыг 1986 оноос эхлэн эзэмшиж хашаа болон байшин барьж амьжиргаагаа төхнүүлэн амьдарч байсан ба газрын тухай хуульд заасны дагуу газар эзэмших өргөдлөө гаргасны үндсэн дээр Сүхбаатар дүүргийн гүйцэтгэх захиргааны 1995 оны 07 сарын 30-ны өдрийн дугаартай шийдвэрээр уг газрын баруун тал буюу А хэсэг нь иргэн Б.Цэнд-аюушийн нэр дээр, зүүн тал буюу Б хэсэг нь иргэн О.ы нэр дээр тус тус 400 м.кв газар эзэмших, амины хэрэгцээнд дээрх газруудыг эзэмших эрхтэйгээр анх олгогдсон юм.
Үүнээс хойш нэхэмжлэгч дээрх иргэдийг газрын эрхийг баталгаажуулсан газрын гэрчилгээ гарснаас хойш 1 жил 4 сарын дараа иргэн Д.*******т Сүхбаатар дүүргийн гүйцэтгэх захиргааны 1996 оны 08 сарын 28-ны өдрийн 182 тоот шийдвэрийг үндэслэн 300 м.кв газрын газар эзэмших гэрчилгээг олгосон байдаг.Үүний дараа нэхэмжлэгч Ц.ын аав Цэнд-аюуш нь өөрийн нэр дээрх хашаа байшин бүхий А тоот газрыг өөрийн хүү болох Ц.од шилжүүлэн 2003 оны 04 сарын 25-ны өдрийн ******* тоот захирамж болон ******* дугаартай үнэмлэхээр баталгаажин Ц. нь өнөөдрийг хүртэл эзэмшиж байна. Гэтэл тус дүүргийн газрын кадастрын зураг хийлгэх үед Бэлхийн 37 дугаар гудамжны А тоот хаягт хамаарах Ц.ын газрыг О.ы нэрээр, харин тухайн газрын зүүн талын хэсэг буюу Б хаягт байрлах нэхэмжлэгч иргэн О.ы хашааг өөр хүний нэрээр солин алдаатай зураг оруулан будлиантуулж, улмаар Нийслэлийн засаг даргын 2003 оны 10 сарын 03-ны өдрийн дугаар захирамжаар газрыг иргэн Ж.т, Г. нарт давхцуулан олгосон байдаг.
Иймд нэхэмжлэгч Ц., О. нар нь 2018 онд дээрх хууль бус гаргасан захиргааны үйл ажиллагааг шийдвэрлүүлэх зорилгоор Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлсэн юм.
Ингээд Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2018 оны 08 сарын 08-ны өдрийн 128/ШШ2018/ тоот шийдвэр гарч Нийслэлийн Засаг даргын 2003 оны 10 сарын 03-ны өдрийн дугаар захирамжийн хариуцагч Ж.т холбогдох хэсгийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 3 сарын хугацаагаар түдгэлзүүлэн, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн засаг дарга нь холбогдох нотлох баримтууд болон бодит нөхцөл байдлыг сайтар судалсны үндсэн дээр дахин шинэ акт гаргахаар шүүхийн шийдвэрийг биелүүлэхээр шийдвэрлэсэн юм.
Үүний дараа хариуцагч нар нь давж заалдах гомдол гаргасан ба Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 сарын 11-ны өдрийн 221/МА2018/ дугаартай магадлал, мөн Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргаан хэргийн 2018 оны 12 сарын 03-ны өдрийн 480 тоот тогтоол гарч, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “ Хүсэлт гаргасан газар нь бусдын бусдын эзэмшиж ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэснийг зөрчөөгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт давах шатны шүүх өөрчлөлт оруулсан байсныг буруу хэмээн тогтоогоод, Захиргаан хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 сарын 08-ны өдрийн 128/ШШ2018/ тоот шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн бөгөөд шүүхийн шийдвэр, магадлал, тогтоол нь хуулийн хүчин төгөлдөр болсон байдаг.
Ингээд нэхэмжлэгч Ц., О. нарын хүсэлтээр тус шүүхийн шүүгчийн 2019 оны 04 сарын 15-ны өдрийн 128/ШЗ2019/******* дугаар захирамжаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн тул шүүхээс шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуудсыг бичиж нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсэн байна.
Ингээд Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь шийдвэр гүйцэтгэлийн хэрэг нээж Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахад Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас 2020 оны 03 сарын 26-ны өдрийн тоот албан тоотоор Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн 2018 оны 08 сарын 08-ны өдрийн 486 дугаартай шийдвэрээр иргэн О., Ц. нарын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргын 2003 оны дугаар захирамжийн Ж.т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байх ба дээрх шүүхийн шийдвэрийг биелүүлж, Нийслэлийн Засаг даргын 2003 оны дугаар захирамжийн иргэн Ж.т холбогдох хэсэгт хүчингүй” гэсэн тэмдэглэгээг хийсэн тул шүүхийн шийдвэрийг биелүүлсэн гэж үзэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь 2020 оны 05 сарын 13-ны өдрийн дүгээр тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгон шийдвэр гүйцэтгэлийн хэргийг хааж шийдвэрлэсэн юм.
Үүнээс хойш Нийслэлийн Засаг дарга нь шүүхийн шийдвэрийг биелүүлж нэхэмжлэгч нарын эзэмшиж ашиглаж буй газарт шүүхийн тогтоолын дагуу шинээр акт гарган нэхэмжлэгч тус бүрийн газрын хэмжээг 400 м.кв болгон зөвтгөж, давхацсан давхцалыг арилган газрын эрхийн захирамжийг гаргах ёстой байтал өнөөдрийг хүртэл үл ойлгогдох шалтгаанаар шинэ акт буюу газрын эрхийн захирамжийг нэхэмжлэгч нарт гаргаагүйгээс үүдэн энэ хугацаанд хариуцагч Ж.ын хүүхдүүд болох С.******* нь түүнд холбогдох газрын захирамж нь хүчингүй болсон байхад хүчинтэй байгаа мэтээр баримт бүрдүүлэн Нийслэлийн Засаг даргын 2003 оны 10 сарын 03-ны өдрийн “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай шийдвэр болон “Иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх тухай дугаар захирамжаар Ж.т, 2018 оны 06 сарын 20-ны өдрийн 08 дугаартай “Өвлөх эрхийн гэрчилгээ”-ээр Ж.оос Т.*******д, 2018 оны 10 сарын 22-ны өдрийн “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-ээр Т.*******аас Т.*******ад тус тус шилжүүлсэн байсан.
Үүнийг нь нэхэмжлэгч нар олон байгууллагуудыг дамжин шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг шаардан явсны эцэст энэхүү хууль бус ажиллагааг 2024 оны 01 сард мэдэж, улмаар Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан хууль бус нэхэмжлэл гаргасан байсан Т.*******ын нэхэмжлэлтэй хэрэгт хариуцагчаар оролцон сөрөг нэхэмжлэл гаргасан ба үүний дагуу Иргэний хэргийн анхан шатны болон Нийслэлийн Иргэний хэргийн давах шатны шүүхийн магадлал гарч уг хэргийг үнэн зөв, хуулийн дагуу шийдвэрлэсэн юм. Ингэхдээ маргаан бүхий газрын өмчлөх эрхийг анх Ж.т олгосон эрх бүхий албан тушаалтны шийдвэр хүчингүй болсон байх тул үүнтэй холбоотойгоор Ж.оос Т.*******д, Т.*******аас Т.*******ад шилжсэн газар өмчлөх эрх Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасан шаардах эрхийг үүсгэхгүй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэн нэхэмжлэгч О.д холбогдох иргэний хэргийг гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газраас зөвшөөрөлгүй эзэмшиж байгаа 73 м.кв хэмжээ бүхий газрыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч Т.*******ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 06 сарын 26-ны өдрийн 210/МА2024/******* тоот магадлал гарсан юм.
Үүний өмнө нэхэмжлэгч Ц., О. нарын хүчин төгөлдөр 3 шатны шүүхээр хэлэлцүүлэгдэн хүчин төгөлдөр шийдвэр, тогтоолд заасан шийдвэрийг 2020 онд Нийслэлийн Засаг дарга нь бүрэн биелүүлж хариуцагч Ж.т холбогдох хэсгийг хүчингүй тэмдэглэгээг хийсэн гэсэн хариуг өгч, албан тоотоор хариуг ирүүлсэн тул уг албан тоотыг үндэслэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар тухайн шийдвэр гүйцэтгэлийн хэргийг хаасан хэдий ч өнөөдрийг хүртэл Нийслэлийн засаг дарга болон Нийслэлийн газар зохион байгуулалтын алба нь биднийг хохироож, даруй 5 жилийн нүүрийг үзэж байхад газрын эрхийн актыг шинээр гаргаж энэхүү маргаантай асуудлыг шүүхийн шийдвэр. Тогтоолын дагуу шийдвэрлэх ёстой байтал өнөөдрийг хүртэл Нийслэлийн Засаг дарга нь энэхүү захирамжийг гаргахгүй байгаа нь нэхэмжлэгч иргэд бидний газрын тухай хуульд заасан эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болгон өнөөдрийг хүртэл Ж. нь хууль ёсны эзэмшигч шиг дураараа авирлах нөхцөлийг бүрдүүлсэн юм. Мөн нэхэмжлэгч иргэд бид энэ хугацаанд ихээхэн цаг хугацаа, сэтгэл санааны хүнд дарамтыг үзэж өнөөдрийг хүрч байна.
Ингээд арга буюу нэхэмжлэгч нар нь шүүхийн тогтоолыг Нийслэлийн Засаг дарга болон Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба нь биелүүлэхгүй ихээхэн хугацааг өнгөрүүлэн нэхэмжлэгч иргэдийг чирэгдүүлж байгаа тул 2025 оны 01 сарын
23-ны өдөр Нийслэлийн Засаг даргын тамгын газар болон Нийслэлийн Засаг даргад хандан гомдол гаргасан байдаг. Ингээд нэхэмжлэгч иргэд бидний гаргасан /2025/01/06-ны өдөр гомдол гаргасан / Энэхүү баримт нь ХХ-ийн (28-р хуудас) хуудсанд хавсаргасан байгаа болно/ гомдлын хариуг өгсөн бөгөөд уг албан тоотод: “ Дээрх шүүхийн тогтоолыг үндэслэн Нийслэлийн Засаг даргын тамгын газраас 2025 оны 01 сарын 24-ны өдөр хариу хүргүүлэх тухай гэх /******* тоот/ Энэхүү баримт нь мөн ХХ-ийн (29-р хуудас) хуудсанд хавсаргасан болно / хариуг ирүүлсэн Нийслэлийн Засаг даргын 2024 оны А/ дугаар захирамжаар СБД-ын 18 дугаар хороо, Бэлхийн 37/А тоот дугаартай газарт Нийслэлийн засаг даргын 2003 оны дугаар захирамжаар иргэн Ж.т өмчлүүлсэн газрын хэмжээг багасган 619 м.кв болгон өөрчлөлт оруулсан байна.
Иймд Нийслэлийн Засаг даргын 2024 оны А/ дугаартай захирамжийг хууль тогтоомж зөрчсөн гэж үзвэл шүүхэд хандан шийдвэрлүүлнэ үү? гэсэн хариуг нэхэмжлэгч Ц., О. нарт ирүүлсэн юм.
Ингээд нэхэмжлэгч иргэд бид 3 шатны шүүхийн хүчин төгөлдөр тогтоолыг Нийслэлийн Засаг дарга болон Нийслэлийн газар зохион байгуулалтын алба нь биелүүлэн хоорондоо уялдаа холбоотой ажиллах ёстой байтал бидний 3 шатны шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр,тогтоолыг үл тоон тэс өөр болгон өөрчилж хариуцагч Ж.т газрын хэмжээг хүчингүй болгосон тэмдэглэгээг шүүхийн шийдвэрийн дагуу хийгдсэн байхад Ж.ын газрын хэмжээг 619 м.кв болгон нэмэгдүүлэн Нийслэлийн Засаг дарга нь 2024 оны 08 сарын 08-ны өдрийн А/ тоот хууль бус захирамжийг гаргасан байх ба үүнийг нь нэхэмжлэгч нар нь 2025 оны 01 сарын 24-ны өдөр гомдлынхоо хариуг авахдаа л анх олж мэдэн үүний дагуу уг Нийслэлийн Засаг даргын гаргасан 2024 оны А/ тоот захирамжийг хууль бус болохыг тогтоолгохоор Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандан юм.
Хариуцагч Нийслэлийн Засаг даргад Захиргааны хэргийн анхан,давах шатны болон Монгол Улсын дээд шүүхийн Захиргааны хяналтын шатны шүүхийн шийдвэр магадлал, тогтоолд зааснаар шүүхээс гаргасан шийдвэрийг биелүүлэх арга,журам, хугацааг /Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д зааснаар/ тодорхойлж, Газрын тухай хууль Монгол улсын иргэнд газар эзэмшүүлэх тухай хуулиудад нийцүүлэн эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрээ гаргах боломжит хугацааг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 3 сараар тогтоож, энэ хугацааны дотор зохих шийдвэрийг гаргасан байхыг Нийслэлийн Засаг даргад даалгаж шийдвэрлэсэн байдаг.
Мөн Нийслэлийн Засаг даргаас дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд Нийслэлийн Засаг даргын 2003 оны 10 сарын 03-ны өдрийн дугаар захирамжийн Ж.т холбогдох хэсгийн нэхэмжлэгч нарын газартай давхцаж буй хэсгийг хүчингүй болсонд тооцсугай ” гэж заасны дагуу шинээр акт дахин гаргаагүй тул өмчлүүлэх эрх олгосон 1995 оны дугаар захирамжийн Ж.т холбогдох заалтыг хүчингүй болгосон тухай тэмдэглэгээг тухайн захирамж дээр хийсэн атлаа нэхэмжлэгч нарын газрын захирамжийг шинээр гарган Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд хуулийн дагуу бусад ажиллагааг хийхийг даалгаагүйгээс нэхэмжлэгч нарын газрын гэрээ хийж гэрчилгээг олгохгүй өнөөдрийг хүрч холбогдох нотлох баримтууд болох газар эзэмших эрхийн гэрчилгээ болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, хяналтын шатны шүүхийн тогтоол зэрэг бүхий л баримтуудаа үзүүлж, газрын захирамж гаргуулах болон гэрээ хийж гэрчилгээгээ шинээр гаргуулан авах өргөдөл хүсэлтээ гаргасан боловч Нийслэлийн Засаг дарга нь нэхэмжлэгч О., Ц. нарын газар эзэмших эрхийг сэргээн шинээр газрын эрхийн захирамжийг өнөөдрийг хүртэл гаргаж өгөлгүй чирэгдүүлэн хүлээлгэсээр өнөөдрийг хүрч байна. Мөн нэхэмжлэгч нар нь Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд удаа дараагаар хандахад Нийслэлийн Засаг даргаас шинэ акт буюу нэхэмжлэгч нарт газрын эрхийн захирамж гаргаагүй байна, удахгүй шийдвэрлээд өгнө / Энэхүү асуудлаараа Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд удаа дараагаар хандаж байсныг нотлох баримт нь ХХ-ийн (29 хуудсанд хавсаргасан байгаа болно/ гэсэн шалтгаанаар өнөөдрийг хүртэл 2003 оноос хойш суурьшин барилга байшингаа барин амьдарч буй иргэд бидний эрх ашгийг зөрчин амгалан тайван амьдарч, суурьших нөхцөлийг бүрдүүлэх боломжгүй болгосон. Мөн Геодези зураг зүйн газрын нэгдсэн системд уг хүчингүй болгосон тэмдэглэгээг буюу мэдээллийг оруулсан эсэх нь өнөөдөр ч тодорхойгүй байна.
Мөн Нийслэлийн Засаг дарга нь холбогдох шүүхийн тогтоол болон нотлох баримтуудыг үндэслэн маргаан бүхий газар дээр бодит нөхцөл байдлуудыг сайтар харьцуулан өөрөөр хэлбэл хээрийн судалгааг явуулан нөхцөл байдлыг тогтоон, дахин шинэ акт гаргах замаар шүүхийн шийдвэрийг биелүүлэлгүй өнөөдрийг хүрч нэхэмжлэгч иргэдийн газрын захирамжийг гаргахгүй байгаа нь нэхэмжлэгч нарын газрын өмчлөх эрх зөрчигдөж, өмчлөх эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болгож байна.
Иймд нэхэмжлэгч Ц,, О. нарын иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар эзэмших тухай захирамжийг шинээр гаргахгүй байгаа Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох
мөн Нийслэлийн Засаг даргын 2024 оны 08 сарын 08-ны өдрийн А/ тоот иргэн Ж.т холбогдох захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргаж байна” гэжээ.
2.2. Нэхэмжлэгч Ц. шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Энэ шүүхийн шийдвэрийг биелүүлээд, хэрэгжүүлээд, шүүхийн шийдвэр гүйцэтгэлтэй холбоотой бүх ажиллагааг хийж, шаардлагатай бичиг баримтуудыг бүрдүүлээд өгсөн байдаг. Тухайн үед буюу 2019 онд Нийслэлийн газрын алба Улсын бүртгэлийн газар луу албан бичиг явуулсан байдаг. Түрүүн шүүгчийн уншсан баримтуудад ч энэ асуудал тодорхой харагдсан байх. Өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх ажиллагаа ил тод явагдаж байсан. Тэр үед Улсын бүртгэлийн байцаагч н.Анхбаяр гэдэг хүн тухайн асуудал ямар шатны шүүхээр явж байгаа, ямар ажиллагаа хийгдэж байгаа талаар нэлээд нарийн судалж, түдгэлзүүлэхтэй холбоотой ажиллагааг хүртэл хийж байсан. Харин газрын албаны зүгээс “би албан тоот явуулчихсан” гэсэн байдлаар хандсан. Энэ талаар тухайн үед өмчлөлийн хэлтсийн ажилтнуудтай ч уулзаж байсан. Мөн Тамгын газарт Мөнхжин гэдэг ажилтантай уулзахад “таны асуудал хүчин төгөлдөр байгаа шүү дээ” гэж хүртэл хэлж байсан. Өөрөөр хэлбэл тухайн үед шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа гэдгийг холбогдох байгууллагын ажилтнууд өөрсдөө ч хүлээн зөвшөөрч байсан нөхцөл байдал харагддаг гэж тайлбарлаж байна. Би тэр н.Анхбаяр гэдэг хүнийг онцолж хэлж байгаа юм. Учир нь энэ чинь хоёр өөр байгууллагын асуудал шүү дээ. Нэг нь өмчлөгдсөн газрыг хүлээж авч бүртгэдэг Улсын бүртгэлийн байгууллага. Тэр үед түдгэлзүүлэх ажиллагаатай холбоотой асуудлыг Улсын бүртгэлийн байгууллагын зүгээс маш нарийн шалгаж, бүх процессыг нь тодорхой бичиж, судалсан байсан. Би хувьдаа тэр ажиллагаанд нь үнэхээр талархаж, бахархаж явдаг. Харин газрын албаны хувьд бол бараг юу ч хийгээгүй. “Манай дарга мэднэ”, “Засаг даргын Тамгын газартайгаа ярь” гэсэн байдлаар хандсан. Тэгээд Засаг даргын Тамгын газрын хуулийн зөвлөх залуутай хамт ороход “өө тийм байна шүү дээ, энэ дээр чинь хүчингүй болсон тэмдэглэгээ хүртэл хийгдчихсэн байна шүү дээ, би тэгээгүй байгаа гэж бодсон юм” гэж хэлж байсан. Гэтэл газрын албаны зүгээс өөрсдийн хийсэн ажиллагааг хамгаалаад, зөвтгөх байдлаар тайлбарлаж байсан нөхцөл байдал үүссэн гэж ярьж байна” гэв.
2.3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Сүүлийн тайлбараа хэлье. Асуулт, хариултын явцад хариуцагчийн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн төлөөлөгч нарын ярьсан зүйл дээр нэмэлт тайлбар хэлье. Энд н., н.******* нарын газар эзэмших эрхийн асуудал яригдаж байгаа. Энэ талаар холбогдох захирамжуудыг сая уншуулж, судлуулсан. Тухайлбал н.******* гэдэг хүний захирамжаар шийдвэрлэгдсэн асуудал мэтээр тайлбарлагдаж байгаа. Тэгээд энэ хүчин төгөлдөр мэтээр яригдаж байгаад 1987 он, 1995 он, 2003 оны захирамжууд хүртэл дурдагдаж байна. Гэтэл өнөөдрийн байдлаар манай хоёр нэхэмжлэгчийн газар эзэмших эрх хоёулаа байхгүй болсон нөхцөл байдал үүсчхээд байна. Мөн Г. гэдэг хүн 2018 онд “өнөөдөр маргаан үүсээд байгаа энэ газартай холбоотой асуудалд оролцохгүй, миний эрх ашиг хөндөгдөхгүй, би Сүхбаатар дүүрэгт газар эзэмшдэггүй” гэсэн агуулгатай тайлбар гаргаж байсан байдаг. Гэтэл 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн Нийслэлийн газар зохион байгуулалтын алба газар зохион байгуулалттай холбоотой эрх хэмжээг төвлөрүүлэн хэрэгжүүлж эхэлсэнтэй холбоотойгоор уг асуудал өөрөөр яригдаж эхэлсэн гэсэн агуулгаар тайлбарлаж байна. Өмнө нь Нийслэлийн Засаг даргын захирамж гарсны дараа тухайн дүүргийн газар зохион байгуулалтын алба нь түүний дагуу ажиллагаа явуулж, Сүхбаатар дүүргийн Засаг дарга өөрөө холбогдох захирамжаа гаргаад явдаг байсан. Харин одоо газар зохион байгуулалттай холбоотой эрх мэдэл төвлөрөөд, бүх асуудал Нийслэлийн Засаг даргын эрх хэмжээнд шилжсэн нөхцөл байдал үүссэн байна. Гэтэл өнөөдөр ямар ч эрхгүй этгээдэд газар олгосон асуудал яригдаж байна. Тухайлбал Г. гэдэг хүн өөрөө өргөдөл ч гаргаагүй байдаг. Өргөдөл гаргах байтугай 2018 онд “миний эрх ашиг хөндөгдөхгүй” гэсэн агуулгатай тайлбар, хүсэлтээ өөрөө бичиж өгсөн байдаг. Гэтэл өнөөдөр нэхэмжлэгч Г.гийн эрхийн асуудал яригдаад байна. Сая гуравдагч этгээдийн төлөөлөгч хүртэл “та ямар эрхийн актаар энэ газрыг эзэмшиж байгаа вэ” гэж асууж байсан. Тэгэхэд 2018, 2019, 2020 онуудын шүүхийн шийдвэрүүдийг дурдсан. Гэвч эдгээр шүүхийн шийдвэрүүд өөрсдөө хүчин төгөлдөр бус болсон газрын захирамж, гэрчилгээ дээр үндэслэж гарсан асуудал яригдаж байна. Өөрөөр хэлбэл 2018 онд шүүхийн шийдвэр, тогтоол, магадлал нь гарчихсан байсан бол хариуцагч байгууллага тухайн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу л цаашдын ажиллагаагаа явуулах ёстой байсан гэсэн агуулгаар тайлбарлаж байна. Гэтэл тухайн ажиллагааг хийгээгүйгээс болоод өнөөдөр энэ газар эзэмшихтэй холбоотойгоор хэчнээн иргэн нэхэмжлэл гаргаж, өргөдөл хүсэлт өгч байна вэ? Энэ бүхэн 1 дүгээр хавтаст хэргийн 58-69 дүгээр хуудсанд авагдсан бүртгэл, мэдээллийн хуудсанд тодорхой байгаа шүү дээ. Одоо бүртгэлийн системтэй болчихсон учраас маргаад байх шаардлагагүй болсон. Өмнө нь газрын албанд иргэдийн өргөдөл, хүсэлтийг алга болгодог асуудал яригддаг байсан. Харин одоо бол ямар иргэн хэдэн оны хэдэн сарын хэдний өдөр ямар хүсэлт, гомдол гаргасан, түүнийг хааш нь шилжүүлсэн зэрэг бүх мэдээлэл бүртгэгдээд явж байгаа учраас алга болох боломжгүй болсон. Гэтэл өнөөдөр гэнэт хоёр нэхэмжлэгчийн асуудал яригдаж байна. Тухайлбал нэхэмжлэгч О.ы тухайд бол өөрөө газар эзэмших хүсэлт гаргаагүй, өргөдөл өгөөгүй байхад нь газар эзэмшүүлчихсэн асуудал яригдаж байгаа. Тэгээд өнөөдөр “та ямар эрхийн актаар энэ газрыг нэхэмжлээд байгаа юм бэ” гэж гуравдагч этгээдийн төлөөлөгч асуугаад байна. Хэрэв Ц.оос биш, надаас асуусан бол би “2018 онд гарсан шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолуудыг өнөөдөр хууль бус байсан гэж хэлэх гээд байна уу?” гэж хариулна. Учир нь тухайн үед хүчин төгөлдөр захирамж, гэрээ, гэрчилгээ байсан учраас маргаан шийдвэрлэгдээд явсан асуудал шүү дээ. Одоо гарсан шүүхийн шийдвэр, тогтоолын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хариуцагч болох газар зохион байгуулалтын алба, Нийслэлийн Засаг даргын зүгээс хийх ёстой байсан. Гэтэл өнөөдөр манай нэхэмжлэгчийг тухайн сонсох ажиллагаанд оролцуулаагүй. О. гэдэг хүн ирээгүй, түүнд мэдэгдээгүй, тайлбар авах ажиллагаа ч хийгдээгүй. Мөн 6 жилийн дараа шийдвэр гаргахдаа тухайн нөхцөл байдлыг тодруулаагүй. Хэн нь хэдэн метр квадрат газар эзэмших ёстой байсан, аль хэсэг нь хэнд хамаарах байсан зэрэг асуудлыг огт тодорхойлоогүй. Тийм учраас өнөөдөр иргэдийн хувьд өмнө нь гарсан шүүхийн шийдвэр, тогтоолоо бариад газар зохион байгуулалтын байгууллагад хандахаас өөр аргагүй нөхцөл байдал үүссэн. Гэтэл хариуцагч байгууллагын зүгээс 2019 оноос өнөөдрийг хүртэл ижил агуулгатай хариу өгсөөр ирсэн. Хамгийн сүүлд 2024 оны 01 дүгээр сарын орчимд дугаартай захирамж гарсан асуудал яригдаж байна. Огноог нь би андуурч байж магадгүй, гэхдээ ийм утгатай захирамж гарсан гэж тайлбарлаж байгаа юм. Тэгээд тухайн захирамж гарсантай холбоотойгоор нэхэмжлэгч нар гомдлоо гаргасан. Одоо ч мөн гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгөөч ээ гэж хүсэж байна. Үнэхээр энэ иргэд олон жил чирэгдсэн. Өнөөдөр зөвхөн нэхэмжлэгч О., Ц. нар чирэгдээд байгаа асуудал биш. Ер нь газар зохион байгуулалтын байгууллага шүүхийн шийдвэрийг биелүүлдэггүй, хүчин төгөлдөр бус болсон захирамжтай айлуудад газар олгоод явдаг асуудал тогтсон жишиг болсон мэт харагдаж байна. Энэ хэрэг ч гэсэн яг үүнтэй адил олон жил үргэлжилж, иргэдийг чирэгдүүлсэн асуудал гэж үзэж байгаа. Иймд нэхэмжлэгч О.ы нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү. Нэхэмжлэгчийн хувьд энэ асуудалд маш их гомдолтой байна” гэв.
Гурав. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын үндэслэл:
3.1. Хариуцагчаас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Иргэн О., Ц. нарын нэхэмжлэлтэй нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг хүргүүлж байна. Нийслэлийн Засаг даргын 2003 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн дугаар захирамжаар иргэн Ж.т Сүхбаатар дүүргийн Бэлхийн 37 дугаар гудамжны а тоотод байрлах 0 м.кв газрыг өмчлүүлж шийдвэрлэсэн байна.
Үүний дараа иргэн Ц., О. нарын зүгээс нийслэлийн Засаг даргын 2003 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн дугаар захирамжийн иргэн Ж., Г. нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШШ2018/ дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 221/МА2018/ дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 480 дугаар тогтоолоор Нийслэлийн Засаг даргын 2003 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн дугаар захирамжийн иргэн Ж.т холбогдох хэсгийг захиргааны байгууллага шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаанд түдгэлзүүлж шийдвэрлэсэн бөгөөд тус шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолыг биелүүлж нийслэлийн Засаг даргын 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн А/ дугаар захирамжаар иргэн Ж.т өмчлүүлсэн талбайн хэмжээг 619 м.кв болгон өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн.
Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж заасан бөгөөд иргэн Ц., О. нар нь газар эзэмших хүсэлтээ гаргаж байгаагүй тул эс үйлдэхүй гэж үзэх үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч Ц., О. нар маргаан бүхий актыг хүчингүй болгуулахаар нийслэлийн Засаг даргад хандсан бөгөөд тус гомдлын хариуг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн ******* тоот хариу хүргүүлэх тухай албан бичгээр хариуг хүргүүлсэн байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт “Дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллага байхгүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор нэхэмжлэлийг шууд шүүхэд гаргана” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нар тус албан бичгийг гардаж авсны хойн 3 сар 28 хоногийн дараа буюу 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдөр шүүхэд хандсан байна.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-т энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн байх тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
3.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц. шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “А/ дугаар захирамжийн тухайд Нийслэлийн Засаг дарга өөрийн бүрэн эрхийн хүрээнд, хууль зүйн үндэслэлтэй шийдвэр гаргасан гэж үзэж байна. Энэ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.2 дахь хэсэгт заасны дагуу эрх хэмжээнийхээ хүрээнд гаргасан үндэслэл бүхий шийдвэр гэж тайлбарлаж байна. Харин нэхэмжлэгчийн зүгээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагч байгууллага бүрэн хэрэгжүүлээгүй гэж үзэж байгаа. Тухайлбал Ж.Алтанзулын 0 м.кв газрын асуудлаас байшингийн суурийн хэсэг болох 65 м.кв талбайг хасаж, 619 м.кв болгон шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлсэн эсэх дээр маргаж байна. Мөн нэхэмжлэгч Ц.ын хувьд нэхэмжлэл гаргах эрхтэй эсэх асуудал яригдаж байна. Энэ талаар Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан “хууль ёсны итгэлийг хамгаалах” зарчмыг баримтлах ёстой гэж тайлбарлаж байна. Хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим нь тухайн этгээдийн эрх хууль ёсны үндэслэлээр үүссэн тохиолдолд хамгаалагдана гэсэн агуулгатай. Ц.ын тухайд 2003 онд 2 жилийн хугацаатай “цагаан гэрчилгээ” олгогдсон байдаг гэж тайлбарлаж байна. Тухайн “цагаан гэрчилгээ”-ний хугацаа 2005 онд дуусах ёстой байсан. Үүнтэй холбоотойгоор тухайн иргэн газар эзэмших хүсэлтээ дүүргийн холбогдох байгууллагад гаргаж, эрхээ хэрэгжүүлэх боломжтой байсан боловч өөрөө тухайн үед хүсэлт, ажиллагаагаа үргэлжлүүлээгүйгээс хугацаа хоцорсон нөхцөл байдал үүссэн гэж үзэж байна. Иймд энэ иргэний тухайд Захиргааны ерөнхий хууль-д заасан хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим үйлчлэхгүй гэж үзэж байгаа. Тийм учраас нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзэж байна. Мөн нэхэмжлэгч О.ы тухайд “миний газрыг Г.д олгосон” гэх асуудал яригдаж байгаа боловч Газрын ерөнхий газраас ирүүлсэн албан бичигт Г.гийн хүсэлт бүртгэгдсэн талаар дурдсан байдаг. Өнөөдрийн хоёр нэхэмжлэгчийн хувьд нэхэмжлэлийн шаардлага нь захиргааны актыг хүчингүй болгуулах болон эс үйлдэхүйтэй холбоотой шаардлага агуулж байгаа. Харин эс үйлдэхүйн тухайд хариуцагчийн зүгээс өмнө гаргасан хариу тайлбартаа дурдсан үндэслэлээр тайлбарлаж байна. Иймд нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөөч гэж хүсэж байна” гэв.
Дөрөв. Гуравдагч этгээдийн тайлбар, татгалзлын үндэслэл.
4.1. Гуравдагч этгээд шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34-р зүйлийн 34.4-д зааснаар хуулийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй байх зарчимтай.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Ц., О. нарын нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг даргад холбогдох хэргийг 2018.08.08-ны өдөр хэлэлцээд 128/ШШ2018/ дугаартай шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс 2018.10.11-ны өдөр хэлэлцээд 221/МА2018/ дугаартай магадлал, Монгол Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимаас 2018.12.03-ны өдөр хэлэлцээд 480 тоот тогтоол гарсан байна. Захиргааны шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлж Нийслэлийн Засаг даргын 2024.08.08-ны өдрийн А/ дугаартай захирамжаар Ж.ын өмчилсөн талбайгаас хасалт хийж 619 м.кв болгон өөрчлөлт оруулж, шүүхийн шийдвэрийг биелүүлсэн байна. Ж. нь 2010 нас барсан, охин Т.******* түүний өвийг хүлээн авч улсын бүртгэлийн газраас Г-2203011388 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээг шинээр олгосон, Т.******* нь дүү Т.*******ад 2018.10.22-ны өдөр өмчлөх эрхээ шилжүүлсэн байна.
О., Ц. нар газар эзэмших хүсэлт гаргаж байгаагүй байхад төрийн байгууллагыг буруутгах нь хуульд нийцэхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
4.2. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Хэргийг шүүх хянан хэлэлцэхдээ нотлох баримтуудыг шинжлэн судалж, хариуцагч болон гуравдагч этгээдийн хүсэлтээр асуулт, хариултын ажиллагаа явууллаа. Одоо шүүх шийдвэрээ гаргаж байна. Өнөөдрийн байдлаар авч үзвэл Ж. гэдэг хүн 2003 онд тухайн газрын өмчлөх эрхээ олж авсан байна. Өөрөөр хэлбэл өмчлөх эрх нь үүсэж, улсын бүртгэлээр баталгаажсан нөхцөл байдал тогтоогдож байна. Харин Ц.ын хувьд тухайн үед дөнгөж “цагаан гэрчилгээ” авч байсан бөгөөд уг гэрчилгээний хугацаа 2005 онд дууссан байна. Тухайн газрыг үргэлжлүүлэн эзэмшихийн тулд хуулийн хугацаанд хүсэлтээ гаргаж, газар эзэмших эрхийн хугацаагаа сунгуулж, холбогдох захирамжаа шинэчлүүлэх шаардлагатай байсан. Энэ нь газар эзэмшигчийн хуулиар хүлээсэн үүргийн нэг хэсэг юм. Мөн тухайн үед буюу 2003-2005 оны хооронд хил, зааг, газрын ашиглалттай холбоотой маргааныг шийдвэрлэх, бусдын ашиглалтад орсон асуудлыг чөлөөлүүлэх талаар эрхээ хэрэгжүүлэх боломж нээлттэй байсан гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл тухайн асуудлыг тэр үед нь шийдвэрлүүлэх хууль зүйн боломж нөхцөл байсан гэж шүүх дүгнэж байна. Гэтэл энэ хүний тухайд 2018 оны шүүхийн шийдвэрээр “шинэ акт гарга” гэсэн даалгавар өгөгдсөн байдаг. Гэхдээ шинэ акт гаргах эрх бүхий этгээд нь хуульд захирагдаж шийдвэр гаргах ёстой. Юуны өмнө Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлд заасан хүсэлтүүдийг тухайн иргэн хэдэн удаа, ямар байдлаар гаргаж байсан бэ гэдгийг судлах ёстой байсан. Ямар ч хүсэлт гаргаагүй хүнд шүүхийн шийдвэрийн дагуу шууд шинэ акт гаргаж газар олгох юм бол энэ өөрөө хууль бус нөхцөл байдал болно гэж үзэж байна. Тийм учраас энэ асуудал дээр Нийслэлийн газрын алба болон газрын асуудал эрхэлсэн байгууллагын тухайд шүүхээс “талууд 2003 онд цагаан гэрчилгээ олгогдсон байсан гэдэг үйл баримт дээр маргахгүй байна” гэж дүгнэсэн байдаг. Мөн Дээд шүүх ч 2003 онд цагаан гэрчилгээ олгогдож байсан гэдэг үйл баримтыг тогтоосон. Өөрөөр хэлбэл 2003 онд цагаан гэрчилгээ олгогдсон гэдэг нөхцөл байдал өөрөө тодорхой байгаа учраас шинэ акт гаргахдаа тухайн цагаан гэрчилгээтэй холбоотой эрх зүйн байдлыг харгалзан үзэж шийдвэрлэсэн гэж тайлбарлаж байна. Тэгэхээр Ц.ын цагаан гэрчилгээ, *******ын цагаан гэрчилгээ, мөн Г. нарын цагаан гэрчилгээг үндэслээд эдгээр хүмүүсийн хүсэлт хуульд заасан журмын дагуу явагдсан эсэхийг шалгах ёстой байсан гэж үзэж байна. Гэтэл Ц.ын тухайд газар эзэмших эрхийн хугацаагаа сунгуулах хүсэлт гаргаагүй үйл баримт тогтоогдож байхад шүүхээс газар олгох асуудлыг шийдвэрлээд байна гэж ойлгогдож байгаа юм. Өөрөөр хэлбэл тухайн хүмүүс газар эзэмших, өмчлөх эрхээ үргэлжлүүлэх талаар хуульд заасан хүсэлтээ гаргаагүй байхад шинэ акт гаргасан асуудал яригдаж байна. Хариуцагчийн тайлбараас харахад тухайн хүнийг дуудаж “та 2003 онд цагаан гэрчилгээтэй байсан бол газраа сунгуулах хүсэлтээ гаргах ёстой байсан” гэж тайлбарласан байдаг. Гэтэл нөгөө тал нь “манай аав 2008 онд, 2010 онд хүсэлт гаргасан” гэх байдлаар ярьж байгаа нь зүгээр нэг явж байгаад л газар эзэмших эрхтэй болчихдог мэт ойлголт төрүүлж болохгүй гэж үзэж байна. Шүүх хуульд захирагдаж шийдвэр гаргадагтай адил газрын алба ч мөн Газрын тухай хуульдаа захирагдаж ажиллах ёстой гэсэн агуулгаар тайлбарлаж байна. Тэгэхээр 2003 оны 5 дугаар сард гэрчилгээ авсан, 2005 онд газар эзэмших эрхийн хугацаа нь дууссан, түүнээс хойш сунгуулах хүсэлтээ гаргаагүй байхад “шүүх шийдвэр гаргасан учраас 400 м.кв газар олгоё” гээд өнөөдөр ын эрхийг хөндөж болохгүй шүү дээ. Энэ өөрөө зөрчил болно. Цаашлаад Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлалтай ч зөрчилдөнө гэж үзэж байна. Учир нь тухайн үед газар эзэмших эрхээ сунгуулах хүсэлтээ гаргаагүй, 2018 онд шүүхийн шийдвэр гарсан, 2023 онд Нийслэлийн Засаг дарга эрх хэмжээгээ төвлөрүүлэн хэрэгжүүлж эхэлсэн нөхцөл байдал тогтоогдож байна. Энэ хугацаанд шинэ акт уг нь 3 сарын дотор гарах ёстой байсан боловч яагаад гараагүйг би мэдэхгүй байна. Гэхдээ ер нь газрын асуудал хариуцаж байгаа байгууллагууд, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, газрын албаны ажилтнууд хариуцлагатай ажиллах үүрэгтэй. Гэтэл бодит байдал дээр иргэдийг хохироосон асуудлууд байнга гарч байна. Би өөрөө ч гэсэн нэхэмжлэгчийн талд орж тайлбар хэлж байгаа хүний хувьд, ийм алдаа, зөрчлүүдийг шүүхээр засаж залруулах ёстой гэж үздэг.
Ийм алдаа дахиж хэзээ ч, хэний ч дээр давтагдаж болохгүй. Шүүхийн шийдвэрүүд гарсаар байхад Нийслэлийн газрын алба, Чингэлтэй дүүрэг, Хан-Уул дүүрэг гээд байгууллагууд дээр ажилтнууд нь байнга солигддог. Гэхдээ өмнө нь ийм төрлийн маргаан гарч байсан, ийм асуудлыг ингэж шийдвэрлэж байсан шүү гэдэг уялдаа холбоо, залгамж чанар төрийн байгууллагуудын хооронд ерөөсөө байхгүй байна. Миний хувьд 2003 оны асуудал дээр газрын албыг буруутгахаас илүүтэйгээр Ц. өөрөө эрхээ хэрэгжүүлээгүй гэж харж байгаа. Өөрөөр хэлбэл газар эзэмших эрхийн хугацаагаа сунгуулах хүсэлтээ гаргаагүй. Харин эрхээ хэрэгжүүлээгүйнх нь төлөө өнөөдөр Нийслэлийн Засаг дарга, газрын алба, Сүхбаатар дүүргийн газрын алба, Засаг даргыг буруутгах үндэслэлгүй гэж үзэж байна. Энгийнээр хэлбэл, газар эзэмших эрхээ сунгуулах хүсэлт гаргаагүй этгээдэд яаж дахин газар олгох юм бэ гэсэн асуудал яригдаж байгаа юм. Шүүхийн зүгээс “цагаан гэрчилгээ байсан” гэдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж байгаа. Харин нөгөө талаас тухайн хүний эрх ашгийг хуульд нийцүүлж шийдвэрлэх шаардлага гарч байна. Тийм учраас хариуцагч байгууллагууд шинэ акт гаргах асуудлыг 6 жилийн хугацаанд судалсан байх гэж ойлгож байна. Магадгүй энэ хугацаанд Ц.ын газар эзэмших эрх сунгуулах хүсэлт байсан эсэхийг бүх архив, материалуудаасаа шалгаж нягталсан байх гэж үзэж байна. Тэгээд сүүлдээ арга ядаад, 2024 онд шинэ акт гаргахаасаа өмнө дуудсан байна. “Та нэг ч удаа газар эзэмших эрхээ сунгуулах хүсэлт гаргаагүй байна” гэдгийг хэлсэн байгаа юм. Мөн Г.гийн асуудал дээр шүүхээс “Г. хоёр газар эзэмшсэн байсан учраас нэг эрхийг нь хүчингүй болгож байна. Харин О., Ц. та хоёрын хувьд энэ газартай холбоотой хүсэлт гаргах эрх нээлттэй хэвээр байна” гэж н.Цэцэгмаа шүүгчийн шийдвэрт хүртэл дурдсан байдаг. Өөрөөр хэлбэл “та бүхэн энэ газарт хүсэлт гаргаж болно” гэдэг боломжийг шүүх өөрөө нээлттэй үлдээсэн байхад хүсэлт ч гаргаагүй, газар эзэмших эрхээ ч сунгуулаагүй атлаа өнөөдөр Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийг бүхэлд нь үгүйсгэж болохгүй гэж үзэж байна. Гэтэл өнөөдрийн байдлаар 0 м.кв газрын 400 м.кв-ыг Ц., 113 м.кв-ыг О. эзэмших байдлаар яригдаж байгаа нь өмнө нь хууль ёсоор үүссэн өмчлөх эрхийг хөндөж байгаа асуудал болж байна гэж тайлбарлаж байна. Тэгээд манайх эцэстээ 173 м.кв газартай үлдэхээр нөхцөл байдал яригдаж байгаа юм. Нөгөө талын ярьж байгаагаар бол тухайн үеийн 300 м.кв-ын гэрчилгээ гэдэг нь тухайн иргэн үнэндээ 1000 м.кв газартай байсан ч гэсэн тухайн үеийн нэгдсэн журмаар зөвхөн 300 м.кв-аар гэрчилгээ олгодог байсан асуудал гэж тайлбарлаж байна. Гэтэл энэ 3 шатны шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, тухайлбал 486 дугаар бүхий анхан шатны шүүхийн шийдвэрт “т зөвхөн 300 м.кв газар олгоно” гэж огт дүгнээгүй байдаг. Харин тухайн үед бүгд цагаан гэрчилгээтэй байсан нь тогтоогдсон учраас энэ 3 этгээдийн эрх, нөхцөл байдлыг шинэ акт гаргахдаа нэг бүрчлэн судалж шийдвэрлэх ёстой байсан гэж үзэж байна. Шүүгч ч энэ талаар асууж байгаа. Өөрөөр хэлбэл 6 жилийн хугацаанд ажиллагаа явуулсан атлаа хэрхэн дүгнэж, ямар үндэслэлээр шинэ акт гаргасан бэ гэдгийг тодруулж байна. Нэхэмжлэгч Ц.ын зүгээс “3 сарын дотор шинэ акт гараагүй бол н.ын 0 м.кв газрын эрх бүхэлдээ хүчингүй болно, улмаар Ц. тухайн газраас эзэмших эрхтэй болж, О. ч мөн тодорхой хэмжээгээр эрх нээгдэнэ” гэсэн агуулгаар тайлбарлаж байгаа. Гэвч хариуцагчийн зүгээс үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Учир нь 6 жилийн дараа шинэ акт гаргахдаа өмчлөгчийн хууль ёсны итгэл, өмчлөх эрхийг хамгаалах зарчмыг харгалзан үзсэн бөгөөд н.ын 0 м.кв газрыг эзэмшиж, өмчилж байсан эрх нь хууль зүйн үндэслэлтэй байсан гэж дүгнэж байгаа юм. Ингээд дүгнэхдээ н. өөрийн 0 м.кв газрыг хууль ёсны дагуу эзэмшиж, ашиглаж, өмчилж байсан гэж үзсэн. Мөн тухайн хугацаанд газар эзэмших эрхийн хугацаагаа сунгуулах хүсэлтүүдээ гаргаж байсан, харин мэдээллийн санд бүртгэлгүй байсан О. гэдэг хүний байшин тухайн үл хөдлөх хөрөнгийн бүртгэлд орсон нөхцөл байдал тогтоогдсон учраас тэр хэсгийг нь хасаж шийдвэрлэх боломжтой гэж үзсэн байна. Өөрөөр хэлбэл энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар холбогдох байгууллагууд өөрсдийн эрх хэмжээний хүрээнд хэлэлцэж, шийдвэр гаргасан гэж тайлбарлаж байгаа юм. Мөн шүүхээс “н.т 300 м.кв газар олго” гэж огт шийдээгүй гэдгийг шүүх анхаарч үзэх ёстой гэж үзэж байна. Харин хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрүүдэд “талуудын нөхцөл байдлыг судалж, шинэ акт гарга” гэсэн агуулгатай даалгавар өгөгдсөн гэж тайлбарлаж байна. Тийм учраас тухайн шинэ актыг эрх хэмжээнийхээ хүрээнд гаргасан бөгөөд 2018 оны 8 дугаар сарын тоот захирамж нь өмчлөгчийн Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан өмчлөх эрхийг хамгаалах зорилгоор гарсан шийдвэр гэж үзэж байна. Харин О., Ц. нарын тухайд тухайн 256 м.кв газарт хүсэлт гаргах эрх нь нээлттэй байна гэж шүүхийн шийдвэрт хүртэл дурдсан байхад энэ боломжийг ашиглахгүйгээр заавал бусдын өмчилж, хууль ёсоор эзэмшиж байсан газраас тасалж авах асуудал яриад байгаа нь хэр хуульд нийцэж байгаа вэ гэдэг асуудал яригдаж байна. Өөрөөр хэлбэл өөрсдөө газар эзэмших эрхээ сунгуулах хүсэлтээ гаргаагүй, 2003-2004 онд Сүхбаатар дүүргийн Засаг даргын зүгээс газар эзэмшихтэй холбоотой ажиллагаа бүрэн хийгдээгүй, эс үйлдэхүй гарсан байж болох ч үүнээс болоод өнөөдөр шууд бусдын өмчилсөн газраас тасалж авах эрх үүсэх үү гэдэг асуудлыг шүүх дүгнэх ёстой гэж үзэж байна. Тухайн үед гэрчилгээ гаргуулах, газар олгохтой холбоотой ажиллагаа бүрэн хэрэгжээгүй байж болно. Гэхдээ тэр нөхцөл байдлыг үндэслээд өнөөдөр н.ын өмчилсөн 0 м.кв газраас 400 м.кв-ыг Ц.од, 113 м.кв-ыг О.д шилжүүлэх үндэслэл шууд бий болно гэж үзэх нь өөрөө маргаантай асуудал гэж тайлбарлаж байна. Иймд хариуцагч байгууллагын зүгээс 6 жилийн дараа ч гэсэн нөхцөл байдлыг шалгаж, талуудын эрх ашгийг харгалзан шинэ акт гаргасан гэж үзэж байна. Хэдийгээр шүүхийн шийдвэрт заасан 3 сарын хугацаанд гаргаагүй ч гэсэн шинэ акт гаргахдаа “н.ын 0 м.кв газраас тасалж олгох хууль зүйн үндэслэл үнэхээр байна уу” гэдгийг нягталж шийдвэрлэсэн гэж тайлбарлаж байгаа юм. Хууль бусаар бусдын эрх ашгийг хязгаарлаж, өмчлөх эрхээс нь газар тасалж авах зохицуулалт хуульд байхгүй. Тийм учраас холбогдох байгууллагууд хуульдаа захирагдаж шийдвэр гаргасан гэж үзэж байна. Энд яригдаад байгаа “давхцалтай хэсэг” гэдэг нь өөрийн өмчлөлийн газраа тухай үед нь хамгаалж чадаагүйгээс бусдын байшин орж ирсэн асуудал юм. Хэрэв тухайн үед н. нэхэмжлэл гаргаж, байшингийн суурийн асуудлыг шийдвэрлүүлсэн бол өнөөдөр 0 м.кв газраа бүтнээр нь хадгалж үлдэх боломжтой байсан гэж үзэж байна. Гэсэн хэдий ч нөхцөл байдлыг харгалзан үзээд 65 м.кв газрыг хассан шийдвэр гарсан бөгөөд энэ асуудал дээр талууд маргаагүй учраас одоо нэмэлт маргаан байхгүй гэж тайлбарлаж байна. Тийм учраас нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгөөч гэж хүсэж байна. Мөн ер нь газар эзэмших, ашиглахтай холбоотой ийм төрлийн маргаанд хариуцагчийг зөв тодорхойлох асуудал чухал. Хэрэв газрын албаны эс үйлдэхүй яригдаж байгаа бол тухайн дүүргийн холбогдох байгууллагыг хамтран хариуцагчаар татах асуудлыг анхнаасаа шийдвэрлэх ёстой байсан гэж үзэж байна. Учир нь өнөөдрийн байдлаар газрын асуудалтай холбоотой эрх хэмжээ, шийдвэр гаргах бүрэн эрх нь Нийслэлийн байгууллагад төвлөрсөн байгаа учраас энэ асуудлыг илүү нягт, анхааралтай авч үзэх шаардлагатай гэж үзэж байна” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч нарт хамаарах газар эзэмших эрхийн талаарх үйл баримт.
2.1. Анх Сүхбаатар дүүргийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны 1995 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн б дугаар шийдвэрээр Сүхбаатар дүүргийн 15 дугаар одоогийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт, 95544, 95545 дугаартай “Амины хэрэгцээнд газар эдлэх эрхийн үнэмлэх” ёсоор тус бүр 400 м.кв газрыг эзэмших эрхийг нэхэмжлэгч Ц.ын аав Б., нэхэмжлэгч О. нарт олгожээ.
2.2. Нэхэмжлэгч Ц.ын эцэг Б. нь өөрийн эзэмшлийн Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны Бэлхийн 37 дугаар гудамжны а тоот 400 м.кв газрыг өөрийн хүү Ц.ын нэр дээр шилжүүлэх хүсэлт гаргаж, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2003 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн “Иргэдийн газар эзэмших эрхийг баталгаажуулж, гэрчилгээжүүлэх тухай” ******* дугаар захирамжийг үндэслэн 2003 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Б.ийн эзэмшиж байсан Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны Бэлхийн 37 дугаар гудамжны а тоот хаягтай 400 м.кв газрыг 2 жилийн хугацаагаар Ц.од эзэмшүүлэхээр шийдвэрлэж эрхийн ******* дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгожээ.
2.3. Нэхэмжлэгч О. нь 2014 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн газрын албанд холбогдох баримтыг бүрдүүлж Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны Бэлхийн 37 дугаар гудамжны б тоот 287 м.кв газрыг эзэмших хүсэлтийг гаргаж, улмаар Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн А/335 дугаар захирамжаар О.д Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны Бэлхийн 37 дугаар гудамжны тоот 287 м.кв газрыг гэр бүлийн зориулалтаар 5 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэж эрхийн 000516379 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгожээ.
3. Гуравдагч этгээдэд хамаарах газар эзэмших эрхтэй холбоотой үйл баримт.
3.1. Иргэн Д.*******т Сүхбаатар дүүргийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны 1996 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 182 дугаар шийдвэрээр Б., О. нарын газрын зэргэлдээ Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо /хуучин нэрээр/, Бэлхийн 37 дугаар гудамж, а тоот 300 м.кв газрыг амины хашааны зориулалтаар эзэмшүүлж 96642 дугаартай “Амины хэрэгцээнд газар эдлэх эрхийн үнэмлэх” олгожээ.
3.2. Ж. нь өөрийн нөхөр Д.*******ын /1997 онд нас барсан/ 1996 оны 96642 дугаар “Амины хэрэгцээнд газар эдлэх эрхийн үнэмлэх”-ийг өөрийн нэр дээр шилжүүлэх хүсэлтийг 2003 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Сүхбаатар дүүргийн Газрын албанд, “а тоотын 0 м.кв газрыг өмчлөн авах хүсэлт”-ийг 2003 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр мөн дүүргийн Засаг даргад, “а тоотын газрын илүү 256 м.кв хэсэг газрыг хамтран амьдрагч Г.д шилжүүлэх хүсэлт”-ийг мөн дүүргийн Газрын албанд 2003 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр тус тус гаргаснаар нийслэлийн Засаг даргын 2003 оны дугаар захирамжаар Ж.т а-ийн 0 м.кв, Г.д б-ийн 256 м.кв газрыг тус тус өмчлүүлж шийдвэрлэжээ.
3.3. Нийслэлийн Засаг даргын 2005 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 330 дугаар захирамжаар Г.гийн 256 м.кв газрыг өмчлөх эрхийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
3.4. Ж. нь 2010 онд нас барж түүний охин болох Т.******* нь өвлөх эрхийн гэрчилгээгээр 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр эрхийн улсын
бүртгэлийн Г-2203011388 дугаарт маргаан бүхий газрын эрхийг шилжүүлэн бүртгэж, 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн худалдах худалдан авах гэрээгээр Т.*******ын өмчлөлд мөн шилжүүлэн бүртгэжээ.
4. Өмнө нь шийдвэрлэгдсэн захиргааны хэргийн тухайд.
4.1. Нэхэмжлэгч Ц., О. нар нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд “Нийслэлийн Засаг даргын 2003 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн дугаар захирамжийн Ж., Г. нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэл гаргаж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн дугаар шийдвэрээр Нийслэлийн Засаг даргын 2003 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн дугаар захирамжийн Ж.т холбогдох хэсгийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 3 /гурав/ сарын хугацаанд түдгэлзүүлж, холбогдох нотлох баримтууд болон бодит нөхцөл байдлыг сайтар харьцуулан судалж, дахин шинэ акт гаргах замаар шүүхийн шийдвэрийг биелүүлж, Нийслэлийн Засаг даргаас дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд Нийслэлийн Засаг даргын 2003 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн дугаар захирамжийн Ж.т холбогдох хэсгийн нэхэмжлэгч нарын газартай давхцаж буй хэсгийг хүчингүй болсонд тооцохоор шийдвэрлэж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн дугаар магадлалаар Ц., О. нарын “Нийслэлийн Засаг даргын 2003 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн дугаар захирамжийн Ж., Г. нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэж, Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 480 тогтоолоор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн дугаар магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн дугаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
4.2. Энэхүү шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай хүсэлт гаргаснаар, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн “Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай” дугаартай шүүгчийн захирамж, 0141 дугаартай гүйцэтгэх хуудас, 35 дугаартай шүүхийн мэдэгдэл тус тус гарч 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 1/2748 дугаартай албан бичгээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд /хуучин нэрээр/ хүргүүлжээ.
5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэсэн тухайд.
5.1. Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа эхлүүлж 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн дугаартай “Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай” албан бичгээр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.д “Нийслэлийн засаг даргын 2003 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн дугаар захирамжийн Ж.т холбогдох хэсгийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж, холбогдох нотлох баримтууд болон бодит байдлыг сайтар харьцуулан судалж, дахин шинэ акт гаргаж, улсын тэмдэгтийн хураамжийн 35,100 төгрөгийг Төрийн банк дахь тоот дансанд шилжүүлж 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн дотор Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ирүүлэх”-ийг мэдэгджээ.
5.2. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн дугаартай албан бичгээр Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас “Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай” дугаар албан бичгийг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд Шүүхийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасны дагуу биелэлтийг хангаж, хариу мэдэгдэхээр шилжүүлсэн байна.
5.3. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн дугаар албан бичгээр Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн дугаартай шийдвэрээр иргэн О., Ц. нарын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргын 2003 оны дугаар захирамжийн Ж.т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлагыг хангаж шийдвэрлэснийг биелүүлж Нийслэлийн Засаг даргын 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн “Шүүхийн шийдвэр биелүүлэх, иргэний өмчилсөн газарт өөрчлөлт оруулах тухай” А/ дугаар захирамжаар иргэн Ж.т өмчлүүлсэн талбайн хэмжээг 619 м.кв болгон өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн тул Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн дугаар шийдвэрийг биелсэн гэж үзэж Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч Д.ы 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн “Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай” дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгож шийдвэрлэжээ.
6. Өмнө нь шийдвэрлэгдсэн иргэний хэргийн тухайд.
6.1. Т.******* /Ж.ын хүү/ нь О.д холбогдуулан “Гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газраас зөвшөөрөлгүй эзэмшиж байгаа 73 м.кв хэмжээ бүхий газрыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргаж улмаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр Т.*******ын өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 37 дугаар гудамж, а тоот хаягт байршилтай 18645319811464 нэгж талбарын дугаартай 0 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Г-2203011388 дугаарт бүртгэгдсэн гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газраас зөвшөөрөлгүй эзэмшиж байгаа 73 м.кв хэмжээ бүхий газрыг хариуцагч О.ы эзэмшлээс чөлөөлөхөөр нэхэмжлэгч Т.*******ын нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн ******* дугаар магадлалаар Т.*******ын О.д холбогдуулж гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Хяналтын шатны Иргэний хэргийн шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 00280 дугаар тогтоолоор, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн ******* дугаар магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
7. Нэхэмжлэгч Ц., О. нарын зүгээс Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба зэрэг холбогдох байгууллагад удаа дараа хандсаныг дурдах нь зүйтэй. Тухайлбал,
7.1. Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлд 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдөр, 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдөр тус тус гомдол гарсан бөгөөд Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 01-08/4754 дугаартай “Хариу хүргүүлэх тухай” албан бичгээр Ц.од “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШШ2018/ дугаар шийдвэр, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 480 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 37 дугаар гудамжны а тоотод өмчлөх эрх олгосон Нийслэлийн Засаг даргын 2003 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн дугаар захирамжийн иргэн овогтой ()-т холбогдох хэсгийн нэхэмжлэгч нарын газартай давхцаж буй хэсэгт өөрчлөлт оруулахаар Газар өмчлөлийн шийдвэрийн төсөл бэлтгэх ажлын хэсгийн хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлэж, шүүхийн шийдвэрийг биелүүлсэн болно” гэж, 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дугаартай “Хариу хүргүүлэх тухай” албан бичгээр “Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 37 дугаар гудамж, а тоотод байрлах нэгж талбарын дугаартай 0 м.кв газрыг нийслэлийн Засаг даргын 2003 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн дугаар захирамжаар иргэн овогтой (РД:)-т гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар анх өмчлүүлсэн байна. Тус газрыг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШШ2018/ дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 221/МА2018/ дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 480 дугаар тогтоолын дагуу шүүхийн шийдвэрийг биелүүлж, нийслэлийн Засаг даргын 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн А/ дугаар тоот захирамжаар овогтой т өмчлүүлсэн газрын талбайн хэмжээнд өөрчлөлт оруулсан байна. Таны Маргаан таслах зөвлөлд ирүүлсэн хүсэлтийг “Маргаан таслах зөвлөлийн ажиллуулах журам”-ын 4.6 дугаар зүйлийн 4.6.2 дахь хэсэгт (гомдлыг хэрэгсэхгүй болгосон хүчин төгөлдөр шүүхийн захирамж, шүүхийн тогтоол гарсан тохиолдолд гомдлыг хүлээн авахаас татгалзана) заасны дагуу хүлээн авах боломжгүй байна” гэж тус тус хариуг хүргүүлжээ.
7.2. Үүнээс хойш нэхэмжлэгч О., Ц. нар нь 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Нийслэлийн Засаг даргад Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч Д.ы 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн “Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай” дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгож шийдвэрлэсэн хэдий ч өнөөдрийг хүртэлх хугацаанд Ж. нь маргаан бүхий газрын хууль ёсны эзэмшигч шиг дураараа авирлаж бидний эрх ашигт халдаж байгааг зогсоож Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн дугаар шийдвэрийг биелүүлж газрын эрхийн шинэ акт гаргуулах талаар хандаж, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн ******* дугаар албан бичгээр “Гомдолд дурдсан асуудалтай холбогдуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 128/ШШ2018/ дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 221/МА2018/ дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2018 оны 480 дугаар тогтоол гарсан. Дээрх тогтоолыг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2024 оны А/ дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 37 дугаар гудамжны а тоотод Нийслэлийн Засаг даргын 2003 оны дугаар захирамжаар иргэн Ж.т өмчлүүлсэн газрын хэмжээг багасган 619 м.кв болгон өөрчлөлт оруулсан байна.Иймд Нийслэлийн Засаг даргын 2024 оны А/ дугаар захирамжийг хууль тогтоомж зөрчсөн гэж үзвэл шүүхэд хандан шийдвэрлүүлнэ үү” гэж хариуг хүргүүлжээ.
8. Маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлийн тухайд.
8.1. Маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн “Шүүхийн шийдвэр биелүүлэх, иргэний өмчилсөн газарт өөрчлөлт оруулах тухай” А/ дугаар захирамж нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1. “Засаг дарга энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өөрийн эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана”, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5. “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч бүрэн эрхийнхээ хүрээнд захирамж гаргана”, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1. “Иргэний газар өмчлөх эрх зөрчигдсөн бол түүнийг шүүхийн журмаар сэргээн тогтооно”, 36.2. “Иргэний газар өмчлөх эрхийг сэргээн тогтоосон шүүхийн хүчин төгөлдөр болсон шийдвэр нь уг газрыг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн хууль тогтоомжид заасны дагуу улсын бүртгэлд бүртгэх, эрх нь сэргээгдсэн иргэнд улсын бүртгэлийн гэрчилгээ олгох хууль зүйн үндэслэл болно, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1. “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2. “Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа холбогдох захиргааны байгууллага, хуулийн этгээд, албан тушаалтан, хүн заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ” гэж заасныг тус тус үндэслэн гарсан.
8.2. Захирамжийн нэг дэх заалтаар “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШШ2018/ дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 221/МА2018/ дугаар магадлал, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 480 дугаар тогтоолын Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 37 дугаар гудамжны а тоотод өмчлөх эрх олгосон Нийслэлийн Засаг даргын 2003 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн дугаар захирамжаар иргэн овогтой ()-т өмчлүүлсэн газрыг хэмжээг 619 м2 болгон өөрчлөлт оруулж” шийдвэрлэжээ.
9. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШШ2018/ дугаар шийдвэрийн Үндэслэх хэсэгт: “...захиргааны байгууллага нь Нийслэлийн Засаг даргын 2003 оны дугаар захирамжийг гаргахаас өмнө хүсэлт гаргагч Ж. нь хуулиар тусгайлан шаардсан баримт бичгийг үнэн зөв бүрдүүлсэн эсэхийг нягтлан шалгаагүй, газар дээр очиж бодит хэмжилт хийлгээгүйн улмаас газрын хэмжээг үнэн зөв тодорхойлоогүй, уг газарт бусдын эзэмших, ашиглах эрх үүссэн эсэхийг шалгаж тогтоох үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдож байх ба дээрх ажиллагааг бүрэн дүүрэн хийж газрыг өмчилж авах эрх бүхий этгээд болохыг нотолсны үндсэн дээр Нийслэлийн Засаг дарга 2003 оны дугаар захирамжийг гаргах ёстой байсан тул захиргааны акт хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн зарчимд нийцэхгүй байна гэж шүүх үзлээ.
Иймээс маргаж буй захиргааны акт нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.4, 21 дүгээр зүйлийн 21.1-д заасантай нийцээгүй байх тул эрх бүхий этгээд нь маргаан бүхий газар дээрх хэргийн нөхцөл байдлыг дахин тодруулж, эзэмших, өмчлөх эрхтэйг нотлох баримт бичиг үнэн зөв эсэх, холбогдох нотлох баримтуудыг сайтар хянан шалгаж, маргаж буй газрыг хэн аль нь анх ямар хэмжээтэй эзэмшиж байсан зэргийг харгалзан 37 дугаар гудамж , а,б тоотод байрших газруудыг ямар хэмжээгээр хэн хэн эзэмшиж, өмчлөх эрхтэй болохыг дахин нягтлан дахин тодруулах шаардлагатай байх тул дээрх ажиллагааг бүрэн дүүрэн хийсний үндсэн дээр Нийслэлийн Засаг дарга дахин шинэ акт гаргах хүртэл маргаж буй Нийслэлийн Засаг даргын 2003 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн дугаар захирамжийн Ж.т холбогдох хэсгийг түдгэлзүүлж шийдвэрлэх нь зүйтэй...” зэргээр дүгнэж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 3 /гурав/ сарын хугацаагаар түдгэлзүүлсэн, түүнчлэн шүүхээс тогтоосон хугацаанд дахин шинэ акт гаргаагүй бол марган бүхий дугаар захирамжийн Ж.т холбогдох хэсгийн нэхэмжлэгч нарын газартай давхцаж буй хэсгээр хүчин болсонд тооцохыг заажээ.
10. Хэдийгээр дээрх шүүхийн шийдвэрийг биелүүлж, Монгол Улсын шүүхийн тухай хууль болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шүүхийн шийдвэрийг заавал биелүүлэх үүрэгжүүлсэн заалтыг үндэслэн маргаан бүхий А/ дугаар захирамж гарч байгаа боловч нэхэмжлэгч нар болон гуравдагч этгээд хооронд анхнаасаа маргаантай байсан газрын эрхийг дүгнэж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдөр буюу хяналтын шатны шүүхийн тогтоол гарсан 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс хойш 5 жил 7 сарын дараа биелүүлж дахин шинэ акт гаргаж байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6. “Энэ хуулийн 106.3.11-д заасан шийдвэрийг гаргасан бөгөөд шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий актыг хүчингүй болгох талаар тогтоох хэсэгт тусгана” гэж заасныг зөрчсөн, энэ заалтыг захиран тушаах хэлбэрээр бичигдсэн тус шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШШ2018/ дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 3 дахь заалтыг биелүүлээгүй гэж үзэхээр байна.
11. Иймд Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5. “иргэнд энэ хуулийн 4.1.1-д заасан зориулалтаар газрыг өмчлүүлэхдээ”, 5.1.5.1. “Газрын тухай хуулийн дагуу иргэний эзэмшсэн газар нь энэ хуулийн 5.1.2-т заасан төлөвлөгөө, шийдвэрт тусгагдсан иргэдэд өмчлүүлэх газарт хамаарч байгаа бөгөөд тухайн иргэн хүсэлт гаргасан тохиолдолд уг газрыг өмчлүүлэх”, 5.1.5.2. “Газрын тухай хуулийн дагуу иргэний эзэмшсэн газар нь энэ хуулийн 5.1.2-т заасан төлөвлөгөө, шийдвэрт тусгагдсан, иргэдэд өмчлүүлэх газарт хамаарахгүй бөгөөд тухайн иргэн газар өмчилж авах хүсэлт гаргасан тохиолдолд энэ хуулийн 5.1.2-т заасан төлөвлөгөө, шийдвэрт иргэдэд өмчлүүлэхээр тусгагдсан бөгөөд бусад этгээдийн эзэмших, ашиглах эрх үүсээгүй байгаа газраас тэргүүн ээлжид түүнд өмчлүүлэх”, 21 дүгээр зүйлийн 21.1. “Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг дарга иргэний гаргасан өргөдөл, тухайн иргэн энэ хуульд заасны дагуу газрыг өмчилж авах эрх бүхий этгээд болохыг нотолсны үндсэн дээр түүнд газар өмчлүүлэх тухай захирамж гаргах” бүрэн эрхийг бодитойгоор хэрэгжүүлээгүй, оролцогчийг бүрэн хамруулаагүй, нөхцөл байдлыг зөв тогтоож чадаагүй, шүүхийн шийдвэр нэр төдийн биелүүлсэн, маргаан бүхий захирамж нь дээр дурдсанаар хууль зөрчсөн, нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндсөн гэж шүүхээс дүгнэж байна.
12. Тогтоох нэхэмжлэлийн шаардлагын тухайд.
12.1. Шүүх нэгэнт урьд гарсан буюу тус шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШШ2018/ дугаар шийдвэрээр тогтоогдсон үйл баримтыг үнэлж, дахин нотлохгүй гэх процессын зарчмыг хангуулж байгаа тул хөрш зэргэлдээ газар эзэмшигч нарын хэн алийг нь оролцуулан газрын эрхээр дахин шийдвэр гаргах эрхээ бүрэн дүүрэн хэрэгжүүлээгүй гэж үзсэн.
12.2. Нэхэмжлэгч нараас маргаан бүхий газрын асуудлаар удаа дараа хандсаар байхад татгалзсан хариу өгч ирсэн Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д заасан эс үйлдэхүйн шинжийг агуулсан, маргаан бүхий газрыг бодитойгоор эзэмшиж, өөрийн мэдэлд байлгаж байгаа нэхэмжлэгч нарт хариу өгөх, шийдвэр гаргах үүргээ биелүүлээгүй хариуцагчийн эс үйлдэхүй хэрэгт авагдсан бичгийн баримтууд, нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар тогтоогдож байна.
13. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.“нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ” гэж зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн асуудлыг шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай 5 дугаар зүйлийн 5.1.5, 21 дүгээр зүйлийн 21.1, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч О., Ц. нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн дугаар захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгч О., Ц.од нарт Нийслэлийн Засаг дарга газрын эрхийн захирамж гаргахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ У.БАДАМСҮРЭН