| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхбатын Долгорсүрэн |
| Хэргийн индекс | 197/2025/13512/И |
| Дугаар | 197/шш2025/13302 |
| Огноо | 2025-10-15 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 15 өдөр
Дугаар 197/шш2025/13302
| 2025 10 15 | 197/ШШ2025/13302 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Долгорсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Х***** дүүрэг, *** дугаар хороо, ***** тоотод оршин суух, С***** А****** /РД:Ч*****/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, С******** дүүрэг, ***дугаар хороо, Ү************, өөрийн байранд байрлах, Н********* /РД:****/-т холбогдох,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Улаанбаатар хот, С****** дүүрэг, *** дугаар хороо, Их тойруу гудамж, *****, Эвергүүд барилга,****тоотод байрлах, И********* /рд:5831164/
Хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч С.А********, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Б******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Л*****, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Г****, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Жавзмаа нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч нь Н***** Ш*****ш***** гүйцэтгэх газарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахаар шаардсан.
2.1 Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ ...Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад миний хөрөнгийг үнэлэхдээ зах зээлийн ханшаас доогуур үнэлсэн, хөрөнгийн үнэлгээчин хөрөнгийн үнэлгээний тайландаа харьцуулсан 3 хөрөнгийг сонгохдоо тухайн барилгын материал, хийцлэлийг харахгүйгээр зөвхөн байршил харж буруу сонгосноос хөрөнгийн үнэлгээ үндэслэлгүй болсон ... гэж тайлбарласан.
2.2.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, ...Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд зааснаар эд хөрөнгийн үнэлгээг тогтоосон нь хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэж маргасан.
2.3 Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ...Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа түдгэлзээд 10 сар болж байгаагаас манай эрх ашиг хохирч байна. 2025 оны 04 дүгээр сарын хөрөнгийн үнэлгээг 2025 оны 10 дугаар сарын хөрөнгийн үнэлгээтэй харьцуулах боломжгүй. Хөрөнгийн үнэлгээ үндэслэлтэй... гэж тайлбарласан.
2.4 Зохигчид үнэлгээний тайлан танилцуулсан эсэх, тайлан танилцуулсан хугацаа, шинжээч томилсон, шинжээчид хууль сануулсан эсэх үйл баримтуудын тухайд маргаагүй. Харин шинжээч үнэлгээ хийхдээ харьцуулсан 3 хөрөнгийг буруу сонгосон, зах зээлийн ханшаас доогуур үнэлсэн гэх үйл баримтуудын тухайд маргаж байна.
3. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон шүүх хуралдаанд гаргасан талуудын тайлбараар дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:
3.1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 183/ШШ2024/0**** дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 210/МА2024/0**** дугаартай магадлалаар С.А*****, Д.О***** нараас 244,277,220 төгрөгийг гаргуулж, Их************-д олгож, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд С.А****** өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-***** дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, **** дүгээр хороо, А******, **** байр, *** тоот, **** м.кв талбайтай, үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ. /хх-ийн 57-67-р тал/
3.2. Хариуцагч Н**** Шүүхийн ш**** гү***** газар нь Х***** дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлжээ. /хх-ийн 55-56-р тал/
3.3 Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг мэдэгдэж, С.А**** өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2********** дугаарт бүртгэлтэй, Х*** дүүрэг,*** дүгээр хороо, Арцатын ам, *** байр,** тоот, **** м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 2***** тоот тогтоолоор битүүмжилж, 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн ******* тогтоолоор хураан авч, энэ тухай шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр баталгаажуулжээ. /хх-ийн 111-116-р тал/
3.4 Улмаар Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу талуудаас үнийн санал авахад төлбөр төлөгч нар үнэлгээндээ өөрчлөлт оруулснаар талууд тохиролцож чадаагүй учраас төлбөр төлөгч нараас шинжээч томилуулах хүсэлтийг өгснөөр М******* ХХК-ийг шинжээчээр томилж, дээрх үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тогтоолгох ажиллагааг хийлгэсэн гэх үйл баримтуудыг талууд харилцан маргахгүй тайлбарлаж байх тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2 дах хэсэгт заасантай нийцсэн гэж дүгнэв.
Нэхэмжлэгч битүүмжилсэн, хураасан, үнийн санал өгсөн үйл ажиллагаанд гомдол гаргаагүй, дээрх ажиллагаанууд хүчин төгөлдөр болжээ.
3.5 Шинжээч М******** т**** ү*** ****-ийн үнэлгээчин нь Ү-***** дугаарт бүртгэлтэй, Х***** дүүрэг, *** дүгээр хороо, А*****, *** байр, **тоот, ****** м.кв талбайтай, орон сууцыг 473,271,000 /1.мкв үнэ 4,663,687.42/ төгрөгөөр үнэлснийг төлбөр төлөгч, төлбөр авагч нарт 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 04-******, 04-******* тоот мэдэгдлүүдээр мэдэгдсэнээр нэхэмжлэгч 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдөр шүүхэд нэхэмжлэлээ гаргасан байна. /хх-ийн 108-109-р тал/
3.6 Шүүх шинжилгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт Шинжилгээг шинжилгээний байгууллагаар, эсхүл шинжилгээ хийх эрх бүхий бусад этгээдээр хийлгэнэ гэж, 8.2 дах хэсэгт шинжилгээ хийх эрх бүхий бусад этгээдэд дараах этгээд хамаарна гэж, 8.2.4 дэх хэсэгт мэргэжлийн байгууллага гэж тус тус зохицуулсан. Хариуцагч байгууллага шинжээчээр энэ төрлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд болох М***** т*** ү******-г томилсон, дүгнэлтийг гаргасан шинжээч Б.Э******** нь хөрөнгийн үнэлгээчний хугацаагүй эрхтэй болох нь тайланд хавсаргасан гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээгээр тус тус тогтоогдож байна. /хх-ийн 102-106-р тал/
3.7 Хэрэгт авагдсан үнэлгээний тайланд шинжээч нь зах зээлийн хандлагын арга болон өртгийн хандлагын аргаар хөрөнгийг үнэлж, зах зээлийн хандлагын аргад ач холбогдол өгч үнэлгээг тогтоосон талаараа тайланд тусгасан байна. Мөн шинжээч үнэлгээний тайланг гаргахдаа олон улсын болон үндэсний стандарт, хөрөнгийн үнэлгээний журам, аргачлалыг мөрдөж үнэлгээний зүйлийн шинж байдал, мэдээллийн олдоц, найдвартай байдалд тулгуурлан ашигласан талаараа тайландаа тусгасан, дээрх үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн хандлагын аргаар 473,271,000 төгрөг гэж тогтоох болсон үндэслэлийнхээ талаар тайландаа дурдсан, мөн харьцуулсан 3 хөрөнгийн мэдээллийг хавсралтаар үзүүлсэн байна.
3.8 Нэхэмжлэгч нь ...шинжээч харьцуулсан 3 хөрөнгийг сонгохдоо зөвхөн байршилд ач холбогдол өгч, тухайн барилгуудын хийцлэл, барилгын материалыг анхаарч харьцуулах хөрөнгийг сонгоогүйгээс манай хөрөнгийн үнэлгээ буруу гарсан... гэж тайлбарлаж байна.
Гэтэл хөрөнгийн үнэлгээний тайлангийн зах зээлийн үнэлгээний тооцоолол гэх хэсгээс үзэхэд харьцуулсан 3 хөрөнгийн хувьд тохируулгын хүчин зүйлүүд болох хийц, хийцлэл, засал чимэглэл бусад нөхцөл байдлууд нь үнэлгээ хийгдсэн хөрөнгөтэй төстэй хөрөнгүүдийг сонгосон болох нь тогтоогдож байна. /хх-ийн 89-р тал/
3.9 Мөн нэхэмжлэгчээс хөрөнгийг үнэлгээчин зах зээлийн ханшаас доогуур үнэлсэн гэх тайлбараа нотлохоор Х**** дүүрэг, ** дүгээр хороо, А******, *** байр, *** тоот, **** м.кв талбайтай, орон сууцыг мэргэшсэн үнэлгээчнээр дахин үнэлүүлсэн үнэлгээний тайланг хэрэгт баримтаар гарган өгсөн.
Энэхүү тайлангаар тухайн хөрөнгийг 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар 537,951,330 төгрөгөөр үнэлсэн байна.
Гэвч 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар хийгдсэн хөрөнгийн үнэлгээг 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар хийгдсэн хөрөнгийн үнэлгээтэй харьцуулж дүгнэх нь зохимжгүй юм.
Өөрөөр хэлбэл, 5 сарын зөрүүтэй хийгдсэн 2 үнэлгээг харьцуулан дүгнэх боломжгүй юм.
4. Иймд үнэлгээний тайлан зохих үндэслэлтэй, тодорхой байх талаархи Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2, 8.3 дах хэсэгт заасан шаардлагуудыг хангаагүй гэх байдал баримтаар тогтоогдоогүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2, 115 дугаар зүйлийн 115.2.3 дах хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт заасныг удирдлага болгон нэхэмжлэгч С.А****** үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар хэргийг тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл энэ хуулийн 759 дүгээр зүйлийн 759.3 дах хэсэгт заасны дагуу гардуулснаас хойш 7 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ДОЛГОРСҮРЭН