| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхбатын Долгорсүрэн |
| Хэргийн индекс | 197/2025/06215/И |
| Дугаар | 197/шш2025/13322 |
| Огноо | 2025-10-15 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 15 өдөр
Дугаар 197/шш2025/13322
| 2025 10 15 | 197/ШШ2025/13322 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Долгорсүрэн даргалж, тус шүүхийн 4 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, С***** дүүрэг, *** дугаар хороо, ****р гудамж, Б*** п**** төвд байрлах, Б******** /рд:5*****/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, С**** дүүрэг,*** дугаар хороо, Б**** дугаар гудамж, ** тоотод оршин суух, Л***** Б***** /рд:*******/-д холбогдох,
3,431,135.84 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н****, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б****, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Жавзмаа нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч Б************нь хариуцагч Л.Б******* 3,431,135.84 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
3. Зохигчид дараах үндэслэлээр, нэхэмжлэлийн үндэслэл, татгалзлаа тодорхойлсон. Үүнд:
3.1 Нэхэмжлэгч нь ...хоршооны гишүүн Л.Б********* 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 1,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэйгээр зээлүүлсэн боловч одоог хүртэл зээлээ төлөхгүй байна... гэх агуулгаар нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон.
3.2 Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, ...тус зээлийн гэрээний шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул төлөхгүй... гэх агуулгаар маргасан.
4. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зохигчдын тайлбараар дараах үйл баримтууд тогтоогдож байна.
4.1 Нэхэмжлэгч Б********* нь 2014 оноос эхлэн хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг хоршооны хэлбэрээр үйл ажиллагаа явуулж байсан болох нь хэрэгт авагдсан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, талуудын тайлбараар тогтоогдож байна. /хх-ийн 16-18-р тал/
4.2 Нэхэмжлэгч Б*********, хариуцагч Л.Б**** нарын хооронд 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр зээлийн гэрээ бичгээр байгуулагдаж, 1,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэйгээр зээлүүлж, зээлийн мөнгөн хөрөнгийг зээлдэгчийн дансанд шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, талуудын тайлбараар тогтоогдож байна. /хх-ийн 9-14-р тал/
4.3 Хариуцагч нь зээлийн гэрээний үүрэгт 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 207,000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 100,000 төгрөг, нийт 307,000 төгрөгийг зээлдүүлэгчид төлсөн гэж талууд харилцан маргахгүй тайлбарлаж байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа хариуцагчийн төлсөн 307,000 төгрөгийг үндсэн зээл, зээлийн хүүгээс хасч тооцоод одоо үндсэн зээлийн үлдэгдэл 771,596 төгрөг үлдсэн тул нэхэмжлэлийн шаардлагын зээлийн хүү болох 2,220,105.12 төгрөгөөс татгалзаж, үндсэн зээл 771,596 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 439,434.72 төгрөг, нийт 1,211,030.72 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна гэж тайлбарласан.
4.4 Мөн зохигчид хариуцагч Л.Б******* тус хоршооны гишүүн мөн гэдэгт маргахгүй гэж тайлбарлаж байна.
4.5 Нэхэмжлэгч Б*********ос 1,000,000 төгрөгийг хариуцагч Л.Б**** зээлүүлж, талууд хүсэл зоригоо илэрхийлэн бичгийн гэрээнд гарын үсгээ зурсан, хариуцагч нь хоршооны гишүүн гэх үйл баримтад талууд маргаагүй тул зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан Банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлийн гэрээ байгуулагдсан гэж дүгнэв.
4.6 Хариуцагч нь хамгийн сүүлд 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр зээлийн төлбөр төлсөн. Үүнээс хойш огт төлөлт хийгээгүй гэж талууд харилцан маргахгүй тайлбарласан.
Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна, 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана, 79.7 дах хэсэгт Хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолно гэж тус тус зохицуулсан.
Хуулийн дээрх зохицуулалтын дагуу хөөн хэлэлцэх хугацаа нь хамгийн сүүлд гэрээний үүрэгт төлбөр төлсөн 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр тасалдаж, үүнээс хойш хөөн хэлэлцэх хугацааг шинээр тоолоход 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр талуудын хооронд байгуулагдсан гэрээний хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж дүгнэх үндэслэлтэй тул хариуцагчийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх татгалзал үндэслэлтэй байна.
4.7 Иймд шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
5. Нэхэмжлэгч нь 3,431,135.84 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын 2,220,105.12 төгрөгөөс татгалзсаныг дурдах нь зүйтэй.
6. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.5, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 69,848 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2, 115 дугаар зүйлийн 115.2.3 дах хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон нэхэмжлэгч Б*********************ны 1,211,030.72 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дах хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б*************** нь 2,220,105.12 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.5, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 69,848 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар хэргийг тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл энэ хуулийн 759 дүгээр зүйлийн 759.3 дах хэсэгт заасны дагуу гардуулснаас хойш 7 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ДОЛГОРСҮРЭН