| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхбатын Долгорсүрэн |
| Хэргийн индекс | 197/2025/04586/И |
| Дугаар | 197/шш2025/13692 |
| Огноо | 2025-10-22 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 22 өдөр
Дугаар 197/шш2025/13692
2025 10 22 197/ШШ2025/13692
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Долгорсүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, С********** дүүрэг, **** дугаар хороо, П***** гудамж, **** байрны залгаа, Континентал, өөрийн байранд байрлах, Т*********ХХК /рд:******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, С******** дүүрэг, *** дүгээр хороо,******** дугаар гудамж, *** тоотод оршин суух, Х***** овогт Б***** Мя***** /рд:******/-д холбогдох,
11,487,512 төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Т******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Жавзмаа нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, шийдвэрлэх үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч Т********* ХХК нь хариуцагч Б.М********* зээлийн гэрээний үүрэгт 11,487,512 төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан боловч шүүх хуралдаанд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан.
3. Зохигчид дараах үндэслэлээр, нэхэмжлэлийн үндэслэл, татгалзлаа тодорхойлсон. Үүнд:
3.1 Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ ...Хариуцагч нь зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй 420 хоногийн хугацаа хэтрүүлсэн тул 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл зээлийн хүүг тооцож, үндсэн зээл 8,670,224 төгрөг, хүү 2,333,157 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 466,631 төгрөг, нотариатын зардал 17,500 төгрөг, нийт 11,487,512 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгө болох тээврийн хэрэгслээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү... гэжээ.
3.2 Хариуцагчид нэхэмжлэл, хэргийн оролцогчийн эрх, үүрэг, нөлөөллийн мэдүүлгийг танилцуулсан баримтыг шүүхээс 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдөр өдөр гардуулж, хэргийн материалтай танилцуулсан боловч тэрээр хуульд заасан хугацаанд хариу тайлбар, татгалзлаа гарган өгөөгүй. Мөн шүүх хуралдааны товыг утсаар мэдэгдсэн ч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй байна.
Иймд шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хэргийг хариуцагчийн эзгүйд шийдвэрлүүлэх саналыг үндэслэн Иргэний хэрэг хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дах хэсэгт зааснаар хэргийг хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлэв.
4. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон шүүх хуралдаанд гаргасан талуудын тайлбараар дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:
4.1 Нэхэмжлэгч Т******* ХХК, хариуцагч Б.М******** нар нь 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр ******** дугаартай, Зээлийн гэрээ, Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ-г байгуулж, ******** улсын дугаартай, Д********/Daewoo Novus/ маркийн бүхээгтэй автомашиныг зээлдүүлэгчийн өмчлөлд шилжүүлж, барьцааны зүйлийг барьцаалуулагчийн эзэмшилд үлдээж, хариуцагчид 15,000,000 төгрөгийг сарын 2.99 хувийн хүүтэйгээр, 12 сарын хугацаатайгаар олгосон болох нь хэрэгт авагдсан зээл болон барьцааны гэрээний хуулбар, зээл эргэн төлөх хуваарь, хүү тооцооллын хүснэгт зэрэг баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 10-25-р тал/
4.2 Нэхэмжлэгч нь банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх үйл ажиллагааныхаа хүрээнд мөнгөн хөрөнгийг зээлүүлж, хариуцагч нь зээлсэн мөнгийг тохирсон хугацаанд, хүүгийн хамт төлөхөөр тохиролцсон байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлийн гэрээ байгуулагдсан байна.
4.3 Талууд гэрээний гол нөхцлийн талаар харилцан тохиролцож, хүсэл зоригоо илэрхийлсэн бичгийн гэрээнд гарын үсгээ зурцгаасан нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1, 196 дугаар зүйлийн 196.1.2 дах хэсэгт нийцсэн байх ба зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус байх хуульд заасан үндэслэл тогтоогдсонгүй.
4.4 Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт Зээлийн хүүг зээлийг ашигласан хугацаагаар тооцно, 21.2 дах хэсэгт Зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө гэж тус тус заасан.
Хариуцагч нь 2024 оны 06 дугаар сараас эхлэн зээлээ төлөхгүй, гэрээний үүргээ зөрчсөн байх тул талуудын хооронд байгуулагдсан 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн ********* дугаартай зээлийн гэрээний 3.1.3-т зээлийн сарын хүү 2.99 хувь байна, 3.1.7-д нэмэгдүүлсэн хүү зээлийн хүүгийн 20 хувь байна гэж тус тус зааснаар нэхэмжлэгч нь хариуцагч зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүүг хариуцагчаас шаардах эрхтэй.
4.5 Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт үүрэг гүйцэтгэгч үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчаас нотариатын зардалд 17,500 төгрөгийг шаардах эрхтэй ба хэрэгт нотариатын зардлын баримт эх хувиар авагдсан байна.
4.6 Иймд хариуцагчаас ****** дугаартай зээлийн гэрээний үүрэг болох үндсэн зээлийн үлдэгдэл 8,670,224 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацааны зээлийн хүү 2,333,157 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 466,631 төгрөг, нийт 11,470,012 төгрөгийг нотариатын зардал 17,500 төгрөгийн хамт гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
5. Нэхэмжлэгч нь барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болохыг дурдах нь зүйтэй.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 268,960 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 198,960 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2, 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.М******** 11,487,512 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т********* ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дах хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Т********** ХХК нь барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болохыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 268,960 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 198,960 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар хэргийг тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 759 дүгээр зүйлийн 759.3 дах хэсэгт заасны дагуу гардуулснаас хойш 7 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ДОЛГОРСҮРЭН