| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Баярмаа |
| Хэргийн индекс | 192/2025/10456/И |
| Дугаар | 192/ШШ2025/08900 |
| Огноо | 2025-11-04 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж
2025 оны 11 сарын 04 өдөр
Дугаар 192/ШШ2025/08900
2025 11 04 192/ШШ2025/08900
Зохигч талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
*******, *******, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч ******* би,
Нэхэмжлэгч: ***-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ***-т холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 22,144,569.6 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, мөн сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “******* *******” ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч ******* нь хэрэглээний зээлийн эрхийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 6000417191 тоот Цахим зээлийн гэрээг байгуулж 22,220,000 төгрөгийн зээлийг сарын 1,5 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлдэн авсан. Зээлдэгчтэй байгуулсан 6000417191 тоот Цахим зээлийн гэрээний үүргийн 139 хоног хугацаа хэтрүүлсэн байна. Зээлдэгчтэй байгуулсан 6000417191 тоот Цахим зээлийн гэрээний хугацаа 2027 оны 06 дугаар сарын 23-ны өдөр дуусахаар байх бөгөөд зээлдэгч өнөөдрийн байдлаар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2, 226 дугаар зүйлийн 226.1 дэх заалт болон, хэрэглээний зээлийн эрхийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.3 дахь заалтыг тус тус үндэслэн дээрх цахим зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэлтэй байна. Иймд дээрх цахим зээлийн гэрээг цуцалж, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 6000417191 тоот гэрээний үүрэгт үндсэн төлбөрт 20,394,010.2 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 1,706,158.57 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 27,400.8 төгрөг, нотариатын төлбөрт 17,000 төгрөг нийт 22,144,569.6 төгрөгийг зээлдэгч *******аас гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигч талууд эвлэрлийн гэрээндээ: “******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, *******т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 22,144,569.6 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 2027 оны 03 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх 17 сарын хугацаанд сар бүрийн 10-ны өдөр 1,230,000 төгрөгөөр, 2027 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр үлдэх 1,234,569.6 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцов. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.
Шүүх зохигчдын эвлэрлийн гэрээг хянаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “******* *******” ХК нь *******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 22,144,569.6 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “******* *******” ХК-ийн нэхэмжилсэн 22,144,569.6 төгрөгийг хариуцагч ******* бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 2027 оны 03 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх 17 сарын хугацаанд сар бүрийн 10-ны өдөр 1,230,000 төгрөгөөр, 2027 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр үлдэх 1,234,569.6 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Зохигч талууд эвлэрлээ бичгээр илэрхийлэн гэрээ байгуулан түүнд хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурж баталгаажуулан шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалсан эрх ашгийг хөндөөгүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26.2, 26,3 дахь хэсгүүдэд зааснаар зохигч талууд эвлэрэх эрхтэй, мөн хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар тус хэргийг хялбаршуулсан журмаар зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРА*******ЖЛАХ нь:
1. “******* *******” ХК-ийн нэхэмжлэлтэй *******т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 22,144,569.6 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 2027 оны 03 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх 17 сарын хугацаанд сар бүрийн 10-ны өдөр 1,230,000 төгрөгөөр, 2027 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр үлдэх 1,234,569.6 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан хариуцагч *******аас 134,336.5 төгрөгийг, нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 268,673 төгрөгөөс 134,336.5 төгрөгийг төрийн сангийн данснаас буцаан гаргуулан “******* *******” ХК-ид тус тус олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу хариуцагч ******* шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
ШҮҮГЧ ***