| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Баярмаа |
| Хэргийн индекс | 192/2025/10820/И |
| Дугаар | 192/ШШ2025/08902 |
| Огноо | 2025-11-04 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж
2025 оны 11 сарын 04 өдөр
Дугаар 192/ШШ2025/08902
2025 11 04 192/ШШ2025/08902
Зохигч талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
*******, *******, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч ******* би,
Нэхэмжлэгч: ***-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ***-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 34,498,634.11 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, мөн сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч "******* ******* *******" ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч ******* нь тус *******тай 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдөр №0435/000307/2024 тоот Цалингийн зээлийн гэрээ, хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээг байгуулан 38,000,000 төгрөгийг сарын 1,2 хувийн үндсэн хүүтэйгээр, үндсэн хүүгийн 20 хувийн нэмэгдүүлсэн хүүтэйгээр 30 сарын хугацаатайгаар зээлж авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ байнга зөрчиж зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлж барагдуулаагүй тул талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 226 дугаар зүйлийн 226.1 дэх хэсэгт тус тус заасныг үндэслэн *******ны зүгээс шүүхийн журмаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байгаа болно. Зээлдэгч нь 2025 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт үндсэн төлбөрт 31,424,401.69 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 2,976,118.76 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 86,113.66 төгрөг, нотариатын зардалд 12,000 төгрөг нийт 34,498,634.11 төгрөгийн төлбөртэй байна. Иймд талуудын хооронд байгуулагдсан №0435/000307/2024 тоот цалингийн зээлийн гэрээний үүрэгт 34,498,634.11 төгрөгийг гаргуулж "******* ******* *******" ХК-ид олгуулж өгнө үү гэжээ.
Зохигч талууд эвлэрлийн гэрээндээ: “******* ******* *******” ХК-ийн нэхэмжлэлтэй, *******д холбогдох 34,498,634.11 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 5,749,772 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 5,749,772 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 5,749,772 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 5,749,772 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 5,749,772 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 5,749,774.11 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцов. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү.
Шүүх зохигчдын эвлэрлийн гэрээг хянаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч "******* ******* *******" ХК нь *******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 34,498,634.11 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад "******* ******* *******" ХК-ийн нэхэмжилсэн 34,498,634.11 төгрөгийг хариуцагч ******* бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 5,749,772 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 5,749,772 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 5,749,772 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 5,749,772 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 5,749,772 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 5,749,774.11 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Зохигч талууд эвлэрлээ бичгээр илэрхийлэн гэрээ байгуулан түүнд хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурж баталгаажуулан шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалсан эрх ашгийг хөндөөгүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26.2, 26,3 дахь хэсгүүдэд зааснаар зохигч талууд эвлэрэх эрхтэй, мөн хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар тус хэргийг хялбаршуулсан журмаар зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. “******* ******* *******" ХК-ийн нэхэмжлэлтэй *******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 34,498,634.11 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 5,749,772 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 5,749,772 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 5,749,772 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 5,749,772 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 5,749,772 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 5,749,774.11 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан хариуцагч *******аас 165,221.5 төгрөгийг, нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 330,443 төгрөгөөс 165,221.5 төгрөгийг төрийн сангийн данснаас буцаан гаргуулан "******* ******* *******" ХК-ид тус тус олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу хариуцагч ******* нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
ШҮҮГЧ ***