2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 191/ШШ2025/08237

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 10 02

191/ШШ2025/08237

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч И.Амартөгс даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: У оршин байрлах, ******* ******* ХК /Хуулийн этгээдийн регистрийн дугаар *******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Нэхэмжлэлийн шаардлага: ******* овогт ******* ******* /РД:*******/-ийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Эрхэм-Оргил.

/Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв./

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Хүсэлт гаргагчийн төлөөлөгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нацаг овогтой ******* нь тус *******тай 2024 оны 07 дугаар сарын 18-ний өдөр 2010110970 дугаартай зээлийн гэрээ байгуулан 930,000 төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай, 365 хоногт 21,6 хувийн хүүтэй, өрхийн хэрэглээний зориулалтаар мөн тус *******тай 2024 оны 08 дугаар сарын 20-ний өдөр 2010114442 дугаартай зээлийн гэрээ байгуулан 1,260,000 төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай, 365 хоногт 21,6 хувийн хүүтэй, өрхийн хэрэглээний зориулалтаар онлайн зээлийг цахим хэлбэрээр авсан. 2025 оны 03 дүгээр сарын 19-ний өдөр гэрээний үүрэг зөрчигдөж эхэлсэн бөгөөд гэрээний үүргийг гүйцэтгүүлэхээр оршин суугаа хаяг болох Увс аймаг Улаангом сум 6-р баг найрамдал гудамж 2001 тоот хаягаар шаардах явуулсан боловч хаяг дээрээ байгаагүй. Хариуцагчийн хаягтодорхойгүй болсон учраас тус аймгийн 6 багийн засаг даргаас албан тодорхойлолт авсан. Дээрх байдлаар иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих Нацаг овогтой *******ийн оршин суугаа хаяг нь тодорхойгүй байгаа тул хариуцагчийг эрэн сурвалжилж, хаягийг тогтоож өгнө үү. гэжээ.

2.Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн хүсэлт, Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн Уртын Зээлийн гэрээ, Дансны хуулга, Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын тодорхойлолт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Шүүх дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Хүсэлт гаргагч ******* ******* ХК нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Н.*******ийг эрэн сурвалжлуулж, оршин суудаг газрыг нь тодруулахаар хүсэлт гаргажээ.

 

******* ******* ХК нь Н.*******тэй 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдөр болон 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрүүдэд зээлийн гэрээ-г байгуулсан болох нь талуудын хооронд хийгдсэн дансны хуулгаар тогтоогдож байх тул зээлийн гэрээний үүргийн нэхэмжлэлд Н.******* нь хариуцагч болох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь Н.******* нь У багт оршин суудаггүй болох нь хүсэлт гаргагчийн төлөөлөгчийн тайлбар болон Увс аймгийн Улаангом сумын 6 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.4-т заасны дагуу ******* овогт ******* ******* /РД:*******/-ийг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг нь тогтоох ажиллагааг Увс аймгийн Цагдаагийн газраар гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас өөрийгөө эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар хүсэлт гаргагч талыг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх заалтыг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар ******* овогт ******* ******* /РД:*******/-ийг эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар ******* овогт ******* ******* /РД:*******/-ийг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг нь олж тогтоох ажиллагааг биелүүлэхийг Увс аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. ******* овогт ******* ******* /РД:*******/-ийг хаана байгааг тодруулсны эцэст нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Номинцэцэг /Утас:99344311/-д мэдэгдэхийг Увс аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ И.АМАРТӨГС