2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 191/ШШ2025/07868

 

 

 

 

 

*******2******* оны 09 сарын 23 өдөр

Дугаар 191/ШШ*******2*******/07868

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Баярмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ******* ******* *******, ******* ******* *******, ******* ******* ******* , /-ийн хүсэлттэй,

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Д., гэрч Д.Энхтуяа, Ж.Эрдэнэцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тамжид нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Хүсэлт гаргагч Д. шүүхэд гаргасан нэхэмжлэл болон болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д. миний бие 198******* оноос 9 сараас Гутлын үйлдвэрт оёдлын 2************** тасагт оёдолчноор анх ажилд орж ажиллаж эхэлсэн.

Би тасралтгүй ажиллаж байгаад 1994 оны 8 сард ажлаас гарсан. Өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрч энэ талаар хөөцөлдөхөд ажлаас гарсан тушаал байхгүй, олдохгүй байгаа тул намайг нийгмийн даатгалын байгууллагаас шүүхээр ажилласан жилээ тогтоолгох шаардлагатай гэсэн. Би гутлын үйлдвэрт анх ажилд орсон тушаал, 1993 онд бичсэн хөдөлмөрийн дэвтэр зэргийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Иймд намайг 1990 оноос 1994 онд гутлын үйлдвэрт ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

2.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар, иргэний үнэмлэх, Сүхбаатар дүүргийн ******* ******* *******ны Засаг даргын *******2******* оны 7 ******* сарын 23-ны өдрийн 29******* *******тай суугаа газрын хаягийн тодорхойлолт, №439*******1 *******тай Хөдөлмөрийн дэвтэр, Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газрын *******2******* оны ******* ******* сарын 07-ны өдрийн бүртгэлийн 191 *******тай тодорхойлолт, Арьс ширний үйлдвэрийн нэгдлийн Гутлын үйлдвэрийн даргын 1986 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн №019 *******тай Арьс ширний үйлдвэрийн нэгдлийн курс төгсөж ирсэн хүүхдүүдийг ажилд авах тухай тушаал, тушаалын хавсралт, гэрч Д.Энхтуяа, Ж.Эрдэнэцэцэг нарын тодорхойлолт, тэдний Хөдөлмөрийн дэвтэр, гэрэл зураг зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

Тус шүүхийн шүүгчийн *******2******* оны 8 ******* сарын 04-ний өдрийн 191/ШЗ*******2*******/32428 *******тай захирамжийн дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн Гутал ХК-ийн улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаа баримтууд, Нийслэлийн архивын газраас ирүүлсэн *******2******* оны 8 ******* сарын 07-ны өдрийн 01/673 *******тай албан бичиг, Архивын ерөнхий газар Үндэсний төв архиваас ирүүлсэн Хөдөө аж ахуй, хөнгөн хүнсний үйлдвэрийн яамны харьяа Гутлын үйлдвэрийн даргын 1991 оны 01 дүгээр сарын 1*******-ны өдрийн Б/17 *******тай Мэргэжлийн зэрэг олгох, зэрэг ахиулах, цалинжуулах тухай тушаал, тушаалын хавсралт, 1991 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн А/2 *******тай Зохион байгуулалтын өөрчлөлт хийх, шилжүүлэнг ажиллуулах тухай тушаал, тушаалын хавсралт, 1992 оны 10 ******* сарын 13-ны өдрийн №а/2*******7 *******тай Хөдөлмөрийн гэрээгээр ажиллуулах тухай тушаал, тушаалын хавсралт, 1992 оны 10 ******* сарын 13-ны өдрийн №2************** *******тай Түр цалинжуулах тухай тушаал, Үйлдвэр худалдааны Гутал ХК-ийн захирлын 199******* оны 10 ******* сарын 10-ны өдрийн Б/118 *******тай Ажлаас чөлөөлөх хөдөлмөрийн гэрээгээр ажиллуулах тухай тушаал, тушаалын хавсралт зэрэг баримтууд хэрэгт авагдсан.

 

Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, гэрчүүдийн мэдүүлгийг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч Д. нь 1990-1994 оны хооронд хугацаанд Гутлын үйлдвэрт ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг шүүхэд гаргаж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13******* ******* зүйлийн 13*******.1. дэх хэсэгт зааснаар, Иргэн, хуулийн этгээдийн эдийн болон эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ гэсний дагуу ажиллаж байсан байдлыг тодорхойлон ажилласан жилийг тогтоох нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал байна. Мөн хуулийн 136 ******* зүйлийн 136.3. дахь хэсэгт, хүсэлтэд уг үйл явдлыг гэж байгаа зорилгыг зааж уг үйл явдлыг тогтооход ач холбогдол бүхий баримт бичгийг олж авах буюу үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болсныг нотлох баримтаар хавсаргана гэжээ.

Хүсэлт гаргагч Д. нь шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийн үндэслэлийг ажлаас чөлөөлөгдсөн тушаалгүй тул ажиллаж байсан байдлыг шүүхийн журмаар тогтоолгох шаардлагатай болсон гэж тайлбарлаж байна.

Хэрэгт авагдсан, 1993 оны 02 ******* сарын 0*******-ны өдөр Гутлын үйлдвэрээс нээж олгосон Д.гийн №439*******1 *******тай Хөдөлмөрийн дэвтэр, Хөдөө аж ахуй, хөнгөн хүнсний үйлдвэрийн яамны харьяа Гутлын үйлдвэрийн даргын 1991 оны 01 дүгээр сарын 1*******-ны өдрийн Б/17 *******тай Мэргэжлийн зэрэг олгох, зэрэг ахиулах, цалинжуулах тухай тушаал, тушаалын хавсралтын 4.-т ...овог нэр Дамдинсүрэн , тасаг 262, мэргэжил оёдолчин, хуучны зэрэг 2, шинээр олгосон зэрэг 3, хугацаа 1/1, тайлбар Шинээр зэрэг олгосон..., 1991 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн А/2 *******тай Зохион байгуулалтын өөрчлөлт хийх, шилжүүлэн ажиллуулах тухай тушаал, тушаалын хавсралтын 17.-д ...Дамдинсүрэн , аль тасгаас 262, аль тасагт хоршилтын 262-р тасаг..., 1992 оны 10 ******* сарын 13-ны өдрийн №а/2*******7 *******тай Хөдөлмөрийн гэрээгээр явуулж ажиллуулах тухай тушаал, тушаалын 2-р хавсралтын 18.-д ...Дамдинсүрэн , мэргэжил очдолчин, нас 22, хүйс эм, иргэний пасдортын ******* УБ287641, регистрийн ******* ЧА70111162, 1992 оны 10 ******* сарын 13-ны өдрийн №2************** *******тай Түр цалинжуулах тухай тушаал, тушаалын 1-р хавсралтын 140.-д ...овог нэр Дамдинсүрэн , үйлдвэрлэл тасаг 262, хугацаа 1/Х, Үйлдвэр худалдааны Гутал ХК-ийн захирлын 199******* оны 10 ******* сарын 10-ны өдрийн Б/118 *******тай Ажлаас чөлөөлөх хөдөлмөрийн гэрээгээр ажиллуулах тухай тушаал, тушаалын 1-р хавсралтын 113.-т ...овог нэр тасаг мастер 262... гэх бичвэрүүд, гэрч Д.Энхтуяа, Ж.Эрдэнэцэцэг нарын мэдүүлэг, тэдний Хөдөлмөрийн дэвтэр дэх бичилт, гэрэл зураг зэргээр нэхэмжлэгч Д. нь 1990 оны 9 дүгээр сараас эхлэн 1994 оныг дуустал хугацаанд Хөдөө аж ахуй, хөнгөн хүнсний үйлдвэрийн яамны харьяа Гутлын үйлдвэр, болон Гутал ХК-д оёдолчноор ажиллаж байсан үйл баримт тогтоогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13******* ******* зүйлийн 13*******.2.6 дахь хэсэгт, хүний ажиллаж байсан байдал-ыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно гэж зохицуулсан.

Иймд Д.г 1990 оны 9 дүгээр сараас эхлэн 1994 оныг дуустал хугацаанд Хөдөө аж ахуй, хөнгөн хүнсний үйлдвэрийн яамны харьяа Гутлын үйлдвэр, болон Гутал ХК-д оёдолчноор ажиллаж байсныг тогтоох нь зүйтэй гэж үзэв.

Хэрэгт авагдсан Засгийн газрын Өмч хувьчлалын комиссын 1992 оны 3 ******* сарын 18-ны өдрийн №*******1 *******тай тогтоолоор Гутлын үйлдвэрийг хувьцаат компани болгон өөрчилсөн байгааг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* ******* зүйлийн 11*******.2.1., 116, 118, 133 ******* зүйлийн 133.1.1, 13******* ******* зүйлийн 13*******.2-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13******* ******* зүйлийн 13*******.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан /-г 1990 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 ******* сарыг дуустал хугацаанд Хөдөө аж ахуй, хөнгөн хүнсний үйлдвэрийн яамны харьяа Гутлын үйлдвэр болон Гутал ХК-д оёдолчноор ажиллаж байсан болохыг тогтоосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6 ******* зүйлийн *******6.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 ******* зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан Д.гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.*******0 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 1******* ******* зүйлийн 1*******.2.-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.*******., 119.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш нэхэмжлэгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БАЯРМАА