| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Баярмаа |
| Хэргийн индекс | 183/2023/05436/И |
| Дугаар | 192/ШШ2025/07547 |
| Огноо | 2025-09-25 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 09 сарын 25 өдөр
Дугаар 192/ШШ2025/07547
2025 09 25 192/ШШ2025/07547
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
*******, *******, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч ******* даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ***-ий нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ***-ид холбогдох
38,610,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт шүүх нэхэмжлэлийг 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, мөн сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *** нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* миний бие хариуцагч "******* ******* " ХХК-д 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд 6 дам нурууны цутгалтын ажлыг бүрэн гүйцэтгэж дуусгасан ба 14 дам нурууны доод арматурын ажлыг хийж гүйцэтгэсний хөлсөнд нийт 200,000,000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцсон. Улмаар талууд тооцоо нийлсэн бөгөөд үлдэгдэл төлбөр болох 30,000,000 төгрөгийг 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Хаан банк 5023126089 тоот дансанд төлөхөөр тохиролцсон. Уг хэргийг Сүхбаатар дүүргийн Иргэний шүүхэд 2023 оны 04 дүгээр сард шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргасан боловч хариуцагчийн хаяг тодорхойгүйн улмаас 2023 оны 06 дугаар сарын 26-ний өдрийн 181/Ш32023/11417 дугаар захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон. Дахин ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд “******* ******* консалтинг” ХХК-ийн оршин суух хаягийг тодорхой болгуулахаар эрэн сурвалжилж хаягийг тодорхой болгосон. “******* ******* консалтинг” ХХК нь өнөөдрийг хүртэл төлбөрөө төлөлгүй, холбоо барилгүй нэхэмжлэгч намайг ноцтой хохироож, чирэгдэл учруулсаар байна. Иймд иргэний хуулийн 222.5-д зааснаар хариуцагч нь мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй тул Монгол банкны бодлогын 12 хувийг үндэслэн 5,100,000 төгрөгийн хүүг үүрэг гүйцэтгүүлэгчид төлөх үүрэгтэй. Тиймээс дээрхийг үндэслэн ажлын хөлсний үлдэгдэл төлбөр 30,000,000 төгрөг, хүү 5,100,000 төгрөг, хуульчийн зардал 3,510,000 төгрөг, нийт 38,610,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ. Тухайн хэргээр ажлын хөлсний үлдэгдэл, хүү болон бусад зардлуудыг ороод 38,610,000 төгрөг нэхэмжилсэн. 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Рав-4 маркийн автомашиныг 90,000,000 төгрөгөөр тооцож, бэлнээр 80,000,000 төгрөг өгөөд нийт үлдэгдэл 30,000,0000 төгрөг үлдсэн байна. Энэхүү тооцоо нийлсэн акт нь итгэмжлэлтэй яг арын хуудсанд цуг явдаг бөгөөд 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр уг 30,000,000 төгрөгийг хойноос нь шилжүүлнэ гэсэн гэж тооцоо нийлсэн акт 2 тал үйлдээд салсан байдаг. Уг хэрэг үйл явдал болсноос хойшоо буюу тооцоо нийлснээс хойшоогоо бараг 2 жил өнгөрсөн. Нийтдээ энэ үйл процесст явагдах буюу нэхэмжлэл гарах хугацаа хүртэл 2023 онд Монгол банкны бодлогын хүүгээр 12 хувь буюу 5,100,000 төгрөгийг хүүд нь тооцохоор байна гэж үзсэн. Нэмж гаргах тайлбарын хувьд нэхэмжлэл дээр 2 компани буюу “******* ******* консалтинг” ХХК, ******* гэдэг 2 хүн нийлээд ажил гүйцэтгэсэн мэт харагдаад. Манай талын нэхэмжлэл дээр ч гэсэндээ бүрэн цутгалтын үйл ажиллагаа явуулах, арматурын ажлыг гүйцэтгэх хөлсөнд ажил гүйцэтгэж байгаа юм шиг байгаад байгаа юм. Энэ 40 хоногийн хугацаанд ийн зүгээс бетон зуурмаг нийлүүлсэн үйл баримт байгаа. Энэ бетон зуурмагийг “******* ******* консалтинг” ХХК буюу хариуцагч талд гаргаж өгснөөр тэрхүү бетон зуурмагаар “******* ******* консалтинг” ХХК, “ ” ХХК-тай туслан гүйцэтгэх гэрээгээр уг ажлыг “******* ******* консалтинг” ХХК гүйцэтгэсэн. Эргээд харвал “ ” ХХК-ийн зүгээс гаргаж өгсөн хариу тайлбар буюу албан бичигтээ дурдсан байдаг. Ажлын зардал болон 26,000,000 төгрөгийг гаргаж өгөх боломжгүй. Энэхүү шалтгаан тухайн ажил гүйцэтгэж байх явцад гаднын биет орсны улмаас дам нуруу нь чанарын шаардлага хангаагүй гэдэг дүгнэлтийг гаргасан. ийн зүгээс тухайн ажил гүйцэтгэх үйл явцад хамааралгүй 3 компани байгаад байгаа. ******* “******* ******* консалтинг” ХХК-ид дам нуруу гүйцэтгэх бетон зуурмагийг 40 хоногийн хугацаатай нийлүүлсэн. Ингээд хойшлоод бүх хэргүүдийг хэрвээ харвал энэхүү дам нурууны ажил буюу “ ” ХХК, “******* ******* консалтинг” ХХК хоёрын хооронд үүссэн энэхүү ажил жилийн хугацаанд үүссэн зүйл байдаг. Мөн тооцоо нийлсэн актын ажлыг ******* болон “******* ******* консалтинг” ХХК 2020 оны 09 дүгээр сар, 10 дугаар сар, мөн 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс тооцоогоо хийж эхэлсэн байдаг. Энэ үйл баримт ажил явагдсанаас хойшоогоо бетон зуурмагийг гардуулж ажлыг цаашаа үргэлжлүүлснээс хойшоогоо ойролцоогоор 03 сарын дараагаар Рав-4 маркийн автомашиныг өгөөд, энэ хугацаандаа 80,000,000 төгрөгийг бэлэн өгсөн байдаг. Ингээд харилцан тохиролцсоны үндсэн дээрээс 07 дугаар сарын 01-ны өдөр буюу жилийн дараа 2021 оны 07 дугаар сарын 01-ны өдөр одоо 30,000,000 төгрөгийг өгнө гэж байсан. ийн ажил гүйцэтгэх хугацаа 40 хоног байгаа. Энэ хугацааны ар дээрээс хэрвээ бетон зуурмагт ямар нэгэн асуудал байсан бол гуравхан сарын дараа 2 сард “******* ******* консалтинг” ХХК *******тэй уулзан бэлэн мөнгөний тооцоо яагаад ч хийх боломжгүй байсан. Танайд бетон зуурмагийг шаардлага хангаагүй байна гэдэг хариуг тэр дор нь өгөх ёстой байсан. Гэтэл 2020 оны 10 дугаар сард уг бетон зуурмагийг хэрэглэж дуусаад энэ хоёрын ажлын гүйцэтгэлийн хугацаа дуусаад түүнээс хойшоогоо 3 сарын дараа буюу 2 сард 80,000,000 төгрөг болон 90,000,000 төгрөгийг өгсөн байдаг. 30,000,000 төгрөгийг тухайн үед энэ 2 хүн маань бие биеийгээ харилцан таньдаг учраас тохиролцсон тооцоо нийлсэн акт дээр 30,000,000 төгрөгийг тоот дансанд буюу ийн дансыг бичиж актыг үйлдсэн байдаг. Тэгэхээр хариуцагч талын яриад байгаагаар энэ дам нурууны цутгалтын ажилд “ ” ХХК-иас суутгасан 26,000,000 төгрөгийг манай компани ажлын гүйцэтгэлийг явж байх хугацаанд ямар нэгэн доголдол үүсээгүй учраас манай компани үүнийг төлөх ямар нэгэн нөхцөл байхгүй. Тийм учраас анхнаасаа нийлүүлсэн бетон зуурмагийнхаа уг үндсэн төлбөр буюу үлдэгдэл 30,000,000 төгрөгийг авах нь зүй ёсны хэрэг гэж бодож байна. Хүүг нэхэмжилсэн шалтгаан нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлд зааснаар үүргийн гүйцэтгэх, хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүүг төлнө гэж заасан байдаг. Түүнчлэн өмгөөлөгчийн хууль зүйн туслалцаа үзүүлсэн зүйл дээр Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т зааснаар үүрэг гүйцэтгэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчээс зайлшгүй гарсан зардлыг хохиролд тооцно гэж заасан байдаг. Үүнээс юуг авч үзсэн бэ гэвэл үүрэг гүйцэтгүүлэгчдээс гарсан зардал буюу энэхүү үүрэг маргаан гараагүй 30,000,000 төгрөгийг тухайн үед тохиролцсон ёсоороо төлсөн бол ийн зүгээс манайд хандах ямар нэгэн шаардлагагүй. Нийт нэхэмжилж байгаа үнийн дүн болох 35,000,000 төгрөгөөс 10 хувь гэж үзэн 3,500,000 төгрөгийг дурдаж өгсөн байдаг. Түүнчлэн бид биет байдлын доголдлыг дурдаад өнгөрсөн байдаг. Ямар нэгэн байдлаар тухайн үед Иргэний хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1-т зааснаар ямар нэгэн байдлаар доголдолтой эд хөрөнгө хүлээж авсан бол тус компаниас дор нь мэдэгдэх бүрэн боломжтой байсан. ийн зүгээс тухайн “******* ******* консалтинг” ХХК-ийн захирал н.Эрдэнэбаяр гэдэг хүнтэй удаа дараа холбоо барих гээд чадахгүй байсны үндсэн дээрээс 2 жилийн хугацааны дараа эрэн сурвалжлуулж, хаяг болон утасны дугаарыг мэдэгдсэн байдаг. Энэ хугацаанд ч гэсэндээ нөгөө талаас түр байж байгаарай, төлнө гэдэг зүйлийг гаргаж ирсэн байдаг. Эдний зүгээс мэдэгдээд байгаа гэдэг хугацаа тэр нэг мэйл явуулсан хугацаагаараа тооцож байх шиг байна. Энэ хугацаанд ч гэсэндээ энэхүү доголдлыг ямар нэгэн байдлаар мэдэх болон мэдэх боломжтой байсан. Үүнийг мэдэгдээгүй учраас эдний зүгээс энэ доголдолтой холбоотой мөнгөн дүнг *******эс нэхэмжлэх үндэслэлгүй байна гэж үзэж байгаа. Мөн 2020 оны 10 сард ******* өөрийн ажил гүйцэтгэх хувиараа өөрөө ажлаа гүйцэтгэж өгсөн. 40 хоногийн хугацаанд нийлүүлэх ёстой бүх зүйлийг нийлүүлсэн. Үүний үндсэн дээр ч гэсэн 200,000,000 төгрөгөөр тохиролцсон байдаг. Энэ 200,000,000 төгрөгийн нийтдээ 170,000,000 төгрөгийг төлөөд үлдэгдэл 30,000,000 төгрөг дээр маргаан үүсээд энэ 30,000,000 төгрөгийг ******* тухайн үед ажил гүйцэтгэснийхээ үндсэн дээр төлбөрт авах эрхтэй байна гэж үзэж байна гэв.
2.Хариуцагч “************** консалтинг” ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ийн гаргасан "Ажлын хөлсний үлдэгдэл, хүү, хуульчийн зардалд 38,610,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Туслан гүйцэтгэгч ийн хийсэн 9L дам нурууны цутгалтын ажил нь чанарын шаардлага хангаагүйн мөн захиалагч талаас чанарын шаардлага хангаагүй гэж удаа дараа мэдэгдэл ирсэнийг нь *******д мэдэгдэж байсан. Улмаар тухайн ажлыг бид өөрсдийн зардлаар дахин хийж гүйцэтгэсэн. Иймд “************** консалтинг” ХХК-ид нийт хохирол учирсан тул бид сөрөг нэхэмжлэл гаргана гэжээ. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гаргасан нэхэмжлэлтэй танилцаад манай компани нь “ ” ХХК-тай 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн төмөр *******ын дам нуруут гүүрний барилгын ажил туслан гүйцэтгэхээр гэрээ байгуулж, дам нуруут барилгын ажлыг гүйцэтгэхтэй холбоотойгоор нэхэмжлэгч *******тэй харилцан тохиролцож 6 дам нурууны цутгалтын ажил, 14 дам нурууны суурийн доод арматурын ажлыг хийж гүйцэтгүүлэхээр харилцан тохиролцсон. Гэвч 2021 оны 05 дугаар сарын 01-ний өдөр ерөнхий гүйцэтгэгч “ ” ХХК-иас бетон цутгалтын ажлын явцад гаднын биет орж анкерын бүсэд хийцийн гадаргууд гологдол, бетон үүссэн шалтгаанаар цаашид угсралтыг ашиглах боломжгүй болсон талаар мэдэгдэж, үл тохиролтой холбоотой зардал буюу 50 хувийн нийт 26,452,322.68 мөнгийг манай компанийн гүйцэтгэлээс суутгал хийгдсэн талаар манай компанид мэдэгдсэн ба үүссэн асуудлын талаар ******* даргад амаар болон бичгээр мэдэгдэж, ерөнхий захиалагчаас манай компанид ирүүлсэн албан бичгийн хувийг бас хүргүүлсэн байдаг. ийн нэхэмжилж байгаа үлдэгдэл төлбөр болох 30,000,000 төгрөгийг манай компани төлөх үндэслэлгүй буюу чанаргүй биет байдлын доголдолтой хийгдсэн ажлын улмаас үүссэн бодит хохирол гүйцэтгэлээс нэг ёсондоо суутгаж авч тооцсон байгаа. Үүнээс гадна нэхэмжлэгч, хариуцагчийн хооронд ямар нэгэн гэрээ байгуулагдаагүй буюу нэхэмжлэгчийн Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5 дахь хэсгийг үндэслэн 5,100,000 төгрөгийн хүү төлөх нь үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн Монгол Улсын Үндсэн хуульд хууль болон бусад хууль тогтоомжид өөрийгөө өмгөөлөх, өмгөөлүүлэх эрхтэй гэж заасан байдаг ба хууль зүйн туслалцаа өгөх, үйлчилгээ авах нь нэхэмжлэгчийг өөрийн эрхийн асуудал буюу заавал итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох шаардлагагүй буюу өөрөө оролцох бүрэн боломжтой гэж үзэж байгаа тул хуульчийн зардал 3,510,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үндэслэлгүй гэж үзэж байгаа. Харин ерөнхий гүйцэтгэгчээс ирүүлсэн 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн албан тоотын 3 дахь хэсэгт үл тохирлын улмаас дээрх болсон нам нурууг үрээгүй гологдлыг талбайгаас зайлуулж ерөнхий гүйцэтгэгчийн заасан газарт хүргүүлэх ажлыг гэрээнд заасны дагуу хийж гүйцэтгэнэ. Тогтоосон хугацаанд гүйцэтгэлээр бүртгэх, хохирлыг талбайгаас зайлуулах ажлыг өөр этгээдээр гүйцэтгүүлж, гарсан төлбөрийг суутган авах нөхцөлийг бүрдэхийг мэдэгдэж байна гэсний дагуу манайх 5,000,000 төгрөгөөр “Брак бракта ХХК-тай тохиролцож Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн төмөр *******ын дам нуруут гүүрний барилгын гологдлыг төслийн талбайгаас зайлуулах ажил гүйцэтгүүлсэн. Тэгэхээр дээрх гарсан бодит хохирлуудын улмаас нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа 30,000,000 төгрөгийг төлөх үндэслэлгүй юм. Иймд нэхэмжлэлийг бүхэлд хангахгүй орхиж, хэрэгсэхгүй болгож өгнө үү. ******* болохоор “******* ******* консалтинг” ХХК бетон зуурмаг нийлүүлсэн гэж нэхэмжлэгч талаас тайлбарлаад байна. Тэгэхээр энэ маань өөрөө нэг ёсондоо нэхэмжлэгч, хариуцагч хоёрын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа дууссан гэж үзэж байгаа. Хэрвээ худалдах, худалдан авах гэрээ, эс үгүй бол бетон зуурмаг нийлүүлэх гэрээ байсан бол энэ тооцооны үлдэгдлийн баталгаа гэдэг дээр ажлын хөлсөнд гэж биш бетон зуурмагийн төлбөрт 200,000,000 төгрөг, Рав-4 маркийн автомашин 30,000,000 төгрөг гэж тусгачихсан ба тусгах ёстой байсан байх. Энд ******* өөрөө ирж энэ тооцооны үлдэгдлийн баталгаатай танилцаж гарын үсэг зурсан байгаа. Тэгэхээр ерөнхийдөө манай компани энэ дам нурууны ажил дээр нэхэмжлэгч талын хийсэн 6 дам нуруу устгалтыг бүрэн дуусгаад, 14 дам нурууны доод арматурын ажил дээр манай компани ямар нэгэн байдлаар оролцоогүй. Энэ ажлуудыг *******тэй харилцан тохиролцсоны үндсэн дээрээс ******* дангаараа бие дааж хийж гүйцэтгэсэн байгаа. Үүнээс гадна нэхэмжлэгчийн зүгээс 3 сарын хугацаа өнгөрсөн байгаа. Энэ хугацаанд доголдлыг бүрэн илрүүлэх боломжтой байсан гэж үзэж байгаа юм. “ ” ХХК буюу ерөнхий захиалагчийн зүгээс маркетинг ******* хийсэн ажил дээр засах, засварлах ажлыг хийж гүйцэтгэх гэж үзсэн боловч гүн хэсгийг нь үзэхэд бетоны сорохтой хэсгүүд өмөрч унах, үл мэдэгдэх хуурай, цайвар өнгийн биет гарч ирсэн гэдэг талаар албан бичиг “ ” ХХК-ид хүргүүлсэн. Тухайн хэсгээр цууралт өгсөн. Тэгэхээр ийн нийлүүлсэн гээд байгаа бетон зуурмаг нь өөрөө чанаргүй байсан байна. Хийж гүйцэтгэсэн ажил нь өөрөө чанаргүй байсны улмаас дам нурууг ерөнхий захиалагч “ ” ХХК-ийн зүгээс мэргэжлийн инженерүүдийн дүгнэлтийг үндэслэн цаашид хэрэглэх боломжгүй болсон учраас буулгаж, дахиж шинээр тухайн ажлыг хийж гүйцэтгэх дүгнэлтэд хүрсэн. Үүний үндсэн дээрээс манай компаниас 26,452,322.68 мөнгийг гүйцэтгэлээс манай гүйцэтгэлээс бодитоор суутгаж өгсөн байгаа. Ерөнхийдөө нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаа нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж тайлбарлаж байгаа үндэслэл маань өөрөө үндэслэлгүй гэсэн байр суурьтай байна. Хариуцагч талаас товчхон хүүгийн талаар тайлбар өгье. Юуны өмнө манайх хүнээр ажил хийлгэчхээд хүнийг үнэлэхгүй байгаа бол биш. Энэ ажил бодитой доголдолтой байгаад байгаа юм. Энэ хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогддог. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байгаа. Ажил гүйцэтгэх буюу Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.6-т зааснаар захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүнг шилжүүлэх гээд ажил гүйцэтгэгчийн үүрэг дээрх хэсэг дээр заагаад өгчихсөн байгаа. Мөн нэхэмжлэгч талын шүүх хуралдаан дээр хэлж байгаа тайлбаруудаар талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэдэг нь тогтоогдож байгаа юм. Нэхэмжлэгч талаас юу гэж тайлбарладаг вэ гэвэл ажлаа гүйцэтгэж өгсөн ажлын үр дүнг гүйцэтгэсэн гэж тайлбар удаа дараа хэлсэн байгаад байгаа. Иргэний хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1-т заасны үндсэндээ гомдлын шаардлага гаргах хугацаа дууссан гэж үзээд байх шиг байна. Манай зүгээс энэ ажил маань өөрөө улсын шинжтэй томоохон төсөл, цаашлаад нууцлалын зэрэгтэй ажил байгаад байгаа. Энэ хариуцлагатай ажил хийж байгаа тохиолдолд бид нар дам нуруу дур мэдээд доторхыг нь шалгах боломжгүй, заавал “ ” ХХК буюу ерөнхий захиалагчийн зөвшөөрлөөр цаашдын шинжилгээг хийх боломжтой байгаад байгаа юм. Тэгэхээр ерөнхий захиалагч, инженерийн зүгээс бид нарт актаа ирүүлсэн албан мэдэгдлээр хүргэсэн шууд бид нарт ирсэн албан бичгийг хүлээж авмагцаа тэр өдөр нь ******* мэдэгдсэн үйл баримт хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас харагдаж байгаа юм. Мөн хэрвээ худалдах, худалдан авах гэрээ гэж үзэж байгаа бол хавтаст хэргийн ямар нэгэн байдлаар бетоны тоо хэмжээ тусгагдаагүй байгаад байгаа. Тооцооны гүйцэтгэлийн баталгаа хэсэг дээр 6 дан нурууны цутгалтын ажлыг бүрэн дуусгаж, 14 дан нурууны доод 10 нурууны ажлыг хийсэн гэж тусгасан нь өөрөө ажил гүйцэтгэлийн тоо хэмжээ болж харагдаж байгаа. Тэгээд эднийхээс ажил гүйцэтгээд ажлаа хүлээлгэж өгчхөөд тэрнийхээ дараа төлбөрөө шаардаж байгаа юм шиг тайлбар тавиад байгаа юм. Гэтэл ийм асуудал үүсээд байна. Түр байж бай, танай гүйцэтгэлээр чинь ингээд суутгана шүү гэдэг мэдэгдэл ирчхээд яв. Манай зүгээс явуулаад байхад эдний зүгээс ямар нэгэн байдлаар ажлаа хүлээлгэж өгсөн акт байхгүй, ажлаа хүлээгээд ав гэдэг мэдэгдэл байхгүй, ирүүлсэн юм байхгүй. Хавтаст хэрэгт ямар ч тийм нотлох баримтын шаардлага алга, баримт байхгүй. Хэрвээ эдний зүгээс мэдэгдлээ явуулаад манайхаас ямар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлыг хүлээж авах гээд байж бай гээд байгаа юм бол эс үгүй бол актаа хүргүүлчхээд эднийх мөнгөө өгөхгүй байна гэж байгаа бол бас нэг өөр асуудал яригдах. Тэгэхээр эднийх анхнаасаа доголдолтой ажил хийж гүйцэтгэсэн. Энэ талаар *******д удаа дараа амаар болон бичгээр мэдэгдсэн. Тухайн үед ч гэсэн хэн энэ “******* ******* консалтинг” ХХК-ийн захирал *******тэй мэдээж хэд хэдэн удаа уулзалт хийж байсан байгаа. Тэгээд хоёр талаасаа тохиролцоонд хүрч чадаагүйн улмаас өнөөдөр энэ хэрэг шүүхээр шийдвэрлүүлж байгаа. Ийм нөхцөл байдал үүсээд байгаа. Тэгэхээр нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа 30,000,000 төгрөг нь цаашдаа тэр хүү, өмгөөллийн өмгөөлөгчийн хөлс, эд нарыг “******* ******* консалтинг” ХХК буюу хариуцагчийн зүгээс төлөх нь өөрөө үндэслэгдэхгүй юм гэв.
3.Нотлох баримтууд:
Нэхэмжлэгч талаас: Нэхэмжлэл/хх 1-2 тал/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт/хх 3 тал/, ******* дүүргийн Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн албан бичиг/хх 4 тал/, 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 0404 дугаар “Тооцооны үлдэгдлийн баталгаа”/хх 5 тал/, “Хууль зүйн туслалцаа, үйлчилгээ үзүүлэх гэрээ”/хх 6-8/, “Өмгөөллийн Пэйэм шийлд” ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн А-10/10 дугаартай захирлын тушаал/хх 46 тал/, “Өмгөөллийн Пэйэм шийлд” ХХК-ийн 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 01/03 дугаартай тодруулга хүргүүлэх тухай албан бичиг/хх 47 тал/, “Өмгөөллийн Пэйэм шийлд” ХХК-ийн хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбар/хх 48 тал/ зэргийг,
Хариуцагч талаас: Б.Бямбадоржийн иргэний үнэмлэхийн хуулбар/хх 18 тал/, хариу тайлбар/хх 25, 96 тал/, “Ухаалаг******* консалтинг” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар/хх 45 тал/, итгэмжлэл/хх 79 тал/, “Ухаалаг******* консалтинг” ХХК-ийн 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 25/023 дугаар “ интернэшнл” ХХК-д хүргүүлсэн хүсэлт/хх 100 тал/, Орлогын баримт/хх 101 тал/, “Ухаалаг******* консалтинг” ХХК, “Братбратан” ХХК нарын хооронд байгуулагдсан 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 21/24 дугаар “Ажил гүйцэтгэх гэрээ”/хх 102-106 тал/, “Ухаалаг******* консалтинг” ХХК-ийн 2021 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 21/48 дугаар “Рапид констракшн” ХХК-ид хүргүүлсэн мэдэгдэл/хх 108 тал/, “Рапид констракшн” ХХК-ийн лавлагаа/хх 110-111 тал/, “Ухаалаг******* консалтинг” ХХК-ийн 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 21/38 дугаар “ интернэшнл” ХХК-д хүргүүлсэн хариу/хх 112-113 тал/ зэрэг нотлох баримтуудыг гарган өгсөн.
Шүүхийн журмаар: “ интернэшнл” ХХК-ийн 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 01/202 дугаар хариу хүргүүлсэн албан бичиг/хх 124 тал/, тус албан бичгийн хавсралтууд болох “ интернэшнл” ХХК ба “Ухаалаг******* консалтинг” ХХК-ийн хооронд байгуулсан 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн BI-TTGS-POC-P1-0085 дугаар “Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр *******ын дам нуруут гүүрний барилгын ажил туслан гүйцэтгэх гэрээ”, хавсралт №1-6/хх 125-211 тал/, “ интернэшнл” ХХК ба “Ухаалаг******* консалтинг” ХХК-ийн хооронд байгуулсан 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн BI-TTGS-POC-P1-0085/AГ-20/246/ дугаар “Нууцад хамаарах мэдээлэл солилцох, ашиглах, хадгалах хамгаалах гэрээ/хх 212-214 тал/, “Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр *******ын цогцолбор төслийн гэрээ дүгнэсэн акт/хх 216-224 тал/, “ интернэшнл” ХХК-ийн 2021 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн “Ухаалаг******* консалтинг” ХХК-ид хүргүүлсэн BI-TTGS-LTR-1977 дугаар “BI-TTGS-POC-P1-0085 ашиглагдахгүй болсон бүтээцийн тухай” албан бичиг/хх 226, 247, 232 тал/, “ интернэшнл” ХХК-ийн 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн “Ухаалаг******* консалтинг” ХХК-ид хүргүүлсэн BI-TTGS-LTR-5708 дугаар “хариу хүргүүлэх тухай” албан бичиг/хх 230 тал/, “ интернэшнл” ХХК-ийн 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн “Ухаалаг******* консалтинг” ХХК-ид хүргүүлсэн BI-TTGS-LTR-2050 дугаар “BI-TTGS-POC-P1-0085 хариу хүргүүлэх тухай” албан бичиг/хх 231 тал/, “ интернэшнл” ХХК-ийн 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 01/224 дугаар албан бичиг/хх 241 тал/, “BI-TTGS-QMS-NCR-P1-003600 үл тохирлын тайлан/хх 242-246 тал/, “ интернэшнл” ХХК-ийн 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн “BI-TTGS-LTR-2050 “BI-TTGS-POC-P1-0085 хариу хүргүүлэх тухай” албан бичиг/хх 248 тал/ зэрэг нотлох баримт цугларсан байна.
Шүүх зохигчийн тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг бүхэлд нь шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
4.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч “************** консалтинг” ХХК-ид холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд үндэслэн ажлын хөлсний үлдэгдэл төлбөр 30,000,000 төгрөг, мөнгөн төлбөрийн үүргийг хугацаандаа биелүүлээгүй хугацааны хүүгийн төлбөрт 5,100,000 төгрөг, хуульчийн зардалд 3,510,000 төгрөг, нийт 38,610,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.
Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч “******* ******* ” ХХК-тай 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн төмөр *******ын дам нуруут гүүрний барилгын ажлаас 6 дам нурууны цутгалт, 14 дам нурууны доод арматурын ажлыг 200,000,000 төгрөгөөр гүйцэтгэн улмаар талууд тооцоо нийлэн үлдэгдэл төлбөр болох 30,000,000 төгрөгийг 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Хаан банк 5023126089 тоот дансанд төлөхөөр харилцан тохиролцсон, уг үлдэгдэл төлбөрөөс гадна Монгол банкны бодлогын жилийн 12 хувиар тооцсон 5,100,000 төгрөгийн хүү, хуульчийн зардал 3,510,000 төгрөгийн төлбөрийн хамт нийт 38,610,000 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй, ажлын хөлсөнд 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Рав-4 маркийн автомашиныг 90,000,000 төгрөгөөр тооцож, бэлнээр 80,000,000 төгрөг авсан, хэрвээ бетон зуурмагт ямар нэгэн асуудал байсан бол гуравхан сарын дараа 2 сард “******* ******* консалтинг” ХХК нь *******тэй уулзан бэлэн мөнгөний тооцоо яагаад ч хийх боломжгүй байсан, 2020 оны 10 дугаар сард уг бетон зуурмагийг хэрэглэж дуусаад 3 сарын дараа буюу 2 сард 170,000,000 төгрөг өгсөн байдаг, хариуцагч талын энэ дам нурууны цутгалтын ажилд “ ” ХХК-иас суутгасан 26,000,000 төгрөгийг манай компани ажлын гүйцэтгэлийг ямар нэгэн доголдол үүсээгүй учраас манай компани үүнийг төлөх үүрэггүй, ямар нэгэн байдлаар тухайн үед Иргэний хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1-т зааснаар ямар нэгэн байдлаар доголдолтой эд хөрөнгө хүлээж авсан бол тус компаниас тэр дор нь мэдэгдэх бүрэн боломжтой байсан тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй гэж,
Хариуцагч тал татгалзалдаа туслан гүйцэтгэгч ий хийсэн 9L дам нурууны цутгалтын ажил нь чанарын шаардлага хангаагүйн улмаас бид өөрсдийн зардлаар дахин хийж гүйцэтгэсэн, манай компани нь “ ” ХХК-тай 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн төмөр *******ын дам нуруут гүүрний барилгын ажил туслан гүйцэтгэхээр гэрээ байгуулж, дам нуруут барилгын ажлыг гүйцэтгэхтэй холбоотойгоор нэхэмжлэгч *******тэй харилцан тохиролцож 6 дам нурууны цутгалтын ажил, 14 дам нурууны суурийн доод арматурын ажлыг хийж гүйцэтгүүлэхээр харилцан тохиролцсон, гэтэл 2021 оны 05 дугаар сарын 01-ний өдөр ерөнхий гүйцэтгэгч “ ” ХХК-иас бетон цутгалтын ажлын явцад гаднын биет орж, анкерын бүсэд хийцийн гадаргууд гологдол, бетон үүссэн шалтгаанаар цаашид угсралтыг ашиглах боломжгүй болсон талаар мэдэгдэж, үл тохиролтой холбоотой зардал буюу 50 хувийн 26,452,322.68 төгрөгийг манай компанийн гүйцэтгэлээс суутгал хийгдсэн талаар манай компанид мэдэгдсэн, энэ талаар *******д амаар болон бичгээр мэдэгдэж, ерөнхий захиалагчаас манай компанид ирүүлсэн албан бичгийн хувийг хүргүүлсэн, иймд ийн нэхэмжилж байгаа үлдэгдэл төлбөр болох 30,000,000 төгрөгийг манай компани төлөх үндэслэлгүй, биет байдлын доголдолтой хийгдсэн ажлын улмаас үүссэн бодит хохирлыг гүйцэтгэлээс суутгаж авч тооцсон, 5,100,000 төгрөгийн хүү төлөх нь үндэслэлгүй, хууль зүйн туслалцаа, үйлчилгээ авах нь нэхэмжлэгчийн өөрийн эрхийн асуудал тул хуульчийн зардал 3,510,000 төгрөгийг ч нэхэмжлэгчид төлөх үндэслэлгүй, төмөр *******ын дам нуруут гүүрний барилгын ажлын гологдлыг төслийн талбайгаас зайлуулах ажлыг нэмж гүйцэтгүүлсэн, нэхэмжлэгчээр гүйцэтгүүлсэн ажилд манай компани оролцоогүй, ******* дангаараа бие дааж хийж гүйцэтгэсэн, хийсэн ажлын гүн хэсгийг нь үзэхэд бетоны сорохтой хэсгүүд өмөрч унах, үл мэдэгдэх хуурай, цайвар өнгийн биет гарч ирж тухайн хэсгээр цууралт өгсөн нь бетон зуурмаг чанаргүй байсны улмаас дам нурууг ерөнхий захиалагч “ ” ХХК-ийн зүгээс мэргэжлийн инженерүүдийн дүгнэлтийг үндэслэн буулгаж, дахиж шинээр тухайн ажлыг хийж гүйцэтгэх дүгнэлтэд хүрсэн, үүний улмаас манай компаниас 26,452,322.68 төгрөгийг ажлын гүйцэтгэлээс суутгуулсан нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож, ажлаа хүлээлгэж өгөөгүй анхнаасаа доголдолтой ажил хийж гүйцэтгэсэн тул нэхэмжлэл үндэслэлгүй, хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.
5.Шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, зохигч талуудын шүүхэд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Дараах үйл баримтууд тогтоогдож байна.
6.Ерөнхий гүйцэтгэгч “ интернэшнл” ХХК болон туслан гүйцэтгэгч “Ухаалаг******* консалтинг” ХХК нарын хооронд 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн BI-TTGS-POC-P1-0085 дугаар “Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр *******ын дам нуруут гүүрний барилгын ажлын туслан гүйцэтгэх гэрээ” байгуулагдсан байх ба тус гэрээгээр төмөр *******ын дам нуруут гүүрний ажлын бэлтгэл ажлаас эхлэн газар шорооны ажлууд болон тулгуурын ажлууд, алгаслалын бүтээцийн, хэв гажилтын заадас байрлуулах зэрэг ажлуудыг тус гэрээний хавсралт №3-т заасан 3,674,815,197.01 төгрөгийн тоо хэмжээ үнийн задаргаа бүхий өртөгтэйгөөр хийж гүйцэтгэхээр тохиролцжээ.
Дээрх ажлыг гэрээний талууд туслан гүйцэтгэгчийн 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 22/29 дугаар ажил дууссан тухай мэдэгдэлд үндэслэн 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдөр хийж гүйцэтгэж дуусгасан тухай BI-TTGS-CMD-CC-P1-0085 дугаар “Гэрээ дүгнэсэн акт”-ыг үйлдэн нийт 7,791,219,507.85 төгрөгийн ажил гүйцэтгэснийг дүгнээд 389,560,975.39 төгрөгийн 50 хувь болох 194,780,487.70 төгрөгийг суутган барьж, тус актад туслан гүйцэтгэгчийн 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 21/30, 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 22/19 тоот албан бичгээр ирүүлсэн ID78 гүүрний A1 захын тулгуурыг нураасан, ID105 гүүрний 9L, 22R дам нурууны акталсан зардлыг Ерөнхий гүйцэтгэгчээс нийлүүлсэн бетон зуурмагийн орц найрлагатай холбоотой гэж үзэн явц дундын төлбөрт дахин гүйцэтгэсэн тоо хэмжээний дагуу суутган олгохоор шийдвэрлэснийг туслан гүйцэтгэгч хүлээн зөвшөөрч маргаангүй тухайг баталгаажуулсан байна.
7.Туслан гүйцэтгэгч “Ухаалаг******* консалтинг” ХХК нь ерөнхий гүйцэтгэгч “ интернэшнл” ХХК-ийн захиалгаар гүйцэтгэж буй BI-TTGS-POC-P1-0085 дугаар “Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр *******ын дам нуруут гүүрний барилгын ажилд зуурмагийн үйлвэрлэл үйл ажиллагаа явуулдаг тусгай зөвшөөрөлтэй “Зөв зуурмаг, Рапид констракшн” зэрэг компаниар үйл ажиллагаа явуулдаг ажлын туршлага бүхий этгээд гэж үзэн ийг татан оролцуулан 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд 6 дам нурууны цутгалтын ажлыг бүрэн дуусгуулж, 14 дам нурууны доод арматурын ажлыг хийлгүүлсэн болох нь тогтоогддог.
Зохигч талууд буюу “Ухаалаг******* консалтинг” ХХК болон ******* нар тохиролцон “Тооцооны үлдэгдлийн баталгаа”-г үйлдсэн байх ба гүйцэтгэсэн ажлын үр дүнг 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд 6 дам нурууны цутгалтын ажлыг бүрэн дуусгаж, 14 дам нурууны доод арматурын ажлыг хөлсөнд 200,000,000 төгрөг төлөхөөр, хөлсийг 80,000,000 төгрөгийг 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр ийн дансанд, 2019 оны 12 дугаар сард орж ирсэн Рав-4 маркийн автомашиныг 90,000,000 төгрөгт тооцож бартер хийх, үлдсэн 30,000,000 төгрөгийг 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр ий дансанд шилжүүлэхээр харилцан тохиролцож баталгаа үйлдсэн, “Ухаалаг******* консалтинг” ХХК-ийг төлөөлөн нягтлан бодогч гарын үсэг зурж, компанийн тамгаар баталгаажуулж, 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр нотариатаар батлуулсан байна.
Одоо “Ухаалаг******* консалтинг” ХХК болон ******* нарын хоорондоо тохиролцон “Тооцооны үлдэгдлийн баталгаа” гэх баримтад үндэслэн нэхэмжлэгч ******* нэхэмжлэл үндэслэлтэй гэх тайлбар гарган мэтгэлцэж байна. Хариуцагч тал нэхэмжлэгч ******* хувь этгээдээр нэхэмжлэл гаргасныг нэхэмжлэл гаргах эрхтэй эсэх талаар маргадаггүй.
Хариуцагч тал нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажил биет байдлын доголдолтой гүйцэтгэсэн ажлын зардалд хариуцагч тал Ерөнхий гүйцэтгэгчид доголдолтой гүйцэтгэсэн ажлын 50 хувийг суутгуулан тооцуулж, доголдолтой ажлыг ажлын талбайгаас зайлуулах ажлыг “Братбратан” ХХК-иар гүйцэтгүүлэхэд гарсан зардлууд нь 30,000,000/26,452,322.68+5,000,000/ төгрөгөөс илүү гарсан тул нэхэмжлэгчид төлөх төлбөргүй гэж маргаж байна.
8.Хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтаас үзвэл
8.1.Ерөнхий гүйцэтгэгч нь туслан гүйцэтгэгчид 2021 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн BL-TTGS-LTR-1977 дугаар албан мэдэгдэл хүргүүлсэн байх ба тус мэдэгдэлд 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн туслан гүйцэтгэгчийн хийж гүйцэтгэсэн 9L талбайн ажлын дугаартай дам нуруунд 2020 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Ерөнхий гүйцэтгэгчийн инженерийн хийсэн хяналтын үзлэгээр бетон цутгалтын ажлын явцад гадны биет орж, анкерийн бүсэд хийцийн гадаргуунд гологдол бетон үүссэн шалтгаанаар цаашид угсралтад ашиглах боломжгүй гэж дүгнэн BI-TTGS-QMS-NCR-P1-003600 дугаартай үл тохирол үүссэн, тус үл тохиролтой холбогдох зардлын 50 хувь болох 26,452,322.68 төгрөгийг туслан гүйцэтгэгч төлөх тухай мэдэгдсэн.
8.2.BI-TTGS-QMS-NCR-P1-003600 дугаартай үл тохирлын тайланд тус ID105, 9L дам нурууны бетон хийцийн гологдол гэх үл тохирол 2020 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн үүсч, 9L дам нурууны бетон цутгалтын ажлын явцад гадны биет орж анкерийн бүсэд хийцийн гадаргууд гологдол бетон үүсч, тухайн дам нурууг гүүрний угсралтад ашиглах боломжгүй тул төслийн талбайгаас гаргаж талбай чөлөөлөх, мөн аргачлалын дагуу дахин шинээр дам нурууг цутгах ажлыг яаралтай эхлүүлэн 2021 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн хооронд хийж гүйцэтгэсэн, мөн оны 06 дугаар сарын 06-ны өдөр шаардлага хангасан байдлаар гүйцэтгэсэн гэж үзэж үл тохирлын тайланг үйлдсэн байдаг.
8.3.Мөн ерөнхий гүйцэтгэгч нь туслан гүйцэтгэгчид 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн BL-TTGS-LTR-2050 дугаар албан мэдэгдэлд тус ID105, 9L дам нурууны ажлын зардал болох 26,452,322.68 төгрөгийг 2021 оны 05 дугаар сарын явц дундын төлбөрөөс суутгахаар шийдвэрлэсэн болохыг дурдсан.
8.4.2021 оны 05 дугаар сарын 20-ны өдөр “************** консалтинг” ХХК болон ажил гүйцэтгэгч “Братбратан” ХХК нарын хооронд 21/24 дугаар ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдан гэрээгээр 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс мөн оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн төмөр *******ын дам нурууг гүүрний барилгын ажлын талбайгаас дам нуруут гүүрний гологдлыг талбайгаас зайлуулах ажлыг 5,000,000 төгрөгөөр тохиролцон гүйцэтгүүлсэн, мөн ажлын төлбөрт 5,000,000 төгрөгийн төлбөрийг төлсөн болох нь тогтоогддог./хх 101-107 тал/
Дээрх үйл баримт, тайлбар мэдүүлэг, нотлох баримтад үндэслэн шүүх зохигч талуудын хооронд үүссэн харилцааг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр ажил гүйцэтгэх гэрээний харилцаагаар зүйлчлэх нь зүйтэй юм.
Гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй ч Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг.
Мөн зохигч талууд 200,000,000 төгрөгийн ажлын хөлс тохиролцсон талаар маргаагүй, харин ажлын үр дүнгийн талаар маргаж ажлыг хүлээлгэн өгөөгүй, биет байдлын доголдолтой байсан тухай маргаж байх бөгөөд хариуцагч тал энэ тухай ерөнхий гүйцэтгэгчээс ирүүлсэн албан бичиг холбогдох мэдэгдлийг нэхэмжлэгчийн итгэмжлэлгүйгээр төлөөлдөг хуулийн этгээдэд хүргүүлсэн гэх тайлбар гаргадаг.
Энэ тухайгаа нотлохоор хариуцагч талаас “************** консалтинг” ХХК-иас “Рапид констракшн” ХХК/түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд болох *******/-д 2021 оны 05 дугаар сарын 01-ний өдөр “ интернэшнл” ХХК-иас нэхэмжилж буй ажлын явцад гадны биет орж, анкерын бүсэд хийцийн гадаргууд гологдол бетон үүссэн шалтгаанаар цаашид угсралтад ашиглах боломжгүй гэж дүгнэлт ирүүлсэн үл тохиролтой холбогдох зардал 26,452,322.68 төгрөг, мөн гологдлыг зайлуулах ажлын төлбөрийг манай байгууллагын авах төлбөрөөс суутган авахыг талаар мэдэгдэж 21/48 дугаар мэдэгдлийг хүргүүлсэн гэдэг./хх 108-111 тал/
9.Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1-д зааснаар гүйцэтгэсэн ажилд ямар нэг доголдол байвал гомдлын шаардлага гаргаж болохоор заасан, мөн хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.6-д зааснаар захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх, 350.1.7-д зааснаар ажлын үр дүнгийн доголдлыг арилгахад шаардагдах зардлыг/ажлын хөлс, материалын зардал, *******ын хураамж болон тээврийн хөлс г.м/ хариуцах нь ажил гүйцэтгэгчийн үүрэг, захиалагч нь 352 дугаар зүйлийн 352.2.1-д зааснаар гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолтой бол ажил гүйцэтгэгчийн саналаар түүний зардлаар уг доголдлыг арилгуулах, эсхүл ажлыг шинээр гүйцэтгүүлэх, 352.2.2-т зааснаар доголдлыг арилгуулахаар тогтоосон хугацаанд ажил гүйцэтгэгч ямар нэгэн арга хэмжээ аваагүй бол захиалагч уг доголдлыг арилгаж, түүнтэй холбогдсон зардлаа нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй талаар заажээ.
Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.2 дах хэсэгт зааснаар гэрээгээр тохиролцсон ажлын үр дүнд тохирсон хөлс төлөх үүрэгтэй, Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 353.2-т зааснаар нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн гэх бетон зуурмагийн цутгалтын ажил биет байдал/чанарын/ доголдолтой гүйцэтгэгдсэн болох нь тогтоогдсон, нэхэмжлэгчээс гарган өгсөн “Тооцооны үлдэгдлийн баталгаа” гэх баримтыг ажлыг хүлээлцсэн акт гэж үзэх үндэслэлгүй, нэхэмжлэгч тал ажлаа биет байдлын доголдолгүй биелүүлсэн, ажлын гүйцэтгэлийг хүлээлгэн өгсөн болох нь тогтоогдоогүй тул нэхэмжлэлээс 30,000,000 төгрөгийн хөлсийг тооцон гаргуулах үндэслэлгүй гэж үзлээ.
10.Мөн нэхэмжлэгчээс Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3, 222 дугаар зүйлийн 222.5-д зааснаар мөнгөн төлбөрийн гэрээний үүргийг хугацаанд нь төлөөгүйгээс хэтрүүлсэн хугацааны хүүг Монгол банкны нийтэд зарласан хүүгээр тооцон 5,100,000 төгрөгийн хүү, мөн өмгөөллийн компанид 3,510,000 төгрөг төлсөн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага гаргасныг мөн хангах үндэслэлгүй юм.
Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3-т зааснаар гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцохоор заасан. Гэвч хариуцагч тал гэрээний үүрэг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй, мөн хуулийн 222 дугаар зүйлийн 222.5-д зааснаар мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй гэх, мөн зайлшгүй өмгөөлөгч авах шаардлага үүссэн гэж үзэх болон энэхүү эрхээ төлбөртэй авах эрхээ эдлэхэд хариуцагч буруутай гэж үзэх үндэслэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар тогтоогдоогүй, түүнчлэн нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д зааснаар хүлээсэн үүргээ зохих ёсоор, шударгаар биелүүлэх үүрэгтэй тул дээрх шаардлагыг мөн адил хангахгүй.
Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.2, 227 дугаар зүйлийн 227.3 дах хэсэгт зааснаар хариуцагч “************** консалтинг” ХХК-иас 38,610,000/30,000,000+5,100,000+3,510,000/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
11.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 351,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн шийдвэрлэв.
12.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.2, 227 дугаар зүйлийн 227.3 дах хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ийн ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэл, хохиролд хариуцагч “************** консалтинг” ХХК-иас 38,610,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 351,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, зохигчид мөн зүйлийн 119.3-т заасан хугацааны дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ ***