2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 191/ШШ2025/08126

 

 

 

 

 

2025 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 191/ШШ2025/08126

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6.-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1. дэх хэсэгт заасныг баримтлан ******* овогт ******* ******* /РД:*******/, ******* овогт ******* ******* /РД:*******/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5. дахь хэсэгт заасныг баримтлан .. оны .. дугаар сарын,,,-ны өдөр төрсөн хүү Э.*******, ... оны ... дүгээр сарын ... -ны өдөр төрсөн охин Э. нарыг эцэг Г.*******гийн асрамжид үлдээсүгэй.

3.Нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй, гэрлэгчид гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаангүй гэсэн болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., 7.1.2.-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.*******гээс 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.*******д олгосугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.БАЯРМАА