2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 191/ШШ2025/08242

 

 

 

 

 

2025 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 191/ШШ2025/08242

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч З.Баярмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ...  дүүрэг, ...  дугаар хороо, ******* ******* ******* , ******* ******* хаягт байрлах, ******* банк ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, ...  дүүрэг, ... дүгээр хороо, ******* ******* , ...  тоот хаягт байрлах, ХХК /РД:6260241/,

Хариуцагч: Улаанбаатар хот, ....  дүүрэг, ....  дугаар хороо, , , ... байр, ... тоот хаягт оршин суух, /РД:/

Хариуцагч:Улаанбаатар хот, ...  дүүрэг, ...  дугаар хороо, ******* ******* /17012/, ....  , ... байр, тоот хаягт оршин суух, овогт /РД:/ нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт нийт 1,407,314,086 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тамжид нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Зээлдэгч " ХХК, Ч. нар нь ******* банк" ХК-ийн Сэнтрал бизнес төвтэй 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр ЗГ/ тоот зээлийн гэрээ байгуулж, 800,000,000 төгрөгийг жилийн 10,5 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай санхүүжилтийн зээлийн зориулалтаар, мөн " ХХК, Ч. нар нь тус бизнес төвтэй 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр ЗГ/ тоот зээлийн шугамын гэрээ байгуулж, 500,000,000 төгрөгийг жилийн 16,8 хувийн хүүтэй, коммитмент хүү 2 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай бизнесийн зээлийн шугамын зориулалтаар зээл авч уг зээлийн гэрээнд 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдөр ЗГ/-1 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ байгуулж, зээлийн шугамын хэмжээг 377,130,000 төгрөг болгож бууруулж нэмэлт өөрчлөлт оруулсан.

Талуудын хооронд байгуулсан 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн ЗГ/ тоот болон 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр ЗГ/ тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр БГҮ/ тоот Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж, Ч.ын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү- дугаартай, Нийслэлийн .... дүүргийн .. хороо, , ..  байрны .. давхрын .. тоот хаягт байршилтай, 128,81 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, улсын бүртгэлийн Ү- дугаартай Нийслэлийн .. дүүргийн ..  хороо, ******* Оргил /17012/, ...    -р байрны тоот хаягт байршилтай, 137 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, М., И. нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү- дугаартай, Нийслэлийн ...  дүүргийн -р хороо, , -р байрны тоот хаягт байршилтай, 119,5 м.кв талбайтай 5 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Д.гийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү- дугаартай Нийслэлийн  дүүргийн -р хороо,  -р хороолол /13343/ Л. ,  байрны  тоот хаягт байршилтай, 91,89 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, улсын бүртгэлийн Ү- дугаартай, Нийслэлийн ...  дүүргийн  -р хороо,  -р хороолол /14182/, ны -р байрны  тоот хаягт байршилтай 66,55 м.кв талбайтай оффисын зориулалттай үл хөдлөх хөрөнгө зэргийг, 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр БГҮ/ тоот хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж, хуучин бараа материал болон шинээр татан авах бараа материал, 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдөр БГҮ//1 тоот үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж М.ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү- дугаартай, Нийслэлийн .. дүүргийн. -р хороо /13312/ ,  -р байрны  тоот хаягт байршилтай, 119,5 м.кв талбайтай 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө зэргийг, 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр БГХ/ тоот хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж бараа материал зэргийг тус тус барьцаалуулсан.

М., И. нарын хувьд барьцаа хөрөнгийг *******лж өгсөн тул хариуцагчаар татаагүй.

Зээлдэгч нар нь 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр ЗГ/ тоот зээлийн гэрээний эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн зээлийн төлбөрт 198,656,735 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 81,514,550 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 267,382 төгрөг, нийт 280,438,667 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр ЗГ/ тоот болон түүнд нэмэлт өөрчлөлт оруулсан гэрээний эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн зээлийн төлбөрт 165,564,073 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 127,460,141 төгрөг, коммитмент хүүгийн төлбөрт 246,772 төгрөг төгрөг нийт 293,270,987 төгрөг тус тус төлсөн байна.

Зээлдэгч нар нь зээлийн гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул банк зээлийн гэрээнд заасны дагуу зээлийн төлбөрийг хугацаандаа төлөх, төлөөгүй тохиолдолд гэрээнд заасан арга хэмжээ авах талаар мэдэгдэж нэмэлт хугацаа тогтоож өгсөн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг төлөөгүй, гэрээний үүргээ зөрчсөн байна. Иймд банк талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2.4.3, 5.1.5, 5.1.7, 5.1.9, 6.5, 7.1, 7.5 дахь заалтууд болон Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3, 451 дүгээр 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн зээлдэгч " ХХК, Ч. нараас зээлийн гэрээний үүрэгт 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: 1.2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр ЗГ/ тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэлд 601,343,264.60 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 294,275,538.37 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 45,377,311.57 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 72,000 төгрөг, нийт 941,068,114.54 төгрөгийг,

2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр ЗГ/ тоот болон түүнд нэмэлт өөрчлөлт оруулсан гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэлд 334,435,926.55 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 111,409,395.56 төгрөг, коммитмент хүүгийн төлбөрт 2,358 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 20,398,291.51 төгрөг, нийт 466,245,971.56 төгрөг, бүгд 1,407,314,086 төгрөгийг гаргуулах,

2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн ЗГ/ тоот, 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр ЗГ/ тоот болон түүнд нэмэлт өөрчлөлт оруулсан гэрээний үүргийн гүйцэтгэлийг хариуцагч Ч.ын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү- дугаартай, Нийслэлийн  дүүргийн   -р хороо,   байрны давхрын  тоот хаягт байршилтай, 128,81 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, улсын бүртгэлийн Ү- дугаартай Нийслэлийн   дүүргийн  -р хороо, ******* Оргил /17012/,    . -р байрны  тоот хаягт байршилтай, 137 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, хариуцагч Д.гийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү- дугаартай Нийслэлийн дүүргийн  -р хороо, -р хороолол /13343/ Л. ,  байрны  тоот хаягт байршилтай, 91,89 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, улсын бүртгэлийн Ү- дугаартай, Нийслэлийн  дүүргийн  -р хороо,  -р хороолол /14182/, ны. -р байрны 1202 тоот хаягт байршилтай 66,55 м.кв талбайтай оффисын зориулалттай үл хөдлөх хөрөнгө зэрэг барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.

2.Хариуцагч ХХК-иас шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Манай байгууллага нь 2021 оны 6 сарын 25-ны өдөр 2 удаагийн бизнессийн байгууллагын үйл ажиллагаа тогтворжуулах зорилгоор зээл авч цагаан будаа цайруулах үйлдвэр барих бизнесийн үйл ажиллагаанд тус тус ашиглах бий болсон орлогоор зээлийг төлөхөөр нэхэмжлэгчтэй тохирсон буюу нэхэмжлэгч нь зээлдэгчийн үйл ажиллаганаас олсон орлогоос нь зээлийнхээ үр шимийг хүртэх агуулгаар гэрээ байгуулсан болно. Хариуцагч нарын зүгээс дээрх бизнессийн үйл ажиллагаа дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахлын улмаас эрхлэх боломжгүй болсон бөгөөд 2019 оны 12 сард цар тахлын анхны тохиолдолд БНХАУ-д илэрч 2020 оны 1 сараас эхлэн гадаад улс руу зорчих боломжгүй болж Монгол улсын хил дээр нийт 3000 тонн орчим импортын цагаан будаа гацаж өдрийн 5000 юань төлж агуулахад хадгалуулж байгаа болно. Энэ нь өөрөөр хэлбэл үүрэг гүйцэтгээгүй нь үүрэг гүйцэтгэгчийн буруугаас болоогүй тул Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгүүлэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй хэмээн заасан хуулийн заалтын дагуу зээлдэгч нарыг зээлээ хугацаандаа төлөөгүй гэж үзэх боломжгүй юм. Бидний зүгээс удаа дараа өөрсдөд нь үүссэн дээрх нөхцөл байдлыг тайлбарлаж нэхэмжлэгчид албан бичгээр хандаж байсан болно. Гэвч коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн Монгол улсын их хурлаас 2020 оны 4 сарын 29-ний өдөр батлан дагаж мөрдөж эхэлсэн бөгөөд тус хуулийн агуулга нь дэлхий нийтийг хамарч цар тахал гарсантай холбогдуулан эдийн засгийн аюулгүй байдлыг ханган бизнесс эрхэлэгчдийг дэмжих, хамгаалах хуулийн үндэслэлийг зөрчөн гэрээний бус хугацаанд зээлийн хүү нэхэмжилсэнг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иймд манай байгууллагын зүгээс үндсэн зээлийг хүлээн зөвшөөр, хэт өндөр хүүг зөвшөөрөхгүй гэжээ.

3.Хэрэгт авагдсан бичгийн нотлох бармтууд,

нэхэмжлэгчээс, хуулийн этгээдийн цлсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэлүүд, 2021 оны 5 сарын 11-ний өдрийн Зээлийн хүсэлт, зээлийн зарцуулалтын тайлан, зээлийн өргөдөл, оршин суугаа хаягийн тодорхойлолт, шийдвэр гүйцэтгэх газрын тодорхойлолт, 2021 оны 6 сарын 25-ны өдрийн зээлийн гэрээ, зээл олгосон гүйлгээний баримт, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээ, үл хөдлөх хөрөнгийн лавлагаа, эд хөрөнгө барьцаалуулах тухай хүсэлт, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээ, үл хөдлөх хөрөнгийн лавлагаа, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээ, үл хөдлөх хөрөнгийн лавлагаа, 2021 оны 6 сарын 25-ны өдрийн №БГҮ/, №БГХ/ дугаартай Барьцааны гэрээ, Ч., ХХК-ийн эзэмшлийн банкны дансны хуулга, 2021 оны 6 сарын 25-ны өдрийн зээлийн шугамын гэрээ, ХХК-ийн 2022 оны 02 сарын 19-ний өдрийн хүсэлт, Үнэт цаас санхүүжилтийн корпорацийн 2022 оны 02 сарын 25-ны өдрийн 55/22 дугаартай барьцаа хөрөнгө хэсэгчлэн *******лөх тухай албан бичиг, Ч.ын хүсэлт, ХХК-ийн 2022 оны 7 сарын 27-ны өдрийн хүсэлт, банкны 2022 оны 7 сарын 29-ний өдрийн хүсэлт, 2022 оны 8 сарын 10-ны өдрийн Шугамын зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, банкны 2022 оны 9 сарын 26-ны өдрийн зээл төлөх мэдэгдлүүд,

хариуцагчаас, Хуулийн этгээдйн улсын бүртгэлийн мэдээлэл, ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг баримтуудыг тус тус гаргаж өгсөн.

 

Зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч банк ХК нь хариуцагч ХХК, Ч., Д. нарт холбогдуулан, 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн ЗГ/ тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 601,343,265 төгрөг, хүү 294,275,538 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 45,377,311 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 72,000 төгрөг, нийт 941,068,114 төгрөг,

2021 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн ЗГ/ тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 334,435,926 төгрөг, хүү 111,409,395 төгрөг, коммитмент хүүгийн төлбөр 2,358 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 20,398,291 төгрөг нийт 466,245,971 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага тус тус гаргажээ.

Хариуцагч ХХК нь үндсэн зээлийн төлбөрийг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагаас хүү, нэмэгдүүлсэн хүүг хүлээн зөвшөөрөхгүй гэх тайлбарыг ирүүлсэн байх бөгөөд хариуцагч Ч., Д. нар нь шүүхэд хариу тайлбар гаргаагүй байна.

2.******* банк ХК болон хариуцагч ХХК, Ч. нарын хооронд 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдөр №ЗГ/ дугаартай зээлийн гэрээ байгуулагдаж, гэрээгээр ******* банк ХК нь 800,000,000 төгрөгийг жилийн 10.5 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлдүүлэх, мөн 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдөр №ЗГ/ дугаартай зээлийн гэрээ байгуулагдаж, 500,000,000 төгрөгийг жилийн 16.8 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай тус тус зээлдүүлж, 2022 оны 8 сарын 10-ны өдрийн №ЗГ/-1 дугаартай гэрээгээр ЗГ/ тоот гэрээнд өөрчлөлт оруулж, ХХК, Ч. нар нь уг зээлийг хүүгийн хамт тохирсон хугацаанд буцаан төлөх үүргийг тус тус хүлээсэн байна.

3.Зохигчдын хооронд байгуулагдсан дээрх гэрээний агуулга, гэрээгээр илэрхийлсэн талуудын хүсэл зоригийн илэрхийллээс үзэхэд, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1. дэх хэсэгт заасан Банк, зээлийн үйл ажиллагаа явуулах эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

Талуудын байгуулсан зээлийн гэрээ нь хууль зүйн хувьд хүчин төгөлдөр байна.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт, Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт, Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй. гэж тус тус зохицуулжээ.

4.Зээлдэгч ХХК, Ч. нар нь №ЗГ/ дугаар зээлийн гэрээгээр хүлээсэн зээл, түүний хүүг төлөх үүргээ 2022 оны 7 дугаар сарын 29-ний өдрөөс, №ЗГ/ дугаар зээлийн гэрээний үүргийг 2022 оны 7 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн тус тус зөрчиж, улмаар зээлийн гэрээнүүдийн хугацаа дууссан болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, зээл бүртгэлийн карт, зээлийн хүүгийн тооцоолол, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэхийг шаардах тухай ******* банк ХК-ийн мэдэгдлүүд зэрэг бичгийн баримтуудаар тогтоогдож байна.

Иймд нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсон тул нэхэмжлэгч ******* банк ХК нь хариуцагч нараас зээлийн гэрээний дагуу үндсэн зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй байна.

Хариуцагч нараас үндсэн зээлийн хэмжээн дээр маргаагүй бөгөөд ХХК нь ковид цар тахлын улмаас зээлээ төлж чадаагүйгээс зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ нэмэгдэх болсон гэж маргасан.

5.Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3Зээлийн гэрээний хугацаа дууссан нь тухайн гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс *******лөх үндэслэл болохгүй, 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт зээлийн хүүг зээлийг ашигласан хугацаагаар тооцно гэж заасан.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч нь хүү, нэмэгдүүлсэн хүүг төлүүлэхээр хариуцагчаас шаардах эрхтэй байна.

Иймд хариуцагчийн хариу тайлбарт дурдсан үндэслэлээр хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрөөс *******лөх үндэслэл болохгүй байх тул хариуцагч ХХК, Ч. нараас 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдөр №ЗГ/ дугаартай зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 601,343,265 төгрөг, зээлийн хүү 294,275,538 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 45,377,311 төгрөг, нийт 940,996,114 төгрөг, №ЗГ/ дугаартай зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 334,435,926 төгрөг, зээлийн хүү 111,409,395 төгрөг, коммитмент хүүг 2,358 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 20,398,291 төгрөг, нийт 466,245,971 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* банк ХХК-д олгох нь зүйтэй байна.

6.Нэхэмжлэгчээс барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

******* банк ХК болон Ч., М., И., Д. нарын хооронд 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдөр №БГҮ/ дугаартай үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ байгуулагдсан байх бөгөөд уг гэрээгээр эрхийн улсын бүртгэлийн Ү-, Ү-, Ү-, Ү-, Ү- дугаартай үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаалж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцсон байна.

Нэхэмжлэгчээс, хариуцагч Ч.ын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү- дугаартай, Нийслэлийн  дүүргийн -р хороо, , байрны   давхрын  тоот хаягт байршилтай, 128,81 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, улсын бүртгэлийн Ү- дугаартай Нийслэлийн   дүүргийн  -р хороо, ******* Оргил /17012/,     .  -р байрны.  тоот хаягт байршилтай, 137 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, хариуцагч Д.гийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү- дугаартай, Нийслэлийн  дүүргийн  -р хороо, -р хороолол /13343/ Л. ,  байрны   тоот хаягт байршилтай, 91,89 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, улсын бүртгэлийн Ү- дугаартай, Нийслэлийн.  дүүргийн  -р хороо,  -р хороолол /14182/, ны   -р байрны.  тоот хаягт байршилтай 66,55 м.кв талбайтай оффисын зориулалттай үл хөдлөх хөрөнгө зэрэг барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргаж байх бөгөөд эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, И., И. нарын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийн хувьд барьцаа хөрөнгөөс *******лсөн тул холбогдох шаардлагыг гаргаагүй гэж тайлбарласан.

Дээрх барьцааны гэрээг бичгээр байгуулж, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааг улсын бүртгэлд бүртгүүлсэн нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасанд нийцсэн байна.

Иймд иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана гэж заасан тул тус барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндэслэлтэй байна.

7.Нэхэмжлэгчээс нотариатын үйлчилгээний хураамж 72,000 төгрөг гаргуулах шаардлага гаргасан.

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй гэж, 227.3-т үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл , үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж заасан.

Талууд гэрээгээр шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбоотой зардлыг талаар харилцан тохиролцоогүй байх бөгөөд өөрийн шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлэхтэй холбоотой гарсан зардлыг гэрээнээс учирсан хохирол гэж үзэхээргүй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 72,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

8.Дурдсан үндэслэлүүдээр, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ХХК, Ч. нараас 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн №ЗГ/ дугаартай зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 601,343,265 төгрөг, зээлийн хүү 294,275,538 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 45,377,311 төгрөг, нийт 940,996,114 төгрөг, мөн өдрийн №ЗГ/ дугаартай зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 334,435,926 төгрөг, зээлийн хүү 111,409,395 төгрөг, коммитмент хүүг 2,358 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 20,398,291 төгрөг, нийт 466,245,971 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* банк ХХК-д олгож, Ч.ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай, Нийслэлийн.   дүүргийн   хороо,   байрны  давхрын  тоот хаягт байршилтай, 128,81 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай Нийслэлийн  дүүргийн 17-р хороо, ******* Оргил /17012/,  ... . -р байрны  тоот хаягт байршилтай, 137 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, хариуцагч Д.гийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү- дугаартай Нийслэлийн ...  дүүргийн  -р хороо,  -р хороолол /13343/ Л. , ... байрны .. тоот хаягт байршилтай, 91,89 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, улсын бүртгэлийн Ү- дугаартай, Нийслэлийн ...  дүүргийн .. -р хороо, .. -р хороолол /14182/, ны -р байрны  тоот хаягт байршилтай 66,55 м.кв талбайтай оффисын зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж, нэхэмжлэлийн шаардлагаас 72,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

9.Хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нарт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй байх тул нэхэмжлэгчийн хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 453 дугаар зүйлийн 453.1., 227 дугаар зүйлийн 227.1.-д тус тус зааснаар хариуцагч ХХК, Ч. нараас 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн №ЗГ/ дугаартай зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 601,343,265 төгрөг, зээлийн хүү 294,275,538 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 45,377,311 төгрөг, нийт 940,996,114 төгрөг,

№ЗГ/ дугаартай зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 334,435,926 төгрөг, зээлийн хүү 111,409,395 төгрөг, коммитмент хүү 2,358 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 20,398,291 төгрөг, нийт 466,245,971 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* банк ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 72,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай, Баянзүрх дүүргийн  -р хороо,  барилгын байр,  давхрын  тоот хаягт байршилтай, 128,81 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай,  дүүргийн  -р хороо, ******* Оргил /17012/,  .  байр, ..  тоот хаягт байршилтай, 137 м.кв талбайтай, 3 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай, ...  дүүргийн -р хороо, ... хороолол /13343/, Л.Лхагвасүрэн , ...  байр, ...  тоот хаягт байршилтай, 91,89 м.кв талбайтай, 3 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай, ....  дүүрэг,  -р хороо,  -р хороолол /14182/, н ,  байр,  тоот хаягт байршилтай, 66.55 м.кв талбайтай, оффисын зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7,264,721 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээн, хариуцагч ХХК, Ч. нараас 7,194,160 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* банк ХК-д олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БАЯРМАА