Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 103/ШШ2025/00763

 

 

2025 09 18 103/ШШ2025/00763

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго би,

Нэхэмжлэгч: Багануур дүүргийн 0 дугаар хороо, Д.Нацагдоржийн гудамж, ******* ХХК-ийн байранд байрлах ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн 0 дугаар хороо, Их гүний 0 тоотод оршин суух *******,

Хариуцагч: Багануур дүүргийн 0 дугаар хороо, Бага гүний 0 тоотод оршин суух ******* нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1.931.465,36 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянаад:

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Хариуцагч *******, ******* нартай 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 2.000.000 төгрөгийг 18 сарын хугацаатай сарын 3.95 хувийн хүүтэй зээлэн авсан. Хариуцагч нар нь 2025 оны 04 сараас эхлэн зээлээ төлөхгүй, удаа дараа холбогдсон боловч одоог хүртэл төлөхгүй байгаа. Иймд хариуцагч нараас үндсэн зээл 1.633.153,24 төгрөг, зээлийн хүү 292.312,02 төгрөг, бусад зардал 6.000 төгрөг, нийт 1.931.465,26 төгрөгийг гаргуулаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие ******* овогтой ******* нь ******* ББСБ ХХК-д 2024 оны 11 сарын 28-нд 2.000.000 төгрөгийг зээл авсан. Эрүүл мэндийн шалтгааны улмаас зээлээ төлж чадаагүй. Нэхэмжилсэн 1.931.465,26 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

Хариуцагч ******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие ******* овогтой ******* нь ******* ББСБ-аас 2024 оны 11 сарын 28-нд 2.000.000 төгрөгийн зээлийг хамтран зээлдэгчээр зээлсэн, төлж чадаагүй учраас 1.931.465,26 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч *******, ******* нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 1.931.465,26 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд харшлаагүй, бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг батлах нь хуульд нийцнэ.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *******, ******* нарт холбогдох 1.931.465,26 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч *******, ******* нар нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 45.853 төгрөгөөс 22.926,5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 22.926,5 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч *******, ******* нараас 22.926,5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Г.СОЛОНГО