Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 103/ШШ2025/00863

 

 

 

 

2025 10 10 103/ШШ2025/00863

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго би,

Нэхэмжлэгч: ******* дүүргийн 0 дугаар хороо, Залуусын гудамжинд байрлах ******* ******* ААТҮГ-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* дүүргийн 0 дугаар хороо, 0 тоотод оршин суух ******* овогт *******ын *******т холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 1.512.148,36 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ААТҮГ шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: ******* дүүргийн 0 дугаар хороо, 0 дугаар байрны 0 тоотод оршин суугч Т.******* нь халуун ус, цэвэр ус түгээсэн, бохир ус татан зайлуулах үйлчилгээний хөлс болох 1.504.648,36 төгрөг, нотариатын хөлс 7.500 төгрөг, нийт 1.512.148,36 төгрөгийн төлбөр төлж барагдуулахгүй хуримтлагдсан авлага үүсгэж, манай байгууллагын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг удаа дараа зөрчиж байгаа тул дээрх иргэнээс төлбөрийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Т.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Т.******* миний бие нь хэрэглэсэн ус дулааны үндсэн төлбөр 1.252.100 төгрөг, алданги 251.720 төлбөрийг төлж барагдуулна гэжээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Т.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 1.512.148,36 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд харшлаагүй, бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг батлах нь хуульд нийцнэ.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. ******* ******* ААТҮГ-ын нэхэмжлэлтэй, хариуцагч ******* овогт *******ын *******т холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 1.512.148,36 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Т.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Т.*******аас 39,144 төгрөгийн тал хувь 19.572 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ Г.СОЛОНГО