| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 103/2025/01041/И |
| Дугаар | 103/ШШ2025/00875 |
| Огноо | 2025-10-13 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 13 өдөр
Дугаар 103/ШШ2025/00875
2025 10 13 103/ШШ2025/00875
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Багануур дүүргийн 0 дугаар хороо, Бага гүний 0 тоотод оршин суух *******ын хүсэлттэй
Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар ороцвол зохих этгээд болох ******* эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны хүсэлт гаргагч *******, нарийн бичгийн дарга Б.Долгоржав оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч ******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Иргэн ******* овогтой ******* нь 2025 оны 07 дугаар сарын 17-ны өдөр гэрээсээ гараад одоог хүртэл сураггүй байгаа. Б.******* бид 2 албан ёсны гэр бүл болж, дундаасаа 2 хүүхэдтэй. Одоог хүртэл гэрийн хаягаараа гэртээ байхгүй, 000 гэх приус маркийн машинтайгаа явсан. Эвлэрүүлэн зуучлагчид салах өргөдлөө өгсөн боловч утас нь холбогдохгүй, олдохгүй байгаа, одоо оршин суух хаяг нь тодорхой бус байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчаас: Иргэний үнэмлэхийн лавлагаа, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Б.*******, ******* нарын 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр бүртгүүлсэн CVL2511015901222102 дугаартай гэрлэсний бүртгэлийн лавлагаа, 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдөр төрсөн охин *******ний CVL2511015901002103 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа, 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр төрсөн хүү *******ий CVL2511015901002104 дугаартай төрсний бүртгэлийн лавагаа, Багануур дүүргийн 5 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт зэрэг нотлох баримтуудыг ирүүлсэн байна.
Шүүхээс хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
******* нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9, 155 дугаар зүйлийн 155.1-т зааснаар Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно гэж заасан.
*******ы ******* хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь гэрлэсний бүртгэлийн лавлагаа, *******нэ, ******* нарын төрсний бүртгэлийн лавлагаа, мөн тэрээр оршин суугаа хаягтаа байхгүй болох нь Багануур дүүргийн 0 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1.Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно гэж хуульчилсан тул хариуцагч нь хаягтаа оршин суудаггүй, хаана оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байх тул ******* эрэн сурвалжлах нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Урианхад овогт *******ы ******* /РД:000/-ыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар хариуцагч Б.Гантулгыг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст даалгасугай.
3. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц хувийг Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Э.Анужинд даалгасугай.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, зохигч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.СОЛОНГО