| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 103/2025/00746/И |
| Дугаар | 103/ШШ2025/00876 |
| Огноо | 2025-10-13 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 13 өдөр
Дугаар 103/ШШ2025/00876
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-т зааснаар *******г эцэг *******той сар тутам 2 удаа уулзуулах, утсаар ярих боломж олгохыг хариуцагч *******д даалгасугай.
2. Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 129 дүгээр зүйлийн 129.3-т зааснаар *******гаас 4.500.000 төгрөгийг гаргуулж, *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 9.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
3. *******ыг *******гийн охин *******тэй уулзахгүй байхыг даалгасугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд зааснаар 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн охин *******г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11 нас хүрмэгц 16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг *******оор тэжээн тэтгүүлсүгэй.
5. Б.Уртнасан нь *******ын Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан эцэг хүний хувьд хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгэхэд саад учруулахгүй байхыг даалгаж, *******, ******* нар хүүхдийнхээ өмнө адил эрх эдэлж, тэгш үүрэг хүлээхийг сануулсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 298.150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гаас улсын тэмдэгтийн хураамжид 86.950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******д, хариуцагчийн сөрөг нэхэмжлэл гаргахад төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.СОЛОНГО