Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 2018/ШЦТ/87

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж, нарийн бичгийн дарга А.Золзаяа, улсын яллагч Д.Дуламжав, шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Ган-Очир, хохирогч Г., хохирогчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал, шүүгдэгч Ж. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Дуламжаваас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2*******.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1,2.*******, 2*******.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ж.д холбогдох эрүүгийн 1**************60000000******* дугаартай, 1*******8/2018/00*******1/Э/ индекстэй хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ******* оны 12 дугаар сарын 29-ний өдөр Ховд аймгийн ант суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл-6, эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух, одоо Ховд аймгийн ант сумын Бичигт багийн *******-******* тоотод түр оршин суух, ПЮ*******41229*******1 регистрийн дугаартай, ******* овогт ын    

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд  дурдсанаар/

Шүүгдэгч Ж. нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 0******* дугаар сарын 0*******-ны өдөр Ховд аймгийн ант сумын Тахилт багийн нутаг дэвсгэрт байрлах Баруун бүсийн төв захын баруун талын засмал зам дээр өөрийн эзэмшлийн *******1-*******0 ХОА улсын дугаартай KIA MOTORS маркийн пронтер маркийн машин жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнөөс зам тээврийн осол гаргаж явган зорчигч Г.г мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулж, хэргийн газрыг зориуд санаатай орхиж зугтаасан  гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүгдэгч Ж. нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн эзэмшлийн *******1-*******0 улсын дугаартай Киа пронтер маркийн автомашиныг жолоодож 2018 оны 0******* дугаар сарын 0*******-ны орой Ховд аймгийн ант сумын Тахилт багийн нутаг дэвсгэр Баруун бүсийн төв захын баруун талын замаар хөдөлгөөнд оролцож яваад явган зорчигч Г.г мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулаад, улмаар хэргийн газрыг санаатай орхин зугтаасан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Хэргийн газрын үзлэг хийсэн:... А цэгт үүссэн цус мэт шингэн зүйл нь 44х1******* см хэмжээтэй,шороон хөрсөн дээр урсаж хөлдсөн байдалтай байх ба 2 гэсэн тооны дэргэд шороон хөрсөн дээр үүссэн хүний хэвтсэн гэмээр ул мөр байх ...гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, камерийн бичлэгт үзлэг хийсэн:... баруун зүгт чиглэсэн жижиг ачааны пронтер маркийн тээврийн хэрэгслийн гэрэл тусаж уг гэрлийн тусгалд засмал замын хажууд явган хүн баруун урд чиглэлд алхаж байх дүрс харагдах ба 00.09 секундэнд уг тээврийн хэрэгсэл нь гэрэл орсон явган хүнийг тээврийн хэрэгслийн зүүн урд хэсгээр мөргөж байх ба мөргөхдөө тээврийн хэрэгсэл нь замаас гарч шороон замаар явж 00:11 секунтэнд тээврийн хэрэгслийн зүүн урд дугуйны хэсэгт дайрагдсан хүний хөл харагдаж улмаар уг тээврийн хэрэгсэл чигээрээ зогсохгүй явсаар цагаан байшингийн баруун зүгт гэр хороолол эргэх гудамжны хэсэгт арын улаан гэрэл болон их гэрэл нь унтарч зогсох ... гэх тэмдэглэл,

2018 оны 0******* дугаар сарын 14-ний өдрийн 116 дугаартай шинжээчийн дүгнэлтээр: 1.Г.гийн биед дагзны ясны баруун хэсгийн хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн духны дэлбэнгийн эпидураль зайд 4.*******х1.******* см цус хуралт, зүүн талд хацар яс болон гайморийн хөндийн арын хананы хугарал, 2 талын шанаа ясны хугарал,зүүн талын ухархайн доод хананы хугарал, 2 талын гайморын хөндийд хугарал, доод эрүү ясны голын хугарал,баруун атгаал ясны дунд 1/******* хэсгийн хугарал, 2 нүдний дээд доод  зовхинд цус хуралт, зүүн чихний урагдалт тасралт, баруун хацрын дээд хэсэгт 5х4 см орчим, доод эрүүний урд хэсэгт *******х2 см орчим, хэвлийн баруун доод хэсэгт 6х5 см орчим зулгаралтууд гэмтэл тогтоогдлоо. Г.гийн биед учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр цохигдох мөргөлдөх, унахад үүссэн байх боломжтой. Г.гийн биед учирсан гэмтлүүд нь тухайн хэрэг учралын үед үүссэн байх боломжтой.Г.гийн биед үүссэн гэмтлүүд нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын *******.1.*******, тархи түүний бүрхүүл хальсны гэмтэл үүнд: тархины хүнд зэргийн няцрал, ховдлын цус харвалт, тархины эсийн урт сэртэнгийн тархмал гэмтэл, түүнчлэн хатуу хальсан дээрхи, доорхи цусан хураа, тархины зөөлөн бүрхүүл доорхи цус харвалт, тархины дунд зэргийн  няцралын улмаас амь тэнссэн байдал илэрвэл энэ ангилалд хамаарна.*******.1.2-т гавлын хүнхрээ ба суурь ясны хугарал, Үүнд: гавлын орой / дух, зулай яс/ чамархай, дагз ба суурь яс / өмнө, дунд, ар хонхор, эрвээхэй яс/-ны хугарал, заадсын салалт хамаарна гэх шалгуур шинж тогтоогдсон тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх **************-*******4/

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...манай нөхөр Г. нь 2018 оны 0******* дугаар сарын 0*******-ны орой захиралтайгаа уулзаж цалингаа авахаар гарч яваад утас нь холбогдохгүй болсон. Орой 1******* цагийн үед яриад би цалингаа авчихлаа, угаалгын газрынхаа нүүрсийг хийчихээд очъё гэснээс хойш дахиад таг болчихсон. Гэтэл шөнө 01 цагийн үед хадам ах Г. яриад цагдаагийн газраас ярилаа Г. осолд орсон эмнэлэгт байна гэсэн гэхээр нь би эмнэлэг дээр очиход биеийн байдал нь хүнд ухаангүй байсан.Г. аймгийн нэгдсэн эмнэлэгт 12 хоног ухаангүй эмчлүүлж байгаад Улаанбаатар хот руу Гэмтэл согог судлалын үндэсний төв рүү явж эмнэлэгт хэвтсэн. Ухаан орсон боловч солиорлын байдалтай байгаа. Эмч нар удаан хугацааны эмчилгээ хийлгэх шаардлагатай гэсэн.Өөрөө мэдүүлэг өгөх боломжгүй байнгын асаргаатай байна гэх мэдүүлэг / хх -99-101/

Гэрч Б.Ганболдын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ... бид нарыг ирэхэд тухайн хүн газарт унасан машинд дайруулсан байдалтай байсан. Манай эхнэр цагдаагийн газар луу дуудлага өгсөн гэх мэдүүлэг /хх 102/

Гэрч Ц.Амарзаяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:...2018 оны 0******* дугаар сарын 0*******-ны орой би Наран төвд цайллаганд байж байтал манай нөхөр Ж. нэлээд согтуу ирээд нэг хүнтэй маргаад байхаар би нөхрөө аваад гараад явсан. Бид хоёр маргаад явж байгаад захын урд талын засмал замаар дээшээ явж байгаад манай нөхөр баруун гар тал руугаа дараад засмал замаас гарахад урд талд явж байсан явган хүнийг мөргөсөн.Би “ чи хүн дайрчихлаа зогс” гэсэн чинь нэлээд явж байгаад зогсоод бид хоёр нөгөө хүн дээр очиход доошоо хараад хэвтээд байхаар нь “ дуудлага өгөх үү “ гэж ярилцаад айсандаа дуудлага өгөлгүй машиндаа суугаад гэр лүүгээ яваад өгсөн.Бидний мөргөсөн хүн машины гэрэлд харахад улаан куртиктай хүн байсан гэх мэдүүлэг / хх-105-106/

Гэрч Т.Өнөрбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: 2018 оны 0******* дугаар сарын 0*******-ны өдөр эргүүлийн үүрэг гүйцэтгэж байгаад дуудлагаар очиход улаан өнгийн куртиктай, цэнхэр жинсэн өмдтэй 20-25 орчим насны эрэгтэй хүн ухаангүй, хөл нь тээврийн хэрэгсэлд дайрагдсан байдалтай, толгой хэсгээс нь цус гарч газар урссан байдалтай байхаар эмнэлгийн дуудлага өгсөн гэх мэдүүлэг /хх 10*******/

Гэрч Б.Батсайханы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: 2018 оны 0******* дугаар сарын 04-ний өдөр ант сумын Бичигт багийн *******-******* в тоотод очиход хашаанд *******0-*******1 ХОА улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгсэл байхаар нь үзэхэд уг машины урд талын гуперний баруун ирмэг нь хазайж будаг нь халцарсан байдалтай байхаар нь энэ талаар жижүүрт мэдэгдэж шалгуулахад хэргийн газраас зугтсан тээврийн хэрэгсэл мөн байсан гэх мэдүүлэг / хх 108-109/өвчний түүхийн хуулбар /хх-**************-*******5/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан хуулийн дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар,

Шүүгдэгч Ж. нь гэмт хэрэг үйлдэх үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болох нь 2018 оны 0******* дугаар сарын 1*******-ны өдрийн ************** дугаартай шижнээчийн дүгнэлтээр: Ж.ын биенээс авсан гэх цусанд 1.8 промилли этилийн спирт илэрсэн, согтолын дунд зэрэгт хамаарна гэх дүгнэлт,2018 оны 0******* дугаар сарын 04-ний өдөр 0.80%-ийн согтолттой гэх согтолт тодорхойлсон тэмдэглэл, гэрч Ц.Амарзаяагийн ... би нөхрөө 20 цагийн үед авч гарахад манай нөхөр нэлээд архи уусан халамцуу байсан ... гэх мэдүүлэг зэргээр тус тус тогтоогдож байна.

 Иймд шүүгдэгч Ж.ыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2*******.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1,2.*******-д зааснаар согтууруусан мансуурсан үедээ Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2*******.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийн газрыг зориуд орхин зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй байна.

  Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулах талаар:

Шүүгдэгч Ж. нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар /хх142/ тогтоогдож байгаа боловч согтууруулах ундаа нэлээд хэрэглэдэг удаа дараа захиргааны зөрчил гаргаж байсан нь хэрэгт авагдсан АСАП сангийн мэдээллээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Ж. нь хувьдаа Портер маркийн автомашин, гэр-1 ийн хөрөнгөтэй бөгөөд хавар зун нь ногоо тарьж амжиргаагаа залгуулдаг болох нь гэрч С.Лхамсүрэнгийн ...Ж. *******1-*******0 ХОА улсын дугаартай портер маркийн машин 1 гэртэй, өөрийн гэх газаргүй ч жил бүр боломжоороо ногоо тарьж амьдардаг...гэх, гэрч Д.Үнэнчимэгийн...Ж. 2000 онд гэр бүл болсон. Ногоо тарьж түүнийхээ орлогоор амьдардаг.Гэр, машин гэсэн хөрөнгөтэй ... гэх мэдүүлгээр тогтоогдож байх ба шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: хохиролд 1000000 төгрөг төлсөн, үлдсэн хохирлыг төлөхөө илэрхийлж байна гэв

Хохирогч Г.гийн эмчилгээний зардалд гарсан тооцоог хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс шүүхэд 8**************0*******56 төгрөгний хохирлын тооцоо гаргаж ирүүлсэн байна. Гэтэл ямар ч нэр хаяггүй НӨАТ-ийн баримтууд, Л.Хандаа, Л.Наранхүү гэж хэн болох нь тодорхойгүй хүмүүсийн онгоцны тийз, Бурмаа, Цэнгэл, Нансалмаа, нарын Улаанбаатар явж ирсэн гэх билет, хохирогч Г.гийн эхнэрийн ажилгүй байсан хугацааны цалин зэрэг баримтуудын үнийг шүүх гаргах үндэслэлгүй гэж үзлээ. Харин худалдан авсан  эм тарианы үнэ, хохирогч Г. түүний эхнэр Г. нарын унааны зардлуудыг тооцож нийт 4.856.*******44 төгрөгийн зардал гаргаж хохирогч Г.д олгуулах нь зүйтэй ба шүүгдэгч Ж. нь 1 сая төгрөг төлснийг дээрх зардлаас хасаж нийт *******.856.*******44 төгрөгийг Иргэний хуулийн 49******* дугаар зүйлийн 49*******.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгуулах үндэслэлтэй байна.                                                                                                                                                                                                                                                                                                                                               

 

Шүүгдэгч Ж.д ял шийтгэл оногдуулахдаа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрөө төлөхөө илэрхийлсэн зэрэг хувийн байдлыг нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2*******.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.*******-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 01 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2*******.11 дүгээр зүйлийн 1-д зааснаар 900 нэгж буюу 900000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.******* дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож шүүгдэгч Ж.ын нийт эдэлх ялыг 01 жил 02 сарын хугацаагаар тогтоов.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй,шүүгдэгч Ж.ын эзэмшлийн *******1-*******0ХОА улсын дугаартай Kia pronter маркийн автомашин битүүмжилсэн 2018 оны 0******* дугаар сарын *******0-ны өдрийн 5/46 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоолыг хохирол төлөгдөх хүртэл хэвээр үлдээх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6.1 дүгээр зүйлийн 5,6,8, *******6.2 дугаар зүйлийн 1,2, *******6.*******,*******6.8,*******6.10, **************.1, **************.4 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч *******  овогт ын ыг согтуурсан үедээ, тээврийн хэрэгсэл жолоодон Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2*******.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1,2.*******-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 01 / нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2*******.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгж буюу 900000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

*******.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.******* дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээтэй төгрөгийг нэг хоногоор тооцож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ж.ыг нийт 01 / нэг/ жил, 02/ хоёр/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Ж.д оногдуулсан 01/нэг/ жил 02 / хоёр/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.******* дугаар зүйлийн *******-д зааснаар шүүгдэгч Ж.доногдуулсан 02 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг 01/нэг/ жил 02 / хоёр/ сарын хорих ялыг эдэлж дууссаны дараа эхлэн тооцсугай.

6. Иргэний хуулийн 49******* дугаар зүйлийн 49*******.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Ж.аас *******.856.*******44 төгрөг гаргуулж, хохирогч Г.д олгуулж, шүүгдэгч нь хохирогч Г.д 1.000.000 төгрөгний хохирол төлсөн болохыг дурдсугай.

*******.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6.******* дугаар зүйлийн ******* дахь хэсэгт зааснаар хохирогч Г. нь хохирлын баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдсугай.

8.Шүүгдэгч Ж.д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******8.1 дүгээр зүйлийн 1, *******8.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах  эрхтэйг дурдсугай.

 

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Б.ГАНТӨГС