Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 128/ШШ2026/0496

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч У.Бадамсүрэн би даргалж, шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,/5

Нэхэмжлэгч: ургийн овогтой ы /РД:/,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: ын /ӨНБД:№/,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Хуулийн хэлтсийн ахлах мэргэжилтэн .

Нэхэмжлэлийн шаардлага: “Төрийн албаны зөвлөлийн тогтоол, хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу Б.ын Туул голын сав газрын захиргааны даргын албан тушаалд ажиллах байсан хугацааны буюу 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл хугацааны цалин, цалингийн зөрүү болох нийт 81 сая 267 мянга 145 төгрөгийн гаргуулах, мөн тус албан тушаалд ажилласнаар тооцуулах  тус хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, тухайн албан тушаалд ажилласан хугацааг зохих журмын дагуу бүртгэж баталгаажуулахыг  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд даалгахшаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэг. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

            1.1.Байгаль орчин, аялал жуулчлалын яамны дэргэдэх Төрийн албаны Салбар зөвлөлөөс 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдөр зохион байгуулсан Туул голын сав газрын захиргааны даргын албан тушаалын сонгон шалгаруулалтад Б. оролцож 103.80 оноо буюу хамгийн өндөр үнэлгээ авснаар түүнийг  Салбар зөвлөлийн 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 06 дугаар тогтоолоор тухайн албан тушаалд томилуулахаар нэрийг нь дэвшүүлжээ.

            1.2.Энэ үйл баримттай зэрэгцэн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 03/1798 дугаар албан бичгээр Туул голын сав газрын захиргааны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.ыг хууль тогтоомж зөрчин Х.г тусгай шалгалтгүйгээр томилсон, 2022 оны 2, 3 дугаар сард ажилласнаар тооцон цалин олгож, байгууллагад хохирол учруулсан гэх үйлдэлд шалгуулахаар Авлигатай тэмцэх газарт шилжүүлжээ.

            1.3.Томилуулахаар нэр дэвшүүлсэн албан тушаалд томилохгүй байгаа талаар Б.оос гаргасан гомдлын дагуу Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн дүгээр албан бичгээр ...Б.ыг нэр дэвшүүлсэн албан тушаалд томилох агуулга бүхий мэдэгдлийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад хүргүүлсэн ба мэдэгдлийг биелүүлээгүй тул Б.оос 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Төрийн албаны зөвлөлд дахин гомдол гаргасныг Төрийн албаны зөвлөлийн даргын 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн дүгээр албан бичгээр “... гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно гэж хуульчилсан. Нэр дэвшигчийг хуульд заасан үндэслэлээр татгалзах үндэслэл тогтоогдохгүй байх тул Б.ыг албан тушаалд томилох” талаар дахин мэдэгджээ.

            1.4.Төрийн албаны зөвлөлийн даргын дээрх мэдэгдлийг эсэргүүцэж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаас 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 01/3605 дугаар албан бичгээр ...Б.ыг томилох асуудлыг эрх бүхий байгууллагын шийдвэр гарах хүртэл хугацаанд хойшлуулсан гэх хариуг хүргүүлжээ.

            1.5. Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 1650 дугаар албан бичгээр ...сайдаас ирүүлсэн тайлбар нь үндэслэлгүй, Б.ыг томил... гэх агуулга бүхий мэдэгдлийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад, 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 04/2372 дугаар албан бичгээр ...Б.од холбогдох гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй гэх асуудлыг шийдвэрлэсэн эсэх... лавлагаа авахаар Авлигатай тэмцэх газарт ханджээ.

            1.6. Дээрх албан бичгийн дагуу Авлигатай тэмцэх газрын 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн дугаар албан бичгээр ...Б.од холбогдох гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна... гэх хариуг Төрийн албаны зөвлөлд хүргүүлжээ.

            1.7. Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газраас Байгаль орчин аялал жуулчлалын сайд д ... Б.ыг Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 06 дугаар тогтоолоор Туул голын сав газрын захиргааны даргын албан тушаалд нэр дэвшүүлсэн боловч Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2022 оны Б/31 дугаар тушаалаар Д.*******ийг тус албан тушаалд түр орлон гүйцэтгэгчээр томилсон шийдвэр нь төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журмыг зөрчсөн байх тул тус албан тушаалын сул орон тоог нөхөн сонгон шалгаруулалтад тэнцсэн Б.ыг томилох эсэх асуудлыг хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэж, хариу мэдэгдэхээр 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн “Асуудал шийдвэрлүүлэх тухай” 01/704 дугаар албан бичгээр, мөн Авлигатай тэмцэх газраас ... иргэнээс Төрийн албаны зөвлөлд гаргасан гомдлын дагуу Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 06 дугаар тогтоолыг хэрэгжүүлж ажиллах талаар 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн “Хуулийн хэрэгжилт хангах тухай” ******* дугаар албан бичгийг тус тус хүргүүлжээ.

            1.8. Нэхэмжлэгч Б.ын зүгээс ...Төрийн албаны салбар зөвлөлийн тогтоолоор намайг нэр дэвшүүлсэн..., энэ тогтоолын дагуу томилохыг Төрийн албаны зөвлөлөөс удаа дараа мэдэгдсэн боловч намайг гэмт хэрэгт холбогдуулан

шалгаж байгаа гэх үндэслэлээр томилохгүй байгаа нь хуульд нийцэхгүй... Төрийн албаны тухай хуулийг хэрэгжүүлэхгүй гэх зэрэг агуулгаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаснаар, тус шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 128/ШШ2024/******* дугаар шийдвэрээр "Байгаль орчин, аялал жуулчлалын яам (тухайн үеийн нэрээр)-ны Төрийн албаны салбар зөвлөлийн 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 06 дугаар тогтоолоор нэр дэвшүүлсэн Б.ыг Туул голын сав газрын захиргааны даргын албан тушаалд томилох чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байгаа Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-д заасны дагуу нэр дэвшүүлсэн албан тушаалд томилохыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад даалгаж шийдвэрлэжээ.

            1.9. Улмаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 221/МА2024/******* дугаар магадлал, Монгол Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 001/ШХТ2024/******* дугаар тогтоолоор Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 128/ШШ2024/*******  дугаар шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ.

1.10. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд асан , дараагийн томилогдсон сайд С.******* нар шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тул нэхэмжлэгч Б.ын хүсэлтээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШЗ2024/******* дугаартай "Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай" захирамж гарч, 128/ГХ2024/******* дугаартай гүйцэтгэх хуудас олгогдож, шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явагдаж эхэлжээ.

1.11. Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх захирамжийн дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд асан С.*******д 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн “Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай” 01-178/29534, 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн “Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай” 01-159/6872, 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн “Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай” 01-159/10477 дугаар, Төрийн албаны зөвлөлөөс 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 04/1868,  2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 04/799 дугаартай албан бичгээр тус тус шүүхийн шийдвэрийг биелүүлж, нэр дэвшүүлсэн албан тушаалд томилох, өмнөх удирдлагын хууль зөрчсөн эс үйлдэхүйг таслан зогсоох, шүүхийн шийдвэр биелэгдэхгүй хугацаа өнгөрөх тусам төрд учрах хохирлын хэмжээ нэмэгдэж байгааг анхаарах тухай хүсэлтийг удаа дараа хүргүүлсэн боловч хэрэгжүүлэлгүй байсаар бүрэн эрхийн хугацаа дуусжээ.

1.12. Шинээр томилогдсон Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд *******т Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн “Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай” 01-159/14567, 2025 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн “Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай” 01-159/17385, 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн “Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай мэдэгдэл” 01-159/24759 дугаартай албан бичгээр тус тус шүүхийн шийдвэрийг биелүүлж, нэр дэвшүүлсэн албан тушаалд томилох тухай албан бичгийг хүргүүлсэн боловч, шүүхийн шийдвэрийг мөн адил биелүүлээгүй байна.

1.13. Нэхэмжлэгч Б.оос Байгаль орчин, уур амьсгалын

өөрчлөлтийн сайдад холбогдуулан “Төрийн албаны зөвлөлийн тогтоол, хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу Б.ын Туул голын сав газрын захиргааны даргын албан тушаалд ажиллах байсан хугацааны буюу 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл хугацааны цалин, цалингийн зөрүү болох нийт 81 сая 267 мянга 145 төгрөгийн гаргуулах, мөн тус албан тушаалд ажилласнаар тооцуулах  тус хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, тухайн албан тушаалд ажилласан хугацааг зохих журмын дагуу бүртгэж баталгаажуулахыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдөр гаргасан ба тус шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 8436 дугаар шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэн, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж эхэлжээ.

            Хоёр. Нэхэмжлэлийн үндэслэл:

            2.1. “Миний бие Төрийн албаны тухай хууль, Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолоор баталсан "Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам"-ын дагуу Төрийн албаны зөвлөлийн http://www.csc.gov.mn вэб сайтаар дамжуулан олон нийтэд нээлттэй зарлагдсан Туул голын сав газрын захиргааны даргын албан тушаалын сонгон шалгаруулалтад 2023/03/22-ноос 28-ны өдрүүдэд оролцож, "Хамгийн өндөр" оноо авч тэнцсэн.

2.1.1. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн албаны салбар зөвлөлөөс Төрийн албаны тухай хууль, Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолоор баталсан "Төрийн албаны шалгалт өгөх болзоо болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам"-ын дагуу Туул голын сав газрын захиргааны даргын албан тушаалын сонгон шалгаруулалтыг зохион байгуулж, 2023/04/04-ний өдрийн 06 дугаар тогтоолоор шалгалтын дүнг баталгаажуулан, Туул голын сав газрын захиргааны даргын албан тушаалд намайг томилох саналыг хууль, холбогдох журамд заасны дагуу эрх бүхий албан тушаалтанд (Байгаль орчин аялал жуулчлалын сайдад) хүргүүлсэн байдаг. Төрийн албаны тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.6-д "Зөвлөл эрх хэмжээнийхээ хүрээнд тогтоол гаргана. Зөвлөлийн шийдвэрийг холбогдох этгээд заавал биелүүлнэ" гэж хуульчилсан байдаг ба Төрийн албаны зөвлөлийн тогтоолын хэрэгжилтийг хангах, хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэх талаар Байгаль орчин аялал жуулчлалын сайд асан д Төрийн албаны зөвлөлөөс 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн , 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн , 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 02/1650 дугаар, Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 01/704 дугаар, Авлигатай тэмцэх газраас 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн ******* дугаартай албан бичгээр тус тус хугацаатай шаардлагыг удаа дараа хүргүүлсэн боловч сайд хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэлгүй байсаар бүрэн эрхийн хугацаа дуусаж огцорсон.

2.1.2. Томилох эрх бүхий албан тушаалтан хуульд заасан хугацаанд томилгоо хийхгүй байсан учир, би шүүхэд нэхэмжлэл гаргасан ба Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 128/ШШ2024/******* дугаар шийдвэрээр "Байгаль орчин, аялал жуулчлалын яам (тухайн үеийн нэрээр)-ны Төрийн албаны салбар зөвлөлийн 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 06 дугаар тогтоолоор нэр дэвшүүлсэн Б.ыг Туул голын сав газрын захиргааны даргын албан тушаалд томилох чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байгаа Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-д заасны дагуу нэр дэвшүүлсэн албан тушаалд томилохыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад даалгаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 221/МА2024/******* дугаар магадлал, Монгол Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 001/ШХТ2024/******* дугаар тогтоол тус тус гарснаар хуулийн хүчин төгөлдөр болсон.

2.1.3. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд асан Б.Бат-эрдэнэ, дараагийн томилогдсон сайд С.******* нар шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШЗ2024/******* дугаартай "Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай" захирамж гарч, 128/ГХ2024/******* дугаартай гүйцэтгэх хуудас олгогдож, шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явагдаж эхэлсэн. Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх захирамжийн дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд асан С.*******д 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 01-178/29534, 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 01-159/6872, 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 01-159/10477 дугаар, Төрийн албаны зөвлөлөөс 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 04/1868,  2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 04/799 дугаартай албан бичгээр тус тус шүүхийн шийдвэрийг биелүүлж, нэр дэвшүүлсэн албан тушаалд томилох, өмнөх удирдлагын хууль зөрчсөн эс үйлдэхүйг таслан зогсоох, шүүхийн шийдвэр биелэгдэхгүй хугацаа өнгөрөх тусам төрд учрах хохирлын хэмжээ нэмэгдэж байгааг анхаарах тухай хүсэлтийг удаа дараа хүргүүлсэн боловч хэрэгжүүлэлгүй байсаар огцорсон. Мөн дараагийн томилогдсон Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд *******т 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 01-159/14567, 2025 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 01-159/17385, 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 01-159/24759 дугаартай албан бичгээр тус тус шүүхийн шийдвэрийг биелүүлж, нэр дэвшүүлсэн албан тушаалд томилох тухай албан бичгийг хүргүүлсэн боловч, шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй байна.

2.1.4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасны дагуу эрх залгамжлан шүүхийн шийдвэр биелүүлэх үүрэгтэй боловч томилогдсон сайд нар Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 2 дахь хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.6, Шүүхийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д тус тус заасан "заавал биелүүлэх" чиг үүргээ хэрэгжүүлэхгүйгээр, Төрийн албаны зөвлөлийн тогтоол болон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй, эс үйлдэхүй гарган, албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж, хуульд заасан үүргээ хэрэгжүүлэхгүй байгаа болно.

Иймд Төрийн албаны зөвлөлийн тогтоол, хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу Туул голын сав газрын захиргааны даргын албан тушаалд томилогдон ажиллах байсан хугацааны албан тушаалын цалин, цалингийн зөрүү болох нийт 65'224'225 (Жаран таван сая хоёр зуун хорин дөрвөн мянга хоёр зуун хорин таван) төгрөгийг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, тухайн албан тушаалд ажилласан хугацааг зохих журмын дагуу бүртгэж, баталгаажуулахыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд тус тус даалгах шийдвэрийг гаргаж өгнө үүгэжээ.

2.2. Нэхэмжлэгч Б. шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Энэ албан тушаалд томилогдохдоо Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу заавал сонгон шалгаруулалтад орох ёстой байдаг. Би уг сонгон шалгаруулалтад орсноор тухайн албан тушаалд томилогдох эрх үүссэн гэсэн үг. Түүний дагуу тухайн албан тушаалд ажиллах байсан хугацааны цалинг нэхэмжилж байгаа” гэв.

2.3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г. шүүх хуралдаанд гаргасан  тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д заасныг үндэслэж гаргаж байгаа. Өмгөөлөгчийн хувьд хариуцагчийг нэхэмжлэлийн шаардлагыг тайлбарын хүрээнд хүлээн зөвшөөрсөн гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.

Гурав. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын үндэслэл:

3.1. Хариуцагчаас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Тус шүүхэд хянан хэлэлцэгдэж буй иргэн Б.ын нэхэмжлэлтэй, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд холбогдох Захиргааны хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж байгаа шаардлагатай танилцаад дараах тайлбарыг хүргүүлж байна.

3.1.1. Албан тушаалд томилогдон ажиллаж байсан 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хүртэлх хугацааны цалин болон цалингийн зөрүүг Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яамны харьяа Туул голын сав газрын захиргааны нягтлан бодогч Д.Ариунаагийн гаргасан тооцоог санхүүгийн тамга тэмдэг, гарын үсгээр баталгаажин гаргуулж хүргүүлж байна. /2023 онд хамаарах цалингийн тооцоо 2,967,465.1 төгрөг, 2024 онд хамаарах цалингийн тооцоо 29,598,660.0 төгрөг, 2025 онд хамаарах цалингийн тооцоо 35,628,000.0 төгрөг, онд хамаарах цалингийн тооцоо 13,073,920.0 төгрөг/.

3.1.2. Маргаан бүхий эрх зүйн харилцаатай холбоотой асуудал нь одоогоор шүүхийн журмаар хянагдаж байгаа бөгөөд тухайн хэрэгт эцсийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болоогүй байгаа тул хэрэг хянан шийдвэрлэж шүүхээс тухайн нэмэгдүүлсэн шаардлагын хүрээнд шийдвэр гарсан тохиолдол Захиргааны хэргийн шүүхийн хуулийн хүчин төгөлдөр эцсийн шийдвэрийг дагуу шийдвэрлэнэ” гэжээ.

3.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Өмнө нь хариуцаж байсан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараас харахад нэхэмжлэгч нь өөрөө Төрийн албаны тухай хуульд заасан үндэслэлийн дагуу ажил үүрэгт алдаа дутагдал гаргасан, албан тушаалын үүргээ урвуулан ашигласан гэмт хэргийн шинжтэй зүйлүүд байсан учраас түүнийг үндэслэж тухайн үед Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайд тушаал гаргасан байсан. Авлигын, албан тушаалын гэмт хэрэгтэй холбоотой асуудал яригдаад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан байсан талаар харсан. Хариуцагч байгууллагын зүгээс үзэж байгаагаар тухайн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа бүрэн дууссаны дараах үеэс эхлэн нэхэмжлэгчийг албан тушаалд томилогдсон өдөр хүртэлх хугацааны цалин хөлс, ажилтай байсан бол авах байсан орлогын нөхөн олговрыг олгох боломжтой гэж үзэж байна. Нэхэмжлэгч анх ажлаас халагдсан. Тэр халагдах тушаалын үндэслэлийн дагуу Авлигатай тэмцэх газарт хянан шалгах ажиллагаа явагдаад Улсын дээд шүүхээс цагаатгах тогтоол гарсан. Хариуцагч байгууллагын зүгээс үзэж байгаагаар 2024 оны 10 дугаар сар хүртэл буюу Улсын дээд шүүхээс цагаатгах тогтоол гарах хүртэл хугацаанд нэхэмжлэгчид холбогдох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байсан. Энэ хугацаанд нэхэмжлэгчийг гэм буруутайд тооцсон гэхээс илүүтэйгээр эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгах, хариуцлага хүлээлгэхтэй холбоотой шүүхийн процесс явагдаж байсан. Мөн уг хугацаанд Авлигатай тэмцэх газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байсан тул төрийн албаны үйл ажиллагааг тасралтгүй хэвийн явуулах шаардлагын хүрээнд тухайн албан тушаалд түр орлон гүйцэтгэгчийг томилон ажиллуулсан. Харин Б.той холбоотой эрүүгийн хэргийн цагаатгах тогтоол гарснаар тухайн иргэнийг гэмт хэрэгт холбогдуулан буруутгах үндэслэлгүй болсон учраас цагаатгах тогтоол гарсан үеэс эхлэн албан тушаалд дахин томилогдсон өдөр хүртэлх хугацааны цалин хөлс болон холбогдох нөхөн олговрыг олгох боломжтой гэсэн байр суурийг илэрхийлж байна, нэмэлт тайлбар байхгүй” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

            1.Нэхэмжлэлийг хэсэгчлэн хангаж шийдвэрлэв.

            2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 221/МА2024/******* дугаар магадлал, Монгол Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 001/ШХТ2024/******* дугаар тогтоол ёсоор хянагдаж, хуулийн хүчин төгөлдөр болсон “...Байгаль орчин, аялал жуулчлалын яам (тухайн үеийн нэрээр)-ны Төрийн албаны салбар зөвлөлийн 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 06 дугаар тогтоолоор нэр дэвшүүлсэн Б.ыг Туул голын сав газрын захиргааны даргын албан тушаалд томилох чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байгаа Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-д заасны дагуу нэр дэвшүүлсэн албан тушаалд томилохыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад даалгаж” шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 128/ШШ2024/******* дугаар шүүхийн шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4. “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж зааснаар нотлох баримтаар үнэлэх үндэслэлтэй байна.

            3.Тодруулбал, нэхэмжлэгчийг Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 06 дугаар тогтоолоор Туул голын сав газрын захиргааны даргын албан тушаалд нэр дэвшүүлснээр уг албан тушаалд томилох байсан эсэх талаарх үйл баримтыг шүүх дахин хянахгүйгээр хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг нотлох баримтын эх сурвалжийн хүрээнд авч үзэхээр байна.

4. Дээрх шүүхийн шийдвэр гарсан цаг хугацаанаас хойш тус шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн “Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай” 128/ШЗ2024/******* дугаартай шүүгчийн захирамж гарч, 128/ГХ2024/******* дугаартай гүйцэтгэх хуудас олгогдож, шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явагдаж эхэлсэн ба,

5. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн “Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай” 01-178/29534, 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн “Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай” 01-159/6872, 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн “Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай” 01-159/10477 дугаар, 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн “Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай” 01-159/14567, 2025 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн “Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай” 01-159/17385, 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн “Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай мэдэгдэл” 01-159/24759 дугаартай албан бичгээр Төрийн албаны зөвлөлөөс 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 04/1868,  2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 04/799 дугаартай албан бичгээр тус тус шүүхийн шийдвэрийг биелүүлж, нэхэмжлэгчийг нэр дэвшүүлсэн албан тушаалд томилох, өмнөх удирдлагын хууль зөрчсөн эс үйлдэхүйг таслан зогсоох, шүүхийн шийдвэр биелэгдэхгүй хугацаа өнгөрөх тусам төрд учрах хохирлын хэмжээ нэмэгдэж байгааг анхааруулан удаа дараа Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд асан , сайд асан С.******* нарт болон сайд *******т хаяглан хүргүүлсэн боловч хэрэгжүүлэхгүйгээр шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй болох нь хэрэгт авагдсан бичгийн баримт, нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдож байна.

6. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4. “Шүүх хэрэг, маргааныг хянан хэлэлцээд гаргасан шийдвэр нь дараах хэлбэртэй байна”, 22.4.1. “анхан шатны шүүх шийтгэх ба цагаатгах тогтоол, шүүхийн шийдвэр, шүүгч шийтгэвэр”, 22.4.2. “давж заалдах шатны шүүх магадлал”, 22.4.3. “хяналтын шатны шүүх тогтоол”, 23 дугаар зүйлийн 23.1. “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй”, 23.2. “Шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ”, 23.3. “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг санаатай биелүүлээгүй, эсхүл биелүүлэхэд зориуд саад учруулсан этгээдэд хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.

7. Нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.2-д заасан “хохирол гаргуулах нэхэмжлэлийн хувьд захиргааны байгууллага ямар үүргээ биелүүлээгүйгээс, эсхүл захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид ямар хохирол учирсан, түүнийг хэрхэн шийдвэрлүүлэх” үндэслэлээр нэхэмжлэлээ гаргаж, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.7-д заасан “захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас хүн, хуулийн этгээдэд учруулсан хохирлыг гаргуулах, хохирлын хэмжээг өөрчилж тогтоох” шийдвэр гаргуулахаар шүүхээс шаардаж, сонгон шалгаруулалтаар хамгийн өндөр оноо авч шалгарсан ажилд томилохыг даалгах талаарх Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй хариуцагчийн буруутай үйл ажиллагааг тайлбарлан мэтгэлцсэн.

8. Энэ тохиолдолд Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн “Иргэний болон захиргааны хэргийн харьяаллыг зааглахтай холбоотой Иргэний хэрэг шүүхэд хянан тухай болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг тайлбарлах тухай” 25 дугаар  тогтоолын Тав. Тайлбарын дэлгэрэнгүй үндэслэл. 5.1.1.2-т “...мөн хариуцагч шүүхийн шийдвэрийг биелүүлээгүйгээс, эсхүл биелэлтийг удаашруулснаас шалтгаалж авч чадаагүй цалин, хөлстэй холбоотой маргааныг ч захиргааны хэргийн шүүх шийдвэрлэнэ” гээд, 5.1.3-д “Захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас учирсан хохиролтой холбоотой маргааны тухайд, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 болон 3 дугаар зүйлийн 3.1.3-т хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг захиргааны хэргийн шүүх шийдвэрлэх...”, 5.2-т Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д “Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй”, 101 дүгээр зүйлийн 101.2-т “Иргэн, хуулийн этгээд өөрт учирсан хохирлыг хохирол учруулсан захиргааны байгууллагаас нэхэмжилж, тухайн захиргааны байгууллагаас гаргуулна” гэж тус тус заасан. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.2-т “хохирол гаргуулах нэхэмжлэлийн хувьд захиргааны байгууллага ямар үүргээ биелүүлээгүйгээс, эсхүл захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид ямар хохирол учирсан, түүнийг хэрхэн шийдвэрлүүлэх”-ээр заасан байна.

9. Иймд хүн, хуулийн этгээдийн зүгээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас учирсан хохирлоо захиргааны журмаар шаардах эрхтэй бөгөөд энэ нь бие даасан нэхэмжлэлийн төрөлд хамаарна. ... Дээр тайлбарласнаар хохирол гаргуулах нэхэмжлэл нь бие даасан нэхэмжлэлийн нэг төрөл тул энэ нэхэмжлэлийн хүрээнд захиргааны хэргийн шүүх хохирлын хэмжээг өөрөө шалган тогтоох ба хэрэв захиргааны буруутай үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид тодорхой хэмжээний хохирол учирсан нь тогтоогдвол тухайн хохирол болон хохирлын хэмжээний талаар хариуцагч эс зөвшөөрч маргасан эсэхээс үл хамаарч шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.7-д зааснаар хохирлыг гаргуулах, хохирлын хэмжээг өөрчилж тогтооно” гэж тайлбарласныг иш үндэс болгон маргааны үйл баримтад дүгнэлт хийхээр байна.

10. Түүнчлэн хариуцагч нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг буюу “ажилд томилох” хэсгийг үл биелүүлсэн нь нэхэмжлэгчийн зүгээс Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэл гаргаж хохирол арилгахыг шаардан маргаан үүсгэх үндэслэл болсон, шүүхээс хэргийн харьяалал зөрчигдөөгүй гэж үзэж, маргаан бүхий үйл баримтыг Захиргааны ерөнхий хуулийн хүрээнд дүгнэж, уг хуулийг тайлбарлан хэрэглэх үндэслэл болж байна.

11. Хохирлын тухайд, нэхэмжлэгч нь анх шүүхийн шийдвэрийн дагуу томилогдон ажиллах байсан 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс хойш нэхэмжлэл гаргасан 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл 65,224,225.00 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа эцсийн байдлаар “ажиллах байсан хугацааны цалин, цалингийн зөрүү болох нийт 81,267,145.00 төгрөгийг хариуцагчаас гаргуулах”-аар, түүнчлэн “нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, тухайн албан тушаалд ажилласан хугацааг зохих журмын дагуу бүртгэж баталгаажуулахыг даалгах”-аар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон. Үүнээс, нэхэмжлэгч нь хугацаа өнгөрөх бүрд нэхэмжилсэн мөнгөн дүнгээ нэмэгдүүлсэн гэж үзэхээр байна.

12. Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2-т төрийн албан хаагчийн цалин хөлсний задаргааг заасан ба 57.2.2. “захиргааны албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн хувьд албан тушаалын цалин болон төрийн алба хаасан хугацааны, цолны, зэрэг дэвийн, докторын зэргийн нэмэгдэл, нэмэгдэл хөлснөөс” гэж зааснаар түүнчлэн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн “Журам батлах тухай” А/192 дугаар тушаалын хавсралтаар “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ыг баталсан ба энэ журмын 1.5-д “хоолны үнийн хөнгөлөлт ажилтны цалин хөлсний бүрэлдэхүүнд хамаарахгүй” гэж заажээ.

13. Иймд Захиргааны ерөнхий хуулийн 101 дүгээр зүйлийн 101.2. “Иргэн, хуулийн этгээд өөрт учирсан хохирлыг хохирол учруулсан захиргааны байгууллагаас нэхэмжилж, тухайн захиргааны байгууллагаас гаргуулна” гэж зааснаар нэхэмжлэгч нь өөрийнхөө ажилгүй байсан /ажиллах байсан/ хугацааны цалин, цалингийн зөрүүд 81,267,145 төгрөгийг хохирлын журмаар нэхэмжилснээс, уг хохиролд 67,670,000 төгрөгийг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны төсвөөс гаргуулан олгож, нэхэмжлэлийн үнийн дүнгээс 13,597,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.

14. Ингэхдээ шүүх, 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийг дуусталх хугацааны нэхэмжилсэн мөнгөн дүнг нэхэмжлэх үндэслэлгүй гэж үзэв. Учир нь энэ хугацаанд нэхэмжлэгч нь албаны даргын албан тушаалд ажиллаж, цалин хөлс авч байсан болох нь тогтоогдох ба төрийн жинхэнэ албан тушаалын хувьд хуульд заасан үндэслэлээр хавсарган гүйцэтгүүлээгүй тохиолдолд давхар албан тушаал эрхлэх боломжгүй ба энэ хугацаа болох 6,5 сард хамаарах 8,843,000 төгрөгийг хохиролд тооцох үндэслэлгүй байна.

15. Мөн дээр дурдсан журамд заасны дагуу хоолны мөнгөөр нэрлэн тооцсон 4,752,000 төгрөгийг хохиролд тооцох үндэслэлгүй гэж үзэж хэрэгсэхгүй болгов.

16. Төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэл, албан тушаалын жагсаалтыг шинэчлэн тогтоож тухай бүрд нь мөрдүүлж байсан Засгийн газрын 2023 оны 241 дүгээр тогтоол, 2024 оны 128 дугаар тогтоол, 2025 оны 226 дугаар тогтоол ёсоор үндсэн цалин 1,597,000 төгрөг үүнд хамаарах ажилласан хугацааны 17%, зэрэг дэвийн 32%-р тооцож нийт 1,5 сар ажилласнаар, үндсэн цалин 1,757,000 төгрөг үүнд хамаарах ажилласан хугацааны 17%, зэрэг дэвийн 32%-р тооцож нийт 9 сар ажилласнаар, үндсэн цалин 1,862,000 төгрөг үүнд хамаарах ажилласан хугацааны 18%, зэрэг дэвийн 32%-р тооцож нийт 12 сар ажилласнаар, үндсэн цалин 2,048,000 төгрөг үүнд хамаарах ажилласан хугацааны 19%, зэрэг дэвийн 32%-р тооцож нийт 4 сар ажилласнаар тус тус тооцож, нийтдээ 28,5 сард хамаарах 67,670,000.00 төгрөгийг хохиролд гаргуулахаар шийдвэрлэв.

17. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжилсэн мөнгөн дүнг хохиролд тооцон олгох ёстой гэж үзсэн, өөрөөр хэлбэл, Туул голын сав газрын захиргааны даргын албан тушаалд томилохыг даалгаж тогтоосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр бүрэн биелэгдээгүй, биелүүлэх талаар шийдвэр гаргалгүй орхигдуулсан хариуцагчийн хууль бус үйл ажиллагааны улмаас авч болох цалин хөлсөөрөө хохирсон, иймээс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр нөхөн төлж бичилт хийхийг, ажилласан хугацааг зохих журмын дагуу бүртгэж баталгаажуулахыг хариуцагчид даалгах нь зүйтэй гэж үзэв.

18. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч гаргагч нь урьдчилан төлөх зохицуулалттай ба нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрийг мөн хуулийн 47.2-д зааснаар шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 106.3.13-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 101 дүгээр зүйлийн 101.2, Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2.2-т заасныг баримтлан Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд холбогдуулан гаргасан иргэн Б.ын нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хангаж, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор /хохирол/-т 67,670,000 /жаран долоон сая зургаан зуун далан мянга/ төгрөгийг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, ийнхүү олгох цалин, олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр нөхөн төлж бичилт хийхийг, ажилласан хугацааг зохих журмын дагуу бүртгэж баталгаажуулахыг хариуцагчид даалгаж, нэхэмжлэлийн үлдэх хэсэг болох нэхэмжилсэн мөнгөн дүнгээс 13,597,000 /арван гурван сая таван зуун ерэн долоон мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35,100 /гучин таван мянга нэг зуу/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                У.БАДАМСҮРЭН