| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 103/2025/01087/И |
| Дугаар | 103/ШШ2025/00904 |
| Огноо | 2025-10-17 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 17 өдөр
Дугаар 103/ШШ2025/00904
2025 10 17 103/ШШ2025/00904
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
биелүүлснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго би,
Нэхэмжлэгч: Багануур дүүргийн 0 дугаар хороо, Уурхайчдын хотхон, 0 дугаар байранд байрлах ******* СӨХ-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн 0 дугаар хороо, ******* хотхоны 0 тоотод оршин суух *******гийн *******д холбогдох СӨХ-ны төлбөрт 884.300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* СӨХ шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: 0 дугаар байрны 0 тоотод оршин суугч Б.Батэрдэнэ нь өөрийн эзэмшлийн сууцны дундын өмчлөлийн засвар, тохижилт, үйлчилгээ, цэвэрлэгчийн цалин, цэвэрлэгээний материал цахилгааны төлбөр зэрэгт зарцуулагдах төлбөрийг СӨХ-ноос удаа дараа шаардсан боловч иргэний үүргээ биелүүлэхгүй, бусад сууц өмчлөгчдийн төлбөрийн мөнгөөр үйлчилгээ авч байгаа нь тус байгууллагын санхүүгийн үйл ажиллагаанд хүндрэлтэй байна. 213 тоот сууцны дундын өмчлөлийн засвар, тохижилт, үйлчилгээ, цэвэрлэгчийн цалин, цэвэрлэгээний материал, цахилгааны төлөгдөөгүй төлбөрт: 2017 оны 01 сарын 04-ний 32.800 төгрөг, 2020 оны 05 сарын 12-ний 101.300 төгрөг, 2021 оны 01 сарын 12-ний 157.200 төгрөг, 2022 оны 01 сарын 12-ны 157.200 төгрөг, 2023 оны 01 сарын 12-ны 157.200 төгрөг, 2024 оны 01 сарын 12-ны 157.200 төгрөг, 2025 оны 01 сарын 09-ний 117.900 төгрөг, бүгд 880.800 төгрөг болж байна. Иймд Монгол Улсын Иргэний хуулийн 289 дүгээр зүйлд заасан үүргээ биелүүлээгүй тул хариуцагч Б.*******эс 2017,2020-2025 оны төлбөр 880.800 төгрөг, улсын бүртгэлийн гэрчилгээ болон бусад материалыг натиротоор батгаажуулсаны төлбөр 3.500 төгрөг, нийт 884.300 төгрөгийн төлбөрийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч ******* СӨХ нь шүүхэд гаргасан тайлбартаа: Багануур дүүргийн 3 дугар хороонд байрлах ******* СӨХ-ны нэхэмжлэлтэй, 53 дугаар байрны 213 тоотод оршин суугч Б.******* нь нэхэмжилсэн 884.300 төгрөгийг 2025 оны 10 сарын 15-ны өдөр төлж дуусгасан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.******* нь ******* СӨХ-ноос нэхэмжилсэн 884.300 төгрөгийг төлж, нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь баримтаар тогтоогдож байх тул хариуцагчийг нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг батлах нь хуульд нийцнэ.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ******* СӨХ-ны нэхэмжлэлтэй, хариуцагч *******гийн *******д холбогдох СӨХ-ны төлбөрт 884.300 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б.******* нь 884.300 төгрөгийг төлж, нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 25.773,2 төгрөгөөс 12.886,5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 12.886,5 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч Б.*******эс 12.886,5 төгрөгийг тус тус гаргуулж, ******* СӨХ-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.СОЛОНГО