| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 103/2025/01098/И |
| Дугаар | 103/ШШ2025/00905 |
| Огноо | 2025-10-17 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 17 өдөр
Дугаар 103/ШШ2025/00905
2025 10 17 103/ШШ2025/00905
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
биелүүлснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго би,
Нэхэмжлэгч: Багануур дүүргийн 0 дүгээр хороо, Наран хороолол, өөрийн байранд байрлах Багануур дүүргийн Прокурорын газрын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн 0 дугаар хороо, Наран хорооллын 0 тоотод оршин суух ******* овогт *******ын *******,
Хариуцагч: Багануур дүүргийн 0 дугаар хороо, Наран хорооллын 0 тоотод оршин суух ******* овогт *******гийн ******* нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 7.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Багануур дүүргийн Прокурорын газар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Улаанбаатар хот, Багануур дүүрэг, 0 дугаар хороо, Наран хороолол, 0 дүгээр байр 0 тоотод оршин суух хаягтай иргэн *******ын *******, *******гийн ******* нар нь бичил бизнес, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхээр тус дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэст хүсэлт гарган, 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр "Аж ахуй эрхлэгчдийг дэмжих хөтөлбөр"-ийн эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэгийн гэрээг байгуулан, 8.000.000 төгрөгийг 2022 оны 06 дугааp сарын 17-ны өдрөөс 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл 36 сарын хугацаатай зээлсэн болно. Дээрх зээлийн гэрээний хавсралт буюу зээлийн эргэн төлөлтийн хуваарьт зааснаар зээлдэгч нар нь 2022 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүртэл сар бүр 225.000 төгрөг төлж, үлдэх 125.000 төгрөгийг 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдөр тус тус төлж, нийт зээлсэн 8.000.000 төгрөгийг төлж барагдуулахаар зээлийн эргэн төлөлтийн хуваарийг баталсан байна. Гэвч зээлдэгч нар нь анх зээлсэн 8.000.000 төгрөгөөс, 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар 1.000.000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 7.000.000 төгрөгийг төлөөгүй, зээлийн гэрээний үүргээ гүйцэтгээгүй, зээлийн эргэн төлөлт хийгээгүй нөхцөл байдал тогтоогдож байна. Аж ахуй эрхлэгчдийг дэмжих хөтөлбөрийн эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэгийн 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн гэрээний дагуу зээлийн гэрээний үүрэг зөрчсөн *******ын *******. *******гийн ******* нараас зээлийн гэрээний үндсэн төлбөр болох 7.000.000 төгрөгийг гаргуулж Багануур дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн Төрийн сан банкны 100200237010 дансанд олгуулж өгнө үү гэжээ.
Багануур дүүргийн хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсээс ирүүлсэн тооцооны үлдэгдлийн баталгаанд: Нэхэмжлэгчийн нэрийн өмнөөс үйл ажиллагааны ахлах нягтлан бодогч ажилтай ******* овогтой ******* нь төлөгчийн нэрийн өмнөөс Б.*******той тус хоёр байгууллага хооронд 2025 оны 1 сарын 1-ний өдрөөс 2025 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд өгч авалцсан зүйлээ хоёр байгууллагад хөтлөгдөж буй нягтлан бодох бүртгэлийн дэлгэрэнгүй ба хураангуй бүртгэлийн бичилтээр нэг бүрчлэн нийлж үзэхэд Б.******* нь 0.00 төгрөгийн өртэй гарсныг харилцан батлав гэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.*******, Д.******* нар нь Багануур дүүргийн Прокурорын газраас нэхэмжилсэн 7.000.000 төгрөгийг төлж, нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь баримтаар тогтоогдож байх тул хариуцагчийг нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг батлах нь хуульд нийцнэ.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Багануур дүүргийн Прокурорын газрын нэхэмжлэлтэй, хариуцагч ******* овогт *******ын *******, ******* овогт *******гийн ******* нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 7.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б.******* нь 7.000.000 төгрөгийг төлж, нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай
2. Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Б.*******, Д.******* нараас 126.950 төгрөгийн тал хувь 63.475 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.СОЛОНГО