Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 103/ШШ2025/00906

 

 

 

 

2025 10 17 103/ШШ2025/00906

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго би,

Нэхэмжлэгч: Cүхбаатар дүүргийн 0 дугаар хороо, Сентрал тауэрын 0 давхарт байрлах М банк ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн 0 дугаар хороо, Наран хорооллын 0 тоотод оршин суух ******* овогт *******ын *******од холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1.051.886,46 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М банк ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 6000250419 тоот зээлийн гэрээ, 08 дугаар сарын 04-ний өдөр 6000252308 тоот зээлийн гэрээг тус тус байгуулсан. Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 6000250419 тоот зээлийн гэрээний үүрэгт 868.972,39 төгрөг, 6000252308 тоот зээлийн үүрэгт 159.914,07 төгрөг, нотариатын төлбөрт 23.000 төгрөг, нийт 1.051.886,46 төгрөгийг хариуцагч Занабаатарын *******оос гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч З.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: М банкны нэхэмжлэлийг хүлээн авч, нэхэмжлэлийн үнийн дүн 1.051.886,46 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч З.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 1.051.886,46 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд харшлаагүй, бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг батлах нь хуульд нийцнэ.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. М банк ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* овогт *******ын *******од холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1.051.886,46 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч З.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 29.795 төгрөгөөс 14.987 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 14.987 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч З.*******оос 14.987 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч М банк ХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ Г.СОЛОНГО