| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 103/2025/01037/И |
| Дугаар | 103/ШШ2025/00907 |
| Огноо | 2025-10-17 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 17 өдөр
Дугаар 103/ШШ2025/00907
2025 10 17 103/ШШ2025/00907
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго би,
Нэхэмжлэгч: Cүхбаатар дүүргийн 0 дүгээр хороо, Парисын гудамж, Ай си тауэрын 0 давхарт байрлах ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн 0 дугаар хороо, Үйлдвэр хэсгийн 0 тоотод оршин суух ******* овогт *******ын *******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 12.397.444,25 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Зээлдэгч З.******* нь манай компанитай 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр цахим зээлийн гэрээ байгуулсан. 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 7821307875 зээлийн дасны дугаартай 2.291.000 төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай 4.5 хувийн хүүтэй 506812419 тоот дансанд, 2024 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 7100601413 зээлийн дансны дугаартай 9.340.000 төгрөгийн урт хугацаат зээлийн 18 сарын хугацаатай сар бүр тогтмол төлөхөөр, сарын 3.6 хувийн хүүтэй зээлдэгчийн 5068124319 банкны тоот дансанд зээл олголт хийсэн.2025 оны 09 сарын 12-ны өдрийн байдлаар 2024 оны 12 сарын 09-ний өдрийн зээлийн гэрээний үндсэн зээл 1.832.799,21 төгрөг, шимтгэл 36.200 төгрөг, үндсэн хүү 515.192,33 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 85.684,62 төгрөг, нийт 2.469.876,16 төгрөг, 2024 оны 08 сарын 17-ны өдрийн зээлийн гэрээний үндсэн зээл 8.084.612,48 төгрөг, үндсэн хүү 1.798.904,91 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 36.550 төгрөг, нийт 9.920.068,09 төгрөг. Иймд зээлдэгчээс үндсэн зээлийн төлбөр 9.917.411,69 төгрөг, үндсэн хүү 2.314.097,24 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 122.235,32 төгрөг, шимтгэл 36.200 төгрөг, нотариатын зардал 7.500 төгрөг,нийт 12.397.444,25 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч З.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* ББСБ-аас авсан зээлийн үлдэгдэл 12.397.444,25 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч З.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 12.397.444,25 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд харшлаагүй, бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг батлах нь хуульд нийцнэ.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* овогт *******ын *******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 12.397.444,25 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч З.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 213.309 төгрөгөөс 106.652 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 106.652 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч З.Батсүмбэрээс 106.652 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.СОЛОНГО