| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 103/2025/01009/И |
| Дугаар | 103/ШШ2025/00909 |
| Огноо | 2025-10-17 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 17 өдөр
Дугаар 103/ШШ2025/00909
2025 10 17 103/ШШ2025/00909
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
биелүүлснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго би,
Нэхэмжлэгч: Cүхбаатар дүүргийн 0 дүгээр хороо, Сөүлийн гудамж, Найман зовхис тауэрын 0 тоотод байрлах ******* кредит ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн 0 дугаар хороо, Нарийны 0 тоотод оршин суух *******гийн *******т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1.118.183,03 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* кредит ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Зээлдэгч ******* овогтой ******* нь 2025 оны 05 сарын 16-ний өдөр №00148 тоот цахим зээлийн эрх нээх гэрээг ******* кредит ББСБ ХХК-тай байгуулж нийт 880.000 төгрөгийн зээлийн эрх нээгдсэн. Зээлдэгч ******* овогтой ******* нь дээрх гэрээний дагуу 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 880.000 төгрөгийг 60 хоногийн хугацаатай 6.5 хувийн хүүтэйгээр зээлдсэн. Зээлдэгч ******* овогтой ******* нь дээрх зээлүүдийг эргэн төлөх хуваарийн дагуу төлөөгүй тул зээлдэгчид зээлийн төлбөрөө төлөх талаар удаа дараа мэдэгдсэн боловч зээлдэгч нь өнөөдрийг хүртэлх хугацаанд зээлийг бүрэн төлж барагдуулаагүй байна. Иймд хариуцагч ******* овогтой *******аас 1000001394 дугаартай зээлийн үүргийн гүйцэтгэлд нийт 1.118.183,03 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ гэжээ.
Нэхэмжлэгч ******* кредит ББСБ ХХК нь шүүхэд гаргасан тайлбартаа: ******* кредит ББСБ ХХК нь 2025 оны 09 сарын 16-ны өдөр Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд ******* овогтой ******* /ИБД: 0000/- т холбогдуулан "...2025 оны 05 сарын 16-ны өдрийн №00148 тоот цахим зээлийн эрх нээх гэрээний дагуу олгосон 1000001394 дугаартай зээлийн гэрээний үүрэгт нийт 1.118.183,03 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж нэхэмжлэгчид олгуулах..." шаардлага бүхий нэхэмжлэл шүүхэд гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч сайн дураар 2025 оны 10 сарын 15-ны өдөр зээлийн гэрээний үүрэгт шаардсан төлбөрийг бүрэн төлж барагдуулсан болохыг мэдэгдэж байна. гэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.******* нь ******* кредит ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 1.118.183,03 төгрөгийг төлж, нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь баримтаар тогтоогдож байх тул хариуцагчийг нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг батлах нь хуульд нийцнэ.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ******* кредит ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *******гийн *******т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1.118.183,03 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б.******* нь 1.118.183,03 төгрөгийг төлж, нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 31.386 төгрөгөөс 15.693 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 15.693 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч Б.*******аас 15.693 төгрөгийг тус тус гаргуулж, ******* кредит ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.СОЛОНГО