| Шүүх | Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нарангэрэлийн Энхмаа |
| Хэргийн индекс | 2326003710170 |
| Дугаар | 2024/ДШМ/55 |
| Огноо | 2024-11-27 |
| Зүйл хэсэг | 22.1.1., |
| Улсын яллагч | Б.Буяндалай |
Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 11 сарын 27 өдөр
Дугаар 2024/ДШМ/55
2024 оны 11 сарын 27-ны өдөр Дугаар 2024/ДШМ/55 Өвөрхангай аймаг
Д.Н, Д.У, Б.П нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Энхмаа даргалж, шүүгч Л.Нямдорж, шүүгч Б.Цэрэнпүрэв нарын бүрэлдэхүүнтэй шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд
Прокурор Б.Буяндалай,
Шүүгдэгч Д.Н,
Шүүгдэгч Д.Н-ын өмгөөлөгч П.Адьяасүрэн,
Шүүгдэгч Д.У /цахимаар/,
Шүүгдэгч Д.У-ийн өмгөөлөгч Г.Адъяатогтох,
Шүүгдэгч Б.П,
Шүүгдэгч Б.П-ийн өмгөөлөгч Б.Ганпүрэв /цахимаар/,
Шүүгдэгч Б.П-ийн өмгөөлөгч М.Дамбийням,
Нарийн бичгийн дарга З.Сүхбаяр нарыг оролцуулан
Өвөрхангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Отгонжаргал даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 2024/ШЦТ/226 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгч Б.П-ийн өмгөөлөгч Б.Ганпүрэв, М.Дамбийням, шүүгдэгч Д.У-ийн өмгөөлөгч Г.Адъяатогтох, шүүгдэгч Д.Н нарын гаргасан гомдлоор Д.Н, Д.У, Б.П нарт холбогдох эрүүгийн 2326003710170 тоот хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1958 оны *** дүгээр сарын ***-ны өдөр Өвөрхангай аймгийн *** суманд төрсөн, *** настай, эрэгтэй, *** боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт, ам бүл ***, ***, ***, *** хамт Улаанбаатар хотын *** дүүргийн *** дүгээр хорооны ***тоотод оршин суух хаягтай, урьд Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 2024/ШЦТ/51 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 27000000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Алтан гадас одон зэрэг гавьяа шагналтай, хэрэг хариуцах чадвартай, *** овгийн Д.Н /РД: ***/,
Монгол Улсын иргэн, 1989 оны *** дугаар сарын ***-ны өдөр Өвөрхангай аймгийн *** суманд төрсөн, *** настай, ***, дээд боловсролтой, санхүү менежмент мэргэжилтэй, Өвөрхангай аймгийн Худалдан авах ажиллагааны газрын Худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтэн ажилтай, ам бүл ***, *** хамт Өвөрхангай аймгийн *** сумын *** дугаар багийн *** дүгээр гудамжны *** тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, улсаас Сангийн яамны жуух бичгээр шагнуулж байсан, хэрэг хариуцах чадвартай, *** овгийн Б.П /РД: ***/,
Монгол Улсын иргэн, 1984 оны *** дугаар сарын ***-ний өдөр Өвөрхангай аймгийн *** суманд төрсөн, *** настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтсийн Төсвийн ерөнхий нягтлан бодогч ажилтай, ам бүл ***, Өвөрхангай аймгийн *** сумын *** дугаар багийн *** тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, *** овгийн Д.У /РД: ***/.
Д.Н, Б.П, Д.У нар нь хамтран оролцон, бүлэглэн тус аймгийн Засаг даргын 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн А/307 дугаартай захирамжийн дагуу Өвөрхангай аймгийн Эрүүл мэндийн салбарын их засвар тоног төхөөрөмж ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулахдаа тухайн цаг хугацаанд хүчин төгөлдөр үйлчилж байсан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт “Тендер нь энэ хуулийн 27.1-д заасан бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ” гэж, 47 дугаар зүйлийн 47.7 дахь хэсэгт “Үнэлгээний хорооноос гаргасан шийдвэр /цаашид “үнэлгээний дүгнэлт” гэх/ нь хурлын тэмдэглэл хэлбэртэй байх бөгөөд хорооны гишүүдийн олонх дэмжиж гаргасан шийдвэр, түүний үндэслэл, холбогдох бүх мэдээллийг агуулсан байна”, 47.8 дахь хэсэгт “Үнэлгээний дүгнэлтэд хорооны бүх гишүүд гарын үсэг зурж баталгаажуулах бөгөөд эсрэг саналтай байсан гишүүн үнэлгээний дүгнэлтэд энэ тухайгаа тэмдэглэж гарын үсгээ зурна.”,
Монгол Улсын Сангийн сайдын 2014 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 212 дугаартай тушаалын хавсралтаар батлагдсан “Үнэлгээний хорооны зохион байгуулалт, үйл ажиллагаа, урамшууллыг зохицуулах” журмын 4.2-т “Үнэлгээний хорооны хурал нийт гишүүдийн 75 хувиас багагүй ирцтэй хуралдсанаар хүчинтэй байна”,
Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-т “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах”, 7.1.6-д “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх” гэж заасныг тус тус зөрчиж 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Өвөрхангай аймгийн ***тоотод үнэлгээний хорооны гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах хурлыг зохион байгуулаагүй байж тухайн хурлыг болсон гэж худал тэмдэглэл үйлдэн, гарын үсэг зурж, Н.Д, Ш.А нарын гарын үсгийг хуурамчаар үйлдэж, тендерт оролцогчдоос захиалагчийн техникийн тодорхойлолтод тусгасан i7 гэсэн шалгуур үзүүлэлтийг хангаагүй “НГ” ХХК-г шалгаруулж, i3 гэсэн үзүүлэлт бүхий зөөврийн компьютерыг захиалагчид нийлүүлж “НГ” ХХК-д 28,886,000 төгрөгийн давуу байдал бий болгосон гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Өвөрхангай аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогч прокуророос: Д.Н-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан,
Б.П-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан,
Д.У-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг харьяаллын дагуу Өвөрхангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Өвөрхангай аймгийн Прокуророос шүүгдэгч Д.Н-т холбогдох Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Д.У-т холбогдох Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Б.П-д холбогдох Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж,
шүүгдэгч *** овгийн Д.Н, *** овгийн Б.П, *** овгийн Д.У нарыг хамтран оролцон, бүлэглэн нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *** овгийн Д.Н-ын нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *** овгийн Б.П-ийн нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10,000,000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *** овгийн Д.У-ийн нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5,400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5,400,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэн,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н-ыг 1 жилийн хугацаагаар өөрийн оршин суух Улаанбаатар хотын *** дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н-т энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, тус шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 2024/ШЦТ/51 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 27,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 27,000,000 төгрөгөөр торгох ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.У-т оногдуулсан 5,400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5,400,000 төгрөгөөр торгох ялыг, шүүгдэгч Б.П-д оногдуулсан 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10,000,000 төгрөгөөр торгох ялыг 2 жилийн хугацаанд тус тус хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.У, Б.П нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч Д.У, Б.П нарт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д.Н-т тус тус мэдэгдэж,
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 180 дугаар зүйлийн 180.1-д зааснаар шүүгдэгч Д.Н-т оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял, эрх хасах нэмэгдэл ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт, Шүүгдэгч Д.У, Б.П нарт оногдуулсан эрх хасах нэмэгдэл ялын биелэлтэд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгаж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н-т оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар, шүүгдэгч Д.У-т оногдуулсан нийтийн албанд 2 эрхийг хоёр жилийн хугацаагаар, шүүгдэгч Б.П-д оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг тус тус ял оногдуулсан үеэс тоолохоор,
шүүгдэгч Д.Н, Д.У, Б.П нар нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.И нь гомдол саналгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдаж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Д.Н-аас 9,628,666.67 төгрөгийг, шүүгдэгч Д.У-ээс 9,628,666.67 төгрөгийг, шүүгдэгч Б.П-ээс 9,628,666.67 төгрөгийг тус тус гаргуулж Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст олгохоор,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт ирсэн 1 хавтас 121 хуудас бүхий тендерийн материалыг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээхээр,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Н, Д.У, Б.П нарт авсан хувийн баталгаа гаргах, Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Н, Д.У, Б.П нарт авсан хувийн баталгаа гаргах, Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.П-ийн өмгөөлөгч Б.Ганпүрэв давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Өвөрхангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 2024/ШЦТ/226 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор миний үйлчлүүлэгч Б.П-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 хэсгийн журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10,000,000 сая төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй гэж үзэж байна.
Прокуророос Б.П-г “Д.Н, Д.У нартай бүлэглэн тус аймгийн Засаг даргын 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн А/307 дугаар захирамжийн дагуу “Өвөрхангай аймгийн Эрүүл мэндийн салбарын их засварын тоног төхөөрөмж” ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулахдаа тухайн цаг хугацаанд хүчин төгөлдөр үйлчилж байсан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт, 47 дугаар зүйлийн 47.7 дахь хэсэг, 47.8 дахь хэсэг, Монгол улсын Сангийн сайдын 2014 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 212 дугаартай тушаалын хавсралтаар батлагдсан “Үнэлгээний хорооны зохион байгуулалт, үйл ажиллагаа, урамшууллыг зохицуулах” журмын 4.2, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3, 7.1.6-д заасныг тус тус зорчиж, 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Өвөрхангай аймгийн *** сумын нутаг дэвсгэрт байрлах Нутгийн удирдлагын ордны 516 тоот өрөөнд үнэлгээний хорооны гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах хурлыг зохион байгуулаагүй атлаа тухайн хурлыг болсон мэтээр худал тэмдэглэл үйлдэн, өөрсдөө гарын үсэг зурж, Н.Д, Ш.А нарын гарын үсгийг хуурамчаар үйлдэж, тендерт оролцогчдоос I багцад “Дуутын нуруу” ХХК, II багцад “Г” ХХК, III багцад “НГ” ХХК, V багцад “БХ” ХХК-уудыг тус тус шалгаруулсан бөгөөд уг тендерт “НГ” ХХК-аас ирүүлсэн тендерийн материалд зөөврийн компьютерын үзүүлэлтийг 13 гэсэн нь захиалагчийн техникийн тодорхойлолтод тусгасан “17” гэсэн гол үзүүлэлт, шалгуурыг хангаагүй байхад зориуд ялагчаар шалгаруулж, “НГ” ХХК-д 28,886,000 төгрөгийн давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн.
Анхан шатны шүүхээс дээрх гэмт хэргийг нотлогдсон гэж үзэж гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцээгүй гэж үзэж байна. Хэрэгт нотолбол зохих дараах нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоогоогүй гэж үзэж байна. Үүнд:
1. 1-р хавтаст хэргийн 242 дугаар талд авагдсан шинжээч Г.А-ын 2024 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 32 дугаартай дүгнэлтийн ДҮГНЭЛТ хэсгийн 1 дэх заалтад “...тендерийн эх материалын 89 дүгээр хуудсанд Д гэх нэрийн өмнө бичигдсэн гарын үсэг нь Н.Д-ын гарын үсэггүй тохирч байна. Харин 94, 95 дугаар хуудсуудад байх Д гэсэн нэрийн өмнө бичигдсэн гарын үсгүүдтэй тохирохгүй байна...” гэх дүгнэлт,
2. 2-р хавтаст хэргийн 59 дүгээр талд авагдсан шинжээч Г.А-ын 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 51 дүгээр дүгнэлтийн дүгнэлт хэсгийн 1 дэх заалтын “.. .тендерийн эх материал дээрх 89, 90, 94, 95 дугаар хуудсуудад байх Н.Д, Ш.А гэсэн нэрийн өмнө бичигдсэн гар бичмэлүүд нь хувилан олшруулах төхөөрөмж ашиглаагүй бөгөөд хар өнгийн будагчтай бичгийн хэрэгсэл ашиглаж үйлдсэн гар бичмэл байна...” гэх дүгнэлт,
3. 4-р хавтаст хэргийн 27 дугаар талд авагдсан шинжээч Г.А-ын “...бичгийн хэвийн шинжилгээгээр гар бичмэлийн ерөнхий шинж тэмдгээрээ 90, 94, 95 дугаар хуудсанд Н.Д нэрийн өмнө бичигдсэн гар бичмэлүүдийг нэг хүн, мөн хуудаснуудад Ш.А нэрийн өмнө бичигдсэн гар бичмэлүүдийн өөр нэг хүн бичсэн байх боломжтой...” гэх мэдүүлэг,
4. Хавтаст хэрэгт эд мөрийн баримтаар ирсэн тендерийн баримт бичгийн 19 дүгээр талд авагдсан “Үнэлгээний хорооны гишүүнээр ажиллахыг зөвшөөрсөн мэдүүлэг”,
5. Мөн тендерийн баримт бичгийн 21 дүгээр талд авагдсан “Үнэлгээний хорооны гишүүнээр ажиллахыг зөвшөөрсөн мэдүүлэг”,
6. Мөн тендерийн баримт бичгийн 27 дугаар талд авагдсан “...тендерийн баримт бичиг боловсруулсан үнэлгээний хорооны гишүүд” гэх баримт,
7. Мөн тендерийн баримт бичгийн 108 дугаар талд авагдсан “...тендерийн нээлтийн тэмдэглэл”,
8. Мөн тендерийн баримт бичгийн 109-110 дугаар талд авагдсан Үнэлгээний хорооны 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн хурлын тэмдэглэл зэрэг баримтад зурагдсан Н.Д, Ш.А нарын гарын үсэгнүүдийг шинжилгээнд хамруулаагүй, дээрх гарын үсгүүдийн заримыг нь Н.Д, Ш.А нар өөрсдөө зурсан байх боломжтой болох нь гэрч Н.Д-ын шүүх хуралдаанд өгсөн “.. .тендерийн баримт бичгийн 19, 27, 108, 110 дугаар хуудсуудад байх гарын үсэг нь миний гарын үсэг мөн байна” гэх мэдүүлгээр тогтоогдож байна. Гэтэл прокурорын яллах дүгнэлтийн “...яллаж байгаа хэргийн товч агуулга...” хэсэгт Б.П, Д.Н, Д.У нарын Н.Д, Ш.А нарын гарын үсгийг хуурамчаар зурсан гэж ерөнхийд дурдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд заасан шаардлагыг хангахгүй байхад анхан шатны шүүхээс энэхүү нөхцөл байдалд дүгнэлт хийгээгүй нь хууль бус гэж үзэж байна.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно гэж хуульчилсан. Шүүгдэгч Д.У нь “Яг энэ хэрэг үйлдэгдсэн өдөр буюу 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдөр би хуралд суугаагүй. Үнэлгээний хорооны хурлын тэмдэглэлд 6 дугаар сарын 12-ны өдөр гарын үсэг зураагүй. Сүүлд архивд орох гэж байхад нь 11 дүгээр сард зурсан учраас энэ хэрэгт би хамааралгүй” гэж байгаа боловч шүүгдэгч Д.У нь 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдөр үнэлгээний хорооны гүйцэтгэгч сонгон шалгаруулах хурлыг зохион байгуулаагүй байж хурал болсон мэтээр үйлдсэн тэмдэглэлд гарын үсэг зурсан болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтуудаар болон шүүгдэгч Д.У-ийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр шүүгдэгч Д.У нь шүүгдэгч Д.Н, Б.П нартай хамт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэн байна гэж шүүх үзлээ” гэж дүгнэсэн атлаа Б.П, Д.Н нарын хувьд “...урьдчилан үгсэн тохиролцсон гэж үзсэн эсэх, урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэн гэж үзсэн эсэх талаараа дүгнээгүй байгаа нь хуульд нийцэхгүй байна.
Хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх, иргэний нэхэмжлэгчээр татагдвал зохих этгээд болон “НГ” ХХК-ийг татан оролцуулах талаар өмгөөлөгч нарын зүгээс урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэхээр хүсэлт гаргасан боловч шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр уг хүсэлтүүдийг хэлэлцэхгүй орхиж гэм буруугийн шүүх хуралдаанаар шийдвэрлэхээр шийдвэрлэсэн атлаа анхан шатны шүүхээс шүүхийн хэлэлцүүлэг дуусаж, дүгнэлтийн үе шат эхлэхээс өмнө шүүх хуралдааныг завсарлуулж, зөвлөлдөх тасалгаанд орж уг хүсэлтийг хэлэлцээд хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил болж, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэж байна. Зүй нь хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар бүрэн хэлэлцэж талуудыг мэтгэлцүүлсний дараа шүүх шийдвэр гаргах үед Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5-д заасан нөхцөл байна гэж үзвэл шүүх хуралдааныг 60 хүртэл хоногоор хойшлуулах зохицуулалттай байхад талуудыг мэтгэлцэх боломжоор бүрэн хангалгүйгээр шүүхэд хандаж дүгнэлт гаргаагүй байхад уг хүсэлтийг шийдвэрлэсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил болсон гэж үзэж байна.
Анхан шатны шүүхээс дээрх нөхцөл байдалд дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1-д “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино.”, 1.6 дугаар зүйлийн 1-д “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина”, 1.7 дугаар зүйлийн 3-т “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.”, 1.15 дугаар зүйлийн 2-т “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.”, 16.1 дүгээр зүйлийн 13-т “Шүүх, прокурор, мөрдөгч тухайн хэрэгт хамааралтай энэ хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтыг хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай эсэхийг бүхэлд нь үнэлнэ”, 16.2 дугаар зүйлийн 1-д “Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад дараах байдлыг нотолно:”, 1.1-д “гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/;”, 1.2-т “гэмт хэргийг хэн үйлдсэн;”, 1.3-т “гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр;”, 1.4-д “Эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал;”, 1,5-д “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ;”, 1.6-д “гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл.”, 16.15 дугаар зүйлийн 2-т “Шүүх, прокурор, мөрдөгч нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ.”, 3-т “Хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримтыг цуглуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгана.”, 36.7 дугаар зүйлийн 1-д “Шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэг нь шүүгдэгчийг гэм буруутайд тооцох, эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэсэн хоёр хэсгээс бүрдэнэ.”, 2-т “Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох хэсэгт дараах зүйлийг тусгана:”, 2.1-д “гэмт хэрэг үйлдэгдсэн газар, цаг, хугацаа, арга, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шинжийг тогтоосон хэргийн талаарх нөхцөл байдал;”, 2.2-т “шүүх хэд хэдэн шүүгдэгчид холбогдох хэргийг шийдвэрлэж байгаа бол шүүгдэгч тус бүрийн үйлдэл, оролцоо, гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэр;”, 2.3-т ‘Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэл;”, 2.4-д “шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт;”-ийг тус тус тусгана гэж заасантай огт нийцээгүй гэж үзэж байна.
Иймд Өвөрхангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 2024/ШЦТ/226 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Шүүгдэгч Д.У-ийн өмгөөлөгч Г.Адъяатогтох давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Өвөрхангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 226 дугаартай шийтгэх тогтоолоор Д.У-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5,400,000 мянган төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсныг эс зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, мөн хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.1, 1.2 зааснаар дараах гомдлыг гаргаж байна.
Прокуророос Д.У-ийг 2019 оны 6 дугаар сард Өвөрхангай аймгийн иргэдийн Төлөөлөгчийн Хурлын хяналт шалгалт санхүү хариуцсан ажилтан байхдаа үнэлгээний хорооны дарга Д.Н, нарийн бичгийн дарга Б.П нартай бүлэглэн “Өвөрхангай аймгийн Эрүүл мэндийн салбарын их засвар тоног төхөөрөмж” ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны гишүүнээр ажиллахдаа 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдөр үнэлгээний хорооны гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах хурлыг зохион байгуулаагүй атлаа тухайн хурлыг болсон мэтээр худал тэмдэглэл үйлдэн өөрсдөө гарын үсэг зурж Н.Д, Ш.А нарын гарын үсгийг хуурамчаар үйлдэж тендерт оролцогчдоос шалгуур хангаагүй “НГ” ХХК-г зориуд ялагчаар шалгаруулж түүнд 28,886,000 төгрөгийн давуу байдал бий болгосон гэх хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Д.У-т холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2, 1.7 дугаар зүйлүүдэд заасан нотолбол зохих байдлыг бүрэн шалгаагүй, хэргийн бодит байдлыг тогтоох ажиллагаа бүрэн хийгдээгүй, хэргийн талаар нотолбол зохих байдал бүрэн тогтоогдоогүй. Энэ талаар өмгөөлөгчөөс шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа шаардлагатай гэж үзэж хэргийг прокурорт буцааж нэмэлт ажиллагаа хийлгүүлэхээр хүсэлт гаргаж шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг зарлуулсан боловч шүүх хүсэлтийг хангахаас татгалзсан.
Тухайл*** хэрэгт сумдын Эрүүл мэндийн төвийг эмнэлгийн тоног төхөөрөмжөөр хангах ажлыг “НГ” ХХК-р гүйцэтгүүлэхийг зөвшөөрсөн Өвөрхангай аймгийн Засаг даргын 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн А/409 дугаар захирамж авагдсан. Энэ захирамжид Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд зааснаар тендерийн гүйцэтгэгчийг зөвшөөрөх /НГ ХХК-г/, гэрээ байгуулах ажлын явцад хяналт тавьж гэрээнд заасан хугацаанд хүлээн авах, шалгарсан аж ахуйн нэгжийн санхүүжилт авахад шаардагдах баримт бүрдүүлж өгөхийг ажлын албадад даалгаж шийдвэрлэсэн байдаг. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд захиалагч буюу засаг дарга үнэлгээний хорооны үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт хийж, хуульд нийцэж байгаа эсэхэд хяналт тавьж илэрсэн зөрчлийг арилгуулах дүгнэлтээс татгалзах, дахин үнэлгээ ийлгэх эрх үүргийг хэрэгжүүлэхээр хуульчилсан байхад энэ нөхцөл байдлыг шалгахгүй орхигдуулсан.
Өөрөөр хэлбэл Засаг дарга дээрх үнэлгээний хорооны тэмдэглэл дүгнэлт хуульд нийцэж байгаа эсэхийг хянаж зөрчлийг илрүүлэх арга хэмжээ авахгүй тус тендерийг НГ ХХК-р гүйцэтгүүлэхийг зөвшөөрч гэрээ байгуулах эрх олгосон буруутай албан тушаалтан нь тухайн үеийн захирамж гаргасан Засаг дарга Г.Г байсан тул түүнийг энэ хэрэгт холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх хүсэлт гаргаж байсан. Дээрх үнэлгээний хорооны дүгнэлт нь заавал биелэгдэх шинжтэй эрхийн хэм хэмжээ тогтоосон акт, худалдан авах ажиллагааны эцсийн шийдвэр биш юм. Шүүх ...захиалагч буюу Засаг даргын хянах үйл ажиллагаа нь Д.У, Д.Н, Б.П нарын үнэлгээний хорооны гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах хурлыг зохион байгуулаагүй байж тухайн хурлыг болсон гэж худал тэмдэглэл үйлдэн гарын үсэг зурсны дараах буюу гэмт хэрэг төгссөнөөс хойших ажиллагаа бөгөөд ...энэ хэргийн хүрээнд хэлэлцэх асуудал биш гэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 зүйлд заасан нотолбол зохих байдал, 1.7 дугаар зүйлд заасан хэргийн бодит байдлыг тогтоох гэсэн заалтуудтай зөрчилдсөн үндэслэлгүй дүгнэлт байна.
Д.У-ийг хурлын худал тэмдэглэл үйлдсэн, хуурамч гарын үсэг үйлдэн тендерт оролцогчдоос шалгуур хангаагүй “НГ” ХХК-г бусадтай бүлэглэж зориуд ялагчаар шалгаруулсан гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан болон шүүх хуралдааны хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдоогүй. Д.У-т 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдөр үнэлгээний хорооны хуралдаан болох талаар мэдэгдээгүй, хуралдаан болоогүй, тэрээр энэ өдөр иргэдийн хурлын нарийн бичгийн даргын захирамжийн дагуу ажлын албаны архивд бичиг баримт цэгцлэх ажил гүйцэтгэж байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон , хурлын тэмдэглэлд 2019 оны 11 дүгээр сард архивлах үед албан тушаалтнуудын дарамтын дор нөхөж гарын үсгээ зурсан талаараа мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн. Мөн Н.Д, Ш.А нарын гарын үсгийг хуурамчаар Д.У зурсан талаар буруутгаж байгааг зөвшөөрөхгүй, Д.У тэдний гарын үсгийг зурсан талаар тогтоосон баримтгүй тэдний гарын үсгийг зурсан эсэхийг шинжилгээгээр, дээрх өдрийн үнэлгээний хорооны тэмдэглэлийн ворд файл хэзээ үүсгэгдсэнийг тус тус шалгаж тогтоох шаардлагатай байсан. Анхан шатны шүүх Д.У-ийг бусадтай хамтран оролцон бүлэглэн нийтийн албан тушаалтан албан үүрэг бүрэн эрх албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй, дүгнэлтэд нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзээгүй тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Шүүгдэгч Д.Н давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Өвөрхангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн 2024/ШЦТ/226 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.
Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасны дагуу хэргийн бодит байдлыг тогтоогоогүй. Өөрөөр хэлбэл, мөрдөн шалгах ажиллагааны явцад, шүүхийн хэлэлцүүлгийн явцад ч яллагдагч, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн талаарх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоогоогүй, нотолбол зохих байдлыг бүрэн, бодитойгоор шалгаагүй гэж үзэж байна. Тодруул***, үнэлгээний хорооны хурлыг зохион байгуулаагүй атлаа хурлыг болсон мэтээр тэмдэглэл үйлдсэн, Н.Д, Ш.А нарын гарын үсгийг хуурамчаар үйлдсэн, i3 гэсэн үзүүлэлтүүдийг i7 гэсэн гол үзүүлэлт, шалгуурыг хангаагүй байхад зориуд ялагчаар шалгаруулсан, 28,886,000 төгрөгийн давуу байдал бий болгосон гэж үзсэн гэмт хэргийн шинжтэй гэх үйлдлүүд нь бүрэн нотлогдоогүй байхад шүүх цагаатгах зарчим баримтлалгүйгээр ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй юм.
Нэг. Гэрч нарын мэдүүлэгтэй холбоотой үйл баримтын тухайд:
- Үнэлгээний хорооны хурал болсон, болоогүй талаар, мөн хаана 506 тоотод хурал болсон эсэх, өөр өрөөнд болсон эсэх болсон талаар гэрч нар өөр өөр мэдүүлэг өгдөг ба энэ үйл явдлыг эцэслэн тогтоогоогүй.
- Н.Д Ш А нар мэдүүлэгтээ үнэлгээний хорооны хуралд оролцоогүй гэж байгаа боловч тухайн өдөр болсон үнэлгээний хорооны хурлын баримт бичгүүдэд гарын үсэг зурснаа хүлээн зөвшөөрч, нотолдог ба үүнтэй холбоотойгоор шүүх хуралдаанд Ш.А-ийг оролцуулж мэдүүлэг авах тухай прокурорын санал, бусад оролцогчдын хүсэлтийг шүүх ямар ч үндэслэлгүйгээр хангаагүй нь хэргийн үнэн зөвийг тогтоохыг хүсээгүйг харуулна.
- Гэрч нарын мэдүүлгээр үнэлгээний хорооны гишүүн болох Н.Д, Ш.А нарын гарын үсгийг нөхөж зурсан байх боломжтойг дурдсан боловч үүнийг бүрэн шалгаж тогтоогүй.
- Миний өмгөөлөгчийн зүгээс аймгийн Засаг дарга асан Г.Г-ыг гэрчээр асуух хүсэлтийг удаа дараа гаргасан. Учир нь тэрээр үнэлгээний хорооны зөвлөмж, дүгнэлтэд гарын үсэг зурсан байдаг ба тус үйл явдлын талаар хамгийн сайн мэдэх хүн байдаг. Гэвч прокурор тэр хүнээс мэдүүлэг аваагүйгээс гадна шүүх хуралдаан дээр Г.Г гэдэг хүнийг энэ хэрэгт ямар ч хамаагүй мэтээр ярьж, хамгаалж байсан нь мөрдөн шалгах ажиллагаа хууль ёсны дагуу болсон эсэхэд эргэлзээ төрүүлсэн гэдгийг анхан шатны шүүх хуралдаанд тайлбарласан боловч хүлээн аваагүй.
Хоёр. Шинжээчийн дүгнэлттэй холбоотой үйл баримтын тухайд:
- Шинжээч мөрдөгчийн тавьсан асуултад дутуу хариулсан. Энэ ажиллагаа нь хэргийн оролцогчдын оролцоогүйгээр болсон. Өөрөөр хэлбэл Н.Д, Ш.А нарын гарын үсгийг хэн үйлдсэн, хэн хуурамчаар үйлдсэн бэ гэх асуултад хариулаагүй, энэхүү буруутгаж байгаа үйл баримт нь эргэлзээтэй байдаг.
- Компьютерын техникийн үзүүлэлттэй холбоотой асуудлаар шинжээчийн дүгнэлт гаргуулсан гэх боловч дуудлага худалдааны баримт материалуудтай танилцуулаагүй. Өөрөөр хэлбэл техникийн үзүүлэлт нь i5 гэсэн үйл баримттай харьцуулан дүгнэлт хийгээгүй бөгөөд i3, i7 гэх үзүүлэлт нь үндсэн шалгуур мөн эсэхийг бүрэн тодруулах ажиллагаа хийгээгүй байдаг. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулиар хамгийн сайн үнэлгээ буюу шалгуур нь “хамгийн бага үнийн дүн” гэдгийг шүүх бусад нотлох баримттай ач холбогдолтой талаас нь харьцуулан үнэлээгүй гэж байна.
- Техникийн буюу компьютерын үзүүлэлтийн талаар мэргэжлийн буюу Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн дүгнэлт гаргуулаагүй, зөвхөн өөрийн сонгосон, яллах зорилгынхоо эрх ашигт нийцсэн хуулийн этгээдээр дүгнэлт гаргуулсан нь зөвхөн нэг талын байр суурийг илэрхийлж байгааг шүүх анхаарч үзээгүй. Уг дүгнэлт хууль бус, бүрэн гүйцэд биш гэдгийг шүүгдэгч, тэдний өмгөөлөгч нарын зүгээс тайлбарласан боловч хүлээн авч, хууль зүйн дүгнэлт хийгээгүйд гомдолтой байна.
- Аудитын дүгнэлт, Сангийн яамны мэргэжилтний дүгнэлтээр Үнэлгээний хорооны үйл явц нь хууль тогтоомж зөрчөөгүй гэдгийг нотолсон боловч мөрдөгч хөтлөн удирдах асуулт асууж зориуд хууль тогтоомж зөрчсөн мэтээр тайлбар авсан нь тодорхой байдаг бөгөөд ийнхүү мөрдөгчийн нотлох баримт бүрдүүлэх ажиллагаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шүүх намайг гэм буруутай гэж дүгнэхэд хүргэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Гурав. Намайг буруутгасан дараах үйлдэл нэг мөр тогтоогдоогүй тухайд:
Шүүгдэгч Б.П-ийн өмгөөлөгч М.Дамбийням давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 04-ны өдрийн 2024/ШЦТ/226 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.
Анхан шатны шүүх миний үйлчлүүлэгч Б.П-г Эрүүгийн хуулийн
ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7
дугаар зүйлийн 1 хэсгийн журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр
зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, нийтийн албанд
томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний
төгрөгөөр буюу 10,000,000 сая төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал буюу, гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг нотлоогүй гэж үзэж байна.
Мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагч болон өмгөөлөгчийн зүгээс тухайн компьютерыг үнэлсэн хөрөнгийн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас дахин үнэлгээ хийлгэх хүсэлт гаргасан. Мөрдөгч хүсэлтийг хангахаас татгалзсан. Хүсэлт гаргасан учир нь 2023 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр гарсан хөрөнгийн үнэлгээний дүгнэлтийг шинжээч гаргахдаа зарын сайтууд буюу хуучин эд зүйл зардаг сайтуудын үнийн дүнг үндэслэж хөрөнгийн үнэлгээ хийсэн байдаг. Мөн эдгээр хүмүүсийг бүлэглээд “НГ” гэдэг компанид 28,886,000
төгрөгийн давуу байдал олгосон гэж буруутгаж байгаа юм бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар давуу байдал олж авчихаад байгаа, дээрх хохирлыг хариуцвал зохих этгээд болох НГ гэдэг компанийг иргэний хариуцагчаар татан оролцуулж, хохирлын асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.И нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт 28,886,000 төгрөгийн хохирлыг НГ ХХК-с нэхэмжилнэ гэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1-д “Өсвөр насны яллагдагчийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, түүнчлэн гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно” гэж заасан.
Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанд өмгөөлөгчийн зүгээс хөрөнгийн үнэлгээг дахин хийлгэх, “НГ” гэдэг компанийг иргэний хариуцагчаар татах зэрэг ажиллагаануудыг хийлгэх шаардлагатай учраас хэргийг прокурорт буцаалгах хүсэлтийг гаргасан боловч шүүх хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн бөгөөд татгалзсан үндэслэлээ гэм буруугийн шүүх хуралдаанаар шийдвэрлэнэ гэж тайлбарласан. Улмаар гэм буруугийн шүүх хуралдаанд өмгөөлөгч нарын зүгээс урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанд гаргасан хүсэлтүүдээ дахин гаргасан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5-д “Шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол, эсхүл энэ хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14-т заасан гомдлыг шийдвэрлэх зорилгоор шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулна” гэж заасан. Гэтэл шүүх хүсэлтүүдийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн. Ингэхдээ ямар үндэслэлээр хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж байгаа талаар тайлбарлаж танилцуулаагүй. Энэ нь оролцогчийн эрхийг хууль бусаар хязгаарласан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна. Прокуророос шүүгдэгч нарыг 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын нутаг дэвсгэрт байрлах Нутгийн удирдлагын ордны 516 тоот өрөөнд үнэлгээний хорооны гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах хурлыг зохион байгуулаагүй атлаа тухайн хурлыг болсон мэтээр худал тэмдэглэл үйлдэн, өөрсдөө гарын үсэг зурж, Н.Д, Ш.А нарын гарын үсгийг хуурамчаар үйлдсэн гэж буруутгаж байгаа.
Анхан шатны шүүх мөн адил 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдөр гэмт хэрэг үйлдэгдсэн байна гэж /ШТ-н 36 хуудас/ үзэж хэргийг шийдвэрлэсэн. Үүнээс үзэхэд 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдөр үнэлгээний хорооны хурал болоогүй, шүүгдэгч нар болсон мэтээр худал тэмдэглэл үйлдсэн гэж үзэж байгаа бол уг гэмт хэрэг хэзээ гарсан болох нь эргэлзээтэй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал буюу гэмт хэргийг хэзээ, хаана үйлдсэн болохыг тогтоогоогүй гэж дүгнэхээр байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино." гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасан. Анхан шатны шүүх шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэхдээ 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотлоогүй, Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээтэй нөхцөл байдлууд тогтоогдсоор байхад хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны, үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэхээр байна. Өвөрхангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 2024/ШЦТ/226 дугаар шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй, хэргийн нөхцөл байдлыг бүрэн гүйцэд бодитой шалган тогтоосны эцэст хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд шүүгдэгч Б.П-ийн үйлдэл нь нийтийн албан тушаалтны үйлдсэн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт хамтран оролцсон гэмт хэргийн шинжгүй, Б.П-ийн эрхэлж байсан албан тушаал нь нийтийн албан тушаалд хамаарч боловч уг албан тушаалын албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, бусдад давуу байдал бий болгосон болох нь нотлогдон тогтоогдоогүй, гэмт хэргийн шинжгүй гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн субьектийг нийтийн албан тушаалтан байхаар хуульчилсан бөгөөд албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа албаны эрх ашгийн эсрэг, хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдлийг хийх, эрх мэдлээ хэтрүүлж өөртөө, эсхүл бусдад эдийн болон эдийн бус ашигтай байдал бий болгосон үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцдог. Уг гэмт хэргийн бүрэлдэхүүний субьект буюу нийтийн албан тушаалтан нь нийтийн албаны чиг үүргийн хувьд зөвшөөрөгдөөгүй хориглосон үйлдлийг гүйцэтгэх, хуульд заасны дагуу хийх ёстой зүйлийг хийж гүйцэтгээгүйн улмаас өөртөө болон бусдад хууль бус давуу байдал олгосон байхаар хуульчилсан.
Мөн Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын 19 дүгээр зүйлд нийтийн албан тушаалтан өөрийн чиг үүргийг хэрэгжүүлэх явцад өөртөө эсхүл өөр этгээд, байгууллагад зүй бус давуу тал олгохдоо албан тушаалаа урвуулан ашиглах аливаа үйлдлийг хууль тогтоомж зөрчин гүйцэтгэх буюу гүйцэтгэхгүй байх үйлдлийг санаатайгаар үйлдсэнийг гэмт хэрэгт тооцон эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан. Б.П нь нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэх нөхцөл байдал хэрэгт цугларсан нотлох баримтаар эргэлзээгүй, бүрэн нотлогдоогүй, түүнийг бусдад давуу байдал бий болгосон гэж үзэхэд эргэлзээтэй гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал шүүгдэгчид ашигтайгаар хэргийг шийдвэрлэхээр заасан.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1-т заасан "шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй”, 39.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт “дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан бол” гэж үзэх үндэслэл тогтоогдож байх тул Өвөрхангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 2024/ШЦТ/226 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Прокурор Б.Буяндалай давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Н, Д.У, Б.П нарыг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тухайн цаг хугацаанд ямар үйл явдал болсон гэдгийг шалгаж тогтоосон. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу үйл ажиллагаа явагдах ёстой. Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль 2023 онд шинэчлэн батлагдсан. Тэгэхээр 2019 онд болсон үйл явдлыг өмнө дагаж мөрдөж байсан хуулийн дагуу шийдвэрлэх ёстой.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46, 47 дугаар зүйлүүдэд худалдан авах ажиллагаанд хэн ямар үүрэг оролцоотой оролцохыг тодорхой заасан. Засаг дарга ч биш захиалагч тал худалдан авах ажиллагааг зохион байгуулах, гүйцэтгэгч, нийлүүлэгчийг сонгон шалгаруулах эрхийг хязгаарлах зорилгоор тендерийн үнэлгээний хороо гэдэг зүйлийг оруулж ирсэн. Энэ тохиолдолд Засаг дарга гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах боломжгүй. Хуульд заасны дагуу үнэлгээний хороогоороо дамжуулж үнэлгээ хийлгэж тухайн үнэлгээний хорооноос гарсан дүгнэлтийг үндэслэж захиалагчийг сонгон шалгаруулж шийдвэр гаргана. Мөн Засаг даргын бүрэн эрхийг энэ хуулийн 46 дугаар зүйлд заасан. Үнэлгээний хорооноос гарсан дүгнэлтэд үндэслэн гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг гаргана. Үнэлгээний хороо гэж энэ хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т зааснаар тендерийг хянан үзэх, үнэлэх үнэлгээний дүгнэлт гаргах, гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг захиалагчид өгөх гэж байгаа. Иймд үнэлгээний хороо тендер шалгаруулах үйл ажиллагаа зөрчсөн эсвэл үндэслэлгүй болсон гэвэл шийдвэрийг гаргах эрхгүй субьект. Энэ нь 5-н гишүүн хамтын шийдвэр гаргадаг. Үүнтэй холбоотой шийдвэр хууль бус бол үүнийг хариуцах хүн нь үнэлгээний хороо буюу шийдвэр гаргасан албан тушаалтнуудыг хэлнэ.
Үнэлгээний хорооноос гарсан дүгнэлт шийдвэр нь хурлын тэмдэглэл хэлбэртэй. Хуульд зааснаар үнэлгээний хороо нь тендерт оролцож байгаа компаниудыг үнэлж үзээд энэ нь хамгийн сайн гэж шийдвэр гаргаад шийдвэрээ захиалагчдад өгөхөөр байгаа. Эдгээр хүмүүс үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхдээ шийдвэрээ гаргасан байх ёстой. 5-н багц дээр үндэслээд Засаг дарга захирамж гаргасан байх мөн үнэлгээний хорооны хуульд заасан шийдвэр үнэлгээний дүгнэлт буюу хурлын тэмдэглэлд ч гарын үсэг зурсан. Үнэлгээний хороо бол ямар нэгэн хариуцлага хүлээх хүмүүс биш үнэлгээний хороо шийдвэр гаргаагүй энэ шийдвэрийг Засаг дарга өөрөө сонгож гэрээ байгуулсан гэж үзэх үндэслэл байхгүй. Энэ шийдвэрийг гаргасан хүмүүс нь үнэлгээний хорооны гишүүд байна. Үнэлгээний хорооны 5-н гишүүний 3-н гишүүн хурал болоогүй, суугаагүй гэдэг. Үүнийг шалгахаар 2 гишүүн нь би гарын үсэг ч зураагүй, зурчихсан байгаа гарын үсэг минийх биш гэдэг. Тухайн гарын үсэг дээр шинжээч томилуулж дүгнэлт гарсан. Тиймээс дахин гарын үсгүүдийг шинжээчийн дүгнэлтээр тогтоолгох нь ач холбогдолгүй. Ганцхан энэ хурлын тэмдэглэлд зурсан гарын үсэг мөн эсэх талаар шинжээч дүгнэлтээ гаргасан. Гурван шүүгдэгч болон үнэлгээний хорооны бусад гишүүдийн яриад байгаа хурал болоогүй гэдэг нь өөрсдийнх нь хэлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, гарын үсэг нь биш гэдэг нь нотлох баримтаар тогтоогдсон.
Шүүгдэгч Д.У яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө хуралд ороогүй, би тухайн цаг хугацаанд өөр ажил хийж байсан гэж нотлох баримт гаргаж өгсөн. Тэгэхээр хуралд оролцоогүй гэсэн 3-н гишүүний мэдүүлэг үнэн болох нь шинжээчийн дүгнэлт, Д.У-ийн гаргаж өгсөн баримт, яллагдагчаар өгсөн мэдүүлэг, гэрч А, Д нарын мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдож байна. Хурлын тэмдэглэл, шийдвэрийг үндэслэж гэрээ байгуулах эрх олгосон шийдвэр гаргасан Засаг даргын захирамжийг үндэслээд нөгөө компани руугаа мэдэгдэл хүргүүлж тэрнээс хойш бүх үйл явдал болж энэ гэмт хэрэг төгсөж байгаа учраас гэмт хэрэг гарсан газар, цаг хугацаа бүрэн тогтоогдсон.
Мөн аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Г.Г гэдэг хүнийг энэ хэрэгт холбогдуулж шалгаагүй гэж гомдол гаргасан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэлгээний хорооны шийдвэрт нөлөөлсөн хүн байгаа эсэхийг бүгдийг нь шалгаж үзэж байгаа. Харин эсрэгээрээ үүнтэй холбогдуулан шалгаж байгаа хүнээс мэдүүлэг авахыг хориглодог. Энэ хэрэгт Засаг даргыг холбогдуулж шалгах эсвэл яллагдагчаар татах баримт байхгүй гэдгийг хэлэх нь зүйтэй байна. Хэрэгт Засаг дарга нөлөөлсөн эсвэл өөр албан тушаалтнууд Д.У гэдэг хүнийг дарамталсан, гарын үсэг зуруулсан гэсэн нэг ч үг байхгүй. Хэрвээ байвал шалгана. Хэрэгт цугларсан баримтын хүрээнд хэргийг шалгаж байгаа. Шүүгдэгч Д.У анхан шатны шүүх хуралдаан дээр намайг хүмүүс дарамталсан, Засаг даргын өрөөнд оруулсан, Тамгын даргын өрөөнд оруулсан загнасан, намайг гарын үсэг зур гээд зуруулсан гэж ярьсан. Өмнө нь энэ хүнээс хоёр удаа мэдүүлэг авахад энэ талаар юу ч яриагүй зүгээр л би тэр хуралд суугаагүй л гэсэн мэдүүлэг өгсөн. Тиймээс анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн гэж үзэж байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсэгт заасан албан үүргээ хэрэгжүүлээгүй, огт хурал хийхгүйгээр компанийг шууд шалгаруулж байгаа үйлдэл нь гэмт хэрэг.
Иймд Өвөрхангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 2024/ШЦТ/226 дугаартай шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан гэж үзэж байна гэв.
Шүүгдэгч Д.Н давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тендерийн сонгон шалгаруулалтыг прокурор дээрх байдлаар дүгнэж тогтоож байна. Үнэлгээний хороо сонгон шалгаруулалтыг хийдэг хүмүүс биш. Үнэлгээний хороо зөвхөн ирүүлсэн тендерийг хуульд нийцсэн тендер гэдгийг зөвлөх баримт бичигт хэлэх үүрэгтэй. Тендерийг сонгон шалгаруулна гэдэг нь захиалагчийн үйлдлийг үнэлгээний хороон дээр бүрэн тохируулж байгаа. Үнэлгээний хороонд гарын үсэг зурсан зураагүйг нарийн тогтоогоогүй. Бид гурвыг гарын үсэг зурсан гээд байгаа. Мөрдөн байцаагч анх надад танилцуулахдаа Эрүүл мэндийн газрын багцад таны гарын үсэг байна гэж хэлсэн. Би шүүхэд ирсэн хойно хэргийн материалтай танилцсан. Тэр тендер бага биш 500,000,000 төгрөгийн 5-н багцтай тендер байсан. Ийм өндөр үнэтэй 5-н багцтай тендерийг хоёр гуравхан хүн үнэлээд үнэлгээ хийж худлаа юм хийх ямар ч боломжгүй. Одоо 5-н жил өнгөрчихсөн байна. Тухайн үед янз янзын тендер орж ирж л байсан. Тэгэхээр үүнийг гэнэт тэгсэн, тэд нар байсан гэж мэдэхгүй. Би үүнийг ерөөсөө ойлгохгүй байгаа. “НГ” ХХК чинь 13-н компьютерыг өндөр үнээр шахчихаад байгаа бол тэр компанийг хариуцагчаар татаж өгнө үү гэснийг шийдвэрлээгүй. Үнэлгээний хороо харьцах тийм боломж байхгүй. Засаг даргыг энэ хэрэгт шалгах ёстой. Зөвхөн бид хэдийг буруутгаад байна. Тиймээс санхүүгийн шинжээч томилуулах ёстой. Тийм ажиллагаа хийгдээгүй учраас шийтгэх тогтоол болон дүгнэлтийг би хүлээн зөвшөөрөхгүй байна.
Анхан шатны шүүх хохирлыг тогтоохдоо шинжээчийн дүгнэлтээр тогтоогоогүй. Миний хувийн байдалтай холбоотой асуудал мөн байгаа. Би Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн, 21 дүгээр хороонд амьдарч байгаа. Зорчих эрхийг хязгаарласан хаягт амьдрахгүй байгаа гэв.
Шүүгдэгч Б.П давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би өмгөөлөгч нарынхаа гомдлыг дэмжиж байна. Эрүүл мэндийн салбарын тоног төхөөрөмжийн тендер нь дотроо таван багцтай нэлээн олон оролцогчтой тендер байсан. Гуравдугаар багцын хувьд 320,000,000 төгрөгийн төсөвт өртөгтэй 19-н нэр төрлийн эмнэлгийн тоног төхөөрөмжүүд байсан. Зөвхөн компьютер худалдаж авах тендер биш. Эмнэлгийн мэргэжлийн судасны аппарат, цахилгаан аппарат, түргэн цахилгаан аппарат гээд мэргэжлийн тоног төхөөрөмжүүдийн тендерүүд байсан. Тендерүүдийг хурал зохион байгуулахгүйгээр шалгаруулах ямар ч боломж байхгүй. Тийм хуулийн зохицуулалт ч байхгүй учраас тухайн хурал болж байсан. Тэр хурал болсон болоогүй гэж дүгнэж байгаа дүгнэлтийг эцэслэж шийдвэрлэж хурал болсон эсэхийг нь тодруулж өгнө үү.
Прокурорын хөөн хэлэлцэх хугацаа дуусаж байгаа учраас дахиж хэрэг дээр мөрдөн шалгах ажиллагаа хийх боломжгүй гэж хэлж байгааг нь сайн ойлгохгүй байна. Хурал болсон эсэх, хэргийн үнэн бодит байдлыг тогтоож гэм буруугүй гэж шийдвэрлэх боломжтой байхад хөөн хэлэлцэх хугацаа нь дуусчихсан гэдэг үндэслэлээр хэргээ гүйцэд шалгахгүй яллаж шийдвэрлэж байгааг ойлгохгүй байна гэв.
Шүүгдэгч Д.У давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өвөрхангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 2024/ШЦТ/226 дугаартай шийтгэх тогтоолын 23 дугаар хуудсанд үнэлгээний хорооны гишүүдийн гаргасан алдаа нь i3, i7 гэсэн үзүүлэлтүүдийг болон Засаг дарга буюу захиалагчийн үүргийг хэрэгжүүлж чадаагүй. Өөрөөр хэлбэл үнэлгээний хорооны сонгон шалгаруулах хурал болоод тэр хурлын үйл явцад ийм алдаа гарсан гэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй учраас алдаа гаргасан гэж үзэх боломжгүй байна гэж үзсэн.
Мөн тус тогтоолын 51 дүгээр хуудсанд хурал хуралдаж гишүүдийн олонхын дэмжсэн саналаар захиалагчид хүргүүлэх үнэлгээний хорооны шийдвэр буюу үнэлгээний дүгнэлтийг эцэслэн баталж холбогдох баримт бичгийн хамт захиалагчид хүргүүлэхээр заасан байх тул захиалагч буюу Засаг даргын хянах үйл ажиллагаанд шүүгдэгч нар үнэлгээний хорооны гүйцэтгэх сонгон шалгаруулах хурлыг зохион байгуулаагүй байж тухайн хурлыг болсон гэж худал тэмдэглэлүүд дээр гарын үсэг зурсны дараах буюу гэмт хэрэг төгссөнөөс хойш ажиллагаа хийгээгүйгээр прокуророос хэргийг шүүхэд шилжүүлсэн. Шүүгдэгч нарт холбогдох хэргийн хүрээнд хэлэлцэх асуудал биш гэж үзсэн. Гэтэл ийм үндэслэлээр захиалагч буюу Засаг дарга нар гэрчийн мэдүүлэг аваагүй, хэрэгт татах боломжгүй гэж үзсэн. Нийтдээ 8-9-н үе шаттай үйл ажиллагаа явагддаг. Энэ үе шаттай үнэлгээний хорооны хурлаас хойших бүх үе шатад захиалагч өөрөө л оролцдог. Зөвхөн захиалагч өөрөө оролцдог хамгийн эцсийн санхүүжилт олгохгүй. Гэтэл захиалагч өөрөө оролцдог тэр бүх процесс алдаад байгааг би анхан шатны шүүх хурал дээр хэлж байсан. Энэ процессыг ямар нэгэн гэмт хэрэгт холбогдолгүй гэж үзсэн. Жишээ нь 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 15 цаг 10 минутад үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл гарсан гэсэн. Энэ хугацаанд нь үнэлгээний хорооны дүгнэлт гарч аймгийн Засаг даргад 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хүргэгдчихсэн байгаа. Тухайн өдөр буюу тендерийг гүйцэтгэж сонгох тухай захирамж гарчихсан үйл явцын цаг хугацааг тооцож үзэхээр захиалагч хяналт хийх цаг хугацаа огт байхгүй харагдаж байгаа. 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 15 цагаас хойш үнэлгээний хорооны тэмдэглэл дүгнэлт, захирамж гарна. Энэ хугацаанд прокурор ямар шалтгаанаар захиалагч хяналт шалгалтаа хийж зөрчлийг арилгахгүй байж болно гэж үзээд байгаа юм. Үүнийг харахаар цаг хугацааны хувьд захиалагч эрх үүргийг хэрэгжүүлээгүй харагдаж байгаа учраас энэ нөхцөл байдлыг дахин шалгуулах хүсэлттэй байна.
Тендерийн гүйцэтгэх сонгох шалгаруулах 409 дугаартай захирамж гарснаас хойш 10-н удаагийн адилхан хурал хуралдаж захирамж гарсан. Тэгэхээр 11-н үнэлгээний хороог нэг өдөр хуралдуулж 11-н шийдвэрийг захиалагч өөрөө гаргаж байна гэдэг чинь гэрчийн мэдүүлэг авах болон тэдгээрийг хэрэгт татан оролцуулах нөхцөл байдал хангалттай харагдаж байна гэж үзэж байна. Худалдан авах ажил нэг өдөр ийм олон материалыг эсвэл худалдан авах ажиллагааны албанаас танилцуулаад Засаг дарга үнэлгээний хороонуудыг хуралдуулахгүйгээр өөрийнхөө эрх мэдэл, давуу байдлаа ашиглан шийдвэрүүдийг бүгдийг нь гаргасан гэдэг ийм эргэлзээтэй нөхцөл байдал үүсэж байгаа. Мөрдөгч, прокурор өөрийн үзэмжээрээ урьдчилсан дүгнэлт гаргаж энэ хэрэгт хамгийн их оролцоотой хамааралтай албан тушаалтнаас гэрчээр мэдүүлэг аваагүй нь ямар нэгэн ашиг сонирхлын зөрчил байгаа гэж үзэж байна. Тийм учраас энэ ялгавартай хуулийн өмнө бүх хүмүүсийг тэгш оролцуулж адил тэгш мөрдөх үйл ажиллагааг явуулах боломж нөхцөлийг хязгаарласан гэж бодож байна.
Прокурорын тайлбарт шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэх гол үндсэн шалтгаан нь 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн үнэлгээний хорооны хурлыг зохион байгуулалгүйгээр гүйцэтгэгч сонгон шалгаруулах захиалагчаар эдгээр компани мөн шалгарсан гэж зөвлөмж хүргүүлсэн үйлдэл нь хуулиар олгосон бүрэн эрх болон үүргээ хэрэгжүүлээгүй, гүйцэтгэх сонгон шалгаруулах үйлдэл бусдад давуу байдал олгосон гэмт хэргийн шинжтэй байна гэж үзсэн. Гэтэл үнэлгээний хорооны хурлыг би 6 дугаар сарын 11-ний өдөр энэ хурлын тэмдэглэл гарсан гэж юугаар ч нотлохгүй байгаа. Үнэлгээний хорооны хурлын тэмдэглэлийг өнөөдөр бичихдээ ч он сарыг тавих бүрэн боломжтой. Тийм учраас үнэлгээний хорооны хурлын тэмдэглэлд үүссэн анхны ворд файл хэзээ үүссэн гэдгийг шалгуулах хэрэгтэй байна. Үүнийг техникийн нөхцөлөөрөө шалгах бүрэн боломжтой зүйл. 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдөр гарсан худалдан авах ажиллагааны албанаас хурал хийж тэмдэглэл үйлдээгүй байхад үнэлгээний хорооны дүгнэлтийг захиалагчид хүргүүлэх боломжтой. Яагаад гэвэл үнэлгээний хорооны тэмдэглэл бусад бичиг баримтыг дагалдаж явдаггүй, захирамж гарсан ч захирамжийн хавсралтад очдоггүй гэрээ байгуулсан ч гэрээний хавсралтад очдоггүй, зөвхөн тухайн албаны архивд л үлддэг бичиг баримт. Тэгэхээр үнэлгээний хорооны тэмдэглэл хуралгүйгээр Засаг дарга өөрөө шийдвэр гаргаад явж болох нөхцөл байдал энд харагдаж байна. Ийм учраас үнэлгээний хорооны хурлын тэмдэглэлийг нөхөн үйлдсэн тэмдэглэл юм гэдгийг тодруулж шалгуулах хүсэлттэй байна. Материалуудыг дутуу шалгасан, өөрсдийн үзэмжээрээ хэн нэгнийг хэрэгт татаад байна гэж бодож байгаа. Мөн нотлох баримт дутуу байхад хүмүүсийг хэлмэгдүүлэн яллаж гэмт хэрэгтэн болгосон ийм байдлыг зөвшөөрөхгүй. Хүмүүсийн амьдралд эрсдэл учруулж хүндээр нөлөөлж байна. Хуулийн дагуу тухайн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь дуусах дөхсөн байсан тул шалгахгүй мөрдлөгийн явцад гарсан эхний баримтуудад үндэслэж хэрэгт яллагдагчаар татсан.
Надаас 2 удаа гэрчийн мэдүүлэг авсан. Тэгэхэд баримт дээр оны сүүл, эхэнд архиваас баримт эмхэлж, гарын үсэг зурснаас 6 дугаар сарын 16-ны өдөр гэсэн мэдүүлгийг тухай бүр өгч байсан. Дараа нь 3 дахь удаа дуудахдаа шууд яллагдагчаар татсан тогтоол өгсөн. Энэ тогтоолыг аваад мэдүүлэг өгөхөд шүүх хуралдаан дээр энэ мэдүүлгээ өгөөрэй, тайлбар хэлээрэй гэсэн учраас би анхан шатны шүүх хуралдаанд өөрийнхөө нотлох баримтууд, мэдүүлгээ өгсөн. Ахиад шалгуулъя гэхэд хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна гэдэг үндэслэлээр шалгахгүй байгаад гомдолтой байна. Үүнийг дахин шалгуулмаар байна.
Иймд Өвөрхангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 2024/ШЦТ/226 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.
Шүүгдэгч Д.Н-ын өмгөөлөгч П.Адьяасүрэн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Би үйлчлүүлэгчийнхээ давж заалдсан гомдлыг дэмжиж байна. Авлигын гэмт хэрэг ч бай өөр төрлийн гэмт хэрэг ч бай ялгаагүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.2-т заасны дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэм хэмжээний дагуу явагдах ёстой. Гэтэл энэ хэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэм хэмжээний дагуу явагдаагүй байна гэж дүгнэж байна. Үнэлгээний хороо бол худалдан авах ажиллагааг зохион байгуулдаг эрх бүхий субъект биш. Засаг захиргааны нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасан өмч хөрөнгө худалдан авах, захиран зарцуулах үүргийг зөвхөн Засаг даргад олгосон. Гэтэл энэ үүргээ Засаг дарга хэрхэн яаж биелүүлсэн талаар тодорхойгүй.
Монгол Улсын Үндсэн хууль, Олон улсын гэрээнд заасан ёсоор хууль шүүхийн өмнө иргэн бүр тэгш эрхтэй байх ёстой. Гэтэл шийдвэр гаргадаг ажлыг хариуцах ёстой бүх албан тушаалтнуудыг хамааралгүй гэж байгааг зөвшөөрөхүй байна. Номхон тэмээг ноолоход амар гэдэг шиг энэ 3-н хүнийг л ялласан. Авлигатай тэмцэх тухай хууль бол эрх мэдэлтнүүдтэй тэмцэх хууль. Гэтэл мөрдөгч, Авлигатай тэмцэх газар, прокурор жинхэнэ хэрэгтнүүдийг үлдээгээд наад хүмүүсийг нь гэмт хэрэгтэн гэж үзэж байна.
Хэрэгт шинжээчийн дүгнэлтүүд гаргуулаагүй зөндөө асуудлууд байна. Хөндлөнгийн шинжээчийн дүгнэлт гаргаагүй. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн гэж байхад мөрдөгч өөрийнхөө сэтгэлд таалагдсан дурын шинжээч авчирч дүгнэлт гаргасан нь энэ хэрэг зохих журмын дагуу явагдаагүй. Хэрэг хэзээ болсныг тогтоосон зүйл байхгүй. Протоколынхоо он сараар гэмт хэрэг болсон гэж үздэг. Мөрдөгч, прокурор, шүүхийн хийж байгаа дүгнэлт хоорондоо зөрчилтэй байгаа. Өөрөөр хэлбэл 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хурал болсон байна гэж дүгнэж болохгүй. Энэ ажлыг зохион байгуулж ажилд томилогдсон албан үүргээ гүйцэтгэж байгаа хүмүүсийг асуугаагүй. Зөвхөн ганц нэг хүнийг гэрчээр асуусан.
Энэ 3-н албан тушаалтны ажлын байрны тодорхойлолтод худалдан авах ажиллагааг зохион байгуулах тийм заалт байхгүй. “НГ” ХХК-ийг яагаад гэм буруугүй, бусдын өмч хөрөнгийг үндэслэлгүйгээр завших эрхтэй гэж үзэж байгаа юм. Яллах дүгнэлт, шүүхийн шийтгэх тогтоолд тэгвэл компани хөрөнгө мөнгө ашиглах хуулийн үндэслэлтэй гэдгээ заах хэрэгтэй. “НГ” ХХК-ийг иргэний хариуцагчаар энэ хэрэгт татах ёстой. Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.
Шүүгдэгч Д.У-ийн өмгөөлөгч Г.Адъяатогтох давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Манай үйлчлүүлэгч Д.У-ийг Өвөрхангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хяналт шалгалт санхүү хариуцсан ажилтнаар ажиллаж байхдаа үнэлгээний хорооны хуралдаанд оролцож тухайн үед үнэлгээний хорооны дарга Д.Н, нарийн бичгийн дарга Б.П нартай бүлэглэж Өвөрхангай аймгийн Эрүүл мэндийн газрын их засвар тоног төхөөрөмж ажлын гүйцэтгэлийг сонгон шалгаруулах хуралдаанд гишүүнээр ажиллаж байхдаа 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдөр үнэлгээний хорооны гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах хурлыг зохион байгуулахаар баталж хурлын тэмдэглэлийг үйлдэж өөрсдөө гарын үсэг зурж Д, А нарын гарын үсгийг хуурамчаар үйлдэж, тендерт оролцогчдоос шалгуур хангаагүй НГ ХХК-г зориуд ялагчаар шалгаруулсан. Мөн 28,886,000 төгрөгийн давуу байдал бий болгосон гэх хэрэгт буруутгагдахгүй байхад яллах дүгнэлт үйлдсэн.
Тухайн тендерийн хурлын тэмдэглэлийг миний үйлчлүүлэгч Д.У үйлдсэн, бичсэн гэдэг. Тэмдэглэлийг Д.У бичих нь байтугай энэ хуралд оролцоогүй, дүгнэхэд ч оролцоогүй гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байгаа. Тэгэхээр хурлын тэмдэглэлийг хэн үйлдсэн гэдгийг энэ хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогоогүй. Мөн гарын үсгийг хэн зурсан эсэхийг тогтоогоогүй. Миний үйлчлүүлэгч оролцоогүй учраас протоколд гарын үсэг зураагүй гэдгээ хэлж байгаа. Үнэлгээний хорооны үйл ажиллагаа, урамшууллын журам, Сангийн сайдын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/154 дүгээр тушаалын хавсралт журмаар техникийн үйл ажиллагааг үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга бэлтгэх стандарт харагдаж байдаг. Магадгүй Б.П үйлдсэн байхыг үгүйсгэхгүй.
Мөн Д, А нарын гарын үсгийг хуурамчаар үйлдсэн гэж байгаа ч хэн үйлдсэнийг тогтоогоогүй. Д.Н гарын үсгийг үйлдсэн юм уу? Д.У гарын үсгийг үйлдсэн юм уу? гэдгийг ямар нэгэн баримтаар тогтоогоогүй. Эмнэлгийн үйл ажиллагааны журам болон Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдах болон худалдан авах тухай хуульд гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлыг үнэлгээний хороо хийдэггүй захиалагч л хийдэг. Захиалагч нь Засаг дарга байгаа. Тийм учраас прокурорын яллах дүгнэлт буруу бичигдсэн. Анхнаасаа гүйцэтгэгч сонгон шалгаруулах ажлыг тендерийн үнэлгээний хороо мэтээр бичээд байгаа нь хуульд нийцэхгүй байна. Шүүх мөн энэ дүгнэлтийг хийсэн.
Аймгийн Засаг даргыг тухайн хэрэгт холбогдуулан гэрчээр мэдүүлэг авахуулах, шалгуулах хүсэлтүүдийг тавьж байсан боловч өмнөх шүүх хуралдаан дээр прокурор энэ хэрэгт аймгийн Засаг дарга хамааралгүй гэдгийг хэлж байсан. Миний бодлоор хамгийн их хамааралтай хүн нь аймгийн Засаг дарга. Үнэлгээний хорооны гишүүд дүрэм журмаараа тендерийн хорооны материалд саналаа нэгтгэж санал нийлэхгүй талаарх саналаа тусдаа гаргаж бичгийн хэлбэрт оруулж тэмдэглэл буюу дүгнэлт хэлбэртэйгээр Засаг даргад ирүүлэхэд үүнийг Засаг дарга баталгаажуулдаг. Засаг дарга ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах гүйцэтгэгчийг сонгох томилох ажлыг хийдэг. Тэгэхээр энэ хэрэгт хамааралтай хүн бол үнэлгээний хорооны гишүүд, хуралдаанд оролцсон гишүүд, аймгийн Засаг дарга мөн юм. Засаг даргыг шүүх, прокурор ямар ч хамааралгүй гэж хамгаалаад байдаг. Эдгээр хүмүүс нь бичиг баримтаа Засаг даргад хүргүүлэх ажиллагаанаас хойших ажлыг хариуцдаггүй учраас хамааралгүй гэж үзэж байгаа.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд зааснаар захиалагчийн эрх үүрэг дотор үнэлгээний хорооны үйл ажиллагаа үнэлгээний дүгнэлт холбогдох хууль тогтоомжид нийцсэн эсэхийг санал тавьж үнэлгээний хорооны дүгнэлт тэмдэглэлийг хянах үүрэгтэй. Хамгийн түрүүнд зөрчлийг арилгуулах үүрэгтэй. Дүгнэлтийг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор зөрчлийг арилгах тухай шаардлагыг үнэлгээний хороонд мэдэгдэж зөрчлийг засуулах тайлбараа заавал дурдсан байна. Ийм эрх үүргийг нь хуульчлаад өгсөн байхад Засаг дарга хамааралгүй гэж прокурор, шүүгч үндэслэлгүй дүгнэлт хийж байгаа нь ойлгомжгүй байна. Хуульд Засаг дарга захирагдахгүй гэсэн ийм үндэслэл гаргаж байгаад өмгөөлөгчийн хувьд гомдолтой байгаа. Тиймээс гэмт хэргийн нөхцөл байдлыг тогтоохын тулд энэ ажиллагааг зайлшгүй хийх шаардлагатай байна.
Д.У тендерийн баримтуудыг архивлах, шилжүүлэх, нэгтгэх ажиллагааны хувьд гарын үсэг зуруулахаар хүсэлт тавихад зураагүй, зөвшөөрөхгүй байхад албаны дарга нарт мэдэгдэж, албан тушаалтнуудын дарамт доор гарын үсэг зурсан гэдгээ мөн мэдүүлсэн. Энэ үйлдэлтэй нь холбогдож яллах дүгнэлтэд дурдсан дүгнэлтийг хуурамчаар үйлдсэн бусад хүмүүсийн гарын үсгийг дуурайж зурсан, “НГ” ХХК-ийг зориуд шалгаруулалтад оруулж бусадтай үгсэн тохирч хуйвалдсан гэдэг үйлдлээрээ нэгдсэн гэдэг. Гэмт хэрэг хэзээ, хаана болсон гэдгийг тогтоох асуудал маш ач холбогдолтой.
2019 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хурал болсон гэсэн хуурамч тэмдэглэлээр гэмт хэрэг үйлдсэн өдөр гэж үзээд байгааг ойлгохгүй байна. Үнэлгээний хорооны үйл ажиллагааны явцыг компьютерын файлаас үзэх боломжтой. Үүнийг хэдэн сарын хэдний өдөр үүсгэсэн гэдгийг тогтоох боломжтой. Бусад нотлох баримтаар тогтоогдоогүй нотлох баримтаар эдгээр хүмүүсийг буруутгаж байна. Д.У-ийг албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэж гэм буруутайд тооцож байгаа нь бодит байдалд нийцэхгүй байна.
Өвөрхангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 2024/ШЦТ/226 дугаартай шийтгэх тогтоол хэргийн нөхцөл байдалтай нийцээгүй гэж үзэж байна. Шүүхийн дүгнэлтэд нөлөөлж болох хүсэлт тавьж байхад авч хэлэлцээгүй орхигдуулсан учраас шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй гэв.
Шүүгдэгч Б.П-ийн өмгөөлөгч М.Дамбийням давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Өвөрхангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 2024/ШЦТ/226 дугаартай шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал буюу гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг хэзээ гарсан, яаж үйлдэгдсэн, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэл, хохирол, хор уршгийн шинж чанарыг бүрэн нотлоогүй гэж үзсэн. Мөрдөн шалгах ажиллагааны үед болон анхан шатны шүүх хуралдааны үед Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан ямар хууль зөрчсөн талаарх асуудлыг гомдолдоо бичсэн. Анхан шатны шүүх хэргийг прокуророос шилжүүлсэн яллах дүгнэлт, хэргийн хүрээнд шийдвэрлэнэ гэж хуульд заасан.
Прокуророос шүүгдэгч нарыг 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын нутгийн удирдлагын ордны 516 тоот өрөөнд үнэлгээний хорооны гүйцэтгэгчээр сонгон шалгаруулах хурлыг зохион байгуулаагүй мөртлөө тухайн хурлыг болсон мэтээр хурал, тэмдэглэл үйлдэж үнэлгээний хорооны удирдах гишүүн болон Д, А нарын гарын үсгийг хуурамчаар үйлдсэн гэж буруутгасан. Анхан шатны шүүх яллах дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзэн гэмт хэрэг гарсан цаг хугацааг 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдөр гэдэг. 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдөр үнэлгээний хорооны хурал болоогүй бөгөөд шүүгдэгч нар хууль бус худал тэмдэглэл үйлдсэн гэж үзэж байгаа юм. Гэмт хэрэг гарсан цаг хугацаа 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдөр гэж үзэж эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан. Шүүх 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдөр үйлдэгдсэн гэдгээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь хоорондоо зөрчилдөж байгаа буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан гэмт хэрэг хэзээ гарсан гэдгийг нотлоогүй гэж үзэж байна.
Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг тайлбарлаж хэрэглэхэд эргэлзээтэй нөхцөл байдлууд хэрэгт авагдсан байх тул эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзэхгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй гэж үзэж байна. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харахад Б.П гэдэг хүн нийтийн албан тушаалтан албаны үүрэг, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хоорондоо зөрүүтэй эргэлзээтэй, гэм буруутай талаарх нотлох баримт бүрэн авагдаагүй. Ямар нэгэн байдлаар бусдад давуу байдал бий болгосон гэж үзэхэд эргэлзээтэй нөхцөл байдалд хүргэсэн. Тухайн үед зөөврийн компьютер сонгон шалгаруулах тендерт “НГ” ХХК-иас гадна “СУ” гэдэг компани оролцсон байдаг. Прокурорын буруутгаж байгаа гол үндэслэл нь “СУ” компани нь өндөр үзүүлэлттэй компьютер санал болгосон гэдэг. Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа бүтээгдэхүүн ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд зааснаар хамгийн бага үнэтэй тендерийг шалгаруулна гэдэг гол шалгуур үзүүлэлтийн дагуу үнэлгээний хороо “НГ” ХХК-ийн нийт багцын үнийн дүн нь 30,000,000 төгрөгөөр бага байсан учраас тухайн тендерт “НГ” ХХК-ийг шалгаруулсан байдаг. Эдгээр нөхцөл байдлуудыг харгалзан үзэх шаардлагатай. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээтэй нөхцөл байдал байвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэж заасан учраас хэрэгт нотолбол зохих байдлыг нотлоогүй, гэмт хэргийн сэдэлт, зорилгыг тогтоогоогүй гэж үзэж Өвөрхангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 2024/ШЦТ/226 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шүүгдэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүгдэгч Б.П-ийн өмгөөлөгч Б.Ганпүрэв давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрлэхээр хуульчлагдсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих нөхцөл байдлуудыг тодорхой хуульчилсан. Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн гэмт хэргийн хүрээнд буюу яллах дүгнэлтэд дурдсан яллаж байгаа хэргийн агуулгын хүрээнд шүүх шийдвэрлэх ёстой. Миний үйлчлүүлэгчийг 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Нутгийн удирдлагын ордны 516 тоот өрөөнд үнэлгээний хорооны гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах хурлыг зохион байгуулаагүй мөртлөө хурлыг болсон мэтээр худал тэмдэглэл үйлдэж, гарын үсэг зурж Д, А нарын гарын үсгийг хуурамчаар үйлдсэн. Өөрөөр хэлбэл Д.Н, Д.У нартай бүлэглэж дээрх үйлдлийг хийсэн гэж буруутгасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд яллах дүгнэлт үйлдэх хуулийн шаардлагыг тодорхой дурдсан байдаг.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хэд хэдэн этгээд гэмт хэрэг үйлдсэн бол тэдгээрийн хамтран оролцсон хэлбэр, оролцоо, үйлдэл тус бүрийнх нь сэдэлт зорилго, гэмт хэрэгт хамтран оролцсон үйлдлийг ялгамжтай тогтоохоор хуульчилсан. Гэтэл прокуророос энэ 3-н хүний хэнийг нь тэмдэглэл үйлдсэн, хэнийг нь хурлыг зохион байгуулаагүй мөртөө зохион байгуулсан мэтээр үйлдсэн, хүмүүсийн гарын үсгийг хэн нь хуурамчаар зурсан, аль гарын үсэг нь хуурамч, аль гарын үсэг нь жинхэнэ гэдгийг огт ялгаж салгалгүйгээр ерөнхий байдлаар энэ гурван хүнийг яллаж байгаад анхан шатны шүүх огт дүгнэлт өгөөгүй. Тухайлбал Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулиар тендер гэдэг нь тендерийн үнэлгээний хороог шалгаруулахаас эхлээд тендер шалгаруулалтыг явуулж гэрээ байгуулах, зөвлөмж хүргүүлэх гэрээ байгуулах, санхүүжилт олгох гээд цогц үйл ажиллагааг хэлж байгаа. Гэтэл яллах дүгнэлтэд энэ цогц үйл ажиллагааны зөвхөн нэг хэсгийг нь тасдаж авч энэ тендерийг зохион байгуулж тендерийн үнэлгээний хороо огт юу ч хийлгүйгээр тендерийн баримт бичгийг зохиож санхүүжилтийг олгосон мэтээр тайлбарласан. Энэ байдалд анхан шатны шүүх огт дүгнэлт хийгээгүй. Энэ талаар анхан шатны шүүх дээр маргаж мэтгэлцсэн боловч прокурор тодорхой үгүйсгэж чадаагүй.
Шинжилгээ хийлгэхдээ тендерийн хорооны гишүүд Засаг даргын захирамжаар тендерийн үнэлгээний хороонд орж ажиллахаар Засаг даргын захирамж гарснаас хойш тендерт үнэлгээ, гүйцэтгэл явуулаад дуусах хүртэл 6-7-н баримт бичигт гарын үсэг зурсан байгаа. Тендерийн ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлэх мэдэгдэл, тендерийн нээлтийн тэмдэглэл хурлын тэмдэглэл бүх хуудасны дугааруудыг нь зааж бичсэн. Шинжээчийн дүгнэлтээр хавтаст хэргийн 94-95 дугаар хуудсанд байгаа гарын үсгийг Д зураагүй байна гэж хоёрхон гарын үсэгт шинжилгээ гаргаж тендерийн баримт бичиг бүхэлдээ худал хуурамч байсан, хуурамч тендерийн баримт бичгийг хуурамчаар үйлдсэн гэж буруутгасан. Анхан шатны шүүх хуралдаан дээр тендерийн баримт бичиг, хурлын тэмдэглэл бусад баримт бичигт гарын үсэг зурсан байна гэдгээ гэрчээс асуух явцад миний гарын үсэг мөн байна гэдэг. Бусдын гарын үсгийг дуурайлган зурсан гэдэг үйл баримтыг нарийн ялгаж тогтоогоогүй.
Мөн тендерийн хурал болоогүй байхад болсон мэтээр хуралдсан, тэмдэглэл үйлдсэн гэдэг. Гэтэл хавтаст хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн тендерийн баримт бичгийн 150 дугаар хуудсанд байгаа тендерийн үнэлгээний хороо 2 удаа хуралдаж эхнийх дээрээ 4-н багцыг шалгаруулж 2022 оны 7 дугаар сарын 02-ны өдөр болон 2022 оны 7 дугаар сарын 10-ны өдөр хуралдсан хурлаараа 1 багцаас нь татгалзсан шийдвэр гаргаж Д, А гэдэг хүмүүс хуралдаа сууж Д.У гэдэг хүн ч гэсэн хуралд оролцож гарын үсэг зурсан үйл баримт хангалттай тогтоогдсон байхад хурал болоогүй хуурамч гарын үсэг зурсан гэдэг нь няцаагдаж байгаа юм. Энэ үйл баримт дээр шүүх дүгнэлт хийхгүйгээр шууд прокурорын ялласнаар хэргийг шийдвэрлэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл хэсэгт энэ талаар дурдаагүй байна.
Хэд хэдэн этгээд гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд тэдгээрийн үйлдлийн хамтран оролцооны хэлбэр, сэдэлт зорилгыг ялгаатай тогтоох ёстой. Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3-т заасныг журамлан урьдчилан үгсэн тохиролцсон гэж анхан шатны шүүх шүүгдэгч Д.У-ийн гэм буруугийн хамтран оролцсон хэлбэрт дүгнэлт хийхгүй Д.Н, Б.П нарын оролцоог орхичихсон. Д.Н, Б.П нарын тухайд үйлдлээрээ санаатай нэгдсэн эсэх, урьдчилан үгсэн тохиролцсон эсэхийг огт ялгамжтай тогтоогоогүй, дүгнээгүй нь ноцтой нөлөөлөл болох нөхцөл байдлыг орхигдуулсан нь хэргийн бодит байдалтай нийцээгүй. Гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцсон этгээдүүдийн үйлдэл оролцоо ялангуяа субьектив шинжийг тогтоохдоо тэдгээрийн үйлдлээ нэгтгэсэн байдал, хүсэл зоригийн шинж оюун санааны шинжийг нэг бүрчлэн хавтаст хэргийн хүрээнд тогтоох ёстой. Зарим хүний үйлдлийг дүгнээгүй орхисон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байна гэж үзсэн. “НГ” ХХК-д давуу байдал бий болгосон гэж яллаж оруулж ирсэн. Татагдвал зохих этгээд буюу давуу байдал авсан гэх хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж хохирлыг тухайн хуулийн этгээд хариуцах эсэхийг шүүх хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх шаардлагатай байсан боловч татаагүй. “НГ” ХХК-аар төлүүлье гэж акт хүртэл гаргасан байхад шүүх “НГ” ХХК-ийг татан оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил болсон. Энэ нь миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн талаар хуульчилсан. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын зүгээс дахин шинжээч томилуулах, иргэний хариуцагчаар татагдвал зохих этгээдийг татан оролцуулах, хэрэгт шаардлагатай Засаг даргын тамгын газрын 216 тоотод хурал болсон эсэх, 2022 оны 7 дугаар сарын 02-ны өдөр хурал болсон эсэх, Д, А нар аль хуралд нь оролцож аль хуралд нь оролцоогүй, аль гарын үсэг нь үнэн, аль гарын үсэг нь хуурамч гэдгийг дахин шинжээч томилуулах, мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр нэр бүхий өмгөөлөгч нар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт хүсэлт гаргасан. Шүүхээс хэргийг гэм буруугийн хуралд шилжүүлж шийдвэрлэхдээ өмгөөлөгч нарын гаргасан нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх, нотлох баримт цуглуулах талаарх хуульд заасан журам зөрчигдсөн, оролцогчийн эрхийг хязгаарласантай холбоотой асуудал байх юм бол гэм буруугийн шүүх хуралдаанаар хэлэлцэнэ гэдэг байдлаар хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 34.16 дугаар зүйлийн 6-д заасныг ноцтой зөрчсөн. Гэтэл гэм буруугийн хурал дуусаагүй буюу шүүхийн хэлэлцүүлэг дуусах үед энэ хүсэлтийг хэлэлцэж шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцээгүй орхисон хүсэлтийг гэм буруугийн хуралдаанаар хэлэлцсэн нь анхан шатны шүүх буруу процессын дараалал гаргаж хэргийг шийдвэрлэж оролцогчийн эрхийг ноцтойгоор зөрчсөн.
Иймд Өвөрхангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 2024/ШЦТ/226 дугаартай шийтгэх тогтоол нь хууль ёсны үндэслэл бүхий гарч чадаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. Гомдлоо дэмжиж байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийтгэх тогтоолыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, шүүгдэгч Б.П-ийн өмгөөлөгч Б.Ганпүрэв, М.Дамбийням, шүүгдэгч Д.У-ийн өмгөөлөгч Г.Адъяатогтох, шүүгдэгч Д.Н нарын гаргасан гомдлуудад дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хэргийг хянан шийдвэрлэлээ.
Прокуророос Д.Н, Д.У, Б.П нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг харьяаллын дагуу Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч *** овгийн Д.Н, *** овгийн Б.П, *** овгийн Д.У нарыг хамтран оролцон, бүлэглэн нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н-ын нийтийн албанд томилогдох эрхийг 3-н жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, Б.П-ийн нийтийн албанд томилогдох эрхийг 3-н жилийн хугацаагаар хасаж, 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10,000,000 төгрөгөөр торгох ялаар, Д.У-ийн нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5,400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5,400,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн.
Шүүгдэгч Б.П-ийн өмгөөлөгч Б.Ганпүрэвээс давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалган тодруулаагүй байхад Б.П-г гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь үндэслэлгүй тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэх,
Шүүгдэгч Б.П-ийн өмгөөлөгч М.Дамбийнямаас давж заалдах шатны шүүхэд ..... Б.П нь нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэх нөхцөл байдал хэрэгт цугларсан нотлох баримтаар эргэлзээгүй, бүрэн нотлогдоогүй, түүнийг бусдад давуу байдал бий болгосон гэж үзэхэд эргэлзээтэй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал шүүгдэгчид ашигтайгаар хэргийг шийдвэрлэхээр заасан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.. гэх,
Шүүгдэгч Д.У-ийн өмгөөлөгч Г.Адъяатогтохоос давж заалдах шатны шүүхэд ... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээтэй гарвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэж заасан. Хэрэгт нотолбол зохих байдлыг хангалттай шалган нотлоогүй, гэмт хэргийн сэдэл зорилгыг тогтоогоогүй учир анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шүүгдэгчид холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү ...гэх,
Шүүгдэгч Д.Н-аас давж заалдах шатны шүүхэд ....Би хэн нэгний гарын үсгийг хуурамчаар үйлдээгүй, хурлын тэмдэглэл үйлдээгүй, хэн нэгэнтэй үгсэн тохирч хуйвалдаагүй, хэн нэгэнд давуу байдал олгоогүй байтал эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Намайг үйлдсэн гэх хэргийн гэм буруугийн санаатай хэлбэр нотлогдоогүй, мөн үйлдлээрээ санаатай нэгдсэн нь нотлогдоогүй, бусдад давуу байдал бий болгох ямар нэгэн зорилготой байсан гэдэг нь хэрэг хянан шийдвэрлэх аль ч шатанд нотлогдоогүй, хэргийг хэн, хаана, хэзээ үйлдсэн гэдгийг мөрдөн шалгах ажиллагаагаар нэг мөр тогтоогоогүй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, цагаатгаж өгнө үү... гэх агуулга бүхий гомдлуудыг тус тус гаргажээ.
Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй буюу дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй хэргийг шийдвэрлэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай, бүрэн гүйцэт шалган тодруулаагүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь буруу, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн буюу анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хуульд заасан шаардлагыг хангаагүй байна гэж дүгнэлээ.
Учир нь: Шүүгдэгч Б.П-ийн өмгөөлөгч Б.Ганпүрэвийн ... шүүгдэгч нарыг бүлэглэн үнэлгээний хорооны гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах хурлыг зохион байгуулаагүй атлаа тухайн хурлыг болсон мэтээр худал тэмдэглэл үйлдэж бүлэглэн Н.Д, Ш.А нарын гарын үсгийг хуурамчаар зурсан мэтээр яллах дүгнэлтэд бичигдсэн, үүнийгээ эргэлзээгүйгээр тогтоогоогүй буюу хэн гарын үсгийг хуурамчаар зурсан эсэхийг шалгаагүй,
Шүүгдэгч Д.У-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан ...урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэн... гэж дүгнэсэн. Харин шүүгдэгч Б.П, Д.Н нарыг ...урьдчилан үгсэн тохиролцсон гэж үзсэн эсэх, урьдчилан үгсэн тохиролцоогүй эсэхийг шийтгэх тогтоолд дүгнээгүй, яллах дүгнэлтэд энэ нь мөн ойлгомжгүй, яллах дүгнэлт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тогтоогоогүй гэх,
Шүүгдэгч Б.П-ийн өмгөөлөгч М.Дамбийням, шүүгдэгч Д.Н нарын ...Мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагч болон өмгөөлөгчийн зүгээс тухайн компьютерыг үнэлсэн хөрөнгийн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учир дахин үнэлгээ хийлгэх хүсэлт гаргасан. Гэвч мөрдөгч хүсэлтийг хангахаас татгалзсан тогтоол гаргахдаа ямар үндэслэлээр татгалзсан талаар заагаагүй. Энэ хүсэлт гаргах болсон шалтгаан нь хуучин компьютерийн үнэлгээгээр үнэлгээ гаргасан байсан. Гэмт хэргийг хэн, хэзээ, хаана үйлдсэн гэдгийг мөрдөн шалгах ажиллагаагаар нэг мөр ялгаж тогтоогоогүй гэх,
Шүүгдэгч Д.У-ийн өмгөөлөгч Г.Адъяатогтохын ...Хурлын тэмдэглэл 2019 оны 11 дүгээр сард архивлах үед албан тушаалтнуудын дарамтын дор нөхөж гарын үсгээ зурсан талаараа мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч мэдүүлсэн. Мөн Н.Д, Ш.А нарын гарын үсгийг хуурамчаар Д.У зурсан гэдгийг шалгаж тогтоогоогүй буюу хэн зурсан талаар шалгаагүй. Үнэлгээний хорооны тэмдэглэлийн файл хэзээ үүсгэгдсэнийг шалгаж тогтоох шаардлагатай... гэх гомдлуудад дурдсан байдал нь үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.
Яллах дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй байхад анхан шатны шүүхээс энэ талаар дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь шийтгэх тогтоол хууль ёсны байх шаардлагыг хангахгүй байна.
Иймд Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 2024/ШЦТ/226 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Д.Н, Д.У, Б.П нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус авахаар шийдвэрлэлээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 1.3-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь: