Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 310/ШШ2025/00568

 

 

 

 

 

202******* оны 10 сарын 21 өдөр

Дугаар 310/ШШ202*******/00*******68

Дундговь аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч ******* даргалж, тус шүүхийн Б танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ******* хот, ******* дүүрэг, *******-р хороо, -******* тоотод оршин суух, ******* овогт ******* //,

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлтэй, 310/202*******/00448/И индестэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: *******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Билгүүн

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.  Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* миний бие 1968 онд төрсөн, эрэгтэй, энэ жил *******7 нас хүрч байна. 1987-1989 оны хооронд цэргийн алба хаасан. Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын нэгдэл дундын үйлдвэрт 1989 оны 11 сарын 01-ний өдрөөс 1992 оны 04 сарын 01-ний өдрийг хүртэл барилгачинаар ажиллаж байсан. Хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч бичилт бүдгэрсэн шаардлага хангахгүй байгаа тул дээрх хугацааны ажилласан жилийг тогтоож өгнө үү гэжээ.

2.Нэхэмжлэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1989 оны 11 сарын 01-ний өдрөөс 1992 оны 04 сарын 01-ний өдөр хүртэл Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Нэгдэл дундын үйлдвэрт барилгачнаар ажиллаж байснаа тогтоолгох гэж нэхэмжлэл гаргасан гэв.

3.Нэхэмжлэгч талаас нэхэмжлэл /хэргийн 1-2-р хуудас/, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 3-р хуудас/, Дундговь аймгийн Архивын тасгийн 202******* оны 07 сарын 03-ны өдрийн 110 дугаартай тодорхойлолт /хэргийн 4-*******-р хуудас/, Дундговь аймгийн Татварын хэлтсийн 202******* оны 07 сарын 04-ний өдрийн 08/32******* дугаартай албан бичиг /хэргийн 6-р хуудас/, Дундговь аймгийн Нийгмийн даатгалын газрын 202******* оны 07 сарын 04-ний өдрийн 181 дугаартай албан бичиг /хэргийн 7-р хуудас/, 196299 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хэргийн 8-р хуудас/, Дундговь аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1989 оны 11 сарын 18-ны өдрийн 86, 1992 оны 04 сарын 1*******-ны өдрийн 17 дугаартай тушаалууд /хэргийн 13-14-р хуудас/, 1992 оны 02 сарын 14-ний өдөр *******д олгосон баярын бичиг /хэргийн 1*******-р хуудас/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 11-р хуудас/-ыг шүүхэд ирүүлжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.  Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

2.  Нэхэмжлэгч ******* хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч бичилт, тамга, тэмдэг шаардлага хангахгүй, бичилт бүдгэрсэн тул 1989 оны 11 сарын 01-ний өдрөөс 1992 оны 04 сарын 01-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Нэгдэл дундын үйлдвэрт барилгачнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

3.  Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч ******* нь 1989 оны 11 сарын 01-ний өдрөөс 1992 оны 04 сарын 01-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Нэгдэл дундын үйлдвэрт барилгачнаар ажиллаж байсан болох нь 196299 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Дундговь аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1989 оны 11 сарын 18-ны өдрийн 86, 1992 оны 04 сарын 1*******-ны өдрийн 17 дугаартай тушаалууд, 1992 оны 02 сарын 14-ний өдөр *******д олгосон баярын бичиг зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 Шүүх дараахь хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ., 133.1.1 эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох 13******* дугаар зүйлийн 13*******.2.6 хүний ажиллаж байсан байдлыг тогтоох гэж зааснаар нэхэмжлэгч *******ы ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.

*******.Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байх тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 11******* дугаар зүйлийн 11*******.1, 11*******.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 13******* дугаар зүйлийн 13*******.2.6-д зааснаар ******* овогт ******* // нь 1989 оны 11 сарын 01-ний өдрөөс 1992 оны 04 сарын 01-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Нэгдэл дундын үйлдвэрт барилгачнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******7 дугаар зүйлийн *******7.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ