| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваагийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 310/2025/00653/И |
| Дугаар | 310/ШШ2025/00569 |
| Огноо | 2025-10-21 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 10 сарын 21 өдөр
Дугаар 310/ШШ2025/00569
| 2025 оны 10 сарын 21 өдөр | Дугаар 310/ШШ2025/005*******9 | ******* аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч ******* даргалж, тус шүүхийн Б танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сумын *******-р баг, *******ы 13-1******* тоотод оршин суух, ******* овогт ******* //,
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлтэй, 310/2025/00*******53/И индестэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: *******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Билгүүн
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* миний бие нь ******* аймгийн Мандалговь хотод 19*******4 онд төрсөн, *******1 настай, эрэгтэй. Барилга, барилгын материалын үйлдвэрийн яамны харьяа ******* аймаг дахь техник туслалцааны барилгын *******-р трестийн тоосгон зоводод ажилчнаар 1981 оны 04 сарын 15-ны өдрөөс 1982 оны 0******* сарын 28-ны өдрийг хүртэл ажилласан. 1982 оны 0******* сарын 2*******-ны өдрөөс 1985 оны 0******* сарын 17-ны өдрийг хүртэл цэргийн алба хаасан.
Цэргийн алба хааж ирээд Барилга, барилгын материалын үйлдвэрийн яамны харьяа ******* аймаг дахь техник туслалцааны барилгын *******-р трестийн Материал үйлдвэрлэлд 1985 оны 07 сарын 05-ны өдрөөс 1992 оны 0******* сарын 17-ны өдрийг хүртэл чулуу бутлагчаар ажиллаж байсан. Тухайн үеийн ажилд орсон тушаал гарч ирсэн боловч ажлаас чөлөөлөгдсөн тушаал байхгүй. Уг байгууллага бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөд орж ******* аймгийн Барилгын Мандолговь компани болж өөрчлөгдсөн. ******* би ******* аймгийн Барилгын Мандалговь компанид 1992 оны 0******* сарын 17-ны өдрөөс 1995 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл сахиул, манаачаар ажиллаж байсан. Ажилд орсон тушаал гарч ирсэн. Нийгмийн даатгалын дэвтэр дээр 1995 оны 01 сарын 01-ний өдөр үргэлжүүлэн ажилласан тушаал бичигдсэн. Ажилд орсон болон ажлаас чөлөөлөгдсөн тушаалуудын зарим нь байгаа боловч зарим нь байхгүй байгаа. Тухайн үед хамт ажиллаж байсан хүмүүс мэднэ. Иймд ******* миний Барилга, барилгын материалын үйлдвэрийн яамны харьяа ******* аймаг дахь барилгын *******-р трестийн Тоосгон зоводод 1981 оны 04 сарын 15-ны өдрөөс 1982 оны 0******* сарын 28-ны өдрийг хүртэл ажилтнаар, мөн Барилга, барилгын материалын үйлдвэрийн яамны харьяа ******* аймаг дахь барилгын *******-р трестийн Материал үйлдвэрлэлд 1985 оны 07 сарын 05-ны өдрөөс 1992 оны 0******* сарын 17-ны өдрийг хүртэл чулуу бутлагчаар, ******* аймгийн Барилгын Мандалговь компанид 1992 оны 0******* сарын 17-ны өдрөөс 1995 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл сахиул, манаачаар тус тус ашиллаж байсныг хөдөлмөрийн дэвтэр, Нийгмийн даатгалын дэвтэр, гэрчийн мэдүүлэг, ажилд орсон болон ажлаас чөлөөлөгдсөн тушаалууд, архивын лавлагаа зэрэг материалыг үндэслэн улсад ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
2.Нэхэмжлэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 1981 оны 04 сарын 15-ны өдрөөс 1982 оны 0******* сарын 28-ны өдрийг хүртэл Барилгын *******-р трестийн тоосгон заводод ажилтнаар, 1985 оны 07 сарын 05-ны өдрөөс 1992 оны 0******* сарын 17-ны өдрийг хүртэл Барилгын материалын *******-р трестэд материал үйлдвэрт чулуу бутлагчаар, 1992 оны 0******* сарын 17-ны өдрөөс 1995 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл барилгын Мандалговь компанид манаачаар тус тус ажиллаж байснаа тогтоолгоно гэв.
3.Нэхэмжлэгч талаас нэхэмжлэл /хэргийн 1-2-р хуудас/, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 3-р хуудас/, ******* аймгийн Татварын хэлтсийн 2025 оны 09 сарын 23-ны өдрийн 08/444 дугаартай албан бичиг /хэргийн 4-р хуудас/, ******* аймгийн Архивын тасгийн 2025 оны 09 сарын 24-ний өдрийн 147 дугаартай тодорхойлолт /хэргийн 5-р хуудас/, Барилга, барилгын материалын үйлдвэрийн яамны харьяа ******* аймаг дахь техник туслалцааны барилгын *******-р трестийн даргын 1981 оны 05 сарын 05-ны өдрийн 112, 1982 оны 0******* сарын 25-ны өдрийн 185, 1985 оны 07 сарын 05-ны өдрийн 187 дугаартай тушаалын хуулбарууд, хавсралт /хэргийн *******-9-р хуудас/, ******* аймгийн Барилгын Мандалговь компанийн захирлын 1992 оны 0******* сарын 17-ны өдрийн 20 дугаартай тушаалын хуулбар /хэргийн 10-р хуудас/, ******* аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 09 сарын 25-ны өдрийн 230 дугаартай албан бичиг /хэргийн 11-р хуудас/, 181242 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хэргийн 12-р хуудас/, *******д олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хэргийн 13-14-р хуудас/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 1*******-р хуудас/-ыг шүүхэд ирүүлж, шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч , нараас мэдүүлэг авах ажиллагааг хийж гүйцэтгэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч ******* хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч ажилд орсон болон ажлаас гарсан тушаалын зарим нь архивт байхгүй байх тул 1981 оны 04 сарын 15-ны өдрөөс 1982 оны 0******* сарын 28-ны өдрийг хүртэл Барилгын *******-р трестийн тоосгон заводод ажилчнаар, 1985 оны 07 сарын 05-ны 1992 оны 0******* сарын 17-ны өдрийг хүртэл Барилгын *******-р трестийн материал үйлдвэрлэлд чулуу бутлагчаар, 1992 оны 0******* сарын 17-ны өдрөөс 1995 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл Мандалговь ХК-д манаачаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч ******* нь 1981 оны 04 сарын 15-ны өдрөөс 1982 оны 0******* сарын 28-ны өдрийг хүртэл Барилгын *******-р трестийн тоосгон заводод ажилчнаар, 1985 оны 07 сарын 05-ны 1992 оны 0******* сарын 17-ны өдрийг хүртэл Барилгын *******-р трестийн материал үйлдвэрлэлд чулуу бутлагчаар, 1992 оны 0******* сарын 17-ны өдрөөс 1995 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл Мандалговь ХК-д манаачаар тус тус ажиллаж байсан болох нь Барилга, барилгын материалын үйлдвэрийн яамны харьяа ******* аймаг дахь техник туслалцааны барилгын *******-р трестийн даргын 1981 оны 05 сарын 05-ны өдрийн 112, 1982 оны 0******* сарын 25-ны өдрийн 185, 1985 оны 07 сарын 05-ны өдрийн 187 дугаартай тушаалын хуулбарууд, хавсралт, ******* аймгийн Барилгын Мандалговь компанийн захирлын 1992 оны 0******* сарын 17-ны өдрийн 20 дугаартай тушаалын хуулбар, 181242 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, ******* олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч , нарын мэдүүлгээр тогтоогдож байна.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 Шүүх дараахь хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ., 133.1.1 эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох 135 дугаар зүйлийн 135.2.******* хүний ажиллаж байсан байдлыг тогтоох гэж зааснаар нэхэмжлэгч ий ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.
5.Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байх тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.*******, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 11*******, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.*******-д зааснаар ******* овогт ******* // нь 1981 оны 04 сарын 15-ны өдрөөс 1982 оны 0******* сарын 28-ны өдрийг хүртэл ******* аймаг дахь техник туслалцааны барилгын *******-р трестийн тоосгон заводод ажилчнаар, 1985 оны 07 сарын 05-ны 1992 оны 0******* сарын 17-ны өдрийг хүртэл ******* аймаг дахь техник туслалцааны барилгын *******-р трестийн материал үйлдвэрлэлд чулуу бутлагчаар, 1992 оны 0******* сарын 17-ны өдрөөс 1995 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл Мандалговь ХК-д манаачаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, *******0 дугаар зүйлийн *******0.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ