Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 811

 

                        

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билгүүн,

Улсын яллагч О.Багшбаяр,

Хохирогч Б.Хандмаа,

Шүүгдэгч Д.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Д.Сад холбогдох 1806 01838 0905 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг харъяаллын дагуу 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, Говь-Алтай аймагт 1995 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн, 23 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, “Г” ХК-д индүүчин ажилтай, ам бүл ,  эхийн хамт … дүүргийн  дүгээр хороо, 23 дугаар гудамжны 937 тоотод оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, Д.С /РД:Д3/,

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Д.С нь 201 оны 0 дугаар сарын …-ны өдөр Б дүүргийн дугаар хороо, М  дугаар гудамжны ойролцоо иргэн Д.Б зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Сын өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Хандмаагийн өгсөн: “Талийгаач аав маань ээжээс өөр хүнтэй явалдаад, түүнийг нь Сүхбат болиулах гэсэнд уурлаад түүнд цохиулсан юм. Гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Хандмаагийн өгсөн: “... Сүүлд ээж болон дүү нараасаа болсон асуудлыг тодруулахад тэр хэрэг болсон өдөр манай талийгаач аавын зээ дүү болох Сүхбат нь манай талийгаач аавтай маргалдан нүд рүү нь цохиж гэмтээсэн гэсэн...” гэх мэдүүлэг /хх.68/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Сарангоогийн өгсөн: “... Сүхбат ээж хоёр аавтай гудамжинд таараад ээж аавыг нөгөө Бархасынд чинь хамт очьё гэхэд аав очихгүй гэхэд ээж Сүхбат 2 нөгөө айл руу нь явна гээд алхахад аав гэр лүүгээ алхаж байснаа эргэж хараад ээж Сүхбат 2 луу чулуу шидэхэд Сүхбат аав дээр эргэж очоод ах та яаж байгаа юм бэ? гээд бариад авахад аав Сүхбатыг мөргөхөөр нь Сүхбат аавын зүүн талын дээд уруулын хэсэгт гараараа цохиход нь аав эргүүлээд Сүхбатыг цохих гэж оролдсон боловч Сүхбатыг аав цохиж оноогүй гэсэн. Тэгэхээр нь Сүхбат аавыг дахиад зүүн талын нүд рүү нь цохиход аав хойшоо дагз хэсгээрээ савж унахаар нь Сүхбат ээж 2 тэр чигээр нь үлдээгээд нөгөө Бархас гэдэг эмэгтэйгийнд очихоор явсан байсан...” гэх мэдүүлэг /хх.37-38/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Уранчимэгийн өгсөн: “... Талийгаач Сүхбат бид 2-ын ар талаас 2-3 удаа чулуу шидэхээр нь Сүхбат зөрөөд гүйн очиж барилцаад авсан байсан. Би тэр 2-г үлдээгээд нөгөө Бархас гэдэг эмэгтэйгийн гэрт очсон. Сүхбат араас гүйж ирэхээр нь ах чинь яасан юм гэхэд би барьчихсан байхад өөдөөс маяглаж байгаад цохиулчихлаа. Тэгээд тонгорч унагаачихаад хүрээд ирлээ гэж байсан...” гэх мэдүүлэг /хх.39-40/,

Мөрдөн шалгах ажиллагаанд шинжээч эмч М.Золжаргалын өгсөн: “... Талийгаачийн духны хуйханд цус хуралт зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зүүн хөмсөгт зулгаралт гэмтэлүүд нийлвэл хөнгөн зэрэгт хамаарч болно” гэх мэдүүлэг /хх.70-71/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлэгийн шинжилгээний газрын шинжээчийн 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 535 дугаартай дүгнэлтэд:  

“2. Талийгаач Д.Баатарсүрэнгийн биед хуйх, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зүүн хөмсөгт зулгаралт гэмтэлүүд нь нас барахаас өмнө буюу 2018 оны 02 дугаар сарын 17-ны өдөр үүссэн байх боломжтой.

4. Талийгаач Д.Баатарсүрэнгийн биед хуйх, зүүн нүдний дээд, доод зовхинд Цус хуралт, зүүн хөмсөгт зулгаралт гэмтлүүд нь нийлээд шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх.74-75/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Д.Сын яллагдагчаар өгсөн: “... Тэгээд талийгаач ах Д.Баатарсүрэн нь Уранчимэг эгч бид хоёрыг хаашаа явж байгаа юм бэ? гэж асуухаар нь Уранчимэг эгч хариулаад тэр Бархас гэх хүүхэн дээр чинь очъё хамт явъя гэж хэлэхэд талийгаач ах би явахгүй гэж хэлж байсан. Тэгэхээр нь Уранчимэг эгч бид хоёр ах Баатарсүрэнг орхин цаашаа эргээд явж байтал Батаарсүрэн ах өөрөө Уранчимэг эгч бид хоёрын араас чулуу шидсэн ба тэр чулуу нь бид хоёрыг оноогүй юм. Тэгэхээр нь би эргэж очоод яаж байгаа юм бэ гэж хэлээд Баатарсүрэн ахыг бариад авсан, гэтэл ах өөрөө түрүүлээд намайг мөргөөд авсан юм. Тэгэхээр нь би уурлаад өөрийн нүцгэн гараа атгаж байгаад Батаарсүрэн ахын дух болон нүд хөмсөгний хэсэг рүү нь 2 удаа цохьсон юм. Гэтэл Баатарсүрэн ах нүүрээ дараад суухаар нь би тоолгүй тэнд нь хаячихаад Уранчимэг эгчийн араас яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх.21-24/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Д.С нь 2018 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелийн 27 дугаар гудамжны ойролцоо иргэн Д.Баатарсүрэнг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Хандмаагийн өгсөн: “... Сүүлд ээж болон дүү нараасаа болсон асуудлыг тодруулахад тэр хэрэг болсон өдөр манай талийгаач аавын зээ дүү болох Сүхбат нь манай талийгаач аавтай маргалдан нүд рүү нь цохиж гэмтээсэн гэсэн...” гэх мэдүүлэг /хх.68/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Сарангоогийн өгсөн: “... Тэгэхээр нь Сүхбат аавыг дахиад зүүн талын нүд рүү нь цохиход аав хойшоо дагз хэсгээрээ савж унахаар нь Сүхбат ээж 2 тэр чигээр нь үлдээгээд нөгөө Бархас гэдэг эмэгтэйгийнд очихоор явсан байсан...” гэх мэдүүлэг /хх.37-38/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Уранчимэгийн өгсөн: “... Сүхбат араас гүйж ирэхээр нь ах чинь яасан юм гэхэд би барьчихсан байхад өөдөөс маяглаж байгаад цохиулчихлаа. Тэгээд тонгорч унагаачихаад хүрээд ирлээ гэж байсан...” гэх мэдүүлэг /хх.39-40/,

Мөрдөн шалгах ажиллагаанд шинжээч эмч М.Золжаргалын өгсөн: “... Талийгаачийн духны хуйханд цус хуралт зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зүүн хөмсөгт зулгаралт гэмтэлүүд нийлвэл хөнгөн зэрэгт хамаарч болно” гэх мэдүүлэг /хх.70-71/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлэгийн шинжилгээний газрын шинжээчийн 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 535 дугаартай дүгнэлт /хх.74-75/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Д.Сын яллагдагчаар өгсөн: “... Тэгэхээр нь би уурлаад өөрийн нүцгэн гараа атгаж байгаад Батаарсүрэн ахын дух болон нүд хөмсөгний хэсэг рүү нь 2 удаа цохьсон юм...” гэх мэдүүлэг /хх.21-24/,

Шүүгдэгч Д.Сын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Д.Сын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Д.Сыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, түүнд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар Д.Сын гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг прокурорт гаргасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон, хохирогч Б.Хандмаа нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул түүнд прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой, хэргийн зүйлчлэл зөв байна.

Иймд Д.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт үйлдэлд нь гэм буруутайд тооцсон болно.

Д.С нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.Хандмаа нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэжээ.

             Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Д.Сыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага түүнд хүлээлгэх үндэслэлтэй байна.           

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Д.Сын үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Д.Сад эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуульд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад тус тус зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалж гэмт хэрэг үйлдсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч Д.Сад оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг 10 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.

Д.С нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдвал зохино.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Д.С Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Сад  450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Сад оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 10 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, Д.Сад оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон 10 сарын хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулсугай.

5. Д.С нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.Хандмаа нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлд заасан давж заалдах эрх бүхий этгээд нь шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Д.Сад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

  ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                               С.ӨСӨХБАЯР