| Шүүх | Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лоолгойн Нямдорж |
| Хэргийн индекс | 2426002250250 |
| Дугаар | 2024/ДШМ/59 |
| Огноо | 2024-12-05 |
| Зүйл хэсэг | 17.12.2.1., |
| Улсын яллагч | А.Алтангэрэл |
Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 12 сарын 05 өдөр
Дугаар 2024/ДШМ/59
2024 оны 12 сарын 05-ны өдөр Дугаар 2024/ДШМ/59 Өвөрхангай аймаг
Ч.Б-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Нямдорж даргалж, Ерөнхий шүүгч Н.Энхмаа, шүүгч Б.Цэрэнпүрэв нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд
Прокурор А.Алтангэрэл,
Яллагдагчийн өмгөөлөгч М.Дамбийням,
Нарийн бичгийн дарга З.Сүхбаяр нарыг оролцуулан
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мандахбаяр даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 2024/ШЗ/771 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрсөн прокурорын эсэргүүцлээр Ч.Б-д холбогдох эрүүгийн 2426002250250 тоот хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Нямдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, Ч.Б
Ч.Б нь 2024 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Өвөрхангай аймгийн ... сумын .... багийн нутаг ..... гэх газарт отроор яваад ирэхдээ иргэн Б.Д-ын өмчлөлийн мал болохыг мэдсээр байж шунахайн сэдэлтээр хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч малдаа нийлүүлэн өөрийн эзэмшилд үнэ төлбөргүй авч захиран зарцуулах боломж бүрдүүлэн мал хулгайлах гэмт хэрэг үйлдэж бусдад нийт 800,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос: Ч.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг харьяаллын дагуу Өвөрхангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүхээс яллагдагч Ч.Б-д холбогдох 2426002250250 дугаартай эрүүгийн хэргийг Өвөрхангай аймгийн Прокурорт буцааж, яллагдагч Ч.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг прокурорт очтол хэвээр үргэлжлүүлэхээр, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг прокурор, яллагдагч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэйг дурдан шийдвэрлэжээ.
Прокурор А.Алтангэрэл давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: Ч.Б нь 2023 оны 8 дугаар сарын 10-ний өдрийн орчимд
Өвөрхангай аймгийн ... сумын ... багийн нутаг .... гэх
газарт оторлоод тус аймгийн .... сумын .... гэх газар руу
буцахдаа иргэн Б.Д-ын өмчлөлийн мал болохыг мэдсээр байж хонин
сүргээс нь 4-н тооны хургатай хонь буюу нийт 8-н тооны бог малыг шунахайн
сэдэлтээр хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч малдаа нийлүүлэн
өөрийн эзэмшилд үнэ төлбөргүй авч, захиран зарцуулах боломж бүрдүүлэн мал
хулгайлах гэмт хэрэг үйлдэж. иргэн Б.Д-д нийт 800,000 мянган төгрөгийн
хохирол учруулсан үйлдэлд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12
дугаар зүйлийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Өвөрхангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Ч.Б-д холбогдох хэргийг урьдчилан
хэлэлцээд 2024/ШЗ/771 дугаартай шүүгчийн захирамжаар "... хохирогч Б.Д нь Т.Х гэх хүнд малаа үлдээгээд явсан талаар мэдүүлсэн байх бөгөөд Т.Х-г гэрчээр асуух, мөн ийн эхнэр, хүүхдийг гэрчээр асуух, хохирогчийн малын им, тамга таарч байгаа эсэх, малын А данс зэргийг гаргуулах гэсэн өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авч, гэмт хэрэг гарсан байдал, хэрэгт холбогдсон хүний үйлдлийн шинж чанар, гэмт хэргийг сэдэлт, зорилгыг тал бүрээс шалгаж, нарийвчлан тогтоогоогүй, хэргийг шийдвэрлэлтэд ач холбогдолтой байж болох нотлох баримтыг цуглуулах мөрдөн шалгах ажиллагааг гүйцэт хийгээгүй зэргээр хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн нотлоогүй” гэж дүгнээд Ч.Б-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн хэргийг прокурорт буцаасан.
Шүүгчийн захирамжид дараах үндэслэлээр эсэргүүцэл бичиж байна. Үүнд: Ч.Б-д холбогдох хэрэгт цугларсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлгээр
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан
нотолбол зохих байдлыг бүрэн нотолж, тогтоосон, түүнчлэн мөн хуулийн 1.7
дугаар зүйлд заасан хэргийн бодит байдал тогтоогдсон ба прокуророос хэрэгт
цугларсан нотлох баримтууд нь Ч.Б-д холбогдох хэргийг шийдвэрлэхэд хүрэлцээтэй гэж үзэн хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн ба шүүгчийн захирамжид
дурдсан ажиллагааг явуулж, хэргийн бодит байдлыг тогтоох чиглэлээр нэмэлт
мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагагүй гэж үзэж байна. Учир нь дээрх ажиллагааг хийж гүйцэтгэснээр хэргийн зүйлчлэл, гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, гэмт хэргийн улмаас үүссэн хохирол, хор уршиг, сэдэлт, санаа зорилго зэрэг нь өөрчлөгдөхгүй юм. Тухайлбал: Анхан шатны шүүхийн захирамжид хохирогч Б.Д-ын малын А дансыг авч хэрэгт хавсаргах гэж заасан бөгөөд хохирогч нь мэдүүлэгтээ "... нийт 8-н толгой тэмдэг байхгүй, хоёр чих нь цуулбар имтэй хонио хулгайд алдсан. Тухайн өдөр малаа саахалт айлын Тойвын Хорлоо гэх хүнд захиж үлдээгээд ... багийн нутагт байдаг гэртээ ирж унага тамгалаад буцаж очиход байхгүй болсон байсан....” гэж гэмт хэрэг гарсан цаг хугацаа, малын им, тамгын талаар тодорхой мэдүүлсэн ба малын А дансанд им, тамга, тэмдэг тусгагдахгүйгээр тухайн малчин өрхийн малын төрөл, бог, бодын тоо тусгагдсан байдаг тул хэрэгт ач холбогдолгүй юм. Мөн хэргийн бодит байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, сэдэлт, зорилго нь хохирогч Б.Д, гэрч З.М, Б.Б, Т.Д нарын мэдүүлэг зэрэг болон бусад нотлох баримтаар давхар нотлогдон тогтоогдсон.
Түүнчлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд заасан мал хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа таван хошуу малыг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч, үнэ төлбөргүй өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломжийг бүрдүүлсэн буюу захиран зарцуулсан үйлдэл бөгөөд энэ нь эрүүгийн эрх зүйн онол, хууль хэрэглээний жишигт тогтсон ойлголт билээ. Энэхүү гэмт хэрэг зөвхөн шунахай сэдэлтээр буюу бусдын өмчлөлийн малыг хууль бусаар завшиж өөртөө хэрэглэх болон зарж борлуулан ашиг хонжоо олох зорилготой, шууд санаатай үйлдэгддэг онцлогтой юм.
Нөгөөтэйгөөр Ч.Б нь Иргэний хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хохирогч Б.Д-ын /800,000/ төгрөгөөр үнэлэгдсэн 8-н тооны хонины талаар “... орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад
мэдэгдэж, малын эзнийг тогтоох хүртэл өөрийн эзэмшилд байлган маллах буюу
орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад шилжүүлэх үүрэгтэй”
болно. Дээрх хуульд заасан үүргээ биелүүлсний дараа Ч.Б нь өөрийнх нь сүрэгт ирж нийлсэн хонийг хууль бусаар ашигласан бол түүний үйлдлийг Эрүүгийн
хуулийн 17.5 дугаар зүйлийн 1-д заасан “алдуул малыг завшсан” гэмт хэрэгт
тооцох үндэслэлтэй боловч тэрээр хуулиар хүлээлгэсэн үүргийг эс биелүүлж,
иргэн Б.Д-ын /800,000/ төгрөгөөр үнэлэгдсэн 8-н тооны хонийг өөрийн
өмчийн адил хууль бусаар, шунахайн сэдэлтээр захиран зарцуулах боломж
бүрдүүлсэн нь бусдын малыг хулгайлах гэмт хэрэг мөн юм. Энэ талаар Улсын
дээд шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 11 дугаар зөвлөмжид
тодорхой тусгажээ.
Иймд тухайн хэргийг шүүхээс хянан шийдвэрлэхэд заавал нэмэлт мөрдөн шалгах ажиллагаагаар хийх шаардлагагүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн ийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан зохицуулалтын хүрээнд хэргийг хянаж, цугларсан нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлах замаар үнэлэлт дүгнэлт өгч шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2
дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, ийг яллах, цагаатгах, ял
хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан бөгөөд
прокуророос хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд шүүх хуралдаанд хэрэгт
хамааралтай, шаардлагатай оролцогч нарыг оролцуулах талаар хүсэлт гарган
шийдвэрлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар
зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний
үндсэн дээр тогтооно” гэснийг хэрэгжүүлэх боломжтой байна.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1-т заасан гэмт хэрэг гарсан байдлыг зөвхөн мөрдөн шалгах ажиллагааны үед бус шүүх хуралдааны явцад ч хэрэгт авагдсан хуульд заасан шаардлага хангасан нотлох баримтуудад үндэслэн тогтоож болох юм.
Иймд Өвөрхангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны
шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 2024/ШЗ/771 дугаартай шүүгчийн
захирамжийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн” гэх үндэслэлээр хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Яллагдагчийн өмгөөлөгч М.Дамбийням давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Анхан шатны шүүх хэргийг тодорхой болгож шийдвэрлэх хэрэгтэй. Тухайн гэмт хэрэг гарсан байдал, хэрэгт холбогдсон хүний гэмт хэргийн сэдэлт, зорилгыг тал бүрээс нь шалгаж нарийвчлан тогтоогоогүй. Хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримтыг цуглуулж бэхжүүлээгүй. Хохирогч нь тухайн өдөр эзгүй байдаг. Тухайн өдөр Тойвын Хорлоо гэх хүн малыг тасралтгүй харж байсан уу. Малыг нь тасдаад авч явсныг харсан юм уу. Энэ талаар гэрчээс мэдүүлэг авах шаардлагатай. Прокурорын яллах дүгнэлтэд гэмт хэргийн талаарх агуулгыг дурдсан байгаа. ийг хохирогч П.Б-ын малыг хууль бусаар авч малдаа нийлүүлсэн гэж прокурор яллах дүгнэлтдээ дурдсан байдаг. Хохирогч П.Б-ын малаас нь 4-н хонийг аваад таслаад нийлүүлж байгаа талаар хэрэгт авагдсан баримтууд байхгүй. Хохирогч нь болохоор эзгүй байсан малаа саахалт айлдаа үлдээгээд явсан талаар мэдүүлсэн байдаг. Тийм учраас энэ талаар бүрэн нотлоогүй гэж дүгнэж байна. Нотолбол зохих байдлыг нотлоогүй гэдэг байдлаар анхан шатны шүүх хэргийг прокурорт буцаан шийдвэрлэсэн.
Иймд Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 2024/ШЗ/771 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
Прокурор А.Алтангэрэл давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Өвөрхангай аймгийн Прокурорын газрын ахлах прокурор А.Алтангэрэл би Монгол улсын Прокурорын тухай хуулийн 17, 19 дүгээр зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.3 дугаар зүйлийн 1, 39.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийг тус тус удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1-т заасан гэмт хэргийг үйлдсэн Ч.Б-д холбогдох 2426002250250 дугаартай эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд оролцож байна. Анхан шатны шүүхээс хэргийг прокурорт буцаан шийдвэрлэсэн Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 2024/ШЗ/771 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шүүгчийн захирамжийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хэргийг хянан шийдвэрлэлээ.
Анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг яллагдагч Ч.Б-д холбогдох хэрэгт тогтоогоогүй гэж дүгнэн хэргийг прокурорт буцаан шийдвэрлэжээ.
Прокуророос ...Ч.Б-д холбогдох хэрэгт цугларсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотолж тогтоосон. Мөн хуулийн 1.7 дугаар зүйлд заасан хэргийн бодит байдал тогтоогдсон ба прокуророос хэрэгт цугларсан нотлох баримтууд нь Ч.Б-д холбогдох хэргийг шийдвэрлэхэд хүрэлцээтэй гэж үзэн хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн ба шүүгчийн захирамжид дурдсан ажиллагааг явуулж, хэргийн бодит байдлыг тогтоох чиглэлээр нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагагүй гэж үзэн захирамжийг хүчингүй болгож өгнө үү... гэх агуулга бүхий эсэргүүцлийг бичжээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалган тодруулаагүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, ийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох үүрэгтэй.
Хэрэгт шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх нөхцөл байдал тогтоогдож байгаа бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих ажиллагааг хийгээгүй, анхан шатны шүүхийн хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамж үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Иймд Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 2024/ШЗ/771 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.НЯМДОРЖ
ШҮҮГЧИД Н.ЭНХМАА
Б.ЦЭРЭНПҮРЭВ