Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 103/ШШ2025/00973

 

 

 

 

 

2025 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 103/ШШ2025/00973

Улаанбаатар хот

 

 

 

 

2025 10 29 103/ШШ2025/00973

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: Багануур дүүрэг 1 дүгээр хороо, Нацагдоржийн гудамж 64/2 дугаар байрны Б зааланд байрлах, ******* ******* ******* ******* ХХК-ийн иргэний эрх зүйн харилцаанд оролцвол зохих этгээд ******* эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Одбаатар

Нарийн бичгийн дарга Б.Долгоржав нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

******* ******* ******* ******* ХХК нь ******* эрэн сурвалжлуулах хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Хүсэлт гаргагч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Хүсэлт гаргагч шүүхэд гаргасан шаардлага, шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Зээлдэгч ******* ******* ******* нь ******* ******* ******* ******* ХХК-тай 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 10443340433 тоот дугаартай зээлийн гэрээ байгуулан 5,000,000 төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай жилийн 36 хувийн хүүтэйгээр цалингийн зээл авсан болно. Энэ хугацаанаас хойш графикийн дагуу төлөлт хийхгүй явсаар Багануур дүүргийн 3 дугаар хороо, ...дугаар байрны ...тоот хаягт амьдардаг, дүүргийн БЕМП буюу цахилгаан механикийн үйлдвэрт ажилладаг байсан бөгөөд 2024 оны 10 дугаар сард ажлаасаа гарсан ба бүртгэлтэй хаягаар очиход хаалгаа тайлж өгдөггүй зээлдэгч өөрөө, эсвэл түрээслэгч гэх мэт ямар хүн амьдарч байгаа нь тодорхойгүй байдаг. Зээлдэгчийн бүртгэлтэй дугаар болох 9.........849 дугаар нь ашиглалтаас гарсан, 99......86 дугаарыг ашиглаж байгаа гэх боловч тухайн дугаар руу залгахад утсаа авдаггүй, ямар нэгэн холбоо барих боломжгүй байна. Мөн зээлдэгчийн ээж ******* холбогдоход Би өөрөө хөдөө байдаг, надтай холбогдохгүй удаж байна. Холбогдвол хэлье. Хаана ямар ажил хийж байгааг нь мэдэхгүй гэх хариуг, зээлдэгчийн эхнэр Тогтууртай холбогдоход гэр бүл салаад удаж байна, би хаана байгааг нь мэдэхгүй гэх хариуг тус тус өгдөг. Салбарын зүгээс зээлдэгчийн бүртгэлтэй эсэх тодорхойлолт авах хүсэлт гаргахад зээлдэгчийг тухайн хаягтаа бүртгэлтэй гэх хариу өгдөг. Иймд ******* ******* *******ийг эрэн сурвалжилж оршин суух хаягийг тогтоохыг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлж шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчаас: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Багануур дүүргийн 3 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, 2024.04.26-ны өдрийн 10443340433 дугаартай зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, барьцааны гэрээний хуулбар, зээлийн дансны хуулга, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, салбар төлөөлөгчийн газрын гэрчилгээний хуулбар, итгэмжлэл зэрэг нотлох баримтуудыг ирүүлсэн байна.

Шүүхээс хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн баримтуудыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хүсэлтийг хангах үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь: Б.******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь ******* ******* ******* ******* ХХК, Б.******* нарын хооронд 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээ, ******* ******* ******* ******* ХХК-ийн шүүхэд гаргасан хүсэлт зэргээр тогтоогдож байгаа бөгөөд хариуцагч нь албан ёсны хаягтаа байхгүй, хаана оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байх тул эрэн сурвалжлах шийдвэр гаргах нь зүйтэй гэж үзлээ.

*******ийн ******* нь /РД:М...............12/ регистрийн дугаартай, зээл авах үедээ Багануур дүүргийн 3 дугаар хороо, 36 дугаар байрны 11 тоот хаягт оршин сууж, Багануур дүүргийн БЕМП буюу цахилгаан механикийн үйлдвэрт ажиллаж байсан, энэ хаяг дээрээ бүртгэлтэй, ээж нь амьдардаг байж болзошгүй, Б.******* нь 99......86, ээж Туяа нь 998.........52, эхнэр Тогтуур нь 99.......21 дугаарын гар утас эзэмшдэг гэх мэдээллийг Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст хүргүүлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар *******ийн *******ийг /РД:..........12/ эрэн сурвалжилж, оршин суугаа албан ёсны хаягийг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар хариуцагчийг эрэн сурвалжлах, түүний хаана оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу гүйцэтгэхийг Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст даалгасугай.

3.Хариуцагч Б.******* нь хаана байж болох бүхий л хаяг мэдээллийг Цагдаагийн байгууллагад хүргүүлэх, тухай бүр мэдэгдэж байхыг хүсэлт гаргагч ******* ******* ******* ******* ХХК-д анхааруулсугай.

4.Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц хувийг Цагдаагийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах П.Нансалмаад даалгасугай.

5.Хариуцагчийн хаана оршин сууж байгаа газрыг тогтоосон нөхцөлд хариуцагчийн хаягийг нэхэмжлэгчид албан ёсоор мэдэгдэхийг Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст үүрэг болгосугай.

6.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ