Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 103/ШШ2025/00974

 

 

 

 

 

2025 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 103/ШШ2025/00974

Улаанбаатар хот

 

 

 

 

 

2025 10 29 103/ШШ2025/00974

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: Багануур дүүрэг 3 дугаар хороо, Наран хороолол, ..... байрны ....... тоотод оршин суух албан ёсны хаягтай, одоо Улаанбаатар хот Баянгол дүүрэг 12 дугаар хороо, ........ тоотод оршин суух ******* ******* ******* ******* иргэний эрх зүйн харилцаанд оролцвол зохих этгээд ******* эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******

Нарийн бичгийн дарга Б.Долгоржав нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

******* нь ******* эрэн сурвалжлуулах хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Хүсэлт гаргагч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Хүсэлт гаргагч шүүхэд гаргасан шаардлага, шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Миний бие Батдэлгэр овогтой Түвшинзаяа нь 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хариуцагч ******* овогтой ******* 42,000,000 төгрөгийг 1 жилийн хугацаатай Хас банкны 300........7 тоот дансанд шилжүүлж зээлдүүлж зээлийн гэрээ байгуулж байсан. ******* овогтой Билгүүн нь зээл авсан цагаас хойш зээлийн гэрээний үүргээ огт биелүүлж байгаагүй ба зээл авах үед нь "УБ, СХД 16-р хороо өнөр хороолол, 4...... байр ....... тоот хаягт эхнэрийн хамт оршин суудаг байсан. Гэвч 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдөр түүний харьяа дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлалд хандаж нэхэмжлэл гаргасан боловч тус хаяг дээрээ оршин суудаггүй болох нь тогтоогдож холбоо тогтоох боломжгүй болсноор эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулахаас татгалзсан болно. Иймд одоо түүний оршин суугаа хаяг нь тодорхой бус, хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчаас: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, зээлийн гэрээ, гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, иргэний үнэмлэхийн хуулбар, Баянгол, Хан-Уул,Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх дэх эвлэрүүлэн зуучлалын ажиллагаа явуулахаас татгалзах тухай, дансны хуулганууд зэрэг нотлох баримтуудыг ирүүлсэн байна.

Шүүхээс хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн баримтуудыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хүсэлтийг хангах үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь: нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь *******, нарын хооронд 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан зээлийн болон гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээ, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх дэх эвлэрүүлэн зуучлалын ажиллагаа явуулахаас татгалзсан баримт, Б.******* шүүхэд гаргасан хүсэлт зэргээр тогтоогдож байгаа бөгөөд хариуцагч нь албан ёсны хаягтаа байхгүй, хаана оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байх тул эрэн сурвалжлах шийдвэр гаргах нь зүйтэй гэж үзлээ.

Алаг адуу ******* *******ын Билгүүн нь /РД:УЗ95030839/ регистрийн дугаартай, зээл авах үедээ Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 16 дугаар хороо, Өнөр хороолол, 41а байрны 32 тоотод эхнэрийн хамт оршин сууж байсан, 2024 онд Төв аймгийн дэргэд орших Цэргийн ангид тогооч ажилтай байсан, нь 99...........60, эхнэр нь 99.........1 дугаарын гар утас эзэмшдэг гэх мэдээллийг Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст хүргүүлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар Алаг адуу ******* *******ын Билгүүнийг /РД:У..............39/ эрэн сурвалжилж, оршин суугаа албан ёсны хаягийг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар хариуцагчийг эрэн сурвалжлах, түүний хаана оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу гүйцэтгэхийг Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст даалгасугай.

3.Хариуцагч нь хаана байж болох бүхий л хаяг мэдээллийг Цагдаагийн байгууллагад хүргүүлэх, тухай бүр мэдэгдэж байхыг хүсэлт гаргагч *******д анхааруулсугай.

4.Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц шийдвэрийн хувийг ий иргэний үнэмлэхийн хуулбарын хамт Цагдаагийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах П.Н-д даалгасугай.

5.Хариуцагчийн хаана оршин сууж байгаа газрыг тогтоосон нөхцөлд хариуцагчийн хаягийг нэхэмжлэгчид албан ёсоор мэдэгдэхийг Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст үүрэг болгосугай.

6.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ