| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Цэцэгдулам |
| Хэргийн индекс | 103/2025/01153/И |
| Дугаар | 103/ШШ2025/00979 |
| Огноо | 2025-10-29 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 29 өдөр
Дугаар 103/ШШ2025/00979
| 2025 оны 10 сарын 29 өдөр | Дугаар 103/ШШ2025/00979 | Улаанбаатар хот |
2025 10 29 103/ШШ2025/00979
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би,
Нэхэмжлэгч: Багануур дүүрэг 1 дүгээр хороо, Наран хорооол, 61/2 дугаар байранд байрлах, ******* ******* ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн 5 дугаар хороо, Бага гүний ... дүгээр гудамжны ... тоотод оршин суух, ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүрэгт 10,306,795 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Зээлдэгч ******* ******* /НБ..........8/ нь ************** *******-тай 2023.06.07-ны өдөр 101420381 тоот зээлийн гэрээ байгуулан 7,500,000 төгрөгийг 36 сарын хугацаатай, жилийн 38,4%-ийн хүүтэйгээр автомашин худалдан авах зээл, 2024.11.27-ны 114100496 тоот зээлийн гэрээ байгуулан 5,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, жилийн 36%-ийн хүүтэйгээр эргэлтийн хөрөнгийн зээл, 2025.02.07-ны өдөр 114100496 тоот гэрээ байгуулан 460,000 төгрөгийг 12 сарын хугацаатай жилийн 60%-ийн хүүтэйгээр хэрэглээний /апи/ зээлийг тус тус авсан болно. Зээлдэгч нь 101420381 тоот зээлийн гэрээний хугацаанд зээлийн үндсэн төлбөрт 4,339,074 төгрөг, зээлийн хүүд 4,922,321 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 226,113 төгрөг, нийт 9,487,510 төгрөг, 114100496 тоот зээлийн хүүд 310,685 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 3,958 төгрөг, нийт 314,644 төгрөг, 114100496 тоот зээлийн үндсэн төлбөрт 8,300 төгрөг, зээлийн хүүд 260,875 төгрөг, нэмэгдүүлэсэн хүүд 21,777 төгрөг, нийт 290,952 төгрөгийг тус тус төлсөн ба 2025.02.28-ны өдрийн хуваарьт төлөлтөөс хойш төлбөр төлөхгүй, нэхэмжлэл гаргах өдөр буюу 2025.09.14-ний өдрийн байдлаар 261 хоног хугацаа хэтрүүлээд байна. Манай байгууллагын зүгээс зээлдэгчтэй утсаар ярих, гэрийн хаягаар удаа дараа очиж уулзан, зээл төлөхийг шаардаж сануулж байсан боловч зээлдэгчийн зүгээс зээл төлөх ямар нэгэн санаачлага гаргахгүй явсаар байна. Иймд гэрээний үүрэг зөрчигдсөн тул гэрээг нэг талын санаачлагаар дуусгавар болгож, дээр дурьдсан зээлийн үндсэн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүүний нийт төлбөр болох 10,306,795 /Арван сая гурван зуун зургаан мянга долоон зуун ерэн тав/ төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ж. нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* ******* ******* ******* ******* ХХК-иас нэхэмжилж байгаа 10,306,795 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* ******* ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүрэгт 10,306,795 төгрөг /Арван сая, гурван зуун зургаан мянга, долоон зуун ерин тав/ гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 179,859 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 89,929 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч Ж.оос 89,929 төгрөгийг тус тус гаргуулж ******* ******* ******* ******* ******* ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ