| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Цэцэгдулам |
| Хэргийн индекс | 103/2025/01217/И |
| Дугаар | 103/ШШ2025/00989 |
| Огноо | 2025-10-30 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 30 өдөр
Дугаар 103/ШШ2025/00989
| 2025 оны 10 сарын 30 өдөр | Дугаар 103/ШШ2025/00989 | Улаанбаатар хот |
2025 10 30 103/ШШ2025/00989
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баг*******ур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 34 дүгээр хороо, Хилчин 46 дугаар гудамжны 49 тоотод байрлах, ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баг*******ур дүүргийн 3 дугаар хороо, ... дугаар байрны .. тоотод оршин суух, ******* ******* ХХК-д холбогдох худалдах худалдан авах гэрээний үүрэгт 1,320,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: ******* Ану ХХК эмийн сан нь "******* *******" ХХК-иас 2022 онд 1,320,000 төгрөгийн үнэ бүхий бүтээгдэхүүн татан авч борлуулсан. Тус эмийн сан дээр манай бүтээгдэхүүн тус ондоо зарагдаж дууссан бөгөөд үлдэгдэлгүй болно. Гэвч өнөөдрийг хүртэл ямар ч төлбөр тооцоо хийгээгүй бөгөөд 2022 оноос өнөөдрийг хүртэл маш олон удаа нэхэмжлэх хүргүүлж төлбөр барагдуулахыг шаардсан боловч мен л хийхгүй байгаа. Иймд татан авсан бүтээгдэхүүний төлбөр болох 1,320,000 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна гэжээ.
Хариуцагч ******* ******* ХХК-ийн захирал ******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* ******* ХХК-ийн нэхэмжилж байгаа 1,320,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* ******* ХХК-д холбогдох худалдах худалдан авах гэрээний үүрэгт 1,320,000 төгрөг /нэг сая, гурван зуун хорин мянга/ гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 36,070 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 18,035 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч ******* ******* ХХК-иас 18,035 төгрөгийг тус тус гаргуулж ******* ******* ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ