| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2025/00441/И |
| Дугаар | 137/ШШ2025/00580 |
| Огноо | 2025-10-20 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 20 өдөр
Дугаар 137/ШШ2025/00580
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж, тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ... тоот өөрийн байранд байрлах, М.О.Х.Н.Н УБТЗ /РД: ..., утас: .../-ын нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч: .... хуулийн хэлтэст хэлтсийн дарга ажилтай, Х.Э /РД: ..../
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч: .... хуулийн зөвлөх ажилтай, Б.М /РД: ..../
Хариуцагч: Д.а.З.с .... баг .... талбайд байрлах, С.г ХХК /РД: ..., утас: ..../,
Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.а.З с, ... баг, ..... талбайд байрлах, С.г ХХК-ийн захирал ажилтай, ....тоотод оршин суух, А.М /РД: ..., утас: ..../-д холбогдох,
Хадгалалтын хөлсөнд 1,621,984,000 төгрөг гаргуулж, Замын-Үүд дэх шилжүүлэн ачих ангийн 3 дугаар талбайг чөлөөлөхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2025 оны 07 сарын 18-ны өдөр хүлээн авч, 2025 оны 07 сарын 23-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Бусад оролцогчид: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Э, нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э, Б.М нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч УБТЗ МОХНН-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: М.О.Х.Н.Н УБТЗ С.г ХХК-тэй 2018 оны 06 сарын 15-ны өдрийн ТГ/18/045 тоот түрээсийн гэрээ байгуулж, уг гэрээгээр УБТЗ-ын харьяа Замын-Үүд шилжүүлэн ачих ангийн 3 дугаар талбайн 114.432 м2 бүхий нурмаг ачааны талбайг түрээслэхээр тохиролцож талбайг хүлээлгэн өгсөн. Энэхүү гэрээ 3 жилийн хугацаатай, хугацаа дууссаны дараа гэрээгээр сунгахаар харилцан үргэлжлүүлэн сунгах хүсэлтэй бол нэмэлт тохиролцсон ба С.г ХХК-ийн зүгээс гэрээг зөрчсөн тул М.О.Х.Н.Н УБТЗ 2022 оны 04 сарын 10-ны өдрөөр тасалбар болгон гэрээг цуцалж, түрээсийн талбайг түрээслүүлэгч талд шилжүүлэн өгөхийг хүссэн. Гэтэл С.г ХХК-ийн зүгээс талбайг чөлөөлж өгөөгүй үргэлжлүүлэн үйл ажиллагаа явуулж ирсэн ба 2022 оны 10 сарын 07-ны өдөр УБТЗ-ын даргын А/776 дугаар тушаалаар ажлын хэсэг гарч түрээсийн хөрөнгийг буцаан хүлээн авах ажлын хэсэг байгуулсан. Энэхүү гэрээ цуцалсан болон талбайгаа хүлээн авах тухай шийдвэрийг С.г ХХК-ийн зүгээс эс зөвшөөрч шүүхэд маргаан үүсгэсэн, шүүхээс гэрээг цуцалсантай холбоотой хариуцагчийн гаргасан нэхэмжлэлийг хянаад УБТЗ-ын санаачилгаар гэрээ цуцалсан нь үндэслэлтэй бөгөөд талбай дахь нурмаг ачааны хадгалалтын хөлсийг шаардах нь үндэслэл бүхий хэмээн шийдвэрлэсэн. Гэвч одоог хүртэл талбайг чөлөөлж өгөхгүй, үлдэгдэл 7798 тонн нурмаг ачааг авахгүй байсаар 2025 оны 06 сарын 12-ны өдрийн байдлаар нийт 7798 тонн жин бүхий нүүрс, жонш, төмрийн хүдэр талбайд хадгалагдаж байгаа ба УБТЗ-ын даргын А/233 тушаалаар баталсан ачаа хадгаламжийн тарифын дагуу ачааны нийт хадгалалтын хөлс 1,621,984,000 төгрөг тооцогдсон ба хариуцагчаас УБТЗ-ын Замын-Үүд дэх шилжүүлэх ачих ангийн эзэмшлийн талбайг чөлөөлөхгүй УБТЗ өөрсдийн эзэмшлийн талбайг бүрэн ашиглах боломжгүй байх ба хэвийн үйл ажиллагаа эрхлэх нөхцөлийг хязгаарласаар өнөөдрийг хүрлээ. Иймд УБТЗ-ын 3 дугаар талбайд хадгалагдаж байгаа С.г ХХК-аас нурмаг ачааны хадгалалтын хөлс 1,621,984,000 төгрөг гаргуулж, Замын-Үүд дэх шилжүүлэн ачих ангийн 3 дугаар талбайг чөлөөлөхийг С.г ХХК-нд даалгаж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлээ дэмжиж байгаа. Хариуцагчтай эвлэрэн хэлэлцсэн асуудал байхгүй. Хариуцагч компани нь 7,798 тонн жин бүхий нүүрс, жонш, төмрийн хүдэр зэрэг нурмаг ачаануудыг орхиод явсан байдаг. Манай ачаа биш гэх тайлбарыг ирүүлсэн байдаг. 2024 оны 04 сарын 23-ны өдрөөс 2025 оны 06 сарын 12-ны өдрийн байдлаар 416 хоногоор тооцон 1,621,984,000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Өнөөдрийг хүртэл талбайгаа чөлөөлүүлж авч чадахгүй байгаа. ИХХШТХ-ийн 72 дугаар зүйлд зааснаар хугацаандаа хариу тайлбараа ирүүлээгүй. Ирүүлсэн тайлбар нь ойлгомжгүй, тодорхойгүй тайлбарыг ирүүлсэн байдаг. Иймд бидний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.г ХХК-тай 2018 оны 06 сарын 15-ны өдрийн ТГ/18/045 тоот түрээсийн гэрээ байгуулж, уг гэрээгээр Улаанбаатар Төмөр замын харьяа Замын-Үүд шилжүүлэн ачих ангийн 3 дугаар талбайн 114.432 м2 бүхий нурмаг ачааны талбайг түрээслэхээр тохиролцож талбайг хүлээлгэн өгсөн. Энэхүү гэрээ 3 жилийн хугацаатай, хугацаа дууссаны дараа гэрээгээ сунгахаар, харилцан үргэлжлүүлэн сунгах хүсэлтэй бол нэмэлт гэрээ байгуулахаар тохиролцсон ба С.г ХХК-ийн зүгээс гэрээг зөрчсөн тул М.О.Х.Н.Н УБТЗ 2022 оны 04 сарын 10-ны өдрөөр тасалбар болгон гэрээг цуцалж, түрээсийн талбайг түрээслүүлэгч талд шилжүүлэн өгөхийг хүссэн. Гэтэл С.г ХХК-ийн зүгээс талбайг чөлөөлж өгөөгүй, үргэлжлүүлэн үйл ажиллагаа явуулж чөлөөлж өгөөгүй. С.г ХХК-аас М.О.Х.Н.Н УБТЗ-д холбогдуулан нэхэмжлэл гаргаж хяналтын шатны шүүх Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-т заасныг үндэслэл болгон эцэслэн шийдвэрлэсэн. Энэ шийдвэрт манай нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээсэн. Гэвч одоог хүртэл талбайг чөлөөлж өгөхгүй, үлдэгдэл 7798 тонн нурмаг ачааг авахгүй байсаар 2025 оны 06 сарын 12-ны өдрийн байдлаар нийт 7798 тонн жин бүхий нүүрс, жонш, төмрийн хүдэр талбайд хадгалагдаж байгаа ба Улаанбаатар Төмөр замын даргын А/233 тушаалаар баталсан ачаа хадгаламжийн тарифын дагуу ачааны нийт хадгалалтын хөлс 1,621,984,000 төгрөг тооцогдсон. С.г ХХК-аас Улаанбаатар Төмөр замын Замын-Үүд дэх шилжүүлэх ачих ангийн эзэмшлийн талбайг чөлөөлөхгүй, Улаанбаатар Төмөр зам өөрсдийн эзэмшлийн талбайг бүрэн ашиглах боломжгүй байх ба хэвийн үйл ажиллагаа эрхлэх нөхцөлийг хязгаарласаар өнөөдрийг хүрсэн. Иймд нурмаг ачааны хадгалалтын хөлс 1,621,984,000 төгрөг гаргуулж, Замын-Үүд дэх шилжүүлэн ачих ангийн 3 дугаар талбайг чөлөөлөхийг С.г ХХК-нд даалгаж өгнө үү гэв.
Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Улаанбаатар төмөр замын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.г ХХК-д холбогдуулан “хадгалалтын хөлсөнд 1,621,984,000 төгрөг гаргуулах, Замын-Үүд дэх шилжүүлэн ачих ангийн 3 дугаар талбайг чөлөөлөхийг даалгах тухай” гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ. Энэ нэхэмжлэлийг хүлээн аваад дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэлд дурдагдаад байгаа ачаа нь С.г ХХК-ийн ачаа биш бөгөөд энэ ачааг шилжүүлж авах мэдэгдлийг ачааны өмчлөгчид болох Г.х.т ХХК болон И ХХК-нд тус тус явуулсан юм. Нэхэмжлэлд дурдагдаад байгаа ачаанууд нь тус компанитай хамааралгүй, одоо хаана, ямар талбайд байгаа нь тодорхойгүй (өмнө нь байсан талбай дээрээ байхгүй болсон) тул бусдын өмнөөс бид хариуцлага хүлээх боломжгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч талаас:
Улсын тэмдэгтийн хураамжид 8,267,870 төгрөг, 70,200 төгрөг төлсөн баримт /хх-ийн 66-67/,
М.О.Х.Н.Н УБТЗ-н дүрэм хх-ийн 5-8/,
2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн ТГ/18/045 дугаартай түрээсийн гэрээ болон түрээсийн хөрөнгийн дагалдах хөрөнгийн жагсаалт, түрээсийн хөрөнгийн чанар, бүрэн бүтэн байдлыг тодорхойлсон, хөрөнгө хүлээлцсэн акт, түрээсийн хөрөнгийн план зураг, ТГ/18/045 тоот түрээсийн гэрээний нэмэлт өөрчлөлт /хх-ийн 10-22/,
2021 оны 10 сарыгн 18-ны өдрийн түрээсийн гэрээг сунгах тухай ТГ/21/530 тоот гэрээ /хх-ийн 22/,
2021 оны 04 сарын 09-ний өдрийн гэрээ дүгнэсэн акт /хх-ийн 23/,
М.О.Х.Н.Н УБТЗ-н даргын 2022 оны 10 сарын 07-ны өдрийн А/777 дугаартай “Нийтийн хэрэгцээний ачилт, буулгалтын зам, талбайгаар зарлах тухай, мөн өдрийн даргын А/776 дугаартай “Ажлын хэсэг байгуулах тухай” тушаалууд /хх-ийн 24-26/,
ТГ/18/045 дугаартай гэрээний дагуу С.г ХХК-ийн түрээслэж буй талбайд байрлах хөрөнгийг хүлээлцсэн акт /хх-ийн 27-30/,
М.О.Х.Н.Н УБТЗ-н даргын 2022 оны 03 сарын 23-ны өдрийн А/233 дугаар “Тарифын өөрчлөлтийн тухай” тушаал түүний хавсралт /хх-ийн 31-33/,
С.г ХХК-ийн төмрийн хүдэр, нүүрс, жонш ачааны ачаа хадгалалтын хөлс /хх-ийн 34/,
Замын-Үүд шилжүүлэн ачих ангийн МЧ-3 дугаар талбайд хадгалагдаж байгаа С.г ХХК-ийн нийт 7798тн нүүрс, жонш, төмрийн хүдэр ачааны хадгаламжийн судалгаа /хх-ийн 35-43/,
Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 сарын 23-ны өдрийн 102/ШШ2024/02115 дугаар шийдвэрийн хуулбар /хх-ийн 44-49/,
Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 06 сарын 10-ны өдрийн 210/МА2024/01223 дугаар магадлалын хуулбар /хх-ийн 50-53/,
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2024 оны 10 сарын 31-ний өдрийн 001/ХТ2024/00243 дугаар тогтоолын хуулбар /хх-ийн 54-65/,
Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 сарын 10-ны өдрийн 102/ШШ2023/01373 дугаар шийдвэрийн хуулбар /хх-ийн 134-137/,
Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 06 сарын 05-ны өдрийн 210/МА2023/01115 дугаар магадлалын хуулбар,
Замын-Үүд шилжүүлэн ачих ангийн 3-р талбайн түрээслэгч С.г ХХК-ийн үлдэгдэл нурмаг ачааны талаарх илтгэх хуудас, нурмаг ачааны зураг /хх-ийн 148-156/ зэргийг гаргаж өгсөн болно.
Хариуцагч талаас
С.г ХХК-ийн 2024 оны 11 сарын 04-ний өдрийн 15, 16 дугаар ачааны өмчлөгчид болох Г.х.т ХХК болон И ХХК-д хүргүүлсэн мэдэгдлийн хуулбар /хх-ийн 119-120/,
С.г ХХК-ийн 2025 оны 02 сарын 05-ны өдрийн 03 дугаар М.О.Х.Н.Н УБТЗ-нд хүргүүлсэн хүсэлтийн хуулбар /хх-ийн 146/ зэргийг гаргаж өгсөн болно.
Шүүх хариуцагч байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулахаар 2025 оны 10 сарын 17-ны өдрийн 137/ШЗ2025/01616 дугаар захирамжаар Дорноговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгаж, Дорноговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 10 сарын 17-ны өдрийн 18/861 тоот албан бичгээр С.г ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг шүүхэд ирүүлсэн байна.
Хавтаст хэрэгт цугларсан эдгээр нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн болно.
Нэхэмжлэгч нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.
М.О.Х.Н.Н УБТЗ нь С.г ХХК-тай 2018 оны 06 сарын 15-ны өдрийн ТГ/18/045 тоот түрээсийн гэрээ байгуулж, уг гэрээгээр УБТЗ-ын харьяа Замын-Үүд шилжүүлэн ачих ангийн 3 дугаар талбайн 114.432 м2 бүхий нурмаг ачааны талбайг түрээслэхээр тохиролцож талбайг хүлээлгэн өгсөн. Энэхүү гэрээ 3 жилийн хугацаатай, хугацаа дууссаны дараа гэрээгээ сунгахаар харилцан үргэлжлүүлэн сунгах хүсэлтэй бол нэмэлт гэрээ хийхээр тохиролцсон ба С.г ХХК-ийн зүгээс гэрээг зөрчсөн тул М.О.Х.Н.Н УБТЗ 2022 оны 04 сарын 10-ны өдрөөр тасалбар болгон гэрээг цуцалж, түрээсийн талбайг түрээслүүлэгч талд шилжүүлэн өгөхийг хүссэн. Гэтэл С.г ХХК-ийн зүгээс талбайг чөлөөлж өгөөгүй үргэлжлүүлэн үйл ажиллагаа явуулж ирсэн ба 2022 оны 10 сарын 07-ны өдөр УБТЗ-ын даргын А/776 дугаар тушаалаар ажлын хэсэг гарч түрээсийн хөрөнгийг буцаан хүлээн авах ажлын хэсэг байгуулсан. Гэвч одоог хүртэл талбайг чөлөөлж өгөхгүй, үлдэгдэл 7798 тонн нурмаг ачааг авахгүй байсаар 2025 оны 06 сарын 12-ны өдрийн байдлаар нийт 7798 тонн жин бүхий нүүрс, жонш, төмрийн хүдэр талбайд хадгалагдаж байгаа ба УБТЗ-ын даргын А/233 тушаалаар баталсан ачаа хадгаламжийн тарифын дагуу ачааны нийт хадгалалтын хөлс 1,621,984,000 төгрөг тооцогдсон ба хариуцагчаас УБТЗ-ын Замын-Үүд дэх шилжүүлэх ачих ангийн эзэмшлийн талбайг чөлөөлөхгүй УБТЗ өөрсдийн эзэмшлийн талбайг бүрэн ашиглах боломжгүй байх ба хэвийн үйл ажиллагаа эрхлэх нөхцөлийг хязгаарласаар өнөөдрийг хүрлээ. Иймд УБТЗ-ын 3 дугаар талбайд хадгалагдаж байгаа С.г ХХК-аас нурмаг ачааны хадгалалтын хөлс 1,621,984,000 төгрөг гаргуулж, Замын-Үүд дэх шилжүүлэн ачих ангийн 3 дугаар талбайг чөлөөлөхийг С.г ХХК-нд даалгах шаардлагыг гаргасан.
Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М нь С.г ХХК-ийн ачаа биш бөгөөд энэ ачааг шилжүүлж авах мэдэгдлийг ачааны өмчлөгчид болох Г.х.т ХХК болон И ХХК-д тус тус явуулсан. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Талуудын хооронд 2018 оны 06 сарын 05-ны өдөр ТГ/18/045 дугаартай түрээсийн гэрээ байгуулагдсан ба Улаанбаатар Төмөр замын харьяа Замын-Үүд Шилжүүлэн ачих ангийн 3 дугаар талбайн 114,432 м2 бүхий нурмаг ачааны талбайг түрээслэхээр харилцан тохиролцон гэрээг байгуулсан байна. Гэрээний хугацаа 2018 оны 06 сарын 15-аас 2021 оны 06 сарын 15-ыг хүртэл 3 жилийн хугацаагаар, 2021 оны 06 сарын 15-ны өдрөөс 2022 оны 06 сарын 15-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаагаар сунгахаар харилцан тохиролцсон нь түрээсийн гэрээ болон түрээсийн гэрээг сунгах тухай ТГ/21/530 дугаартай гэрээ /хх-ийн 10-16, 22/ зэргээр тогтоогдож байна.
Талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар түрээсийн гэрээний харилцаа үүссэн байна. Тус түрээсийн гэрээ нь 2022 оны 06 сарын 15-нд дуусгавар болох байсан боловч М.О.Х.Н.Н УБТЗ замын санаачилгаар 2022 оны 04 сарын 10-ны өдөр тасалбар болгон цуцалсан. Энэ талаар "С.г" ХХК-иас М.О.Х.Н.Н УБТЗ-д холбогдуулан "2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан ТГ/18/045 тоот Түрээсийн гэрээг нэг талын санаачилгаар цуцалсныг хууль бус болохыг тогтоолгох, Түрээсийн гэрээний дагуу "С.г" ХХК-ийг үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн хэвийн явуулах бололцоогоор хангахыг Улаанбаатар төмөр замын хувь нийлүүлсэн нийгэмлэгт даалгах тухай" нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна. Дээрх нэхэмжлэлийн шаардлагатай хэргийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 102/ШШ2023/01373 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.2.3-т заасан үндэслэлгүй тул "С.г" ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 210/MA2023/01115 дугаар магадлалаар шийдвэрийг хэвээр үлдээжээ. Мөн Монгол Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 001/ШХТ2023/00934 дүгээр тогтоолоор хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзсан, түүнчлэн "С.г" ХХК-аас М.О.Х.Н.Н УБТЗ-д холбогдуулан гэрээг цуцалснаас үүссэн хохирол 3,039,511,177.37 төгрөг гаргуулах, 7,511,317,300 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай хэргийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 102/ШШ2024/02115 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 227 дүгээр зүйлийн 227.1-т заасан Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр зам"-аас 878,762,400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч "С.г" ХХК-д олгож, Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 227 дугаар зүйлийн 227.4-т зааснаар С.г ХХК-аас 235,419,800 төгрөгийг гаргуулж М.О.Х.Н.Н УБТЗ-д олгож үндсэн нэхэмжлэлийн болон сөрөг нэхэмжлэлийн үлдэх хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 210/MA2024/01223 дугаар магадлалаар шийдвэрт өөрчлөлт оруулж шийдврлэсэн. Мөн Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 001/ХТ2024/00243 дугаар тогтоолоор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 06 сарын 10-ны өдрийн 210/МА2024/01223 дугаар магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт хэрэгсэхгүй болгосон нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнг тодорхой бичиж өөрчлөлт оруулж, бусад заалтыг хэвээр үлдэж шийдвэрлэсэн нь хэрэгт авагдсан 3 шатны шүүхийн шийдвэрүүд /хх-ийн 44-65/-ээр тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар энэ хэрэгт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг шүүх дахин нотлохгүй.
Түрээсийн гэрээг цуцалсан маргааныг 3 шатны шүүх шийдвэрлэж нэг талын буюу ММ.О.Х.Н.Н УБТЗ-ын санаачилгаар гэрээг цуцалсан шийдвэрийг үндэслэлтэй болохыг тогтоосон анхан шатны шүүхийн шийдвэр 2023 оны 09 сарын 21-ний өдөр хуулийн хүчин төгөлдөр болсон гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл хариуцагч "С.г" ХХК нь М.О.Х.Н.Н УБТЗ-ын Замын-Үүд Шилжүүлэн ачих ангийн 3 дугаар талбайн 114,432 м2 бүхий нурмаг ачааны талбайг шүүхэд нэхэмжлэл ирэх хүртэл хугацаа буюу 2025 оны 07 сарын 18-ны өдрийн байдлаар чөлөөлж өгөөгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.4-т зааснаар нэхэмжлэгч нь нурмаг ачааны хадгалалтын хөлс 1,621,984,000 төгрөгийг, Замын-Үүд дэх шилжүүлэн ачих ангийн 3 дугаар талбайг чөлөөлүүлэхийг хариуцагч байгууллагаас шаардах эрхтэй байна.
Улаанбаатар төмөр замын даргын 2022 оны 03 сарын 23-ны өдрийн А/233 дугаар тушаалаар баталсан “Тарифын 1 дүгээр мөрдлөг”-ийн 10.1.1-т “...ачааны цэвэр жингийн тонн тутмаас задгай талбайд хоногт 500 төгрөгөөр тооцно” гэж зааснаар Замын-Үүд Шилжүүлэн ачих ангийн талбай дээрх 7,798 тонн нүүрс, төмрийн хүдэр, жонш зэрэг ачааг 2024 оны 04 сарын 23-ны өдрөөс 2025 оны 06 сарын 12-ны өдрийг хүртэл 416 хоногоор тооцон хадаглалтын хөлсөнд хариуцагч байгууллагаас 1,621,984,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, М.О.Х.Н.Н УБТЗ-ын Замын-Үүд Шилжүүлэн ачих ангийн 3 дугаар талбайг чөлөөлөхийг "С.г" ХХК-нд даалгаж шийдвэрлэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан тайлбараа шүүхэд 2025 оны 09 сарын 29-ны өдөр ирүүлсэн. Ирүүлсэн тайлбартаа уг 7,798 тонн нурмаг ачаа нь хариуцагч байгууллагын мэдлийн ачаа бус гэх боловч энэ талаар нотолсон баримтаа ирүүлээгүй, харин ачааны өмчлөгч нарт ачаагаа авах талаар мэдэгдэл хүргүүлсэн гэх баримтаас дүгнэхэд ачааны өмчлөгч гэх байгуулагуудтай хариуцагч байгуулага нь эрх зүйн харилцаатай байсныг үгүйсгэх боломжгүй гэж үзлээ.
Нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргасан боловч татгалзалаа нотлох баримтын хүрээнд нотлож чадаагүй болно.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заансаар хуваарилан шийдвэрлэсэн болно.
Хариуцагч байгууллагын төлөөлөгч А.М нь шүүх хуралдааны товыг мэдсээр байж хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй. Нэхэмжлэгч талаас шүүх хуралдааныг түүний эзгүйд хийхэд татгалзах зүйлгүй гэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 227 дугаар зүйлийн 227.4-т зааснаар хариуцагч “С.г” ХХК-аас 1,621,984,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.О.Х.Н.Н УБТЗ-д олгож, М.О.Х.Н.Н УБТЗ-ын Замын-Үүд Шилжүүлэн ачих ангийн 3 дугаар талбайг чөлөөлөхийг "С.г" ХХК-нд даалгасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8,338,070 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “С.г” ХХК-аас 8,338,070 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.О.Х.Н.Н УБТЗ-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.Б